- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Зүрхээ хувьчлах”-ын өмнө
Төсвийн орлого талыг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг одоодоо шинэ засгийн газрын суурь асуудал болоод байна. Янз бүрийн санаа оноо явж байгаа бөгөөд хэмнэлт ба зарлагаа танах бол зайлшгүй хийх ажил мөн байх. Харин энэхүү таналт, хэмнэлтээ иргэдийн халаас руу гараа хийх замаар явуулчих гээд байгаа нь энэ засгийн бараг зан болчихоод байгаа. Төсвийн орлого, зарлагын дуулианы завсарт их хувьчлалын оршлыг тавьжэхлээд байгаа нь харагдаж байна. Төрийн нуруун дээр байдаг алдагдал ихтэй компаниудыг чөлөөлж хувьчлах асуудал яригдаж байна. Энэ хувьчлалын шинэ багцад банк хөрөнгийн бирж, зарим нэг уурхай багтсан нэлээн урт цэс гарсан байгаа. Жагсаалт АН засаг барих үед гарсан ба шинэ засгийн үед бараг 100 хувь хадгалагдах төлөвтэй байна. Эрчим хүчний салбар ба станцуудын 30 хүртэлх хувийг эхний ээлжинд хувьчилснаар цахилгаан станцуудын хувьд гарах улаан тууз хайчлагдах бололтой юм. Ингэснээр төр эрчим хүчний салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нуруунаасаа авч хөнгөрөх боловч асуудал зөндөө гарна. Цахилгаан станцуудыг хувьчилснаар төсвийн дарамтыг бага зэрэг хөнгөлөх ч зүрхнийхээ ховдлыг хувийн нэгэн компанийн мэдэлд атгуулчихаж байгаа юм. Хоёр жилийн өмнө шахуу ганц шувуу Хотын дэд станцын хаалтыг даван наалдаж үхэхэд хотоороо цахилгаангүй болох шахаж, бөглөө бухимдал болж байлаа. Хувийн компани эрчим хүчний салбарыг авчихаад хэвийн ажиллуулж чадахгүй савлавал үр дагавар нь хөөж тооцож, нөхөх аргагүй болно. Дулааны цахилгаан станцууд бол төвлөрсөн хот суурингийн төдийгүй, улс орны хэвийн амьдралын асуудал. Ийм том хариуцлагыг хэдэн тэрбумын төлөө төрийн хяналтаас гаргах бол манайх шиг хариуцлага стандарт хэвшээгүй улсад галаар тоглохтой адил. Салбарын сайдын зүгээс мэдэгдсэнээр бол Дархан, Эрдэнэтийн цахилгаан станц, түүнчлэн II, III, IV цахилгаан станцууд эхний ээлжинд 30 хувь нь хувьчлагдах бэлтгэлдээ ороод байгаа юм байна. Ийм яаруу хувьчлалд мэргэжлийн байгууллагын зүгээс эмзэглэх, тооцож харах асуудал олон байгааг ҮЭ-ийн байгууллагын төлөөлөл мэдэгдээд байгаа. Манай улсын хувьд бие даагаад эрчим хүчээ шийддэг болоогүй л байна. Оргил ачааллын үед ОХУ-аас цахилгаан авдаг. Төрийн түвшинд яриа хэлэлцээрт явж байгаа эрчим хүчний энэ урсгал хувьд очсон бүтцийн дараа яаж хадгалагдах, хэр баталгаатай байх вэ гэсэн асуудал хариултгүй байгааг салбарын хүмүүс хэлж байгаа. Хөрөнгийн бирж, Төрийн банк, Монгол шуудан гээд олон төрийн өмчийн компаниуд хувьчлагдах цэст орсон. Үүнийг нь шүлс гоожуулан харж байгаа нь цөөнгүй байх. Мөн улс төрчдийн түвшинд хэн нэг холбоо сүлбээтэн бүлэглэлийн таалалд нь нийцүүлсэн хараа үзээтэй хувьчлал болох ч талтай. Эдгээрийн дотроос эрчим хүчний салбарт дулааны цахилгаан станцуудыг буюу улс орны амьдралын хэмнэл болсон "зүрхээ хувьчлах”–ын өмнө харж хэлэлцэх асуудал зөндөө бий шүү гэсэн салбарын төлөөллийн үгийг давтан хэлэх байна. Б.ИХЭР |
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||