- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Л.Гансүх хорих ангид “АМЬЖИРГАА ЦАГААНЫ АЖИЛ” эрхэлж байна
"Бусдын өмнө бөхөлзөж амьдрах гутамшиг. Тэнгэр бурхан нарт ертөнцөд мэндэлсэн хүмүүст нэг хэсгийг нь бөхөлзүүлж, нөгөө хэсгийг нь бөхөлзөж амьдрахаар хувь заяа хуваарилаагүй. Хэн ч гэсэн ялгаагүй бусдын дур хүслээр өөрийн хүслийг хязгаарлаж, хэн нэгний далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч байх заяа дутмаг одонд төрөөгүй гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй” хэмээн нэгэн нийтлэлчийн хэлсэн үг санаанд орлоо.
Бид өөрийн эрх мэдлээс болж олны "ХАРААЛ, ЕРӨӨЛ”-ын бай болдог. Дээр бичигдсэн зүйл ч үүнтэй шууд холбоотой. Улс төрийн нөлөө бүхий эрхмүүд, шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд бүгд л хэн нэгний хардлага, сэрдлэгийн дунд амьдарч байдаг гэдгийг нуух юусан билээ. Албан тушаалаа урвуулан ашиглах, хэн нэгний нэр төрд халдах гэх мэт олон үйл явдлууд нийгэмд өдөр бүр л гач байдаг. Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонд хүргэж хувь хүн бүр өөрийн үзэл бодлоор дүгнэж ярих болсон. Гагцхүү худал, үнэнийг "ШҮҮХ” байгууллага тогтоох учиртай. Буруу үйлдэл хийсэн бол хариуцлага хүлээх чадвартай байх нь шударга үнэний нэгэн илрэл бөгөөд хувь хүний ёс зүйн үйлдэл мөнөөс мөн билээ.
Дээрх эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдсон хүн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх юм. Уг хэрэг өнгөрсөн онд олны анхаарлын төвд байж өдөр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний тухай мэдээлэл цацагддаг байсныг бид мартаагүй.
Тодруулбал, "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгах болсон. Улмаар анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд 4.6 жилийн хорих ял оноогоод байсан. Харин Улсын дээд шүүх түүнд оноосон 4.6 жилийг , 3.6 жил болгон бууруулж жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг гаргасан билээ. Өдгөө тэрбээр Төв аймгийн Мөнгөн морьт сумын хорих ангид ял эдэлж байна.
Түүнтэй ярилцахаар очсон болов ч "Яриа өгөх боломжгүй” гэсэн тайлбараар буцлаа. Нийгэмд өөрийн байр сууриа олсон эрх мэдэл, албан тушаалтай нөлөө бүхий мөнгөтэй эрхмүүд албан тушаалаа урвуулан ашиглаж хэрэгт холбогдон улмаар хорих ангид ял эдлэх тохиолдолд тэндээ "АМЬЖИРГАА ЦАГААНЫ АЖИЛ” эрхэлдэг байна. Энэ нь мал маллах, хувцас угаах, хоол хүнс бэлтгэх зэрэг ар талын бүхий л ажил багтдаг гэнэ. Энэ албыг үргэлжлүүлж буй хүн Л.Гансүх юм.
Хүний эрхэнд байх зовлонг биеэрээ мэдэрч байгаа тэрбээр "ярилцлага өгөхгүй” гэсэн нь шүүхийн шийдвэрээс айж байгаа нь илт мэдрэгдэв. Учир нь хорих ангид ял эдэлж байгаа хэн ч гэсэн "АМЬЖИРГАА ЦАГААНЫ АЖИЛ”-саа салахыг хүсдэггүй байна.
Сэтгүүлч Г. Мягмарсүх /www.tug.mn/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||