- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Зэсийн баяжмалын экспорт мөнгөн дүнгээрээ 25 хувиар буурав
Оны эхний есөн сард Монгол Улсын экспорт 5.9 хувиар буурсан үзүүлэлттэй гарав. Монгол Улс 2016 оны эхний гурван улиралд нийт 1.2 тэрбум ам.долларын зэсийн баяжмал экспортолсон нь жилийн өмнөхөөс 25 орчим хувиар буурсан талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. Өнгөрсөн онд зэсийн баяжмалаа БНХАУ-аас гадна ОХУ, Япон улсад экспортолж байсан бол энэ онд зөвхөн БНХАУ-д гаргасан байна. Биет хэмжээгээрээ нэг сая тонн болсон бөгөөд БНХАУ-ын талаас мэдээлснээр Ганц модны боомтоор есдүгээр сарын 26-ны байдлаар 702 мянга 500 тонн зэсийн баяжмал гаргажээ. Энэ нь жилийн өмнөхөөс 13.53 хувиар өссөн, мөн гурав дахь жилдээ дараалан 700 мянган тонноос дээш хэмжээтэй дүн боллоо. Зэсийн баяжмалаас гадна 167 сая ам.долларын төмрийн хүдэр экспортолсноос 95 хувийг БНХАУ-д, таван хувийг Сингапурт экспортолсон байна.
Үүнээс гадна оны эхний есөн сарын байдлаар нийт 509.7 сая ам.долларын нүүрс экспортолсон нь жилийн өмнөхөөс 18 орчим хувиар өсчээ. Биет хэмжээ нь 16.2 сая тонн болсон нь 55 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсний үнэ буурсныг харуулж байгаа юм. Монгол Улсын гол харилцагч БНХАУ дотоодын коксжих нүүрсний олборлолтоо бууруулж, импортоо нэмэгдүүлэх сонирхолтой байгаа аж. Одоогоор "Эрдэнэс Таван Толгой" компани нүүрсээ хамгийн тогтвортой экспортолж байгаа бөгөөд "Chalko" болон "TTJVCo" компаниудад өр төлбөрөө барагдуулах журмаар нүүрсээ нийлүүлж байна. Өөр нэг гол экспортлогч болох "Mongolian Mining Corporation" өрийн бүтцээ шинэчлэхээр зээлдэгчидтэйгээ хэлэлцээрээ үргэлжлүүлж байгаа ажээ.
Харин оны эхний есөн сард нийт 5.9 сая баррель боловсруулаагүй газрын тос экспортолсон нь жилийн өмнөхөөс нэг хувиар өссөн үзүүлэлт боллоо. Газрын тосны гол экспортлогч болох "Petro China Dachin Tamsag" компани энэ онд 1.3 сая баррель газрын тосыг 21 дүгээр талбайгаасаа олборлохоор төлөвлөж байгаа ба одоогоор 734 мянга гаруй тонныг олборлоод байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||