Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ж.ОДЖАРГАЛ: ДОТООДДОО ХАМТАРЧ ЧАДААГҮЙ НӨХЦӨЛД НҮҮРСНИЙ ЭКСПОРТООС АШИГ ОЛЖ ЧАДАХГҮЙ

Ж.ОДЖАРГАЛ: ДОТООДДОО ХАМТАРЧ ЧАДААГҮЙ НӨХЦӨЛД НҮҮРСНИЙ ЭКСПОРТООС АШИГ ОЛЖ ЧАДАХГҮЙ

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Улаанбаатарын худалдааны танхимын болон бизнес эрхлэгчдийн CEO клубын төлөөлөл, бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзлаа.

-Төр ганцаараа зүтгээд улс орноо эдийн засгийн хүндрэлээс гаргаж чадахгүй, ард түмнээ түшиж, хувийн хэвшлээ дэмжих замаар хамтарч ажиллах хэрэгтэй. Үүний тулд Улаанбаатарын худалдааны танхим болон CEO клубын зүгээс тодорхой асуудлаар  Ерөнхий сайдад танилцуулга хийж, гарц шийдэл ярихаар уулзалтад ирснээ  "Петровис” компанийн ТУЗ-ийн дарга  Ж.Оюунгэрэл хэллээ.

Уулзалтад ирсэн бизнесийн төлөөллүүд:

-Борлуулагдаагүй байгаа орон сууцны барилгуудыг эргэлтэд оруулах,

-Зах зээл дээрх бэлэн мөнгөний урсгалыг хэрхэн нэмэгдүүлэх, боломж,

-Уул уурхайн салбарт экспортын нэг цонхны бодлого баримтлах,

-Монголын хөрөнгийн биржийг хөгжүүлэх арга зам,

-Буянт-Ухаад аялал жуулчлалын бүс байгуулах замаар Улаанбаатарыг бүс нутгийн хөгжлийн төв болгох талаар тус Танхимын зүгээс боловсруулсан зарим төслийг Ерөнхий сайдад товч танилцуулж ярилцлаа. Тухайлбал:
 

Ард санхүүгийн нэгдэл корпорацын захирал Ч.Ганхуяг:

 

-Бодлогын алдаа гаргаснаас болж ипотекийн зээл өнөөдөр барилгын компаниудын үйл ажиллагааг л тэтгэж, байрны үнийг хэт хөөрөгдлөө,  өнөөдөр зарим хүн хоёр, гурав дахь байраа энэ зээлээр авч байна. Гэвч гэр хорооллын айлуудын тоо буурсангүй. Иймд одоо бэлэн болсон 35 мянга орчим орон сууцыг Улаанбаатар хотын баталгаатай өрийн бичгээр борлуулах хувилбарыг давхар ашиглабал борлуулалт нэмэгдэх, эдийн засагт бэлэн мөнгөний урсгал нэмэгдэх боломжтой.
 

MCS группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал:

 

-Нүүрсний салбарт жаахан гэрэл гэгээ харагдаж эхэлж байна. Энэ гэрэл хэр сайн тодрох, эсвэл хэр удаан асахыг мэдэхгүй. Энэ боломжийг бодитой ашиглахын тулд Монголын нүүрс, нүүрсний салбарынхан дотооддоо нэгдмээр байна. Тэгж  байж Монголын нүүрс дэлхийд өрсөлдөнө, гадаад зах зээлд гарна, үнэ хүрнэ. Тэр хэрээр эдийн засагт өгөөжөө өгнө. Гэтэл бид дотроо л өрсөлдөөд байх юм. Монгол Улс дотооддоо нэгдэхгүйгээр нүүрсээрээ санасан эдийн засгийн ашгаа олж чадахгүй. Дэлхийн том том гангийн үйлдвэрүүдийн шаардлагад нийцэх  коксжих нүүрс гаргахын тулд Монголын нүүрсний экспортод нэг стандарт хэрэгтэй, төрөөс хамгийн гол нь нүүрсээ баяжуулж гаргахыг шаардаж, түүхий нүүрсний экспортод хориг, хязгаар тогтоох хэрэгтэй. Тэгж чадвал дотоооддоо нэмүү өртөг шингээнэ, гадаад зах зээлд "Монголын нүүрс” гэх нэг хаягтай түүхий эдээр бусадтай өрсөлдөж чадна. Түүнээс бус, түүхийгээр нь зөөгөөд, түүхий нүүрсний үнээр баяжуулсан нүүрснийхээ зах зээлийг шахах замаар яваад бид амжилтад хүрэхгүй. Нүүрсний экспорт бол эдийн засгийг тэтгэх, бэлэн мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх, олон аж ахуйн нэгжийг орлоготой байлгах боломжтой нэг чухал гарц юм.
 

-Петровис компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл:

 

-Хөрөнгийн зах зээл, Монголын хөрөнгийн биржийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Жишээ нь, Ухаа худагт үйл ажиллагаа явуулдаг "ММС” компани бол олон улсад, Хонгконгийн хөрөнгийн бирж дээр хамгийн анх гарсан компани. Түүнээс хойш олон хүн энэ компанийн хувьцааг худалдаж авсан. Одоо "ММС”-гийн хувьцааг Монголын хөрөнгийн биржээр борлуулж, монгол хүн худалдаж авах бололцоог нээж өгөх хэрэгтэй байна.
 

-Голомт банкны  гүйцэтгэх захирал Ө.Ганзориг

 

-Ерөнхий сайдын аливаа асуудлыг цогцоор нь шийдье гэдэгтэй санал нийлж байна. Жишээ нь, өнөөдөр банкны зээлийн хүү өндөр байна, буулгахын тулд гаднын банк оруулж ирье гэж байна. Гэтэл бодит байдал дээр зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах боломжтой. Үүний тулд минийхээр банк, санхүүгийн салбарт маш олон талын ажил хийх ёстой гэвэл тэдгээрийн зөвхөн нэг арга зам нь гаднын банк оруулж ирэх арга. Гэтэл бид асуудлаа цогцоор нь авч үзэхгүйгээр ганцхан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэвэл санасан үр дүнд хүрэхгүйн дээр эдийн засагтаа эргээд томоохон хохирол авчирч  болзошгүй.

Бизнесийнхэн энэ мэтээр саналаа хэлж, Ерөнхий сайдын хэлсэнчлэн цаашдаа  тодорхой нэг асуудлаар, эсвэл нэг төслөөр дагнасан уулзалт хийж үр дүнг нь үзэж байхаар тохирлоо. Мөн Ерөнхий сайдын дэргэд бизнес, хувийн хэвшлийнхэн оролцсон байнгын ажиллагаатай бүтэц байгуулах талаар ч санал солилцов. Энэ удаагийн уулзалтаар бизнесийнхний танилцуулсан Буянт-Ухаад аялал жуулчалын бүс байгуулах талаар дахин ярилцах, холбогдох судалгааг нь хийх, Засгийн газрын төвшинд хийж байгаа бодлого, судалгаатай уялдуулахаар болов.

Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал ашиглалтад орсны дараа Буянт-Ухаад аялал жуулчлалын бүс байгуулах, ингэснээр Улаанбаатар хот бүс нутгийнхаа хөгжлийн төв болох боломжтой талаар бизнесийнхэн төсөл боловсруулж ирсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ж.ОДЖАРГАЛ: ДОТООДДОО ХАМТАРЧ ЧАДААГҮЙ НӨХЦӨЛД НҮҮРСНИЙ ЭКСПОРТООС АШИГ ОЛЖ ЧАДАХГҮЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани