Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

НҮҮРСНИЙ ҮНЭ НЭМЭГДЖЭЭ, ЦААШИД Ч ӨСНӨ

НҮҮРСНИЙ ҮНЭ НЭМЭГДЖЭЭ, ЦААШИД Ч ӨСНӨ

 

Намрын шар навчис орчлон ертөнцийг чимж, хүүхэд хөгшид хааяахан гадаа нарлан суудаг намрын налгар өдрүүд ард хоцорч, нийслэлчүүд аль хэдийнэ өвөлдөө бэлтгэж эхэллээ. Их хотод өвөлжилтийн бэлтгэл ажил ундарч, хөлтэй болгон эрвийх, дэрвийхээрээ хичээж буй. Үүнтэй зэрэгцэн Налайхаас Улаанбаатарыг зорин тэв хийтэл ачсан нүүрстэй машины цуваа олширч, энэ жилийг өнөтэй давуулах нүүрсний үнэ ч тэнгэрт хадах нь бий. Товчхон хэлбэл, нүүрсний үнийн "сезон” эхэлчихсэн басхүү хямд үнээр боломжийн нүүрс авах гэсэн иргэд ихэссэн энэ цаг үед "Монголын мэдээ” сонин Налайхын нүүрсний уурхай, Цайз зах зэрэг нүүрс борлуулдаг томоохон цэгүүдээс энэ удаагийн дугаарын сурвалжлагаа бэлтгэлээ.
 

Уурхайн амнаас нэг ковш нүүрс 90 мянган төгрөгөөр гарч байгаа гэв

 
Хаа саагүй хог хийсч, энд тэндгүй дутуу ухсан том нүх, овоолж орхисон шороо, энхэл, донхол замын дунд нурж унасан байшингийн балгас харагдана. Хэн ч харсан энд хүн амьдардаг юм уу, амьдрах нь битгий хэл ажиллахад ч хэцүү харагдаж байна шүү дээ гэж уулга алдахаар энэ газар бол нийслэлийг 100 гаруй жилийн турш өвөлд гал алдуулалгүй хангаж ирсэн Налайхын уурхай. Цагтаа энэ газар мэргэжлийн их уурхай ажиллаж байсан ч 1990 онд дэлбэрэлт болж, түүнээс хойш нутгийн иргэд гар аргаар нүүрс олборлож, нийслэлчүүдийг түлээтэй золгуулсаар буй.
 
Манай сурвалжлах хэсэг юун турүүнд тэр хавьдаа том гэгдэх уурхайг зорив. Биднийг очих үед ковшны моторын чанга дуу хангинаж, уурхайн ажиллагаа эд явагдаж байлаа. Уурхайн аман дээр ковш татах үүрэгтэй хоёр хүн зогсож харагдав. Тэдний хажууханд 30 гаруй насны гурван залуу гарч ирсэн нүүрсийг машинд ачих аж. Харин уурхайн амнаас зайдуухан портерууд цуван зогсжээ. Эд бол нүүрсний ченжүүд. Налайхын уурхайгаас нүүрс авч, хотод ирж борлуулдаг. Бид уурхайн даргатай уулзах гэсэн боловч тэрбээр бидэнд компанийн нэрээ нууцлахыг хүссэн юм.
 
Ингээд бид тус уурхайн бригадын дарга Н.Октябрьтай ярилцав. Тэрбээр "Өнгөрсөн жил ил уурхай их гарч байсан. Хөрс суултаар. Энэ жил ам гарсан байгаа. Үнэ нь өнгөрсөн жилийн энэ үеийнхтэй харьцуулбал портер машины үндсэн тэвш л болдог юм. Уулын ажил болохоор өдөрт тэдэн машин гаргана гэж хэлж болдоггүй. Ойролцоогоор зарим үед хоногт 10-20 портер ачина. Тухайн үеийн байдлаасаа хамааран харилцан адилгүй. Ер нь энд хүн өөрийн биеэр ажиллаж байгаа учраас ачаалал ихтэй. Автомат ажиллагаанд шилжсэн хөгжсөн уурхай биш шүү дээ. Цохино, жоотуудана, хүрздэнэ гээд ажил их болно. Манай уурхай залуучууд ихтэй. Хэрвээ үнэхээр нийгэмд ажил их байвал залуучууд заавал амиа золин энэ хүнд газар ажиллах шаардлага байхгүй. Ажил олдохгүй болохоор л энд ирж ажиллаж байгаа” гэв.
 
Тус уурхай хоёр ээлжтэй бөгөөд 11-14 хүн ажилладаг гэнэ. Ингээд бид тус уурхайгаас холгүйхэн байрлах нэгэн аман дээр очив. Хуучин ил уурхайн олборлолт явагдаж байсан газарт хэд хэдэн ам байрлах аж. Уулыг эгц уруу ухаж, дунд нүүрс олборлож байлаа. Уулын ухсан хэмжээ бараг гурван давхар байшинтай зэрэгцэхээр өндөртэй юм. Энэ нь хуучин ил уурхай балаг гэж уурхайчид ярьж байв. Ил уурхай уулыг бүхэлд нь сэндийчиж ухдаг байна. Түүнээс болж бүхэл бүтэн уул дундуураа хуваагдаж, нэг талдаа гурван давхар барилгатай тэнцэхүйц хана үүссэн гэнэ. Тус уурхайд мөн л нүүрс ачих гэсэн машины дараалал үүсчээ. Тэгэхдээ портероос эхлээд том зил-130 бүр камаз машин хүртэл дугаарлан зогсож харагдав. Эдгээр жолооч нар бүгд Улаанбаатар руу нүүрсээ оруулж зардаг байна. Тус уурхайд ковш нүүрс 40 мянган төгрөгийн үнэтэй. Тухайн уурхайн ковшны хэмжээнээс хамаарч нүүрсний үнэ харилцан адилгүй байдаг аж. Тодруулбал, том ковш нь 90-120 мянга, жижиг ковш нь 40-120 мянган төгрөгийн үнэтэй борлуулж байгаа ажээ.
Энэ жил бичин жилийн зуд болно гэсэн болоод ч тэр үү олон ам үйл ажиллагаагаа явуулж байгаа хэмээн уурхайчид ярьж байлаа. Жил бүрийн өдийд нүүрсний үнэ өсдөг талаар ч тэд онцолсон. Гэхдээ энэ жил өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад нүүрсний үнэ нэмэгдсэн хэмээн уурхайчид хэлж байлаа.
 

Жолооч нар 2-3 хоног хүлээн нүүрсээ ачуулж байна

 
Манай сурвалжлах хэсгийн анхаарлыг яах аргагүй нүүрс ачуулахаар дугаарлаж буй жолооч нар татсан юм. Биднийг очих үед зарим жолооч нар 2-3 хоног хүлээж байж нүүрсээ ачуулж байна хэмээн бухимдаж зогссон. Хар ноосон малгай, зузаан хар куртик өмссөн 50 гаруй насны эрэгтэйг Л.Мягмаржав гэдэг бөгөөд нүүрс ачуулахаар ирээд хоёр дахь хоногтойгоо золгож байгаа гэнэ.
 
Энэ тухайгаа "Би энд хоёр хоног хүлээж байна. Уржигдар орой 05:00 цагийн үед /даваа гараг/ ирсэн. Бараг хоёр хонолоо. Нэг портер 160 мянган төгрөгийн нүүрс авдаг. Худалдан авалт маш муу байгаа. Бид 20-30 мянган төгрөг л нэмж зардаг. Тэгэхээс өөр аргагүй. Бид чинь өөрсдөө амьдралтай хүмүүс. Нүүрсийг чинь зүгээр нэг ачиж, аваачаад зарчихгүй шүү дээ. Машинаар тээвэрлэх хэрэгтэй. Машин ашиглахын тулд шатахуун хэрэгтэй. Шатахуунаа бас худалдаж авна. Цайз зах дээр очоод нүүрсээ шууд зарчихгүй. Заримдаа авах хүн байхгүй бол хонох шаардлага гарна. Хэрвээ хоновол хоол авч идэх хэрэгтэй болно. Энэ мэтчилэн олон зүйл бий. Бүх урсгал зардлынхаа мөнгийг оруулаад 20-30 мянган төгрөг нэмж зардаг. Хүмүүс үүнийг ойлгох ёстой. Бид чинь өдөр шөнөгүй дугаарлаад, заримдаа хоолтой, хоолгүй, нойртой, нойргүй л явдаг улс.Тэгж байж л нүүрсээ ачуулж байгаа юм чинь” хэмээн бухимдсан. Түүний бухимдах арга ч үгүй биз. Өдөр, шөнөгүй дугаарлаж, заримдаа уурхай дээр хонож байж нүүрсээ ачуулдаг юм чинь. Уурхай дээр хонох айл байх биш. Хэрвээ нүүрс нь шөнийн 2-3 цаг гарна гэвэл тэр цагт нь гозойж байх учиртай гэнэ.
 
Манай сурвалжлах хэсгийн очсон уурхай болгон дээр жолооч нар дугаарлаж басхүү бухимдалтай зогсож харагдсан. Тэдний нэг бол "Би гуравхан ковш нүүрс ачих гэж хоёр хоног хүлээж байна. Одоо хот руу нүүрс ачаад орвол 96 мянган төгрөгөөр торгодог болсон. Баянзүрхийн товчоон дээр байнгын цагдаа эргүүлд гардаг. Биднийг явуулахгүй шүү дээ. Би нэг ковш нүүрсийг 45 мянган төгрөгөөр ачуулдаг. Өдөр ирэх тусам нүүрсний үнэ нэмэгдэнэ. Одоо миний ачуулж байгаа уурхайн ковш нүүрс 50 мянган төгрөг болох гээд байна. Нүүрсээ үнэтэй гаргаж байгаа өөр уурхай бий. Нүүрсний сезон эхлэх үеэр үнэтэй байдаг. Тэгээд ч борлуулалт их муу байгаа. Ард иргэд мөнгөгүй болохоороо нүүрсээ ч худалдаж авахгүй байна. Би нүүрсээ эндээс 170 мянган төгрөгөөр асуулаад 200 мянган төгрөгөөр борлуулдаг. Тэгж их нэмж зардаггүй” гэсэн юм. Жолооч нар урсгал зардлаа оролцуулан 20-30 мянган төгрөг нэмж нүүрсээ борлуулж байгаа гэдгээ ч нуусангүй.
 

Нүүрсний үнэ цаашид өснө

 
Улаанбаатарчууд шинэ жил хүртэл хямд үнээр нүүрс худалдаж авч чадахгүй хэмээн уурхайчид болон жолооч нар хэлж байлаа. Учир нь 9-12 cap хүртэл иргэд өвөлдөө бэлтгэж, нүүрс худалдан авах нь ихэсдэг аж. Түүнийг дагаад нүүрсний үнэ ханш нэмэгдэж, тэр дундаа Налайхын нүүрс эрэлт хэрэгцээтэй байдаг. Харин шинэ жилийн дараагаас нүүрсний үнэ буурч эхэлдэг гэнэ. Тэгвэл дөнгөж намрын сүүл cap гарахтай зэрэгцээд л нүүрсний үнэ нэмэгдээд эхэлжээ. Тэгэхдээ өнгөрсөн жилийнхээсээ 20-30 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Өнгөрсөн жил ил уурхай нэрийдлээр Налайхын ихэнх уурхайг хаасан нь үнэ нь буурахад нөлөөлжээ.
 
Харин энэ жил нөхцөл байдал эсрэгээрээ эргэж, олон нүүрсний ам нээгдсэн байна. Түүнээс болж нүүрс ачих гэсэн жолооч нар ч олширч, уурхайчид үнээ нэмэх болсон аж. Цаашид ч нүүрсний үнэ нэмэгдэх хандлагатай байна хэмээн уурхайчид хэлж байв. Нүүрсний үнэ нэмэгдэх болсон бас нэгэн шалтгаан бий. Энэ жил бичин жилийн зуд тохионо гээд хот, хөдөөгүй эмээн өвөлдөө бэлтгэж байгаа нь нууц биш. Иргэдийн энэхүү эрэлт хэрэгцээ нүүрсний үнэ нэмэгдэх нэгэн шалтгаан болсон гээхд хилсдэхгүй. Ямартай ч Налайхын хоёр уурхайгаар ороход л нөхдөл байдал ийм байлаа. Нүүрсний үнэ цаашид одоо байгаагаасаа дахин 5-10 хувиар өсөх хандлагатай нь сурвалжлагын явцад ажиглагдаж байсан юм.
 

Модны нийлүүлэлт багасчээ

 
Бидний дараагийн өртөө мод нүүрсний "Цайз” зах байв. Тус захын орох хаалга болон замын эсрэг талд төрөл бүрийн хэмжээтэй шуудайнд хийсэн нүүрс, модыг эгнүүлэн тавьж хажууд нь өвлийн зузаан куртик дотуураа юүдэнтэй цамцыг давхарлан өмссөн хүмүүс зогсч харагдана. Тэдний зарж буй нуүрс нь том шар шуудайтай, дунд цайвар шуудайтай, жижиг шар шуудайтай гэх мэт төрөлтэй байх бөгөөд тус тусдаа өөр худалдаалагдах аж. Захын том хашааны үүдээр ормогц энд тэндгүй л хөрөө раамны мод зүсэх дуу сонсогдож, хэн болох нь танигдахгүй болтлоо модны үртэс болсон залуус шалмаг гэгч нь модоо зүснэ. Харин цааш явбал хэсэг хүмүүс түлээний мод хөрөөдөн хагалж шуудайлж байлаа. Өглөө эрт захыг зорьж ирсэн болохоор ч тэрүү хөл хөдөлгөөн бага байв. Хаа нэгтээ хүмүүс ирж байгаа харагдах хэдий ч, захын гол хаалганы ойролцоох зам дагуу түлээ зарж буй хувь хүмүүсээс нэг, хоёр шуудайгаар нь худалдан аваад хөдөлж байсан юм.
 
Бид модны үнэ ямар байгааг сонирхохоор мод хагалан шуудайлж байсан хэсэг хүмүүс дээр очлоо. Гадаа сэрүүхэн байсан ч, зузаан цамцтайгаа зогсоо зайгүй тонгочин, магнайд нь хөлс булзайх хоёр эмэгтэй, нэг эрэгтэй нийт гурван хүн тэнд байв. Тэд модны үнийн талаар сайн мэдэхгүй, зүгээр л мод хагалан, шуудайлах ажил хийдэг гэдгээ учирлаж байсан ч, "10 гаруй хоногийн өмнө том шуудайтай мод 3000 төгрөг байсан. Гэтэл одоо 4000 болчихсон” гэв. Тэдний тайлбарлаж буйгаар мод тун ховордсон гэнэ. Хааяа портер мод зах дээр ирэх бөгөөд худалдаачид нэг нэгээсээ өрсөн худалдаж аваад л дуусчихдаг гэлээ. Өнгөрсөн жилүүдэд мод тун элбэг байсан аж. Захад ирсэн модны ихэнх нь байшин барилгын модонд зориулагддаг бол үлдсэн хэсэг нь "Шуудайны мод” байдаг гэнэ. "Шуудайны мод” гэдэг нь хувь хүмүүсийн худалдаалдаг түлээний мод гэсэн үг аж. Ямартай ч, модны нийлүүлэлт багассантай холбогдуулан шуудай модны үнэ өсчээ. Үнэхээр ч захын хашаа эл хуль болсон харагдана билээ.
 

"Нүүрсний ченжүүд үнэ тогтоож байна”

 
Тэндээс гарч захын нүүрс зардаг хэсгийг чиглэн явах замдаа шуудайтай нүүрс зарж зогссон ахимаг насны эгчтэй уулзлаа. Хэвлэлээс яваа гэх ганц үгийг сонсмогцоо тэрхүү эмэгтэйн царай нь хувьсхийж, "Уурхайн аман дээр байгаа дарга нараасаа очиж яриа ав. Нүүрсний ченжүүд үнийг тогтоож байхад бид мэтийн ядарсан ард иргэдээс юм асуугаад яах нь вэ. Портер нүүрс энд ирээд 260-300 мянган төгрөг болж байна. Өнгөрсөн жил арай ч ийм байгаагүй. Үүнийг дагаад шуудайлсан нүүрсний үнэ ч өсчихдөг байхгүй юу. Уурхайн хүмүүсээсээ яриа ав” гэж хэлээд халгаасангүй. Тус эмэгтэй жижиг шар шуудайтай нүүрсээ 2000, том шуудайтай нүүрсээ 3500, жижиг шуудайтай модыг 1500, том шуудайтай модоо 4000 төгрөгөөр худалдаалж байлаа. Түүний хэлснээр, өнгөрсөн жил шуудайлсан нүүрс энэ жилийнхээс 500 төгрөгөөр хямд байсан гэнэ. "Цайз” зах орчмын зам дагуу түлээ худалдаалж буй иргэд мөн л ийм үнээр худалдаа хийж байсныг энд дурьдах хэрэгтэй болов уу. Захад портероор нүүрс зарж буй хэн ч байсангүй. Гагцхүү хүмүүс нь Налайхын нүүрс 260-280 мянга, Багануурын нүүрс арай хямд 250 орчим мянга байгаа хэмээн ярьж байв. Уурхайн амнаас 120 орчим мянган төгрөгөөр ченжүүдэд хүрч буй нүүрс, нэг нугалагдан "Цайз” захад хүрдэг бол цааш жижиглэнгийн худалдаачдаар дамжин иргэдийн гарч бүр гурав нугаран хүрдэг ажээ.
 

Шуудай 150-300 төгрөгний үнэтэй

 
Жил бүрийн хүйтний эрч чангарсан энэ үед айл өрхүүд өвөлдөө бэлтгэн түлээ нүүрсээ базааж эхэлдэг. Гэтэл хэмжээ нь улам бүр жижгэрсээр байдаг зүйл бол нүүрс, модны шуудай байдаг. Уртаасаа нэг их хасагдахгүй хэрнээ жил ирэх бүр нарийссаар байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Өнгөрсөн жил төслийн зуухаа гурав галлачихдаг байсан жижиг шар шуудайтай нүүрсээр өнөө жил хоёр галладаг болсон байх жишээний. Модны уут ч ялгаагүй. Үнэндээ шуудай гэж нэрлэгдэх хэдий ч, 100 төгрөгний торыг хоёр хуваасантай тэнцэх хэмжээний уут бүхий нүүрсийг 2000 төгрөгөөр авч, өрх гэрээ дулаацуулж байна. Эдгээр шуудайнуудыг зах дээр худалдаалдаг бөгөөд хэмжээнээсээ хамаараад үнэ нь өөр өөр аж.
 
"Цайз” захын хаалганы ойролцоох лангуунд төрөл бүрийн шуудайнууд зарж байх бөгөөд мод, нүүрсний том шуудай 220, харин жижиг шуудай нь 150 төгрөг гэж байна. Харин энэ үнэ мод хагалан шуудайлж буй таван алхмын цаана очихдоо 30 төгрөгөөр нэмэгддэг юм билээ. Мод хөрөөдөн хагалж, шуудайлах хэсэгт мөн шуудай худалдаалах бөгөөд тэнд том шуудай 300 төгрөгний үнэтэй байсан юм. Худалдаачдаас чухам ямар учраас шуудайны хэмжээ жижигрээд байгааг асуухад, үнэндээ хариулах хүн олдсонгүй.
 

Нэг портер нүүрс 170 шуудай болдог гэнэ

 
Цааш явж нүүрс зардаг хэсэгт очиход нүүр, гар, хувцас хунар нь тортог болсон хоёр залуу газарт асгасан нуүрсийг шуудайлж зогслоо. Тэд Налайхын өндөрлөгөөтэй нэг портер нүүрсийг 250 мянган төгрөгөөр худалдаж авч, шуудайлж буй нь энэ гэнэ. Тэдний хажууд дунд зэргийн ногоон шуудайтай нүүрснүүд эгнэх бөгөөд сониуч зандаа хөтлөгдөн нэг портер нүүрс хэд орчим шуудай болдгийг сонирхлоо. Дунд зэргийн шуудайгаар тооцвол нэг портер нүүрс 170 гаруй шуудай болдог гэдгийг залуус биднээс нуусангүй. Харин тэд ийм хэмжээтэй ногоон өнгийн шуудайтай нүүрсийг 3500 төгрөгөөр худалдаалдаг юм билээ. Жаахан тооцоо хийж үзье. Нэг портер нүүрс 170 шуудай болно. Нүүрсээ шуудайнд хийхийн тулд 170 ширхэг шуудай худалдан авах шаардлагатай болох бөгөөд нэг ширхэгийг нь 220 төгрөгөөр авбал, нийтдээ 37400 төгрөгний зардал гарна. Портер нүүрсээ 250 мянга, шуудайгаа 37 мянган төгрөгөөр авснаар нийт зардал 290 орчим мянга. Харин 170 ширхэг болгон шуудайлсан нүүрсээ тус бүрийг 3500 төгрөгөөр зарсны дараа 595 мянган төгрөгтэй болно. Ингэвэл цэвэр ашиг 300 гаруй мянган төгрөг болж байна. Нэг портер нүүрснээс л олох ашиг шүү дээ.
 
Иймээс уурхайн ам сахиж, түлээгээ бэлдэж чадахгүй жирийн иргэдэд портероор нь авсан нь илүү ашигтай байж мэдэх юм. Гэвч, зээлээс зээл, өрөөс өрийн хооронд амьдарч буй гэр хорооллын иргэд өрхийн төсвөөсөө нэг дор 200 гаруй мянган төгрөг гаргаж чадахгүй тул арга ядахдаа жижиглэнгээр нь худалдан авч, өдрөө аргацааж, энэ мэт "ченжүүд”-ийн халаасыг түнтийлгэдэг ажээ. Бид зам дагуух нүүрс зарж буй иргэдээс худалдаа хийхээр суудлын тэрэгний арын тээшийг онгойлгож зогссон дунд эргэм насны эрэгтэйтэй уулзахад, тэрбээр дээр дурьдсан шалтгааныг хэлж байсан юм.
 

Гэр хороолол шуудай модны үнэ 500 төгрөгөөр нэмэгдсэн байв

 
"Цайз” захыг орхиж, дараагийн зорьсон газар бол бидний нэрлэж заншсанаар "Долоон буудал” байв. Мод, нүүрсний зах гэгддэг "Цайз” захын үнээс гэр хороололд худалдаалагдаж буй нүүрс модны үнэ хэр зөрүүтэй байдгийг сонирхох үүднээс энэ зүгт хөдөлсөн юм. Гэхдээ нүүрсний үнэ бараг адилхан байсан юм. Том шуудайтай нүүрс нь 3500 төгрөг бол жижиг шар шуудайтай нүүрс нь 2000 төгрөг гэж байлаа. Харин шуудай модны үнэ 500 төгрөгөөр нэмэгджээ. Шуудай нүүрс, модыг өрж, зарж зогссон эмэгтэйн хувьд жижиг шуудайтай модоо 1500 төгрөг, томыг нь 4500 төгрөг гэж байв.
 
Түүнчлэн, 32-ын тойрог орчимд мод, нүүрсний үнэ хэр байгааг сонирхон хөдөллөө. Тэнд ч гэсэн мод, нүүрсний үнэ дээрхтэй ижил байв. Бид нүүрс, мод худалдаалан зогссон ахимаг насны Ц гэгчтэй уулзаж, нүүрсний үнэ ханшийн талаар асуухад, "Портерны тэвштэйгээ чацуулж ачсан Налайхын нүүрс 200 мянга төгрөг байгаа. Үндсэн тэвш дээрээ жаахан овоолж ачсан нь 280 мянга болж байна. Өндөрлөж ачсан нь 300 мянган төгрөгөөр зарагдаж байна. Өнгөрсөн жилийнхээс нэлээд өссөн. Налайхдаа ковш нүүрсний үнэ 45-50 мянга байгаа юм. Ноднин жил 30 мянга байсан шүү дээ. Үүнийг дагаад шуудайлсан нүүрсний үнэ өссөн. Жижиг шуудайтай нүүрс өнгөрсөн жил 1500 байсан бол энэ жил 2000 болсон байгаа” хэмээн ярилаа. Манай сурвалжлах баг очсон зах, түлээ нүүрс худалдаалах цэгт очих бүртээ утаагүй шахмал түлш зарж буй эсэхийг лавлаж явсан юм. Гэвч нэг ч газар уг түлш байсангүй.
 
Эцэст нь тэмдэглэхэд, нийслэлийн гэр хорооллын иргэд идэх мах, түлэх нүүрсээ хэд дахин нугарсан үнээр авч хэрэглэдэг жишиг тогтоод уджээ. Малын мах гэхэд хэдэн ченжийн rap дамжин үнэ нь нэмэгдсээр хэрэглэгчийн гарт очдог бол нүүрс ч мөн адил энэ мэт худалдаачдын гараас гар дамжин ханш нь өссөөр гэр хорооллын иргэдэд хүрч байна. Цаашид хүйтний эрч өнөөдрийнхөөс чангарах үед өнөөх нүүрсний үнэ дахин өсдөг бичигдээгүй хууль үйлчлэх нь гарцаагүй. Тэр үед нийслэлийн иргэдийн ихэнхийг эзлэх гэр хорооллын иргэд өвлийг гал алдахгүй давахын тулд хаягдал дугуй түлэхээс өөр аргагүйд хүрэхвий. Утаагүй зуухны төсөл бүрэн зогсч, захууд болон түлээ худалдаалах цэгт шахмал түлш борлуулах нэг ч цэг байхгүй байхад, энэ өвөл саарал утаанаас сална гэж сэрүүн зүүдлэх хэрэггүй бололтой.


Монголын мэдээ
Б.Даваахүү, Н.Батзаяа

НҮҮРСНИЙ ҮНЭ НЭМЭГДЖЭЭ, ЦААШИД Ч ӨСНӨ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани