Монгол Улсад 2012 оны эхний гурван сарын байдлаар нүүрсний экспортоос орж ирсэн орлого 210 орчим сая ам.доллараар хэмжигдэж байжээ. Харин 2014 он гарсаар эхний гурван сарын байдлаар нүүрсний экспортын орлого дөнгөж 45 сая ам.долларт хүрээд байгааг албаныхан онцоллоо. Нүүрсний экспорт хүндэрсэн энэ үед зэс, алтны экспортын орлогыг нэмэгдүүлэхэд анхаарах нь зүйтэй гэнэ. Тодруулбал манай улс энэ онд 6 тонн алт олборлох төлөвлөгөөтэй ч 10 тоннд хүргэхийн төлөө чармайбал 450 сая ам. долларын орлого олох боломжтой аж.
Б.Заяа