- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“ХҮРГЭН” Г.ДЭНЗЭНГ ТОЙРОН ЭРГЭЛДЭХ ЗҮЙЛ АНГИУД
-Шүүгээнд дараастай байсан хавтаст хэргүүдэд агаар салхи орж буруутай этгээдүүд нь эхнээсээ тогтоогдож байгаа гэнэ-
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр хууль, хяналтын байгууллагаас өнөөг хүртэл шалгаж байгаа билээ.
Тэрбээр "шинэчлэл"-ийн Засгийн газар байгуулагдсаны дараахан дээрх албыг хашихаас гадна "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар томилогдсоныхоо дараа эхнэрийнхээ "Говь повер" компанийг Хятад руу нүүрс экспортлох тендерт ялуулж 17 тэрбум төгрөгийн асуудалд холбогдох болсон юм. Эл хэргийг хууль хяналтынхан өнгөрсөн 2013 оны сүүлээр шалгаж эхэлсэн ч төдийлөн ахиц гаралгүй өнөөг хүрсэн байдаг.
Үнэндээ хэрэг удаашрах болсон шалтгааныг Засгийн эрхийг гартаа барьж байсан АН-тай хуулийнхныг холбон ярьж байсан. Харин одоо засаг төр өөрчлөгдсөнөөр шүүгээнд дараастай байсан хавтаст хэргүүдэд агаар салхи оруулж, буруутай этгээдүүдийг эхнээс нь тогтоож байгаа тухай хуулийнхан ярих боллоо.
Тэгвэл өнгөрсөн онд батлан даалтад гараад байсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн "хүргэн" гэх тодотголтой Г.Дэнзэнг АТГ-ынхан хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулж оргон зайлахаас нь сэрэмжлэх зорилгоор өнгөрсөн сарын 28-нд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу 30 хоногийн хугацаатайгаар Цагдан хорих 461 дүгээр ангид дахин саатуулах болсон.
Уг нь, түүнийг өнгөрсөн хугацаанд 265.2, 150.3 гэх зүйл ангиар шалгаж яллагдагчаар татаад байсан бол энэ удаад Эрүүгийн хуулийн 263.1, 263.2-оор бас буруутган ийнхүү хорих болжээ. Сэжигтэн Г.Дэнзэнг шалгах болсон цагаасаа эхэлж "Намайг гүтгэж байна. Би бохир улс төрийн золиос болсноо нотлох болно.
Зүтгэл минь өнөөдөр ял болоод зогсохгүй гэмт хэрэгтэн болж байна" хэмээн хэлж байсан удаатай. Хамгийн хачирхалтай нь, тэрбээр "Говь повер" гэх компани надад болон манай гэр бүлийн хүнд байхгүй хэмээн олонтоо мэдэгдэж байв. Гэсэн ч мөрдөн байцаалтын явцад эл үг, яриа нь өөрчлөгдсөн гэдгийг эх сурвалж мэдээлж байсан юм.
Тиймээс л түүнийг энэ удаад баривчлахдаа хөдөлшгүй нотлох баримтад үндэслэн ийнхүү 263.2-оор хэрэгт татах болжээ. Харин Г.Дэнзэн хуулийн байгууллагаас буруутгаад байгаа дээрх гурван зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсээр байгаа гэнэ.
Үүнийг задлаад үзвэл 263.1. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн заалттай байна. Олны дунд хийгээд улс төрийн хүрээнд "Хүргэн" Г.Дэнзэнийг хэрэг шүүхийн хаалга татаад намжлаа гэх шуугиан гарч байсан.
Тэгвэл түүний хэрэг замхарч намжих нь нь битгий хэл дахин шинэ зүйл ангийг хэрэгт нэмсэн нь асуудлыг улам бүр хүндрүүлэх болсон нь дамжиггүй.
Тэгэхээр өнгөрсөн хугацаанд эрх мэдэлтнүүдийн хэрэг гацлаа, замхарлаа хэмээн олонтоо мэдээлж байсан ч бүх ажиллагаа мөрдөн байцаалтад шалгагдаж шүүгээнд байсан ихэнх хэрэг нь прокурорын байгууллагад шилжээд байгаа аж.
Эцэст нь хэлэхэд хэдийгээр Г.Дэнзэнд холбогдох хэрэг мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон ч гэлээ прокурор, шүүхийн хаалга татаад зарим зүйл анги нь хэрэгсэхгүй болдог гэдгийг мартаж болохгүй. Ямартай ч Г.Дэнзэнгийн хэлсэнчлэн "Би хэрэг хийгээгүй. Намайг зохиомол хэрэгт гүтгэж байна" гэх эдгээр үгс нь хэр үнэн эсэхийг харах л үлдлээ.
Эх сурвалж:Өглөөний сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||