- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хуримтлал үүсгэхгүй бол хөгжих талаар март
Эдийн засгийн онолчид хөгжлийн үндсийг "хуримтлал” хэмээн тодорхойлсон байдаг. Тодруулбал, хөгжлийн талаар олон онол бий ч тэдгээрт бүгдэд нь туссан нийтлэг нэг зүйл байдаг байна. Нэгдүгээрт орлого, хоёрдугаарт хуримтлал, гуравдугаар хөрөнгө оруулалт. Орлогоороо хуримтлал үүсгээд хуримтлалаараа зөв хөрөнгө оруулалтыг хийж чадвал тэр нь эргээд орлого болон орж ирэх замаар хөгжил буй болдог аж. Тэгвэл манай улсын хувьд 1990 оноос хойш 20 гаруй жилийн хугацаанд энэхүү хөгжлийн түлхүүрийн "гол цэг” болсон хуримтлалыг үүсгэж чадсангүй. Тэр хэрээр өнөөдрийг хүртэл Монголын эдийн засаг тийм ч хүчирхэг биш байшаа болов уу. Өнгөрсөн хугацаанд олсныхоо хэрээр үрдэг, зардаг л байсан.
Хямралын өмнөх жилүүд
Дэлхийн эдийн засаг 2008, 2009 онуудад гүн гүнзгий хямарсан. Ийнхүү дэлхийн эдийн засаг хямрахын өмнө манай улсын эдийн засаг анх удаа хоёр оронтой тоогоор өсөж, улстөрчид хөөрцөглөж байсан. Гэвч хямрал ирэхэд манай улс "гар хоосон” байсан юм. Зэсийн үнэ өсмөгц л төсөвтөө тодотгол хийгээд, илүү орж ирсэн мөнгийг яаж үрэх вэ гэдгээ л улстөрчид сайн боддог байжээ. Мөнөөх алдарт алт, зэсийн гэнэтийн ашгийн 68 хувийн татвар гэх зэрэг хуулиуд энэ үед мэндэлсэн. Тухайн үед зэсийн үнэ мэдээж өндөр байв. 7000 орчим ам.доллартай тэнцэж байсан зэсийн үнэ 2008 оны сүүлч, 2009 оны эхээр хэдхэн сарын дотор 3000 болтлоо унахад Монгол Улс "модоо барьсан” байдаг. Аргагүй л дээ. Олсноо үрээд л, ямар ч хуримтлал үүсгэдэггүй байсан учраас, хямралын өмнө ямар ч хамгаалалтгүй байсан хэрэг. Уг нь 2000-аад оноос эхлэлтэй уул уурхайн салбарын орлогыг хуримтлуулж байсан бол 2009 оны хямрал тийм ч хүнд тусахгүй байсан биз ээ.
Туршлага суусан ч ашиглаж чадсангүй
Ийнхүү хуримтлуулж сураагүй монголчууд хямралд хүчтэй "цохигдсоныхоо” дараа хуримтлуулдаг байх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Гэсэн хэдий ч улс төрийн амлалтын улмаас олсон орлогоо бэлэн мөнгө болгон тараасаар л байв. Нэг удаагийн 50 мянга, 71 мянга, сар бүрийнэ 21 мянган төгрөг гэх мэтчилэн халамжийн хавтгайрсан хэлбэрүүдийг монголчууд мартаагүй байгаа. Уг нь 2009 оны хямралын дараа улстөрчид Оюутолгойн гэрээг үзэглэснээр уул уурхайн салбартаа асар том хөрөнгө оруулалтыг татаж чадсан. Мөн 2010 оноос эхлэн Тавантолгойгоо ашиглаж эхэлснээр 2011 онд нүүрсний экспорт түүхэн дээд амжилтаа тогтоож байв. Манай улс энэ үед урд хөршид нийлүүлсэн нүүрснийхээ хэмжээгээр Австралийг ардаа орхиж байсан удаатай. Мөн 2011 онд ДНБ-ий өсөлт 17 хувьд хүрч, дэлхийн дээд амжилт тогтоосон. Өөрөөр хэлбэл, 2009 оны хямралын дараа гадаадын хөрөнгө оруулалтыг дагасан эдийн засгийн их өсөлт буй болсон. Нэг ёсондоо Монгол руу орж ирсэн орлого энэ үед түүхэн дээд амжилтаа тогтоосон. Гэсэн хэдий ч дахиад л хуримтлуулж чадаагүй. Харин 2013 онд хямрал дахин "хаалга тогшиход” монголчууд дахиад л бэлэн байж чадсангүй.
2013 онд юу болов
2013 оны хямралын өмнө Монгол Улс дахиад л гар хоосон байсан гэдгийг дээр дурьдсан. Гэхдээ Монголбанк хямралын эсрэг мөчлөг сөрсөн бодлого явуулж, эдийн засгийн тодорхой секторуудыг хамгаалсан мөнгөний нийлүүлэлтийг хийсэн. Мөн нийлүүлэлтийн гаралтай инфляцитай тэмцэж, нийлүүлэлт дээр гардаг байсан элдэв янзын гацаа, саадыг арилгасан. Хэрэв ийнхүү бодлогын арга хэмжээ аваагүй байсан бол 2013 онд Монголын эдийн засаг бүр 9.2 хувиар унах магадлалтай байсан гэх. Харин ийнхүү бодлогын өөр арга хэмжээнүүд авснаар эсрэгээрээ дотоодын нийт бүтээгдэхүүн дээр 11.3 хувийн өсөлтийг бий болгож чадсан. Мөн ажлын байруудаа хамгаалж, хувийн секторынхоо үйл ажиллагааг өргөжүүлсэн. Барилгын салбар дээр л гэхэд 125 хувийн өсөлт анх удаа гарч ирсэн нь 2013 оны амжилтуудын нэг байлаа. Гэхдээ 2013 оноос эхлэлтэй санхүүгийн хямралын дарамт одоо ч бүрэн арилаагүй байна.
2014 он – хуримтлалын жил
Өнгөрсөн 2013 оны сүүлээр Хөрөнгө оруулалтын хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиудыг УИХ-аас баталсан. Мөн энэ оны хоёрдугаар сарын дундуур Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль буюу алтны татварыг бууруулах хуулийг баталсан. Энэ бүгд нь эцсийн дүндээ хөрөнгө оруулалтыг дэмжсэн хуулиуд юм. Үүний үр дүнд 2014 он гарсаар гадаадын шууд хөрөнгө оруулалт анх удаа нэмэгдсэн дүр зураг ажиглагдаж эхэлсэн. Мөн гадаад худалдааны алдагдал ч бас 2014 оны эхний хоёр сард өмнөх онуудтай харьцуулахад бараг 10, 20 дахин буурсан үр дүнтэй байгаа юм. Монголбанкинд тушаагдах алтны хэмжээ ч нэмэгдсэн. Цаашдаа алт тушаалт хэдий чинээ нэмэгдэнэ Монголбанк төдий чинээ валютын нөөцөө нэмэгдүүлнэ. Валютын нөөцийг нэмэгдүүлнэ гэдэг аль ч улсын хувьд эдийн засгаа урт хугацаанд нь тогтвортой өсгөх нөхцөл болдог гэж буй. Өөрөөр хэлбэл, 2014 оноос хэрэгжиж эхэлсэн шинэ хуулиуд хөрөнгө оруулалт буюу монгол руу орж ирэх орлогыг нэмэгдүүлэх нь. Харин энэхүү орлогыг өнгөрсөн жилүүдийнх шиг үрж дуусгахгүй. Хуримтал үүсгэж эхлэх аж. Монголбанкны төвшинд гадаад валютын нөөцөө нэмэгдүүлнэ. Харин Засгийн газрын хувьд төсвийн тогтворжуулалтын санд төвлөрөх хөрөнгөө нэмэгдүүлэх, цаашилбал Баялгийн санг байгуулах, түүндээ хуримтлал үүсгэх чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа аж. Ингээд тал талдаа хуримтлалаа үүсгээд эхэлчихвэл цаашдаа Монгол Улс ямар ч хүнд хямралыг ажрахгүй даваад гарчих боломжтой болно. Үнэндээ цаашдаа улстөрчид, бодлого боловсруулагчид үндэсний орлогоо хуримтлуулахгүй гэж байгаа бол хөгжлийн талаархи бодлоо ч бас ор тас орхиж, мартсан нь дээр. Найдах нэг зүйл байна. Улстөрчид, бодлого боловсруулагчид хоёр ч удаагийн гүн гүнзгий хямралаас хуримтлалын талаар хангалттай сургамж авсан гэж найдъя.
Л.Энхдэлгэр
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||