Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Р.Сэддорж: Өмнөговийн гүний ус өдөр бүр доошлон, тоосжилт томоохон асуудал боллоо

Р.Сэддорж: Өмнөговийн гүний ус өдөр бүр доошлон, тоосжилт томоохон асуудал боллоо

 

-"Оюутолгой” ажилчдаа онгоцоор зөөгөөд байвал Ханбогд хэзээ ч хот болохгүй-

"Уул уурхай ба Нэгдсэн үндэсний байгууллагын тогтвортой хөгжлийн зорилтууд Монголд” нэртэй, Австралид суралцагчдын чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Энэ уулзалтад "Таван толгой” ХК-ийн захирал Р.Сэддорж оролцон, илтгэл тавьсан юм.  

-Би 2013 онд Австрали улсад 21 хоногийн сургалтад суусан юм. Сургалтын сэдэв уул уурхайд усыг хэрхэн ашиглах тухай байсан юм. Үүнээс хойш Квинслендийн их сургуулиас над руу байнга шинэ мэдээллийг цахим шуудангаар илгээх болсон.

Таван толгойн хувьцааг худалдаж авч болно. Одоо үнэ нь буурсан. 

Таван толгой гэдэг маш олон ААН бий. Иймд зарим залуу сэтгүүлч хооронд нь андуурдаг тохиолдол бий. Таван толгойн анхны эзэд хэн болох, уугуул компани нь аль нь вэ гэдгийг мэддэггүй.

Уугуул компани нь энэ жил 50 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Таван толгой ХК. 1966 онд улсын үйлдвэрийн газар нэрээр байгуулагдсан түүхтэй. Үүнээс өмнө гар аргаар, тэмээн хөсгөөр нүүрс тээвэрлэн, орчныхоо эрчим хүчний нүүрсний хэрэгцээг хангадаг байсан. Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгийн бүх сумдын хэрэгцээг хангаж ирсэн. Хөтөлийн цемент, Дарханы Төмөрлөгийн, Налайхын Металлургийн үйлдвэр Таван толгойн нүүрсийг өндөр илчлэгтэй тул хэрэглэсээр байна.

Ууган компани учраас бид бүх зүйлийн анхдагч. Монголын анхны коксыг гар аргаар хийж, коксын стандартыг эзэмшдэг. Монголын хөрөнгийн биржээр хувьцаагаа нийтэд арилжаалдаг. 2004 онд БНХАУ-д нүүрсээ эксортолж эхэлснээр энэ салбарт олон компани амжилттай ажиллах гарааг тавьсан.

2007 онд бид нэг сая дахь тонн нүүрсээ экспортолсон. Бидний хамгийн оргил жил 2011 он байв. Энэ онд 6.5 тонн нүүрсийг Хятадын зах зээлд нийлүүлсэн нь бидний дээд амжилт болсон.

Компанийн үр ашгийг төлсөн татвараар нь хэмждэг.  Таван толгой ХК улсдаа хамгийн хамгийн өндөр татвар төлдөг компаниудын нэг. Далан мянган ААН-ээс сүүлийн арван жилд нь бид татвар төлөлтөөр эхний 6-д байна. Өмнөговь аймгийн төсвийн орлогын 60 хувийг бид ногдол ашиг хэлбэрээр бүрдүүлдэг. Энэ онд аймгийн төсөв буурч, 114 тэрбум төгрөг болсон. Учир нь манай компанийн 51 хувийг Өмнөговь аймаг эзэмшдэг. Цогтцэций Монголын хамгийн том сум. Энэ сумын төсвийн 95 хувийг бид дангаараа бүрдүүлдэг.

Манай хувьцаа хөрөнгийн биржийн хоёр дээд амжилтыг эзэмшдэг. 2011 онд манай нэгж хувьцааны үнэ 1.4 сая төгрөг хүрсэн. Энэ нь тухайн үеийн ханшаар 1000 ам.доллар. Тэр жил бид нэгж хувьцаа бүрдээ 100 ам.долларын ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгон, хамгийн өндөр ногдол ашиг олгосон ХК-иар шалгарсан юм. Энэ дээд амжилтыг эвдэхэд хэцүү.   

Та бүхэн одоо ч манай хувьцааг худалдаж авч болно. Одоо үнэ нь буурсан. Бид хувьцаагаа 100 дахин задалсан. Ингэснээр хувьцаа шинээр эзэмших боломж бүрддэг. Одоо хувьцааны нэгж хувьцааны ханш 1900 төгрөг байна.        

Ер нь орон нутгийн өмчит ХК байх нь хамгийн зөв бүтэц. Засгийн газар төрийн өмчит компани бүрийг хянах хэцүү. Аймгийн, байнгын хяналтад компани байгуулах нь хамгийн зөв.  49 хувийг эзэмшигч тал ч мөн хяналтаа тавина. Энэ бүтцийн давуу талыг ашиглан бид нүүрсний хүнд үеийг тууллаа. Нэг ч ажилтнаа цомхтгоогүй цалин бууруулаагүй.  Төлөвлөгөөгөө 200 орчим хувиар биелүүлж байна.

Бид зогсох эрхгүй. Орон нутгийн өвлийн эрчим хүчний нүүрсийг хангана.   

"Оюутолгой” ажилчдаа онгоцоор зөөгөөд л байвал Ханбогд хэзээ ч хот болохгүй, тэнд зам тавихгүй. Ажилчдаа орон сууцаар хангаад эхэлбэл тэр бүс нутаг хурдан хөгжинө. 

Ханбогд, Цогтцэций сумдад томоохон орон сууцны хороолол, спортын цогцолбор байхгүй. Нутгийн хүмүүс уурхайн ажилчдыг нүүдлийн шувууд гэдэг. Энэ янзаараа тухайн орон нутаг хэзээ ч хөгжихгүй. "Оюутолгой” ажилчдаа онгоцоор зөөгөөд л байвал Ханбогд хэзээ ч хот болохгүй, тэнд зам тавихгүй. Иймд хот төлөвлөлтөд анхаараач ээ. Ажилчдаа орон сууцаар хангаад эхэлбэл тэр бүс нутаг хурдан хөгжинө. Говь цөл гэдэг нүдээр харж болохгүй.          

Усны асуудал бас бий. Мал услах, өөрсдөө усанд орох ус ховор тул уул уурхайн компаниудад ус өгөхгүй гэдэг. Би өнгөрсөн дөрвөн жилд аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчээр ажилласан. Булган аймгийн Дашинчилин суманд "Орхон говь” төслийг хэрэгжүүлэхгүйгээр уул уурхайн компаниуд цааш явахад их хэцүү. Энэ суманд ус хуримтлуулаад, тэр усаа татах ажлыг Засгийн газар яаралтай шийдэх ёстой. Гүний ус өдөр бүр доошилсоор байна.        

Компаниудын мониторингийн үнэлгээнд үүнийг тусгадаггүй. Тэнд амьдарч буй малчид л мэддэг. Малчид бол байгаль орчны судлаачид шүү дээ. Таван толгойн ордын тоосжилт мөн их хүндрэлтэй. Тоосыг яаж ч болдоггүй. Усаа зөөгөөд ууж болж байна. Цогтцэций сумыг цаашид хот болгон хөгжүүлье гэвэл баруун хойш чиглэлд нүүлгэх зайлшгүй шаардлагатай.

Энэ ордод үйл ажиллагаа явуулдаг гурван компани хамтран, суурьшлын шинэ суурин бүс байгуулъя.  Манай ажилчдын 80 орчим хувь нь тоосны харшилтай. Улаанбаатарын цонхоор амьдрал сайхан харагдана. Өмнөговьд уурхай нь байдаг захирлууд хотод биш тэнд суурин ажиллаасай. Нутгийн иргэд ч үүнийг хүсдэг. Уурхай дагаж хөгжсөн хот гэхээр л  Эрдэнэтийг их ярьдаг. Энэ жишгийг хэрэгжүүлэх талаар Өмнөговьчууд их хүсдэг.         

Аймгийн удирдлагууд сүүлийн найман жилийн турш "Оюутолгой” компанитай гэрээ байгуулан, маш амжилттай хамтарч ажиллаж байна. Жил бүр 5 сая ам.долларыг орон нутгийн хөгжилд зарцуулдаг. Бусад компаниуд ч энэ жишгийг дагаасай.

Манай компани "Олборлох байгууллагын ил тод санаачилга” төслийнхөнтэй хамтарч ажилладаг. Олон сая тонн нүүрс олборлосон талаар ярих амархан. Гэхдээ үүний тулд ямар хэмжээний байгалийг бохирдуулав, улсад ямар хэмжээний татвар төлөв гэдэг нь чухал.   

Эх сурвалж: http://news.gogo.mn/r/194343

Сэтгүүлч Б.Эрдэнэчимэг | GoGo.mn

Р.Сэддорж: Өмнөговийн гүний ус өдөр бүр доошлон, тоосжилт томоохон асуудал боллоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани