- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ОУВС: Монгол улс санхүүгийн тусламж хүссэн
Монгол Улс Олон Улсын Валютын Сангаас санхүүгийн тусламж хүссэн гэж тус сангаас мэдээллээ. Монгол Улс Олон Улсын Валютын Сангийн "Stand by” хөтөлбөрт орох тухай хүлээлт үүсээд байсан ч тус сангийн хэвлэлийн төлөөлөгчийн албан мэдэгдэлд тусламжийн хэмжээ болон төрлийг нээлттэй зарласангүй. Эхний шатны яриа хэлэлцээ энэ долоо хоногт Вашингтонд эхлэхээр байна.
Мөн аравдугаар сарын сүүлээр Олон Улсын Валютын Сангийн Монгол Улсыг хариуцсан багийн ахлагч Коши Матайгаар ахлуулсан баг Монгол Улсад ажиллаж, энэ асуудлаар үргэлжлүүлэн яриа хэлэлцээ хийнэ гэж тус сангийн хэвлэлийн төлөөлөгч Жерри Райс мэдэгдлээ.
Өнгөрсөн баасан гарагт Жерри Райсын "Bloomberg”-т ирүүлсэн мэдээллийг харахад "Монгол Улсын Засгийн газар төлбөрийн тэнцлийг сайжруулж, эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн эдийн засгийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн тусламжийг Олон Улсын Валютын Сангаас хүссэн" гэсэн байна. "Эдийн засгийн хөтөлбөр”-т ямар заалтууд багтсан нь тодорхойгүй байгаа ч өнгөрсөн баасан гарагт Сангийн сайд олон улсад бонд гаргах талаар хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлсэн юм.
Монгол Улс Олон Улсын Валютын Сангаас тусламж хүссэн гэдэг нь энэ тусламжийг авахаар боллоо гэсэн үг биш бөгөөд төсвийн сахилга бат, мөнгөний хатуу бодлого, өрийн дарамтыг бууруулах зэрэг уламжлалт зарим шаардлагууд тавигддаг байна.
Өнгөрсөн хугацаанд Монголбанк бодлогын хүүг огцом нэмэгдүүлж, 15 хувь болгосон, мөн улсын нэгдсэн төсвөөс гадуур хийгдэж байсан санхүүжилтүүдийг нэгдсэн төсөвт нэгтгэх ажилд ахиц гарчээ. Харин Олон Улсын Валютын Сангийн санхүүгийн тусламж болон бодлогын зөвлөмжийн үр дүнд төсвийн алдагдлыг бууруулах боломж үүснэ гэж хүлээж байна.
Т.Элиса
BloombergTV.mnURL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||