Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Урсгал сөрсөн өсөлт



Түүхий эдийн ханш унаж, үнэгүйдлийн шуурга дэлхий нийтийг нөмөрч байгаа. Гэхдээ зах зээлийн хүчтэй шуургыг сөрөн, зарим түүхий эдийн үнэ чимээгүйхэн өсөж байна.

Зах зээлийн жам ёсоор өсөлт ард хоцорч, уналт урдаас тосов. Таваарын зах зээлийн сэргэн мандалт буюу супер циклийн үе өндөрлөлөө. Уул уурхайн голлох түүхий эдийн ханш 2014 оноос хойш дунжаар 60 орчим хувиар уначихаад байна. Түүхий эдийн үнэгүйдлийн шуурга дэлхий нийтийг нөмөрч буй нь энэ. Гэхдээ энэ уналтын давалгаан дунд өсөлт байгааг та анзаарав уу? Зах зээлийн хүчтэй шуургыг сөрөн зарим түүхий эдийн үнэ чимээгүйхэн дээшилж байна. Харамсалтай нь, энэ өсөлтийг үл анзаарч, анхаарлынхаа гадна үлдээсээр. Хачирхалтай нь, энэ дунд бидэнд хамаатай, Монгол Улсын төсвийг тэтгэгч цөөнгүй түүхий эд багтаж байгаа юм.

ЦОЙЛЖ БУЙ ЦАЙР

Урсгал сөрж, үнийн өсөлтийг өнгөлж буй эхний түүхий эд бол цайр. Шинэ оны босгон дээр 1476 ам.доллар байсан цайрын ханш өнгөрсөн баасан гарагт Лондоны металлын биржид 2260 ам.долларыг даваадахав. Энэ ханш өнгөрсөн сарын сүүлчээр бүр 2300 ам.доллар шүргэж байсныг хэлэх нь зүйтэй. Ингээд бодохоор цайрын ханш 50 хувиар цойлжээ. Ирэх оны төсөвтөө 80 мянган тонн цайрын баяжмал борлуулж, 36.6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр зэхэж буй Монгол Улсад энэ мэдээж сайн мэдээ.

  • Ирэх оны төсөвтөө 80 мянган тонн цайрын баяжмал борлуулж, 36.6 тэрбум төгрөг төвлөрүүхээр зэхсэн.
  • Өгөөж өгөх, зогсчих гээд буй Монголын эдийн засгийг дэмжих өсөлт чимээгүйхэн өрнөж байна.
  • Ирэх онд 14.7 тонн алтыг 1255 ам.доллараар борлуулахаар төсвийн төсөлд суулгасан.
  • Түүхий эдийн дараагийн циклийг хөдөлгөх эрэлт Зүүн өмнөд Азид бүрэлдэж байна.

Монгол Улс энэ оны эхний есөн сарын байдлаар цайрын баяжмалаа экспортолж, нийт 11 сая ам.долларын орлого олсон дүн бий. Цайрын баяжмал экспортолдог "Цайрт Минерал” компани жилд дунджаар 100 мянга орчим тонн баяжмал хилийн чанадад борлуулдаг. Цайрын ханшийг цайвар ирээдүй хүлээж байгаа. Тус металлын томоохон уурхайнууд хаагдаж, олборлолт буурах хүлээлттэй. Тиймээс ирэх онд ханш дахин 20 хувиар өснө гэсэн таамгийг Дэлхийн банкнаас дэвшүүлж байна.

АХИЖ БУЙ АЛТ 

Өмнөх оны сүүлчээр 13 ам.доллар байсан мөнгөний ханш 20 хувиар өсөв

Дахиад нэг таатай мэдээ. Цайраас дутахгүй өсөлт үзүүлж буй металл бол алт. Өнгөрсөн оныг 1000 ам.доллараар үдсэн шар металлын ханш Нью- Йоркийн "Comex” биржид баасан гарагт 1270 ам.долларт хүрээд байна. Алтны ханш сүүлийн гурван сар дараалан 1300 ам.долларт хэлбэлзсэн. Гэхдээ Америкийн төв банк мөнгөний бодлогоо хумих магадлал сүүлийн үед нэмэгдсэнээс шар металлын ханш үл ялиг буураад байна. Үүнийг эс тооцвол алтны ханш бараг 25 хувиар өсчихжээ. 

Улсын төсвийг бүрдүүлэгч үндсэн түүхий эдүүдийн нэг энэ металлын ханш ирэх онд өсөх төлөвтэй. Сангийн яамныхан ирэх онд 14.7 тонн алтыг 1255 ам.доллараар борлуулахаар төсвийн төсөлд суулгасан. Тэрчлэн Гацууртын алтны уурхайн ажлыг эхлүүлэхээр зэхэж байгаа шүү дээ.

МӨНГӨ БА БУСАД

Он гарсаар мөнгөний ханш өсөлттэй байна. Нью-Йоркийн "Comex” биржид баасан гарагийн байдлаар унци мөнгө 17.5 ам.доллартай тэнцэж байна. Өнгөрсөн оны сүүлчээр 13 ам.долларт дэнжигнэж байсан мөнгөний ханш 20 хувиар өсөөд буй нь энэ. Мөнгөний ханшийн сүүлийн гурван жилийн хандлагыг харвал ёроолын цэгээс эргэн сэргэж байгаа. Гэхдээ мөнгө нь дайвар түүхий эд байдлаар улсын төсөвт орлого нэмнэ. Тиймээс голлох түүхий эдүүдийн адил мөнгөний орлого, үнийн төсөөллийг ирэх оны төсвийн төсөлд тусгаагүй байна.

Шинэ оны босгон дээр 1476 ам.доллор байсан цайрын ханш өнгөрсөн баасан гарагт 2260 ам.долларыг давжээ.Алт, мөнгө, цайр зэрэг бидэнд хамаатай түүхий эдийн ханш ийн өнгөтэй, өсөлттэй графикийг харуулж байна. Үүнээс гадна бусад төрлийн түүхий эд ч өсөлттэй байгаа. Мөн тогтвортой түвшинд хадгалагдаж буй жишээ ч бий. Тухайлбал, элсэн чихрийн үнэ тогтвортой түвшинд байна. Мөн бидний сайн мэдэх рапсын төрөлд багтах канолагийн ханш бас аядуу тайван харагдана. Какаоны үнэ ч өндөр хэвээр.

Уул уурхайн түүхий эдийн үнэ уруудаж, 2009 оны дайтай дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал дахин нүүрлэж болзошгүй байгааг олон улсын шинжээчид тэмдэглэж байгаа. Хэдийгээр түүхий эдийн үнэ тэнгэр хадахаа больсон ч өсөлт өрнөж буй жишээ энэ. Өгөөж өгөх, зогсчих гээд буй Монголын эдийн засгийг дэмжих өсөлт чимээгүйхэн өрнөж байна. Өсөлт биднийг орхичихоогүй, үл мэдэг урагшилсаар. Гагцхүү түүнийг ашиглах, аливаа өсөлтөд бэлэн байх нь чухал болохыг дээрх жишээ баталж буй.

Цайрын ханш ирэх онд дахин 20 хувиар дээшлэх таамгийг Дэлхийн банкнаас дэвшүүлж байна

Энэ чимээгүй өсөлттэй зэрэгцэн Монгол Улс дэлхийн хамгийн тэсрэлттэй бүс нутагт оршдог. Ирэх жилүүдэд өсөлтөөрөө дэлхийн эдийн засгийг тэргүүлэх улсууд Ази, Номхон далайн бүс нутагт бий. Барууны шинжээчид Энэтхэг, Вьетнам тэргүүтэй Зүүн өмнөд Азийн орнуудыг дэлхийн эдийн засгийн дараагийн хүч гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Олон улсын шинжээчдийн таамгаар ирэх 10 жилд Энэтхэгийн эдийн засгийн дундаж өсөлт 6.4 хувиар тэлнэ.

Бас ирэх таван жилд Камбож, Вьетнам зэрэг Зүүн өмнөд Азийн хөгжиж буй орнуудын ДНБ дунджаар долоон хувиар өсөх таамаг бий. Эдийн засаг тэлэхийн хэрээр эрэлт бий болно. Өсөлт бол эрэлт гэсэн үг. Ингэхээр түүхий эдийн дараагийн циклийг хөдөлгөх эрэлт Зүүн өмнөд Азид бүрэлдэж байна. Хэдийгээр Хятад шиг нүд ирмэх зуур их хэмжээний эрэлтийг бүтээхгүй ч аажмаар, алгуурхан сэргэх магадлал бий. Харин энэ өсөлтөд бид бэлэн үү.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ


Урсгал сөрсөн өсөлт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

Өнөөдөр, 15:37
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

Өнөөдөр, 14:34
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

Өнөөдөр, 09:32
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

Өчигдөр, 15:35
Өчигдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өчигдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өчигдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өчигдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани