Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ОУВС Монголд дахин ирсэн нь юуг харуулж байна вэ?

ОУВС Монголд дахин ирсэн нь юуг харуулж байна вэ?СИНГАПУР./asia.nikkei/. Олон улсын валютын сангаас/ОУВС/ Монгол Улс тусламж хүсэх болсон нь геополитикийн үлгэр, шунал, буруу менежмент хийгээд Хятад болон барууны хөрөнгө оруулагчидтай таагүй харилцсаны уршиг юм. ОУВС Улаанбаатарт дахин ирж байгаа нь монголчууд болон хөрөнгө оруулагчдын аль алиных нь хувьд хатуу дохио болж байна.
 
Энэ онд Монголын төсвийн алдагдал ДНБ-ий 20 хувьд хүрэх төлөвтэй байгаа бөгөөд төр, хувийн хэвшлийн нийлсэн 2 тэрбум долларыг ирэх онд төлөх ёстой.
Монголын эдийн засаг өвдөг сөхрөөд байгаа энэ үед Хятадын зээлдүүлэгчид хөрөнгө оруулалтыг хөнгөлөх нөхцөл санал болгож байна.
 
Сүүлийн жилүүдэд Монголын тал гадаадын хөрөнгө оруулагчидтай, ялангуяа зэс болон алтны "Оюутолгой” ордод хөрөнгө оруулагч болох "Рио Тинто” групптэй таагүй харилцаатай байгаа юм. Барууны хөрөнгө оруулагчид Монголыг орхин явснаар хөрөнгө оруулалтын хоосон орон зайг Хятадын хөрөнгө оруулагчид нөхөж байна.
ОУВС-гийн шинээр олгох тусламж нь санхүүгийн хямралаас гарахад нь Монголд тус нэмэр болох хэдий ч тус улсын иргэд болон бизнес эрхлэгчид 22 хувийн өндөр хүүтэй зээлээ төлөхөөр тэмцсээр байх нь ээ. Монголын банкууд жилийн 22-28 хувийн хүүтэй зээл олгодог бол "сүүдрийн зээлдүүлэгчид” жилийн 36 хувийн хүүтэй зээл олгодог байна.
 
Харин Хятадын банкуудыг Монголынхтой харьцуулахад дунджаар жилийн 5.6 хувийн хүүтэй зээл олгодог бол Хятадын сүүдрийн банкны зах зээл дээр 10-20 хувийн хүүтэй зээл олгож байна.
 
Хятадын банк /BOC/ Улаанбаатарт салбараа нээх хүсэлтэй байна. Гэсэн хэдий ч  өрсөлдөөний явцад Хятадын банкинд Монголд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл өгүүлэхгүй байх, энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулахын тулд Монголын Худалдаа, хөгжлийн банк, Голомт банк болон ХААН банк  засгийн газраа лоббидсоор байгаа юм.
 
Тусламж эрсэн хоёр дахь хашгираан
 
2009 онд дэгдсэн дэлхийн санхүүгийн их хямралын үеэр ОУВС-гаас тусламж болгон 232 сая долларыг Монголд зээлж байсан. Хятад улс экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийг нь худалдан авах нь эрс нэмэгдсэний ачаар Монгол энэ зээлийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулсан юм.
 
Монголын экспортын хамгийн том зах зээл бөгөөд гол зээлдүүлэгч болох Хятадаас хамааралтай байдлаас гарахын тулд энэ оны долдугаар сард ажлаа хүлээн авсан МАН-ын Засгийн газар өрийг дарж, эдийн засгийг хөл дээр нь босгохоор ОУВС-гаас дахин тусламж хүслээ.
 
Монгол Улс өнгөрсөн есдүгээр сарын 30-нд ОУВС-гаас албан ёсоор санхүүгийн тусламж хүссэн юм. Тус улсын гадаад өр 23.5 тэрбум долларт хүрээд байгаа нь 12 тэрбум доллароор хэмжигддэг ДНБ-ийг нь бараг хоёр дахин нугалсантай тэнцэж байна. Гадаад өрийн 8.4 тэрбум орчим доллар нь засгийн газрын тавьсан өр юм.
Монголын Хөгжлийн банкнаас гаргасан 580 сая долларын бондын өрийг ирэх оны гуравдугаар сар гэхэд эргүүлэн төлөх ёстой. Шинжээчдийн хэлснээр, тус улсын Засгийн газар ирэх хоёр жилийн хугацаанд нийтдээ 1.7-1.8 тэрбум долларын өрийг  төлөх ёстой болжээ.
 
Эдийн засаг болон санхүүгийн тогтолцоог шинэчлэхэд чиглэсэн хүчин чармайлт нь эдийн засгийн хатуу бодлого болон уул уурхайн шинэ төслүүдийг дэмжих зорилго бүхий холимог арга хэмжээнүүдээс бүрдэж байгаа бөгөөд ашигт малтмалын үнийн өсөлтийн мөчлөг удахгүй эргэн ирж, хөрөнгө оруулагчид Монголд хоёр дахь боломжийг олгоно гэж албаны хүмүүс найдаж байна.
 
2016 он гарснаас хойш Монголын төгрөгийн доллартай харьцах ханш 12 хувиар суларч, одоо 2278 төгрөг болоод байна. Төгрөгийн ханшийг тогтворжуулахын тулд тус улсын Төвбанк болох Монголбанк наймдугаар сарын 18-нд бодлогын хүүгээ 4.5 хувиар өсгөн 15 хувьд хүргэлээ. Энэ онд 25 жилийн ой нь тохиож буй Монголын Хөрөнгийн биржийн нэгж хувьцааны дансны үнэ 0.13 байгаа бөгөөд нь энэ нь дэлхийн хамгийн хямдхан зээлүүдийн нэг гэсэн үг.
 
Монголын эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаг буурсаар байна. Монголын ДНБ энэ онд 0.3 хувиар, ирэх онд 1.4 хувиар өснө гэсэн урьдчилсан таамгийг Азийн Хөгжлийн банк саяхан дэвшүүлсэн. Харин Дэлхийн банкны таамаглаж байгаагаар, тус улсын ДНБ 2016 онд 0.7 хувь, 2017 онд 2.7 хувь, 2018 онд 6.2 хувиар өсөх төлөвтэй байна.
 
Тэгвэл Монголын Засгийн газар хэд хэдэн төслийг урагшлуулснаар ДНБ 2017 онд 3 хувиар өснө гэж таамаглаж байна. Төслүүдийн жагсаалтад 5.3 тэрбум долларын өртөг бүхий "Оюутолгой” ордын өргөтгөлийн ажил; "Таван толгой” нүүрсний ордыг хөгжүүлэх, төмөр зам тавих, цахилгаан станц барих төсөл; Гацууртын алтны ил уурхайгаас алт олборлож эхлэх; Улаанбаатарт 250 МВт-ын хүчин чадал бүхий ДЦС-ын өргөтгөл барих  зэрэг төслүүд багтжээ.
 
ОУВС-гийн дахин олгож буй тусламж нь 1997 онд Өмнөд Солонгосын авсан тусламжийн хөтөлбөртэй адил байх уу гэдэг асуулт хөрөнгө оруулагчдын толгойд эргэлдэж байна. Өмнөд Солонгос тус сангаас тусламж авсан нь эхэндээ ихэд маргаан шүүмжлэл дагуулж байсан боловч хожим нь ихээхэн амжилтад хүргэсэн юм.
 
Гэхдээ Монголд анх удаа тусламж олгосноос хойш 7 жил хүрэхгүй хугацааны дараа олгох гэж буй ОУВС-гийн хоёр дахь санхүүгийн тусламж нь амжилт авчрах эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Учир нь Монголд авлига газар авсан бөгөөд эдийн засаг нь ашигт малтмалаас ихээхэн хамааралтай.
 
Ашигт малтмалынх нь арвин их баялагт "шунасан” олон улсын стратегийн ашиг сонирхлын улмаас Монгол төөрөгдөлд орж магадгүй. Албаны хүмүүсийн найдаж байгаа шиг "Оюутолгой” тийм ч богино хугацаанд үр өгөөжөө өгөхгүй байж магад. "Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак хэлэхдээ "Монгол Улс ойрын 10 жилийн хугацаанд ногдол ашиг хүртэхгүй” гэжээ. Гэхдээ энэ уурхай 75 жил үйл ажиллагаа явуулах хэмжээний нөөцтэй гэсэн тооцоо бий. Тиймээс тэрбээр зүгээр л урт хугацааны үр өгөөжийг онцлохыг хүссэн байж болох юм.
 
Залуу орны хувьд Монголын засгийн газар, бизнес эрхлэгчид, тэр ч байтугай жирийн иргэд нь байгалийн баялагтай илүү зөв зохистой харьцаж, авлигатай тэмцэж, хэрүүл тэмцлээ багасгах замаар өгсөж-уруудахын мөчлөгийг даван туулах хэрэгтэй.
 
Наад зах нь гэхэд, гадаадын хөрөнгө оруулагчдыг хүндэтгэх хэрэгтэй гэдгийг монголчууд сайтар ухамсарлаж, тус улсын Засгийн газар илүү ил тод байдлыг бий болгож, өөрт байгаа боломж бололцоогоо алдахгүйн тулд "талбайд гарч тоглох” хэрэгтэй гэж "Mongolia Frontier Fund" хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулагч бөгөөд Сингапурт төвтэй портфелийн стратегич Райнер Майкл Прейсе бичжээ. 
 
Г.Доржханд
ОУВС Монголд дахин ирсэн нь юуг харуулж байна вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани