Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Алтсүх: Дөрвөн уурхай нэг замаар нүүрсээ экспортолж байгаа нь үнэ унах шалтгаан болсон

Б.Алтсүх: Дөрвөн уурхай нэг замаар нүүрсээ экспортолж байгаа нь үнэ унах шалтгаан болсон

 

АМГТГ-ын нүүрсний хэлтсийн дарга асан Б.Алтсүхтэй ярилцлаа. Нүүрсний салбарын бодлого, чиг хандлагыг сүүлийн 20 гаруй жил тодорхойлж яваа түүнтэй ярилцаж суухад олон зүйлийг мэдэж авснаа нуух юун.

 

-Тантай уулзахаар ирж явах замд "Монгол Улс ингэхэд нүүрсний нөөцөө бүрэн тогтоож чадсан юм болов уу” гэх бодод төрсөн. Тиймээс асуултаа үүнээс эхэлье?

-Монгол Улс газрын хэвлийн баялгаа бүрэн судалж, нөөцийг нь тогтоож чадаагүй байгаа шүү дээ. Нүүрс ч ялгаагүй. Тиймээс хайгуулын тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд олгож, тэр хэрээр нөөцөө тогтоож авахыг чухалчилдаг. Гэхдээ ашигт малтмалын нөөцөө төрийн тусгайлсан бодлогоор тогтоох ёстой гэж энэ салбарт олон ажил ажиллаж байгаа хүний хувьд боддог.

Нөгөөтээгүүр газрын доорх баялгийн нөөцийг бүгдийг нь илрүүлэн тогтоох, хөрөнгө оруулагчдыг татах нь зөв гэж ярьдаг хүмүүс байдаг ч улсын эдийн засаг, хүн амын хэрэгцээндээ тохируулан ашиглах нь чухал болов уу. Монгол Улс  173 тэрбум тонн нүүрсний нөөцтэй.  Таамаг байдлаар гэдгийг онцлох хэрэгтэй.

Үүнээс энэ оны эхний есөн сарын байдлаар 38.4 орчим тэрбум тонн нүүрсний нөөцийг нарийвчилсан хайгуулаар хийж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Мөн жилдээ 20 орчим тонн сая нүүрс олборлодгоос дотоодын хэрэгцээ болох эрчим хүчний салбарт найм орчим сая тонныг зарцуулдаг. 2016 оны тухайд эхний есөн сарын байдлаар 16.2 сая тонн нүүрс экспортолж, 21.3 сая тонн нүүрс борлуулсан гэх дүн мэдээ ширээн дээр минь байна.

Тэгэхээр жилд 20 гаруй сая тонн нүүрс олборлодог гээд төсөөлөхөөр өнөөдрийн хэрэглээний түвшингээр манай улс 1,500 жилийн нөөцтэй байна гэсэн үг. Ер нь бол бидэнд хайгуул хийгдэж буй талбай олон бий. Төгсгөлд нь нэг зүйлийг онцолж хэлэхэд, бид нөөцөө хангалттай тогтоочихсон. Тиймээс тогтоосон нөөцөө ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах явдал чухал байна шүү дээ.

-Тантай санал нэг байна. АМГТГ 2016 оны эхний есөн сарын байдлаар хэчнээн аж ахуйн нэгжид хайгуулын болон орд ашиглах зөвшөөрлийг олгосон бэ?

-Нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 220 гаруй уурхай байдаг бөгөөд улсын комисс хүлээн авч уурхай ажиллуулж болно гэсэн зөвшөөрөлтэй нь 110. Үүнээс 49 уурхай жилд 25-30 сая тонн нүүрс олборлодог.

Хэрэв ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 220 гаруй уурхайг бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадвал жилдээ 100 гаруй сая тонн нүүрс олборлох боломжтой. Тэгэхээр Монгол  Улс жилд нийт нөөцийнхөө дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээг л ашиглаж байна гэсэн үг.

-Манай улс ямар аргачлалаар нүүрснийхээ нөөцийг тогтоодог юм бэ. Миний олж мэдсэнээр орос аргачлалыг олон улсад хүлээн зөвшөөрөх тухайд маргаантай байдаг юм биш үү?

-Манай улс Орос аргачлалаар явж ирсэн. Сүүлийн жилүүдэд гаднын хөрөнгө оруулагчдын тавьж буй шаардлагын дагуу Австралийн жорк аргачлалаар нөөцөө боддог болсон. Нүүрсний салбарт дээрх хоёр аргачлалын хооронд зөрүү гарах нь харьцангуй бага байдаг. Учир нь нүүрс бусад ашигт малтмалыг бодвол сая тонноор яригддагийн дээр бусад ашигт малтмалтай харьцуулахад хэд хэдэн онцлог чанартай.

Жишээ нь, Монгол Улсын хувьд нүүрс бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригддаг стратегийн түүхий эдийн нэг бөгөөд бид нүүрснээс хамааралтай эрчим хүчийг ашигладаг. Алт болоод бусад ашигт малтмалыг дэд бүтцийг нь хөгжүүлэхгүйгээр олборлож болдог бол нүүрсийг их хэмжээгээр удаан хугацаатай олборлохын тулд заавал дэд бүтэц бүхий уурхай байгуулах шаардлага тулгардаг.

Мөн овор хэмжээ ихтэй учир уулын томоохон техникийг ашигладаг, зардал ихтэй бизнес. Тиймээс социализмын үед нүүрсний салбарт төр, засаг анхаарлаа хандуулан агентлаг байгуулж, уул уурхайн инженерийг өнгөтийн инженер хэмээн тусгайлан бэлтгэдэг байлаа. 2010 оноос нүүрсний салбарын нэр хүнд өсч, олон улсын эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл ч нэмэгдсэн.

Харамсалтай нь, тэр үед манай улсад нүүрсний талаар баримтлах хатуу бодлого байгаагүйн улмаас үе үеийн Засгийн газар тус салбараар "тоглож” нэгдсэн бодлогогүй болгосон. Ганц баримт дурдахад, АМГТГ-т нүүрсний хэлтэс харьяалагдах мөртөө Эрчим хүчний яам нүүрсний газрыг байгуулж, төрийн өмчит нүүрсний уурхайнуудыг харьяалалдаа авсан байх жишээтэй.

Энэ байдал нүүрс олборлогч уурхайнуудад хүнд туссан. Нэг ёсондоо манай улсын нүүрсний салбар олон удирдлагатай болж, тав хуваагдчихаад байгаа. Шулуухан хэлэхэд, нүүрсний салбар улстөрчдийн лобби болж хувирсан.

-Нүүрсний салбар нэгдсэн бодлогогүй гэж та хэллээ?

-Тийм. Манай улсад нүүрсний салбарыг хөгжүүлэх нэгдсэн, зангидсан бодлого гэж алга. Нүүрс хөтөлбөр гэж яригдаж байсан ч тэр нь батлагдаагүй. Дээр дурдсан нэгэн цул байсан салбарыг тал тал тийш нь тараахаар чинь яаж нэгдсэн хөтөлбөртэй байх юм. Уг нь 2005 оноос "Нүүрс” хөтөлбөрийг дөрөв, таван удаа боловсруулахад миний бие тэр бүхэнд оролцож, санаа бодлоо тусгаж явсан.

Анх нүүрсийг боловсруулах чиглэлээр хөтөлбөр боловсруулсан ч тэр нь хэрэгжээгүй. Тэгтэл 2008 оноос БНХАУ руу их хэмжээгээр нүүрс экспортолж, экспортын хэмжээг нэмэгдүүлэх саналыг дахин тавьж, "Нүүрс” хөтөлбөрийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байсан. Тэр үед ажлын хэсэгт багтсан сайд дарга нар нь туршлага судалж байна гээд гаднын улс орнуудаар өчнөөн явсан ч үр дүнд хүрээгүй.

Ингэж байтал нүүрсний салбар уналтын байдалд шилжсэн тул хөтөлбөр хэрэгжих боломжгүй болсон. Харин өнгөрсөн зуны дунд сараас хойш нүүрсний экспорт сэргэх байдал ажиглагдаж эхэлсэн. Гэхдээ нөхцөл байдал цаашид хэрхэн үргэлжлэхийг хэлж мэдэхгүй байна.

-Нүүрсний салбарт зориулсан хууль байдаггүйн улмаас эдийн засгийн хямралд хамгийн түрүүнд өртсөн байж мэднэ. Та санал нийлэх үү?

-Нүүрсний салбарт зориулсан тусгай хууль гэж байхгүйн улмаас эрдэс баялгийн салбарын хуулиар л зохицуулагдаж ирсэн. Үүнийг өмнөх УИХ-ын гишүүд улстөржүүлэн "Гадаадын хөрөнгө оруулагчид манай улсаас гарч байгаагийн учир шалтгаан нь энэ” гээд л өөрийн хуулийг тэдний хүсэлд нийцүүлж батлах гэж хэсэг бужигнуулсан.

Би хувьдаа үүнийг шалтаг гэж харж байгаа. Миний бодлоор, гадаадын хөрөнгө оруулагчид дэлхийн зах зээлээс хамаарч орж, гарч байгаа хэрэг. Үнэндээ дэлхийн зах зээлд нүүрс үнэтэй л байх юм бол тэд нүүрсний орд бүхий орнуудын баялгийн хууль, эрх зүйн орчинд нь зохицоод л үйл ажиллагаагаа явуулна шүү дээ.

-Баяжуулсан нүүрсний стандартыг ямар байгууллага тогтоодог юм бэ?

-Баяжуулсан нүүрсний стандартыг Стандартчилал хэмжилзүйн газар баталдаг. Бид дан ганц нүүрс гэлтгүй үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулахдаа хэрэглэгчийг хаан гэж үзэн тэдэнд зориулж үйлдвэрлэх ёстой. Тиймээс монгол нүүрсийг худалдаж авах гэж байгаа улс орныг судлах ёстой.

Өөрөөр хэлбэл, тэдэнд баяжуулсан нүүрс үү, түүхий нүүрс үү, эсвэл эрчим хүч гаргах нүүрс үү гэдгийг тодорхойлох ёстой байхгүй юу. Жишээ нь, манайхан нүүрсээ түүхийгээр нь гаргалаа, нэмүү өртөг шингээх байсан юм гэдэг. Гэтэл бодит байдал дээр манай нүүрсийг авдаг ганц улс нь Хятад.

Хил гараад нүүрс баяжуулдаг маш олон үйлдвэр бий.Тиймээс баяжуулсан нүүрс гэхээсээ илүүтэй түүхий нүүрсийг авч өөрсдөө баяжуулах сонирхол тэдэнд ашигтай бус уу. Түүнчлэн гангийн үйлдвэртээ дан ганц баяжуулсан нүүрсийг хэрэглэдэггүй бөгөөд өөрсдийнхөө нүүрстэй хольж чанарын түвшинг нь тэнцэтгэж үйлдвэрлэлээ явуулдаг юм билээ.

-Чалкогийн өрөөс болж, монгол нүүрс Австрали нүүрсний өмнө бөхийх болсон гэж би хувьдаа ойлгоод байгаа?

-Нүүрсний чанар болон нүүрс хаанаас ирж байгаагаас шалтгаалан үнэ нь олон янз. Жишээ нь, монгол нүүрс Хятадын хил хүртэл нэг үнэтэй, түүнээс цаашхыг нь хятадууд тогтоодог. Тодруулж хэлбэл, шат дамжлагаасаа хамаардаг. Үүнд тээврийн зардал, ажиллах хүч ч хамааралтай.

Гэтэл манайхан уурхайн амнаас гарч байгаа нүүрсний үнээ австрали нүүрсний үнэтэй харьцуулж байгаа нь буруу. Австрали улс Хятадын зах зээл рүү өөрсдийн тавьсан замаар, өөрийн хөрөнгө техник хэрэгслээрээ нүүрсээ экспортолдог. Манайд нөхцөл байдал тэс өөр. Бид урд хөршийнхөө тавьсан замаар, тэдний тээврийн хэрэгслээр нүүрсээ экспортолдог гэдгээ мартаж болохгүй.

Тиймээс бид Хятадын зах зээл дээр байр сууриа олж чадахгүй байгаа юм. Тэр утгаараа Австрали улсыг өөрсөдтэйгөө харьцуулах нь тэнэг хэрэг. Манай улсын эрдэс баялгийн салбар төрийн нэг цонхны нэгдсэн бодлоготой байж гэмээнэ байр сууриа эзлэх нь зүйн хэрэг. Харамсалтай нь бодлого байхгүй, биржгүйн улмаас өнөөдөр өмнөх жилүүдийн адил л нүүрсээ Чалкогоос зээлсэн өрөндөө өгөөд сууж байгаа. Аж ахуйн нэгжүүдийн тухайд өөр хоорондоо өрсөлдөөд л үнээ буулгаад байгаа юм билээ.

-Ингэхэд та урд хөршийнхөө нүүрсний нөөцийг сонирхсон л байлгүй?

-Хятад улсын одоо байгаа нөөц нь 40 жил. Үүнийгээ ч олон улсын хурал дээр онцолсон. Цаашдаа нөөцөө нэмэгдүүлэх сонирхолтой гэж байсан. Хятад нүүрсний уурхайнууддаа бусадтай өрсөлдөж, нүүрсээ борлуулах шаардлага тавьдаг учраас олон уурхай хаалгаа барьсан. Энэ мэтчилэн нүүрсний салбартаа нэгдсэн бодлогыг барьж чаддаг улс шүү дээ.

-Том, жижиг Таван толгой, баруун, зүүн Цанхийн нүүрс олборлолт, экспортын нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Жижиг Таван толгой бол Өмнөговь аймгийн орон нутгийн 51 хувийн өмчтэй компани юм. Монголын нүүрсийг анх Хятад руу гаргасан аж ахуйн нэгж. Уурхайн нэг хэсгийг MCS-ийн "Энержи ресурс” компани авч баяжуулах үйлдвэр, хот тосгон байгуулсан. Үүнтэй зэрэгцээд төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” компани Зүүн цанхийг ашиглаж байсан.

Энэ үед Монгол Улс Хятадын Чалко компанитай гэрээ байгуулж, тус ордоос гарсан нүүрсийг гэрээний дагуу өр төлөх шугамаар экспортлохоор болсныг та бүхэн мэдэж байгаа.

Иймээс монголчууд баруун цанхийн нүүрсний уурхайг нээж, "Монголын олборлогч” компани нүүрс олборлох болсноор дөрвөн уурхай нэг хавтгай дээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Гэтэл эдгээр дөрвөн уурхай нэг замаар Хятад руу нүүрсээ экспортлох болсноор тэдний хооронд өрсөлдөөн бий болж улмаар Монголын нүүрсний үнэ буурах шалтгаан болсон.

-Нүүрс тээврийн асуудлыг ерөнхийдөө хувийн хэвшлийнхэн л зохицуулсаар ирсэн. Энэ бодлого зөв үү?

-Нэгдсэн бодлоготой тээврийн үйлчилгээ төр, хувийн хэвшлийн аль алинд нь ч байхгүй. Монголын аж ахуйн нэгжүүдэд хувьдаа машинтай нь цөөхөн. Дийлэнх нь Монголын нүүрсийг тээвэрлэх үүрэг хүлээсэн Хятадын компани. Тэд л нүүрс тээврийн асуудлыг хариуцаж ажилласаар ирсэн.

-Хэдхэн жилийн өмнө Монгол Улс занараа эдийн засгийн эргэлтэд оруулна хэмээн холбоо байгуулж, ерөнхийлөгчөөр нь Да.Ганболд, Хашчулуун нар ажиллаж байсан санагдана?

-Дэлхийн улс орнууд нүүрсийг шингэрүүлж шингэн түлш гаргаж тэр нь онол, туршилтын хувьд батлагдсан. Гэсэн ч үйлдвэрлэлд нэвтрүүлж шингэн түлш гаргасан улс орон байхгүй л байна. Нүүрсийг хийжүүлж цахилгаан эрчим хүч гаргах нь боломжтой ч өртөг өндөр, мэргэжилтэй боловсон хүчин дутмаг учраас тэгсхийгээд зогссон.

Занар ч ийм л замаар яваа. Занарыг нүүрс шиг шууд шатааж ашиглах боломжгүй илчлэг муутай бүтээгдэхүүн тул заавал нэрж ашигладаг, нарийн технологи бүхий өндөр өртөгтэй түүхий эд.Манай улсын тухайд занараар шоу хийж, нэр төр хөөснөөс цаашгүй. Үнэнийг хэлэхэд, хийж чадах энгийн зүйлийг хийхгүй атлаа дэлхий хийгээгүй зүйлийг хийнэ хэмээн харайлгах нь бүтэшгүй асуудал.

Жишээ нь газрын тостой улс бүхэн түүхий нефтээ нэрж, экспортолж байна. Гэтэл манайх түүхий эдтэй атал чадахгүй л байгаа биз дээ. Мөн бусад орон цахилгаан станц бариад эрчим хүч үйлдвэрлэж байхад бид тавдугаар цахилгаан станцаа барьж чадахгүй мөртлөө нүүрс химийн үйлдвэр барина гээд дэвхцээд байгааг би хувьдаа ойлгодоггүй. Нүүрс химийн үйлдвэрийг барих нь зөв ч цаг нь болоогүйгээс гадна хөрөнгө мөнгө нь алга байна.

-Эрчим хүчний нүүрсийг дэлхийн зах зээл дээр гаргах тухай яриа чих дэлсэж байсан ч тэгсхийгээд нам жим боллоо. Ер нь энэ талын судалгаа байна уу?

-Коксжих нүүрс үнэ өндөр. Харин эрчим хүчний нүүрс хямд. Манай улсын нүүрсний илэрсэн нөөцийн 80 гаруй хувь нь эрчим хүчний нүүрс байгаагаас гадна Тавантолгойн нүүрсний 60-аад хувь нь эрчим хүчнийх юм билээ.

Тиймээс эрчим хүчний нүүрсийг дэлхийн зах зээл дээр гаргах асуудал яригдах нь зүйн хэрэг. Гэвч тээвэрлэх зам гарц байхгүй нь хүндрэл болж байна. Эрчим хүчний нүүрсийг эргэлтэд оруулах хамгийн зөв хувилбар бол цахилгаан станц барьж, эрчим хуч үйлдвэрлэх явдал.

-Багануурын уурхай нүүрс боловсруулах төсөл хэрэгжүүлэхээр болж байсан. Түүнийг нь мэргэжлийн Засгийн газар дэмжиж байгаа юу?

-Багануурын уурхайд Герман, Японы зэрэг олон төсөл яригддаг. Ер нь уурхайнуудад менежментээ сайжруулах, бүтээгдэхүүнээ чанартай болгох, шинэ технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах зэргээр шийдвэл зохих олон асуудал бий. Гэхдээ энэ нь тухайн уурхайг үндсээр нь өөрчлөх томоохон стратегийн төслүүд биш юм.

-Нүүрсний салбарын томоохон төсөл гэвэл ?

-Хүрэн нүүрсний уурхайнуудыг түшиглэн цахилгаан станц барих явдал гэж үзэн өнгөрсөн дөрвөн жилд нэлээд хэдэн тусгай зөвшөөрлийг олгосон. Шивээ-Овоо, Багануур, Чандгана, Тэвшийн говь, Бөөрөлжүүт, Цайдам нуурыг түшиглэсэн цахилгаан станц барих төслүүдийг нэрлэж болно.

Гэвч гарын үсэг зурж, ТЭЗҮ-ээ хийх зэрэг шат дамжлагын ажлууд хийгдэж байсан ч хөрөнгө оруулалт хийгээд бодитоор барих ажлууд нь хэрэгжихгүй л байгаа. Одоо хэрэгжиж байгаа томоохон төсөл гэвэл эрчим хүчний Багануур, Шивээ-Овоогийн төслийн станц, Нарийн сухайт, Тавантолгойн экспортлогч цахилгаан станцын төсөл л байх шив дээ.

Б.Алтсүх: Дөрвөн уурхай нэг замаар нүүрсээ экспортолж байгаа нь үнэ унах шалтгаан болсон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани