- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хятадын зууч компаниуд ТТ-н коксжих нүүрсний тонн тутмаас $30-ын ашиг олж байна
Таван толгойн сайн чанарын нүүрсийг урд хөрш рүү тээвэрлэж буй Хятадын компаниуд коксжих нүүрсний тонн тутмаас дор хаяж 30 ам.долларын цэвэр ашиг хийж байна гэсэн тооцоог шинжээчид хийжээ.
Хятадын зууч компаниуд Эрдэнэс Тавантолгойгоос 27 ам.доллараар авсан нүүрсээ Таншань хүргэж зарахдаа тонн тутамд энэ хэмжээний мөнгө өлхөн олж байгааг инфографикаар харуулъя.
"Винсвэй” гэх зэрэг урд хөршийн зууч компаниуд уурхайн амнаас хямдхан авсан түүхий нүүрсийг тээвэрлэн хил гаргаж, Жинчуаньд угааж баяжуулдаг. Угааж баяжуулах үйлдвэртэй хэр нь бид дотооддоо биш Хятад руу гаргаж нүүрсээ баяжуулдаг гэсэн үг. Хувийн компанийн бүтээн байгуулсан үйлдвэрт төрийн өмчийн компани нүүрсээ баяжуулахыг хүсдэггүй гэсэн товчхон шалтгаантай. Угааж баяжуулж зардал гаргаснаас түүхийгээр нь зарсан нь дээр гэх тайлбарыг албаны эрхмүүд хэлдэг. Уг нь дотооддоо бэлээхэн байгаа үйлдвэрт баяжуулаад гаргавал ядаж л хэдэн монгол цалинтай аж төрнө, нэмүү өртөг бүтээнэ гэдгийг эдийн засаг гадарлахгүй хэн ч ухаад ойлгочихно.
Гэтэл бид тэгдэггүй, Монголд ямар ч өртөг бүтээхгүйгээр урд хөршид илүү мөнгө олох боломж өгсөөр удаж байгаа. Жинчуаньд угааж баяжуулсан нүүрсийг цааш нь Таншань хүргэж борлуулдаг. Бодитой бүх зардлуудыг нэмээд, Таншан дахь нийт өртгийн дүнг гаргаад үзэхэд л дундын ченж компаниуд ямар өндөр ашиг олж байгааг бэлхнээ харж болно. Товчхондоо зууч компаниудын халаасанд ашиг болж орж байгаа тонн тутмын 30 ам.доллар "Чалко”-д төлөх өрөнд тооцогдох бүрэн боломж бий гэж хэлэх гээд байна л даа.
Таншан биш бүр наана хил дээр буюу Ганцмодны боомт дээр зарагдаж буй коксжих нүүрсний үнээр жишээ авсан ч Таван толгойн уурхайн амны үнэ 27 ам.доллараас хол өндөр байх боломжтой. БНХАУ-ын дотоодын нүүрсний зах зээлийн хамгийн гол портал сайтwww.sxcoal.com –оос жишээ татъя. Есдүгээр сарын 29-ний өдрийн байдлаар Ганцмод боомт дээрх DAP нөхцөлт коксжих нүүрсний үнэ 480 юань буюу 72 орчим ам.доллар байна. Сая хэлсэн 72 ам.долларын хувьд зууч компаниуд ашгаа нэмээд зарж буй борлуулалтын үнэ. Ганцмод хүртэл тээвэрлэсэн зардал болох 95 юань, Монголын хил дээр гардаг зардал болох таван юанийг хасаад үзэхээр Тавантолгойн уурхайн амны үнэ 380 юань буюу 57 орчим ам.доллар болж байна. Өөрөөр хэлвэл Ганцмод дээр 72 ам.доллараар зарагдаж байгаа коксжих нүүрс уурхайн аман дээр 57 доллараар зарагдах бүрэн боломжтой гэсэн үг. Энэ бол зах зээл судлалын вэб сайтуудын хэлж байгаа үндэслэл.
Таншан дахь зах зээлийн өнөөгийн үнийг нотлох эх сурвалжийг сонирхуулъя. Есдүгээр сарын 30-ны байдлаар Таван толгойнхтой ижил чанарын угаасан коксжих нүүрс Таншан орчим 1230 юань буюу 184 орчим ам.доллараар борлогдож байгааг sxcoal.com-ын доорхи хүснэгтээс харж болно.
Жинтан боомт дээр Автралиас ирсэн, ижил төстэй чанарын коксжих нүүрс тонн тутамд 1,290 юань буюу 193 ам.доллараар зарагдаж байгааг ч тодорхой эх сурвалжтайгаар харуулъя.Таван толгойн нүүрсийг ийм үнээр биш юмаа гэхэд ядаж 1,100 юань буюу 164 орчим ам.доллараар Таншанд зарах бүрэн боломжтойг зах зээл судлаачид онцолж байна. "Винсвэй” тэргүүтэй урд хөршийн зууч компаниуд Таван толгойн өндөр чанарын коксжих нүүрсийг Таншанд ойролцоо үнээр зарж байгааг ч тодорхой эх сурвалжуудаас харчих боломжтой.
Эх сурвалж: Өдрийн сонин Ц.Баасансүрэн, Б.Идэрээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||