- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Ноён уул" алтнаасаа болж талхилуулж байна
НОЁН УУЛ алттайгаасаа болоод аль хэдийнэ нинжа нарын гарт өртжээ. Ухуулж сүйтгүүлэхгүй байх чухал шалтгаан энэ ууланд бий.
Хүннү гүрний нэг Шанью-гийн булш нь 60-70 дагуул булштай байдаг. Тухайн үед хааны шадар албатуудыг хамтад нь оршуулдаг байсан учраас ийнхүү нэг дор олон булш илэрдэг байна.
Ноён ууланд байх Хүннүгийн үеийн булш нь ХХ зууны археологийн томоохон нээлтэнд тооцогддог. 1912 онд Нийслэл Хүрээнээс 130 км зайд орших Хараа голын эх, Ноён уулын модон дунд Сүжигт, Журамт, Хужирт гэсэн гурван амны эхэнд олон хонхор байгааг алтны хайгуулын "Монголор” пүүсийн техникч А.Боллад хэмээх буриад хүн олжээ. Мэдээллийн дагуу Оросын ШУА-ын хайгуулын анги ирэхээр төлөвлөсөн ч дэлхийн I дайн гарснаар хойшилжээ. Түүний дараа 1924-1925 онд П.К.Козловын удирдсан Монгол-Төвдийн хайгуулын анги Ноён ууланд 200 орчим булш байгааг илрүүлж, 6-р булшнаас түүхийн маш ховор олдворуудыг малтан гаргажээ.
Ноён уулын малтлагаар хүннү нар язгууртнаа 7-12 метр гүнд урд талдаа үүдэвчтэй хоёр давхар гуалин хашлаган дотор банзан авсанд эд агуурсын хамт оршуулдаг байсныг тогтоосон юм. 1925 онд П.К.Козловын малтлагын ач холбогдлыг тодорхойлуулахаар ЗХУ-ын ШУА-аас тусгай шинжилгээний анги ирж Туул голын хөндийгөөр 92 булш малтан судалж шинэ чулуун зэвсгийн үед холбогдох материал цуглуулж, Ноён уулын булшийг Хүннүгийнх болохыг тогтоосон.
1927 онд А.Д.Симуков (С.Зоригийн өвөө, Шар Дамдинсүрэн гэгдэх монголч эрдэмтэн) Ноён ууланд булш малтаж эсгий ширдэгний тасархай, ургамлын хээтэй давтмал алтны өөдөс, морины алтадмал хавтгай дүрс, торгоны өөдөс, хятад бичээс бүхий чий будагтай аяга зэрэг сонирхолтой эд өлгийн зүйлс олжээ. Аяганы хятад бичээсийг тайлан уншихад МЭ 1 онд Хятадын Сычуан мужид хийгдсэн болох нь батлагджээ.
Зургадугаар булшнаас гарсан ширдэг "Хүннү ширдэг” хэмээн алдаршсан бөгөөд маш уран дүрслэлтэй байдаг. Ширдэгний төв хэсэгт үүлэн хээнүүдтэй бөгөөд ширдэгний хүрээг зууван дөрвөлжин хээтэй хятад торгоор эмжжээ. Эмжээрийн дотор талд сарлаг, буга, дэл ба сүүлтэй бартай төстэй амьтан, араатан мэт чих толгойтой, далавчтай амьтадыг ноцолдуулан дүрсэлсэн байдаг. Ийм уран дүрслэлтэй ширдэг өөр хаанаас ч олдоогүй юм.
Баатар жанждын дүр бүхий нэхмэл хөргөөс харахад хүннүгийн язгууртан нь уруул хацартаа сахалтай, намирсан урт үстэй, ээтэн хамар, давхраатай нүд, хурц хараатай баатарлаг дүр төрхтэй байсан бөгөөд дүрслэлийг зүү ороох аргаар урласан байв. Мөнгөөр урласан аргаль янгир, ганц эвэрт гөрөөс, алтаар шарсан луу, эртний Грек Ромын хийцтэй эрэгтэй эмэгтэй нүцгэн хүний дүрс бүхий чимэглэл зэрэг 30 гаруй мөнгөн эдлэлүүд олджээ. Эдгээрийн хадгалагдаж чадсан нь бунханыг шавар болон нүүрсээр хоёр дахин бүрсэн байсан хэмээн судлаачид үзжээ. Мөн Ноён уулын шавар хөрс нь ус шүүрүүлдэггүй чанартай учраас шарилд хийсэн бүх эд зүйл сайн хадгалагдан үлджээ.
Ноён уулын булшны талаар 1926 онд анх Лондонгийн сэтгүүлд "Монголын хамгийн анхны эртний төрт улсын түүхийн олдвор олдлоо” гэсэн нийтлэл гарч байсан байна. Хүннүгийн булшнаас гардаг эд өлгийн зүйлээс харахад эртний Грек болон Европын эд зүйлүүд Хүннү рүү Торгоны замаар очдог байсныг гэрчилдэг байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||