Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Ганбат: Тавантолгойн төмөр замыг “Шенхуа” урагшлуулах нь тодорхой болсон

Д.Ганбат: Тавантолгойн төмөр замыг “Шенхуа” урагшлуулах нь тодорхой болсон

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбаттай ярилцлаа.

-Та сая Ерөнхий сайдын Япон улсад хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан. Энэ удаагийн айлчлал хэр зэрэг үр дүнтэй болов. Бас танай салбартай холбоотой яриа хэлэлцээ хийгдсэн үү?
-Ерөнхий сайдын айлч­лал амжилттай боллоо. Японы Ерөнхий сайд Ш.Абэ манай Засгийн газрын мөрийн хөтөл­бөрт тусгасан зорил­туудыг хэрэгжүүлэхэд туслахад бэлэн гэдгээ нотолсон. Зам, тээврийн салбарт айлын тал олон төсөл хөтөлбөрүүдийг өмнө нь ам­жилттай хэрэгжүүлж байсан. Энэ удаагийн айлчлалын үеэр Хөшигийн хөндийд баригдаж байгаа шинэ нисэх буудлын менежментийн асуудал, мөн Тавантолгой-Сайншандын төмөр замын эдийн засгийн үр ашгийн судалгаа түүнчлэн гадаадын жуулчдад үйлчлэх нийслэлийн такси үйлчилгээний талаар санал солилцсон.
-Засгийн газрын 100 хоног болж байна. Энэ хугацаанд салбартаа ямар ажил хийв. 100 хоног гэдэг салбар хариуцаж байгаа хүний хувьд хэр урт хугацаа санагдаж байна вэ?
-Засгийн газрын 100 хоног гэдэг бол хуульчлагдсан хугацаа биш. Жишиг болсон л хугацаа. Өмнө нь энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд ажилтайгаа танилцах гэж хугацаа алдсангүй. Зам, тээврийн хөгжлийн яам авто зам, авто тээвэр, төмөр зам, агаарын болон далайн тээврийн асуудлыг хариуцдаг. Энэ хүрээндээ 100 хоногийн хугацаанд ямар ажил хийсэн болон эхлүүлсэн, төлөвлөсөн тухайгаа танилцуулъя.
Засгийн газар байгуулагдсан хугацаа нь намрын ажил, ургац хураалттай давхацсан учраас ургацын замыг засах ажлыг 100 хувь шийдсэн. Сүүлийн 4-5 жил ургацын замыг нэг ч удаа засаагүй байсан юм билээ. Эдийн засгийн коридорын хүрээнд Тяньжин–Улаанбаатар-Улаан-Үдийн чиглэлд олон улсын туршилтын авто тээв­рийг амжилттай эхлүүлсэн. Цаашдаа энэ маршрутаар дам­жин өнгөрөх тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлнэ. 100 хо­ног­тоо багтаагаад 21 аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилтын хүрээнд дутуу байсан Ховд, Дорнод аймгийн замыг дуусгаж ашиглалтад орууллаа. Мөн Завхан аймгийг холбоно. Ингэснээр цаана нь хоёр, гуравхан аймаг үлдэж байна. Эдгээр аймгийг 2020 оноос өмнө хатуу хучилттай авто замаар холбоно.
Төмөр замын тухайд Тавантолгойн ордыг эдийн зас­гийн эргэлтэд оруулж, зогс­­чихсон байгаа төмөр за­мынх нь ажлыг урагшлуулах бэлт­гэлийг хангасан. Ирэх ха­вар ажлыг нь үргэлжлүүлэх боломж бүрдсэн гэж ойлгож болно. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан Шивээхүрэн-Сэхэ боомтын 13 км төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан. Уг нь энэ намартаа ажлыг эх­лүүлье гэж бодсон боловч хө­рөнгө оруулагч талтайгаа хараахан бүрэн тохирч гэрээгээ байгуулаагүй байна. Тиймээс ирэх хавар гэхэд ажлыг нь эхлүүлнэ. Одоо ашиглаж байгаа төмөр замын тухайд УБТЗ дээр нэг ахиц гарсан. Өмнө нь УБТЗ-ын ерөнхий хувь нийлүүлэгчээр мэргэжлийн бус байгууллага байсан. Үүнийг өөрчилж Зам, тээврийн хөгж­лийн сайдыг ерөнхий хувь нийлүүлэгчээр томилсон Зас­гийн газрын тогтоол гарсан. Үүнтэй холбогдуулан одоогоос 67 жилийн өмнө байгуулсан хэлэлцээрийг шинэчлэхээр ОХУ-ын талтай тохиролцож са­налаа хүргүүлэхээр бэлтгэж байгаа. Дээрээс нь, УБТЗ-ын санхүүг сайжруулах, тээх ачаа­ны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ-ын талтай ярьж дамжин өнгөрүүлэх тээврийн хэмжээг 1.5 сая тонноор нэмэг­дүүлэхээр тохирсон. Хоёр та­лын хамтарсан ажлын хэсэг гаргаж УБТЗ-ын санхүүгийн бай­­далд шалгалт хийсэн. Дүн нь гарч байгаа. Зардлыг нь буу­руулж санхүүгийн ча­давхийг нь нэмэгдүүлэх ямар бо­ломж байгааг судалж байгаа юм.
Агаарын тээврийн сал­барт навигацын орлогыг нэмэг­дүү­лэх чиглэлээр судалгаа хийж байгаа. Энэ асуудлаар манай дэд сайд холбогдох хүмүүстэй уулзаж яриа хэлэлцээ хийж байна. Тухайлбал, БНСУ-ын KAL-ын Европ руу нисч байгаа зарим нислэг манай улсыг тойрч нисч байгаа. Үүнийг манай улсаар дайруулдаг болох юм бол нэгдүгээрт, навигацын орлого нэмэгдэнэ. Хоёрдугаарт, нөгөө тал нислэгийн цагаа 40-50 минутаар богиносгох боломжтой. Үүнийг ажил хэрэг болгохын тулд яриа хэлэлцээ хийгээд эхэлсэн. Зөвхөн БНСУ ч биш Японы Европ руу хийж байгаа нислэгүүдийг ч агаарын орон зайгаараа нэвтрүүлэхийг зорьж байна. Үр дүн нь удахгүй гарна гэдэгт итгэлтэй байна. Мөн агаарын тээврийн шинэчлэлт хийх, нислэгийн тоогоо нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шийднэ.
Сингапур дахь "Монголын хөлөг онгоцны бүртгэл” нэртэй хамтарсан компани одоогоор төрийн далбаагаа гаднын усан онгоцуудад түрээслээд ор­лого олж байгаа. Энэ орлогыг нэ­мэгдүүлэх, далайн тээв­рийнхээ үйл ажиллагааг өргө­жүүлэх ямар боломж байна вэ гэдгийг судалж, бодлого боловсруулна.
2009 онд БНХАУ-ын Зас­гийн газар манай Засгийн газарт Тяньжин боомтод 10 га газрыг хөнгөлөлттэй нөх­цөлөөр олгосон. Түүнээс хойш долоон жил өнгөрч байгаа боловч манайхан ашиглахгүй байсаар өдийг хүрлээ. Энэ газартаа БНХАУ-ын талтай хамтарсан ложистикийн төв байгуулж эдийн засагтаа нэмэр болохуйц төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр яриа хэлэлцээ хийж байгаа. Энэ мэт ажлуудыг 100 хоногт хийлээ.
-Тяньжин боомтод хөнгө­лөлттэй нөхцөлөөр олгосон газ­раас гадна тус улсын дарга Си Зиньпинийг манай улсад айлчлах үеэр БНХАУ-ын долоон боомтыг ашиглан тарифын хөнгөлөлттэй нөх­цөлөөр бүтээгдэхүүнээ гурав­дагч зах зээлд гаргах боломж бүрдсэн. Энэ боломжийг хэзээнээс ашиглах вэ?
-2014 оны наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпинийг манай улсад айлч­лах үеэр дамжин өнгөрөх тээв­рийн тухай хэлэлцээр бай­гуулсан. Энэ хэлэлцээрээр БНХАУ-ын долоон боомтыг Монгол Улс ашиглаж далайд гарах боломж нээгдсэн. Мөн 40 хүртэл хувийн тарифын хөнгөлөлт эдлүүлэх гэх мэт нааш­тай заалтууд бий. Энэ боломжийг хэзээ ашиглах нь түүхий эдийн ханшаас шалт­гаална. Тухайлбал, нүүрс­ний үнэ өсч бид гуравдагч хөршид нүүрсээ худалдах боломж гарвал БНХАУ-ын долоон боомтыг ашиглах боломж нээлттэй бий.
-Тарифын хөнгөлөлт дээр нь хугацаа бий юү. Байгаа бол манай улсыг ашиглахаас өмнө дуусчих вий дээ?
-Хугацаа байхгүй. Харин хяз­гаар тогтоох тухай нэг л заалт бий. Энэ бол "Монгол Улсаас БНХАУ-аар дам­жуу­лан экспортолсон бараа бүтээг­дэхүү­ний гуравны нэг хүртэлх хувьд хөнгөлөлт үзүүлнэ” гэдэг заалт байгаа.
-БНХАУ-аас олгосон энэ боломжийг ашиглахын тулд манай төмөр замын сүлжээ их чухал байх. Таны ярианаас ирэх хавар Тавантолгойн-Гашуунсухайт, Шивээхүрэн-Сэхэ гэх мэт хэд хэдэн газар төмөр замын ажлыг эхлүүлж төмөр замын сүлжээгээ өр­гөт­гөнө гэж ойлголоо. Энэ зөв үү?
-Зөв. Тэгж ойлгож бол­но. БНХАУ-ын долоон боомтыг бүрэн ашиглаж ча­дах эсэх нь төмөр  замын  сүлжээтэй салшгүй холбоо­той. Тиймээс төмөр замын сүлжээгээ зайлшгүй өргөтгөх шаардлагатай. Тө­рөөс төмөр замын тээврийн талаар баримт­лах бодлогын баримт бичигт Нарийнсухайт-Шивээ­хүрэнгийн төмөр зам гэж орсон. Энэ бол өргөн царигаар баригдах төмөр зам. Харин манай Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Шивээхүрэн-Сэхэ­гийн боомтын төмөр замыг тавьж ашиглалтад оруулна гэ­сэн заалт орсон. Үүний хө­рөнгө оруулагч нь БНХАУ-ын тал. Хөрөнгө оруулалт босгож байгаа компани нь "МАК”. "МАК” энэ төмөр замыг БНХАУ-ын талтай хамтарч ба­­риад "Монголын төмөр зам” компанид шилжүүлнэ. БНХАУ-ын талын хөрөнгө оруу­­­­лалтыг "МАК” нүүрсээрээ төлж барагдуулахар урьдчилан тохирсон. Мөн Даланзадгад-Тавантолгой-Сайншандын чиг­­лэлийн төмөр замыг ба­рих нь эдийн засагт чухал нөлөөтэй. Энэ замыг Японы хөрөнгө оруулалтаар барихаар төлөвлөж байна. Японы талтай яриа хэлэлцээ эхлэл төдий бай­гаа. Үүнээс гадна Хөөт-Бичигтийн төмөр замыг барина. Хөө­тийн нүүрсний бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж гадагш нь экспортлох зорилгоор энэ замыг тавина. Түүнчлэн Зүүнбаян-Хангийн чиглэлд төмөр зам тавих асууд­лыг УИХ-д оруулна. Энэ чиглэлд яагаад төмөр зам та­вих шаардлагатай вэ гэхээр, Дарханы бүсэд байгаа төмрийн хүдрийг БНХАУ-ын Бугат хо­тын үйлдвэр худалдаж авдаг юм. Төмрийн хүдэр тээвэрлэж байгаа одоогийн маршрут нь Замын-Үүд-Эрээн-Жинэн-Хөх хот-Бугат гэсэн маршрутаар хэ­рэглэгчдээ очдог. Маш их тойрч очдог гэсэн үг. Зүүнбаян-Хангийн чиглэлд төмөр зам тавих юм бол энэ зам нь 380 км-ээр дөтлөгдөнө. Ингэснээр нэг тонн төмрийн хүдрийн тээврийн зардал 3-4 ам.доллараар буурна. Зүүнбаян-Хангийн чиглэлд тө­мөр зам тавиад түүгээрээ нэг сая тонн хүдэр тээвэрлэн зарлаа гэхэд 3-4 сая ам.долларын ашиг нэмэгдэнэ.
-Тавантолгой-Гашуун­сухайтын 267 км төмөр замын тухайд?
-Энэ замыг БНХАУ-ын Зас­гийн газрын хөнгөлөлттэй зээ­лээр барих болов уу гэж бодож байна. Өөр арга ч байхгүй. Яагаад гэвэл, Энэтхэгийн нэг тэрбум ам.дол­ларын зээл бо­лон өөр гурав­дагч орны санхүү­жилтээр энэ замыг барих боломжгүй. Эдийн засгийн агуул­гаараа зайлшгүй БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар барьж үр өгөөжийг нь хүртэх ёс­той. Өөрөөр хэлбэл, БНХАУ өөрийнх нь компанитай хамтарч тухайн төслийг урагш­луу­лах гэж байгаа тохиолдолд хурдан хугацаанд ашиглалтад оруулж түүгээрээ нүүрсийг тээ­вэр­лэн авч зээлсэн мөнгөө бу­шуухан авахыг хүснэ. Энэ үүд­нээсээ БНХАУ-ын хөрөнгө оруу­лалтаар төмөр зам тавих нь зөв гэж үзэж байгаа юм.
-Одоогийн байдлаар БНХАУ-ын талтай энэ асууд­лаар яриа хэлэлцээ хийж эхлээгүй байгаа гэсэн үг үү?
-Яриа хэлэлцээ бүр жилийн өмнө эхлээд явж байсан юм. БНХАУ-ын талын оролцогч нь "Шенхуа” компани. "Шенхуа” уул уурхайн компани боловч өөрийн мэдлийн төмөр замтай. Нэгдүгээрт, дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасан. Хоёрдугаарт, "Шенхуа” компа­нийн дотоод нөхцөл байдал хүндэрсэн. Үүнээс болоод манай талтай хийсэн яриа хэлэлцээ зогсонги байдалд орсон. Уг нь жилийн өмнө "Монголын төмөр зам” компанитай ярьж тохироод гарын үсэг зурчихсан байсан юм. БНХАУ-ын талаас Тавантолгой төсөлд оролцогч нь "Шенхуа” гэдгээ мэдэгдсэн. Ямартай ч энэ компани орж ирээд Монголын компанитай хамтарч энэ төслийг урагш­луулах нь тодорхой болсон.
-Өмнөх Засгийн газрын үед энэ замыг ашиглалтад оруулна гэж бүр хугацаа зааж байсан ч чадсангүй. Үүнд юу хамгийн их нөлөөлсөн гэж та үзэж байгаа вэ?
-"Чингис” бондоос 200 сая ам.доллар гаргаад төмөр за­мын ажлыг эхлүүлсэн. Гэвч яагаад цаашаа яваагүй вэ гэхээр санхүүжилтгүйгээс болсон. Зас­гийн газрын тогтоолоороо бол 400 сая ам.доллар өгөх байсан боловч талыг нь өгөөд талыг нь өгөөгүй. "Чингис” бондын мөнгө бол хугацаа богинотой, өндөр хүүтэй таван жилийн дараа эргэн төлөгдөх арилжааны зээл. Ийм нөхцөлтэй зээлээр зам тавих юм бол дампуурна л даа. Авто зам ч бай, төмөр зам ч бай тийм богинхон хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөхгүй шүү дээ. Үүнийг сүүлд нь ойл­госон учраас төмөр замд өгөх санхүүжилтийнхээ үлдсэн 50 хувийг өгөөгүй байх. Ер нь төмөр замыг бага хүүтэй, урт хугацаатай санхүүгийн эх үүс­­вэрээр тавих нь зөв. Бид яриа хэлэлцээрээ идэвхтэй үр­гэлжлүүлж хөрөнгө оруу­лал­таа хурдан хугацаанд босгох ёстой. Мөрийн хөтөл­бөр­төө ашиг­лалтад оруулна гээд тус­гачихсан учраас бидэнд ямар ч ухрах зам байхгүй. Ашиг­лалтад оруулна гэдэгт бүрэн итгэлтэй байгаа.
-200 сая ам.доллараар шо­роо овоолсноос өөр ажил хий­гээ­гүй гэж шүүмжлэх хү­мүүс байдаг. Өмнө нь хий­сэн ажил нь стандартын шаард­лага хан­­гаж байгаа юу. Ер нь 200 сая ам.долларынхаа санхүү­жил­­­тэд дүйцэхүйц ажил хийгд­­­сэн гэсэн үү?
-Хийсэн ажил санхүү­жилт­тэйгээ дүйцэж байгаа эсэхийг аудитын байгууллага тогтооно л доо. Тиймээс би хэлж мэдэхгүй байна. Овоолсон шороо гэж хэвлэлээр нэг хэсэг их бичсэн. Овоолсон шороо гэж нэрлэх үү, үгүй юү гэдэгтээ л байгаа болохоос ер нь төмөр замыг шороо овоолж байж тавьдаг юм л даа. 

Хамгийн гол нь шороо овоолж хийж байгаа далангаа технологийн дагуу хийх ёстой. Энэ ажлын ерөнхий гүйцэтгэгч нь "Самсунг” компани байсан. "Энержи ресурс” компани анх энэ төслийг эхлүүлэхдээ тендер зарлаад "Самсунг”-ийг сонгосчихсон байсан юм. Гэвч ажил нь дөнгөж эхэлж байх үед Засгийн газрын тогтоол гарч энэ төслийг "Монголын төмөр зам” компанид шилжүүлсэн. "Самсунг” ком­пани үндэсний 13 компанийг тус­лан гүйцэтгэгчээр авч ажиллуулсан. Зөвлөх үйлчилгээ үзүүлж, хяналт тавьсан компани нь бол Германы "DBI” гэдэг компани. Монголын 13 компани маш сайн ажиллаж даланг стандартын дагуу босгосон. Тиймээс энэ ажлыг нь үргэлжлүүлэхэд болохгүй зүйл байхгүй.
-Та арилжааны зээлээр авто зам болон төмөр замд хөрөнгө оруулалт хийх нь оновчгүй гэлээ. Өөр үүс­вэрээс хөрөнгө оруулалт хийсэн ч зам, тээврийн салбар хөрөнгө оруу­лалтаа нөхөхгүй, цаашлаад шууд ашгаа өгөх боломжгүй биз дээ. Эдийн засагт үзүүлэх дам нөлөөлөл нь их гэсэн тайлбараар үүнийг хаацайлаад байдаг. Ер нь зам, тээврийн салбарын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ цаашид нэмэгдэх боломжтой юу?
-Манай салбарыг уул уурхай гэх мэт салбартай харьцуулахын аргагүй л дээ. Гэхдээ цаашид орлого нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Тухайлбал, УБТЗ-ын зардлыг бууруулах, навигацын орлогыг нэмэгдүүлэх, төрийн өмчит "МИАТ”, "Монголын төмөр зам” ком­панийнхаа үйл ажиллагааг дэмжих гэх мэтээр улсад их хэмжээний татвар төлдөг болгохын төлөө ажиллана. Уг нь төмөр зам орлогоороо зарлагаа нөхөөд олсон ашгаасаа улсад татвар төлөх ёстой. Гэтэл алдагдалтай ажиллаж байсан учраас татвар төлж чадахгүй байна. Авто тээвэр хувьчлагдсантай холбоотойгоор үндсэндээ татварын орлого гэж байхгүй. Тээврийн ком­паниуд л багахан хэмжээний орлого төвлөрүүлж байгаа. Дээрээс нь усан замын тээвэрт төрийн далбаагаа түрээслүүлсний орлого, агаарын тээвэрт навигацын орлого гэж жаахан орлого бий. Замын хураамж гэх мэт багахан хэмжээний орлого байгаа байх. Манай салбарт төсөвт төвлөрүүлдэг орлого бол ердөө энэ.
-"УБТЗ”-ын ачаа тээврийг нэ­мэг­дүүлнэ гэсэн. Одоо бол нөөц бо­ломжоо дутуу ашиглаж байгаа гэсэн үг үү?
-Ачаа тээврийг нэмэгдүүлэх боломжтой. Нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглахын тулд бэлтгэх шаард­лагатай ажлууд бас бий. БНХАУ-аас Европ руу төмөр замаар ачаа тээвэрлэх гурван сонголт бий. Нэг нь манай "УБТЗ”-ын гол зам, нөгөө нь Казахстанаар дайрах, үлдсэн нэг нь манай улсын зүүн талаар тээвэрлэх. Уг нь манайх хамгийн дөт гол зам нь. Гэвч энэ замынхаа хурдыг нэмэгдүүлэх, тарифыг бууруулах шаардлагатай байгаа юм. 67 жилийн өмнө тавьсан зам маань маш их хуучирсан. Дээр нь тойрог, эргэлт ихтэй тахиралдсан зам. Энэ зам дээр хурдан явах ямар ч боломж байхгүй. Хурдан явах юм бол онхолдоно шүү дээ. 
Замаа сайжруулахаас гадна Замын-Үүдэд ачаа шилжүүлэн ачих процессоо хурдан болгох шаардлагатай. Манай энэ үйлчилгээний тариф нь өндөр, дээрээс нь шилжүүлэх гэж уддаг учраас сөрөг нөлөө үзүүлээд байна. Тиймээс дайран өнгөрөх ачаа тээврээ нэмэгдүүлэхийн тулд төмөр замаа шинэчилж, тарифын уян хатан бодлого баримтлах ёстой.
-Төмөр зам томоохон хотуудыг, тухайлбал Улаанбаатар хотыг дайрч байгаа нь галт тэрэгний хурдад бас нөлөөлж байгаа юу?
-Нөлөөлж байгаа, мөн хотын төвөөр дайран өнгөрч байгаа нь нийслэлийн иргэдийн ая тухай, амгалан тайван амьдрахад саад болж байгаа, бас авто замын түгжрэлийг нэмэгдүүлдэг, дуу чимээ ихтэй, байгаль экологид сөрөг нөлөөтэй гэх мэт олон асуудал бий. Тиймээс Богд уулын урдуур төмөр зам тавих "Богд хан” төслийг хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банк, Европын Сэргээн босголт, хөгжлийн банктай хамтарч ТЭЗҮ-ийг нь боловсруулахаар яриа хэлэлцээ хийж байгаа.
-Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд энэ төмөр замыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юу?
-Тийм. Бид хөрөнгө оруулалтын асуудлыг нь идэвхтэй хөөцөлдөж байгаа.
-Та "МИАТ” компанийн үйл ажил­­лагааг дэмжиж төсвийн ор­логыг нэмэгдүүлнэ гэлээ. Тус ком­па­нийг хувьчилна гэж олон жил ярь­сан. Харин энэ Засгийн газар өөр байр суурьтай байгаа юм уу?
-"МИАТ” компанийн санхүү маш хүнд байгаа. Ялангуяа, шинэ нисэх буудал ашиглалтад орохоор санхүү нь бүр хүндрэх магадлалтай байгаа. Болдогсон бол хувьчлаад ажиллуулбал эдийн засгийн үр өгөөж нь дээшилнэ гэж харж байгаа. Гэхдээ Засгийн газрын хувьчлах аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад ороогүй л дээ.
-Шинэ нисэх буудал хэзээ ашиг­лалтад орох вэ?
-Японы Засгийн газрын хөнгө­лөлттэй зээлээр хэрэгжиж байгаа шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын ажил ирэх оны нэгдүгээр сарын 10-нд дуусаад хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байгаа. Сайдаар томилогдсоноосоо хойш газар дээр нь очиж танилцаад энэ хугацаандаа хүлээлгэн өгөх бүрэн боломжтой юм байна гэж үзсэн. Японы талтай хамтарч менежментийн баг байгуулж шинэ нисэх буудлын үйл ажиллагааг удирдана. Гэхдээ шинэ нисэх буудлыг бүрэн ашиглахаасаа өмнө төсвийн хөрөнгөөр барьж бай­гуулах ёстой гурван барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй зогс­чихсон байгаа. Яагаад гэвэл, Зас­гийн газар санхүүжилтийг нь өгч чадаагүй. Тендерт ялсан компани нь өөрийн хөрөнгөөрөө эхлүүлчихээд санхүүжилтгүйгээсээ болоод зогсчих­сон байна. 
Мөн шинэ нисэх буудлын дэргэд ажилчдын орон сууц, зочид буудал болон сургууль, эмнэлэг, цэцэрлэг гээд хамгийн багаар бодоход хотхон байгуулах ёстой. Гэтэл үүний ерөн­хий төлөвлөгөөг нь гаргаагүй байх жи­шээтэй. Энэ мэт асуудлуудыг хурдан хугацаанд шийдэж шинэ нисэх буудлаа ашиглалтад оруулахгүй бол болохгүй болчихоод байна. Өөрөөр хэлбэл, Японы тал нисэх буудлын барилга, нисэх зурвас зэрэг хариуцсан бүтээн байгуулалтаа хүлээлгэн өгсөн ч үйл ажиллагааг нь шууд эхлүүлэх боломжгүй байгаа. Менежментмийн багийн оролцогч Японы тал нэг жилийн дараа л шинэ буудал үйл ажиллагаагаа нээнэ гэж мэдэгдсэн. Одоо урагшилж байгаа ганц ажил нь БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлтэй зээлээр хэрэгжиж байгаа хурдны зам л байна.
-Шинэ нисэх буудал ашиглалтад орсны дараа хуучин нисэх буудлаа ямар байдлаар ашиглах вэ?
-Одоогийн нисэх буудлыг хэрхэн ашиглах вэ гэдэгт манай яамны байр суурь маш тодорхой байгаа. Нэг­дүгээрт, нөөц буудал байдлаар ашиглуулахаар байна. Хоёрдугаарт, орлого олох эх үүсвэр болгох ёстой.  Нэг сая 500 мянган км квадрат газар нутагтай манай улсын агаарын орон зай маш сийрэг. Манай улсын энэ давуу талыг ашиглаад БНХАУ, БНСУ, Япон улс манайд нисгэгч бэлтгэх сургалт явуулах хүсэлтээ илэрхийлдэг. Газар нутаг багатай, агаарын орон зай нь ачаалал ихтэй зэргээсээ болоод нисгэгчийн сургалт явуулахад их хүндрэлтэй байдаг юм билээ. 
Өнөөдрийн байдлаар л гэхэд БНХАУ-д 3000-аад нисгэгч дутаг­далтай байгаа судалгаа бий. Энэ нис­гэгчдийг нь Монголд бэлтгэх бо­ломж олгосноор валютын орлого нэмэг­дэнэ. Өөрөөр хэлбэл, хуучин нисэх буудлаа сургалтын бааз болгох ёстой гэсэн үг. Гаднын нисгэгч нарыг бэлтгэхээс гадна дотоодынхоо нис­гэгчдийг бэлтгэнэ. АНУ-д нэг нисгэгч бэлтгэхийн тулд 100 гаруй мянган ам.доллар зарцуулдаг. Тиймээс га­дагшаа валют урсгах бус төвлөрүүлэх хэрэгтэй.
-Манай улс "Чингис” бондын санхүүжилтээр авсан онгоцоо ашиг­лаж байгаа юу?
-Ашиглаж байгаа. Гэхдээ нис­лэгийн­хээ ачааллаас шалтгаалаад гад­нын улс орнуудад богино хугацаагаар түрээсэлдэг.

Д.Ганбат: Тавантолгойн төмөр замыг “Шенхуа” урагшлуулах нь тодорхой болсон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани