- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Алт тушаалт түүхэн дээд түвшиндээ хүрэх нь
Монголбанкинд тушаасан алтны хэмжээ энэ оны есдүгээр сард 13.7 тоннд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 34 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Алтны тушаалт жил ирэх тусам нэмэгдэж байгааг та эндээс анзаарсан байх. Гадаад валютын улсын албан нөөцийг нэмэгдүүлэх дотоодын эх үүсвэрийн нэг нь алт худалдан авалт байдаг.
Шар металлын үнэ сэргэж байгаа нь дотоодын алтны үйлдвэрлэлийг эрчимжүүлж байна
Энэ утгаараа манай улсын эдийн засагт алтны салбар чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Алт бол үнэ цэнээ үргэлж хадгалж байдаг стратегийн чухал бүтээгдэхүүн. Нөгөө талаар чөлөөтэй хөрвөх чадвартай валют. Тиймээс экспортын өрсөлдөх бараа бүтээгдэхүүн багатай манай улсын хувьд гадаад валютын нөөц бүрдүүлэх нэг чухал эх үүсвэр болсоор.
Төв банкинд тушаасан алтны статистикаас харахад 1990 оноос алт тушаалт тодорхой хэмжээгээр нэмэгдэж ирсэн. Тодруулбал, 2005 онд хамгийн өндөр түвшиндээ буюу жилийн 15.23 тонн алтыг Монголбанк худалдан авч байжээ. Тэгвэл энэ онд алтны тушаалт жилийн өмнөх түвшнээс давах магадлал өндөр байна. Учир нь, Ашигт малтмалын тухай хуульд хоёр жилийн өмнө нэмэлт, өөрчлөлт оруулж, Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг 2.5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү байхаар заасан.
- Энэ онд алтны тушаалт жилийн өмнөх түвшнээс давах магадлал өндөр байна.
- Төв банкинд тушаах алтны хэмжээ 2014 оноос эрс нэмэгдэж эхэлсэн.
- Алтны салбар уул уурхайн үйлдвэрлэлийн 9.6 хувийг бүрдүүлдэг.
Ингэснээр Төв банкинд тушаах алтны хэмжээ 2014 оноос эрс нэмэгдэж эхэлсэн билээ. Өнгөрсөн онд 15.1 тонн буюу сүүлийн 10 жилд тушаагдаагүй алтыг аж ахуйн нэгж болон иргэд Монголбанкинд худалдсан. Энэ нь 2010 оны худалдан авалттай харьцуулахад долоо дахин, 2011, 2012 оныхтой харьцуулахад бараг тав дахин нэмэгдсэн үзүүлэлт. Төв банкны хувьд дотоодын алт олборлогч аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдээс худалдан авсан алтаа гадаадад олон улсын жишигт хүргэн, цэвэршүүлэн мөнгөжүүлж, валютын улсын нөөцийг нэмэгдүүлж ирсэн.
Алттай байна гэдэг нь улс валюттай гэсэн үг. Татварын хөнгөлөлт нь иргэд болон аж ахуйн нэгжийн Монголбанкинд алт тушаах сонирхлыг эрс нэмэгдүүлсэн гэж салбарынхан үзэж байна. Өнгөрсөн жил алт тушаасан иргэдийн тоо өсөж, давхардсан тоогоор 2026 болсон бол аж ахуйн нэгж 1856 байв. Төв банкны зүгээс оны эцэст алт тушаалт өссөн дүнтэй гарна гэж төсөөлж байгаа юм.
Алтны салбар уул уурхайн үйлдвэрлэлийн 9.6 хувийг бүрдүүлдэг. Мөн экспортын орлогын 10 орчим хувийг эзлэх болсон. Валютын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа алтны салбарт өдгөө 80 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Алтны тушаалт нэмэгдэхэд уг металлын үнэ өсөж байгаа нь дээрх байдалд онцгой нөлөөлжээ.
Б.Баяртогтох
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||