Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний үнэ нэмэгджээ, цаашид ч өснө

Нүүрсний үнэ нэмэгджээ, цаашид ч өснө
Намрын шар навчис орчлон ертөнцийг чимж, хүүхэд хөгшид хааяахан гадаа нарлан суудаг намрын налгар өдрүүд ард хоцорч, нийслэлчүүд аль хэдийнэ өвөлдөө бэлтгэж эхэллээ. Их хотод өвөлжилтийн бэлтгэл ажил ундарч, хөлтэй болгон эрвийх, идэрвийхээрээ хичээж буй. Үүнтэй зэрэгцэн Налайхаас Улаанбаатарыг зорин тэв хийтэл ачсан нүүрстэй машины цуваа олширч, энэ жилийг өнөтэй давуулах нүүрсний үнэ ч тэнгэрт хадах нь бий. Товчхон хэлбэл, нүүрсний үнийн "сезон” эхэлчихсэн басхүү хямд үнээр боломжийн нүүрс авах гэсэн иргэд ихэссэн энэ цаг үед "Монголын мэдээ” сонин Налайхын нүүрсний уурхай, Цайз зах зэрэг нүүрс борлуулдаг томоохон цэгүүдээс энэ удаагийн дугаарын сурвалжлагаа бэлтгэлээ.
 
Уурхайн амнаас нэг ковш нүүрс 40-90 мянган төгрөгөөр гарч байгаа гэв
 
Хаа саагүй хог хийсч, энд тэндгүй дутуу  ухсан том нүх, овоолж орхисон шороо, энхэл, донхол замын дунд нурж унасан байшингийн балгас харагдана. Хэн ч харсан энд хүн амьдардаг юм уу, амьдрах нь битгий хэл ажиллахад ч хэцүү харагдаж байна шүү дээ гэж уулга алдахаар энэ газар бол нийслэлийг 100 гаруй жилийн турш өвөлд гал алдуулалгүй хангаж ирсэн  Налайхын уурхай. Цагтаа энэ газар мэргэжлийн их уурхай ажиллаж байсан ч 1990 онд дэлбэрэлт болж, түүнээс хойш нутгийн иргэд гар аргаар нүүрс олборлож, нийслэлчүүдийг түлээтэй золгуулсаар буй.
 
Манай сурвалжлах хэсэг юун түрүүнд тэр хавьдаа том гэгдэх уурхайг зорив. Биднийг очих үед ковшны моторын чанга дуу хангинаж, уурхайн ажиллагаа эд явагдаж байлаа. Уурхайн аман дээр ковш татах үүрэгтэй хоёр хүн зогсож харагдав. Тэдний хажууханд 30 гаруй насны гурван залуу гарч ирсэн нүүрсийг машинд ачих аж. Харин уурхайн амнаас зайдуухан портерууд цуван зогсжээ. Эд бол нүүрсний ченжүүд. Налайхын уурхайгаас нүүрс авч, хотод ирж борлуулдаг. Бид уурхайн даргатай уулзах гэсэн боловч тэрбээр бидэнд компанийн нэрээ нууцлахыг хүссэн юм. 
 
 
 
 
Ингээд бид тус уурхайн бригадын дарга Н.Октябрьтай ярилцав. Тэрбээр "Өнгөрсөн жил ил уурхай их гарч байсан. Хөрс суултаар. Энэ жил ам гарсан байгаа. Үнэ нь өнгөрсөн жилийн энэ үеийнхтэй харьцуулбал нэмэгдсэн. Манай ковш нүүрс 90 мянган төгрөгийн үнэтэй. Нэг бүтэн талтай ачихад 120 мянган төгрөг болдог.
 
Манай ковш том хэмжээтэй. Нэг ковш нүүрс портер машины үндсэн тэвш л болдог юм. Уулын ажил болохоор өдөрт тэдэн машин гаргана гэж хэлж болдоггүй. Ойролцоогоор зарим үед хоногт 10-20 портер ачина. Тухайн үеийн байдлаасаа хамааран харилцан адилгүй. Ер нь энд хүн өөрийн биеэр ажиллаж байгаа учраас ачаалал ихтэй.
...Тус уурхайд мөн л нүүрс ачих гэсэн машины дараалал үүсчээ. Тэгэхдээ портероос эхлээд том Зил-130 бүр камаз машин хүртэл дугаарлан зогсож харагдав. Эдгээр жолооч нар бүгд Улаанбаатар руу нүүрсээ оруулж зардаг байна. Тус уурхайд ковш нүүрс 40 мянган төгрөгийн үнэтэй. Тухайн уурхайн ковшны хэмжээнээс хамаарч нүүрсний үнэ харилцан адилгүй байдаг  аж...
Автомат ажиллагаанд шилжсэн хөгжсөн уурхай биш шүү дээ. Цохин, жоотуудана, хүрздэнэ гээд ажил их болно. Манай уурхай залуучууд ихтэй. Хэрвээ үнэхээр нийгэмд ажил их байвал залуучууд заавал амиа золин энэ хүнд газар ажиллах шаардлага байхгүй. Ажил олдохгүй болохоор л энд ирж ажиллаж байгаа” гэв. Тус уурхай хоёр ээлжтэй бөгөөд 11-14 хүн ажилладаг гэнэ. Ингээд бид тус уурхайгаас холгүйхэн байрлах нэгэн аман дээр очив. Хуучин ил уурхайн олборлолт явагдаж байсан газарт хэд хэдэн ам байрлах аж. Уулыг эгц уруу ухаж, дунд нүүрс олборлож байлаа. Уулын ухсан хэмжээ бараг гурван давхар байшинтай зэрэгцэхээр өндөртэй юм. Энэ нь хуучин ил уурхай балаг гэж уурхайчид ярьж байв. Ил уурхай уулыг бүхэлд нь сэндийчиж ухдаг байна.
 
Түүнээс болж бүхэл бүтэн уул дундуураа хуваагдаж, нэг талдаа гурван давхар барилгатай тэнцэхүйц хана үүссэн гэнэ. Тус уурхайд мөн л нүүрс ачих гэсэн машины дараалал үүсчээ. Тэгэхдээ портероос эхлээд том Зил-130 бүр камаз машин хүртэл дугаарлан зогсож харагдав. Эдгээр жолооч нар бүгд Улаанбаатар руу нүүрсээ оруулж зардаг байна. Тус уурхайд ковш нүүрс 40 мянган төгрөгийн үнэтэй. Тухайн уурхайн ковшны хэмжээнээс хамаарч нүүрсний үнэ харилцан адилгүй байдаг  аж. Тодруулбал, том ковш нь 90-120 мянга, жижиг ковш нь 40-60 мянган төгрөгийн үнэтэй.
 
Хоёрхон уурхайн аманд очиход ийм байна. Нийслэлчүүдийг өвөлд дулаанаар хангаж буй Налайхын уурхайн амнаас ченжүүдэд нүүрс 40-120 мянган төгрөгийн үнэтэй борлуулж байгаа ажээ. Энэ жил бичин жилийн зуд болно гэсэн болоод ч тэр үү олон ам үйл ажиллагаагаа явуулж байгаа хэмээн уурхайчид ярьж байлаа. Жил бүрийн өдийд нүүрсний үнэ өсдөг талаар ч тэд онцолсон. Гэхдээ энэ жил өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад нүүрсний үнэ нэмэгдсэн хэмээн уурхайчид хэлж байлаа. 
 
Жолооч нар 2-3 хоног хүлээн нүүрсээ ачуулж байна
 
Манай сурвалжлах хэсгийн анхаарлыг яах аргагүй нүүрс ачуулахаар дугаарлаж буй жолооч нар татсан юм. Биднийг очих үед зарим жолооч нар 2-3 хоног хүлээж байж нүүрсээ ачуулж байна хэмээн бухимдаж зогссон. Хар ноосон малгай, зузаан хар куртик өмссөн 50 гаруй насны эрэгтэйг Л.Мягмаржав гэдэг бөгөөд нүүрс ачуулахаар ирээд хоёр дахь хоногтойгоо золгож байгаа гэнэ. Энэ тухайгаа "Би энд хоёр хоног хүлээж байна. Уржигдар орой 05:00 цагийн үед /даваа гараг/ ирсэн. Бараг хоёр хонолоо. Нэг портер 160 мянган төгрөгийн нүүрс авдаг. Худалдан авалт маш муу байгаа.
 
Бид 20-30 мянган төгрөг л нэмж зардаг. Тэгэхээс өөр аргагүй. Бид чинь өөрсдөө амьдралтай хүмүүс. Нүүрсийг чинь зүгээр нэг ачиж, аваачаад зарчихгүй шүү дээ. Машинаар тээвэрлэх хэрэгтэй. Машин ашиглахын тулд шатахуун хэрэгтэй. Шатахуунаа бас худалдаж авна. Цайз зах дээр очоод нүүрсээ шууд зарчихгүй. Заримдаа авах хүн байхгүй бол хонох шаардлага гарна. Хэрвээ хоновол хоол авч идэх хэрэгтэй болно. Энэ мэтчилэн олон зүйл бий. Бүх урсгал зардлынхаа мөнгийг оруулаад 20-30 мянган төгрөг нэмж зардаг. Хүмүүс үүнийг ойлгох ёстой. Бид чинь өдөр шөнөгүй дугаарлаад, заримдаа хоолтой, хоолгүй, нойртой, нойргүй л явдаг улс. Тэгж байж л нүүрсээ ачуулж байгаа юм чинь” хэмээн бухимдсан. Түүний бухимдах арга ч үгүй биз. Өдөр, шөнөгүй дугаарлаж, заримдаа уурхай дээр хонож байж нүүрсээ ачуулдаг юм чинь.
 
Уурхай дээр хонох айл байх биш. Хэрвээ нүүрс нь шөнийн 2-3 цаг гарна гэвэл тэр цагт нь гозойж байх учиртай гэнэ. Манай сурвалжлах хэсгийн очсон уурхай болгон дээр жолооч нар дугаарлаж басхүү бухимдалтай зогсож харагдсан. Тэдний нэг бол "Би гуравхан ковш нүүрс ачих гэж хоёр хоног хүлээж байна. Одоо хот руу нүүрс ачаад орвол 96 мянган төгрөгөөр торгодог болсон. Баянзүрхийн товчоон дээр байнгын цагдаа эргүүлд гардаг.
 
Биднийг явуулахгүй шүү дээ. Би нэг ковш нүүрсийг 45 мянган төгрөгөөр ачуулдаг. Өдөр ирэх тусам нүүрсний үнэ нэмэгдэнэ. Одоо миний ачуулж байгаа уурхайн ковш нүүрс 50 мянган төгрөг болох гээд байна. Нүүрсээ үнэтэй гаргаж байгаа өөр уурхай бий. Нүүрсний сезон эхлэх үеэр үнэтэй байдаг. Тэгээд ч борлуулалт их муу байгаа. Ард иргэд мөнгөгүй болохоороо нүүрсээ ч худалдаж авахгүй байна. Би нүүрсээ эндээс 170 мянган төгрөгөөр асуулаад 200 мянган төгрөгөөр борлуулдаг. Тэгж их нэмж зардаггүй” гэсэн юм. Жолооч  нар урсгал зардлаа оролцуулан 20-30 мянган төгрөг нэмж нүүрсээ борлуулж байгаа гэдгээ ч нуусангүй. 
 
Нүүрсний үнэ цаашид өснө 
 
Улаанбаатарчууд шинэ жил хүртэл хямд үнээр нүүрс худалдаж авч чадахгүй хэмээн уурхайчид болон жолооч нар хэлж байлаа. Учир нь 9-12 сар хүртэл иргэд өвөлдөө бэлтгэж, нүүрс худалдан авах нь ихэсдэг аж. Түүнийг дагаад нүүрсний үнэ ханш нэмэгдэж, тэр дундаа Налайхын нүүрс эрэлт хэрэгцээтэй байдаг.
 
Харин шинэ жилийн дараагаас нүүрсний үнэ буурч эхэлдэг гэнэ. Тэгвэл дөнгөж намрын сүүл сар гарахтай зэрэгцээд л нүүрсний үнэ нэмэгдээд эхэлжээ. Тэгэхдээ өнгөрсөн жилийнхээсээ 20-30 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Өнгөрсөн жил ил уурхай нэрийдлээр Налайхын ихэнх уурхайг хаасан нь үнэ нь буурахад нөлөөлжээ. Харин энэ жил нөхцөл байдал эсрэгээрээ эргэж, олон нүүрсний ам нээгдсэн байна. Түүнээс болж нүүрс ачих гэсэн жолооч нар ч олширч, уурхайчид үнээ нэмэх болсон аж. Цаашид ч нүүрсний үнэ нэмэгдэх хандлагатай байна хэмээн уурхайчид хэлж байв.
 
Нүүрсний үнэ нэмэгдэх болсон бас нэгэн шалтгаан бий. Энэ жил бичин жилийн зуд тохионо гээд хот, хөдөөгүй эмээн өвөлдөө бэлтгэж байгаа нь нууц биш. Иргэдийн энэхүү эрэлт хэрэгцээ нүүрсний үнэ нэмэгдэх нэгэн шалтгаан болсон гээхд хилсдэхгүй. Ямартай ч Налайхын хоёр уурхайгаар ороход л нөхцөл байдал ийм байлаа. Нүүрсний үнэ цаашид одоо байгаагаасаа дахин 5-10 хувиар өсөх хандлагатай нь сурвалжлагын явцад ажиглагдаж байсан юм.
 
Модны нийлүүлэлт багасчээ
 
Бидний дараагийн өртөө мод, нүүрсний "Цайз” зах байв. Тус захын орох хаалга болон замын эсрэг талд төрөл бүрийн хэмжээтэй шуудайнд хийсэн нүүрс, модыг эгнүүлэн тавьж хажууд нь өвлийн зузаан куртик дотуураа юүдэнтэй цамцыг давхарлан өмссөн хүмүүс зогсч харагдана. Тэдний зарж буй нүүрс нь том шар шуудайтай, дунд цайвар шуудайтай, жижиг шар шуудайтай гэх мэт төрөлтэй байх бөгөөд тус тусдаа өөр үнэтэй.
Нөгөөтэйгүүр, мод нь том болон жижиг гэсэн төрлөөр худалдаалагдах аж. Захын том хашааны үүдээр ормогц энд тэндгүй л хөрөө раамны мод зүсэх дуу сонсогдож, хэн болох нь танигдахгүй болтлоо модны үртэс болсон залуус шалмаг гэгч нь модоо зүснэ.  Харин цааш явбал хэсэг хүмүүс түлээний мод хөрөөдөн хагалж шуудайлж байлаа.  Өглөө эрт захыг зорьж ирсэн болохоор ч тэрүү хөл хөдөлгөөн бага байв.  Хаа нэгтээ хүмүүс ирж байгаа харагдах хэдий ч, захын гол хаалганы ойролцоох  зам дагуу түлээ зарж буй хувь хүмүүсээс нэг, хоёр шуудайгаар нь худалдан аваад хөдөлж байсан юм.
...Тэд модны үнийн талаар сайн мэдэхгүй, зүгээр л мод хагалан, шуудайлах ажил хийдэг гэдгээ учирлаж байсан ч, "10 гаруй хоногийн өмнө том шуудайтай мод 3000 төгрөг байсан. Гэтэл одоо 4000 болчихсон” гэв...  
Бид модны үнэ ямар байгааг сонирхохоор  мод хагалан шуудайлж байсан хэсэг хүмүүс дээр очлоо. Гадаа сэрүүхэн байсан ч, зузаан цамцтайгаа зогсоо зайгүй тонгочин, магнайд нь хөлс булзайх хоёр эмэгтэй, нэг эрэгтэй нийт гурван хүн тэнд байв.  Тэд модны үнийн талаар сайн мэдэхгүй, зүгээр л мод хагалан, шуудайлах ажил хийдэг гэдгээ учирлаж байсан ч, "10 гаруй хоногийн өмнө том шуудайтай мод 3000 төгрөг байсан. Гэтэл одоо 4000 болчихсон” гэв.  
 
Тэдний тайлбарлаж буйгаар мод тун ховордсон гэнэ.  Хааяа  портер мод зах дээр ирэх бөгөөд худалдаачид нэг нэгээсээ өрсөн худалдаж аваад л дуусчихдаг гэлээ.  Өнгөрсөн жилүүдэд мод тун элбэг байсан аж.  Захад ирсэн модны ихэнх нь байшин барилгын модонд зориулагддаг бол үлдсэн хэсэг нь "Шуудайны мод” байдаг гэнэ. "Шуудайны мод” гэдэг нь  хувь хүмүүсийн худалдаалдаг түлээний мод гэсэн үг аж. Ямартай ч, модны нийлүүлэлт багассантай холбогдуулан шуудай модны үнэ өсчээ.  Үнэхээр ч  захын хашаа эл хуль  болсон харагдана билээ. 
 
"Нүүрсний ченжүүд үнэ тогтоож байна”  
 
Тэндээс гарч захын нүүрс зардаг хэсгийг чиглэн явах замдаа шуудайтай нүүрс зарж зогссон ахимаг насны эгчтэй уулзлаа. Хэвлэлээс яваа гэх ганц үгийг сонсмогцоо тэрхүү эмэгтэйн царай нь хувьсхийж, "Уурхайн аман дээр байгаа дарга нараасаа очиж яриа ав.  Нүүрсний ченжүүд үнийг тогтоож байхад бид мэтийн ядарсан ард иргэдээс юм асуугаад яах нь вэ. Портер нүүрс энд ирээд 260-300 мянган төгрөг болж байна. Өнгөрсөн жил арай ч ийм байгаагүй. Үүнийг дагаад  шуудайлсан нүүрсний үнэ ч өсчихдөг байхгүй юу. Уурхайн хүмүүсээсээ яриа ав” гэж хэлээд халгаасангүй.  
Тус эмэгтэй жижиг шар шуудайтай нүүрсээ 2000, том шуудайтай нүүрсээ 3500, жижиг шуудайтай модыг 1500, том шуудайтай модоо 4000 төгрөгөөр худалдаалж байлаа. Түүний хэлснээр, өнгөрсөн жил шуудайлсан нүүрс энэ жилийнхээс 500 төгрөгөөр хямд байсан гэнэ. "Цайз” зах орчмын зам дагуу түлээ худалдаалж буй иргэд мөн л ийм үнээр худалдаа хийж байсныг энд дурьдах хэрэгтэй болов уу. Захад  портероор нүүрс зарж буй хэн ч байсангүй.
 
Гагцхүү хүмүүс нь  Налайхын нүүрс 260-280 мянга, Багануурын нүүрс арай хямд 250 орчим мянга байгаа хэмээн ярьж байв. Уурхайн амнаас 120 орчим мянган төгрөгөөр ченжүүдэд хүрч буй нүүрс, нэг нугалагдан "Цайз” захад хүрдэг бол цааш жижиглэнгийн худалдаачдаар дамжин иргэдийн гарч бүр гурав нугаран хүрдэг ажээ. 
 
Шуудай 150-300 төгрөгний үнэтэй
 
Жил бүрийн хүйтний эрч чангарсан энэ үед айл өрхүүд өвөлдөө бэлтгэн түлээ нүүрсээ базааж эхэлдэг. Гэтэл хэмжээ нь улам бүр жижгэрсээр байдаг зүйл бол нүүрс, модны шуудай байдаг.  Уртаасаа нэг их хасагдахгүй хэрнээ жил ирэх бүр нарийссаар байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз.  Өнгөрсөн жил төслийн зуухаа гурав галлачихдаг байсан жижиг шар шуудайтай нүүрсээр  өнөө жил хоёр галладаг  болсон байх жишээний.  Модны уут ч ялгаагүй.  Үнэндээ  шуудай гэж нэрлэгдэх  хэдий ч, 100 төгрөгний торыг хоёр хуваасантай тэнцэх хэмжээний уут бүхий нүүрсийг 2000 төгрөгөөр авч,  өрх гэрээ дулаацуулж байна.  
...Мод хөрөөдөн хагалж, шуудайлах хэсэгт мөн шуудай худалдаалах бөгөөд тэнд том шуудай 300 төгрөгний үнэтэй байсан юм.  Худалдаачдаас чухам ямар учраас шуудайны хэмжээ жижигрээд байгааг асуухад,   үнэндээ хариулах хүн олдсонгүй...
Эдгээр шуудайнуудыг  зах дээр худалдаалдаг бөгөөд хэмжээнээсээ хамаараад үнэ нь өөр өөр аж.  "Цайз” захын хаалганы ойролцоох лангуунд төрөл бүрийн шуудайнууд зарж байх бөгөөд  мод, нүүрсний том шуудай 220, харин жижиг шуудай нь  150 төгрөг гэж байна.
 
Харин энэ үнэ мод хагалан шуудайлж буй таван алхмын цаана очихдоо 30 төгрөгөөр нэмэгддэг юм билээ.  Мод хөрөөдөн хагалж, шуудайлах хэсэгт мөн шуудай худалдаалах бөгөөд тэнд том шуудай 300 төгрөгний үнэтэй байсан юм.  Худалдаачдаас чухам ямар учраас шуудайны хэмжээ жижигрээд байгааг асуухад,   үнэндээ хариулах хүн олдсонгүй.  
 
Нэг портер нүүрс  170 шуудай болдог гэнэ
 
Цааш явж нүүрс зардаг хэсэгт очиход нүүр, гар, хувцас хунар нь тортог болсон хоёр залуу газарт асгасан нүүрсийг шуудайлж зогслоо.  Тэд Налайхын өндөрлөгөөтэй нэг портер  нүүрсийг 250 мянган төгрөгөөр худалдаж авч, шуудайлж буй нь энэ гэнэ. Тэдний хажууд дунд зэргийн ногоон шуудайтай нүүрснүүд эгнэх бөгөөд сониуч зандаа хөтлөгдөн нэг портер нүүрс хэд орчим шуудай болдгийг сонирхлоо. Дунд зэргийн шуудайгаар тооцвол нэг портер нүүрс 170 гаруй шуудай болдог гэдгийг залуус биднээс нуусангүй.
 
Харин тэд ийм хэмжээтэй ногоон өнгийн шуудайтай нүүрсийг  3500 төгрөгөөр худалдаалдаг юм билээ. Жаахан тооцоо хийж үзье.  Нэг портер нүүрс 170 шуудай болно. Нүүрсээ шуудайнд хийхийн тулд  170 ширхэг шуудай худалдан авах шаардлагатай болох бөгөөд  нэг ширхэгийг нь 220 төгрөгөөр авбал, нийтдээ 37400 төгрөгний зардал гарна.  Портер нүүрсээ 250 мянга, шуудайгаа 37 мянган төгрөгөөр авснаар нийт зардал 290 орчим мянга.  Харин 170 ширхэг болгон  шуудайлсан  нүүрсээ тус бүрийг 3500 төгрөгөөр зарсны дараа  595 мянган төгрөгтэй болно. Ингэвэл цэвэр ашиг 300 гаруй мянган төгрөг болж байна. Нэг портер нүүрснээс л олох ашиг шүү дээ.
 
Иймээс  уурхайн ам сахиж, түлээгээ бэлдэж чадахгүй жирийн иргэдэд портероор нь авсан нь илүү ашигтай байж мэдэх юм.  Гэвч, зээлээс зээл, өрөөс өрийн хооронд амьдарч буй гэр хорооллын  иргэд өрхийн төсвөөсөө  нэг дор 200 гаруй мянган төгрөг гаргаж чадахгүй тул арга ядахдаа жижиглэнгээр нь худалдан авч, өдрөө аргацааж,  энэ мэт "ченжүүд”-ийн  халаасыг түнтийлгэдэг ажээ.  Бид зам дагуух нүүрс зарж буй иргэдээс худалдаа хийхээр суудлын тэрэгний арын тээшийг онгойлгож зогссон дунд эргэм насны эрэгтэйтэй уулзахад, тэрбээр дээр дурьдсан шалтгааныг хэлж байсан юм.  
 
Гэр хороололд шуудай модны үнэ 500 төгрөгөөр нэмэгдсэн байв
 
"Цайз” захыг орхиж,  дараагийн зорьсон газар бол бидний нэрлэж заншсанаар "Долоон буудал” байв. Мод, нүүрсний зах гэгддэг "Цайз” захын үнээс гэр хороололд худалдаалагдаж буй нүүрс модны үнэ хэр зөрүүтэй байдгийг сонирхох үүднээс  энэ зүгт хөдөлсөн юм.  Гэхдээ нүүрсний үнэ бараг адилхан байсан юм.  
 
Том шуудайтай нүүрс нь 3500 төгрөг бол жижиг шар шуудайтай нүүрс нь 2000 төгрөг гэж байлаа.   Харин шуудай модны үнэ 500 төгрөгөөр нэмэгджээ.  Шуудай нүүрс, модыг өрж, зарж зогссон эмэгтэйн хувьд  жижиг шуудайтай модоо 1500 төгрөг, томыг нь  4500 төгрөг  гэж байв.  Түүнчлэн, 32-ын тойрог орчимд мод, нүүрсний үнэ хэр байгааг сонирхон хөдөллөө. Тэнд ч гэсэн мод, нүүрсний үнэ  дээрхтэй ижил байв.  
 
Бид нүүрс, мод худалдаалан зогссон ахимаг насны Ц гэгчтэй уулзаж, нүүрсний үнэ ханшийн талаар асуухад, "Портерны тэвштэйгээ чацуулж ачсан Налайхын нүүрс 200 мянга төгрөг байгаа. Үндсэн тэвш дээрээ жаахан овоолж ачсан нь 280 мянга болж байна.  Өндөрлөж ачсан нь 300 мянган төгрөгөөр зарагдаж байна. Өнгөрсөн жилийнхээс нэлээд өссөн. Налайхдаа ковш нүүрсний үнэ 45-50 мянга байгаа юм.  Ноднин жил 30 мянга байсан шүү дээ.  Үүнийг дагаад шуудайлсан нүүрсний үнэ өссөн. Жижиг шуудайтай нүүрс өнгөрсөн жил 1500 байсан бол энэ жил 2000 болсон байгаа” хэмээн ярилаа.  Манай сурвалжлах баг очсон зах, түлээ нүүрс худалдаалах цэгт очих бүртээ утаагүй шахмал түлш зарж буй эсэхийг лавлаж явсан юм. Гэвч нэг ч газар уг түлш байсангүй.  
 
Эцэст нь тэмдэглэхэд, нийслэлийн гэр хорооллын иргэд  идэх мах, түлэх нүүрсээ хэд дахин нугарсан үнээр авч хэрэглэдэг жишиг тогтоод уджээ. Малын мах гэхэд хэдэн ченжийн гар дамжин үнэ нь нэмэгдсээр хэрэглэгчийн гарт очдог бол нүүрс ч мөн адил  энэ мэт худалдаачдын гараас гар дамжин ханш нь өссөөр гэр хорооллын иргэдэд хүрч байна. Цаашид хүйтний эрч өнөөдрийнхөөс чангарах үед өнөөх нүүрсний үнэ дахин өсдөг бичигдээгүй хууль үйлчлэх нь гарцаагүй.  Тэр үед нийслэлийн иргэдийн ихэнхийг эзлэх  гэр хорооллын иргэд өвлийг  гал алдахгүй давахын тулд хаягдал дугуй түлэхээс өөр аргагүйд хүрэх вий.  Утаагүй зуухны  төсөл бүрэн зогсч, захууд болон  түлээ худалдаалах цэгт  шахмал түлш борлуулах нэг ч цэг байхгүй байхад, энэ өвөл саарал утаанаас сална гэж сэрүүн зүүдлэх хэрэггүй бололтой.  
 
Б.Даваахүү
Н.Батзаяа
mminfo.mn
Нүүрсний үнэ нэмэгджээ, цаашид ч өснө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

Өчигдөр, 20:53
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани