- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Намрын чуулганаас хүлээх гурван төсөл
Намрын ээлжит чуулган өнөөдөр хөшгөө нээнэ. Цаг үеийн нөхцөл байдал, эдийн засгийн хямралыг гэтлэх бодлого боловсруулах гээд энэ намрын чуулганаас хүлэзх юм их бий. Тиймээс үнэмлэхүй олонхийг бүрдүүлж буй МАН-ын 65-ын бүлэгт дараах гурван өгүүлбэрийг дайя.
"ТУСГАЙ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ТУШИХГҮЙ БАЙХ НЬ ЧУХАЛ
Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болсныхоо дараа УИХ-ын чуулганы хуралдаанд эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах ‘Тусгай хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх тухайгаа онцолж байв. Ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол, төрийн алба тойрсон томилгоо хийснээс өерөер бодит эдийн засаг руу чиглэсэн шийдвэрийг УИХ, Засгийн газраас бараг гаргаагүй. Найман төрлийн татвар нэмэх асуудлыг тодотголоор оруулж ирэн төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг бууруулах, тансаг хэрэглээнд татвар ногдуулах зэрэг зоримог гэж хэлж болохоор саналыг Засгийн газраас оруулж ирсэн ч эцэстээ УИХ дахь МАН-ын бүлгийн улс төрийн шийдвэрээр энэ асуудал хойшилсон билээ.
Ямар ч байсан ирэх оны төсөвт татвар нэмэх асуудлыг оруулж ирэхгүй нь Сангийн сайдын яриа, 2017 Төсвийн тухай хуулийн төслөөр тодорхой болоод буй. Эндээс харахад 2017 оны Төсвийн тухай хуулийн араас УИХ-д оруулж ирэх нэг асуудал нь эдийн засгийн хүндрэлээс богино хугацаанд даван туулах "Тусгай хөтөлбөр” байх нь. Эх сурвалжийн өгч буй мэдээллээр Засгийн газраас өргөн барих ‘Тусгай хөтөлбөр”-ийг боловсруулаад дуусчихсан юм билээ. Гагцхүү Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар оруулж хэдэлцүүлээгүй байгаа болохоор хараахан УИХ-д өргөн барих асуудал хойшилж буй гэх. Тэгэхээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр улс орны нөхцөл байдалтай ходбогауулж хэрэгжүүлэх ‘Тусгай хөтөлбөр”-ийг хэлэлцүүлсний дараа УИХ-д өргөн барьснаар яг ямар арга хэмжээг богино хугацаанд хэрэпкүүлэх нь тодорхой болохоор байна. Хамгийн гал нь УИХ найман төрлийн татвар нэмэхээр оруулж ирсэн Засгийн газрынхаа саналыг улс төрийн шийдюрээр унагасан шигээ ‘Тусгай хөтөлбөр”-т хандахгүй гэж найдья. Өөрөөр халбэл, улс төрийн шийдвэр гэхээсээ улс орны нөхцөл байдалтай холбоотойгоор хаа хаанаа бүсээ чангалах нь чухал учраас тэр шүү дээ.
ТАВАНТОЛГОЙ
Сангийн яам Монгол Улсын эдийн засаг ирэх онд гурван хувиар тэлэх тооцоо гаргажээ. Гэхдээ Тавантолгой, Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан тохиолдолд ингэж өсөх боломжтой гздгийг Сангийн сайд хэлсэн. Өөрөөр хэлбэл, дээрх стратегийн хоёр ордыг гацаанаас гаргахад УИХ-ын дэмжлэг шаардлагатай аж. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар 7.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордыг хөдөлгөх хэд хэдэн хувилбар яригдаж байгаа. Харин яаж хөдөлгөхийг намрын чуулганаар хэлэлцүүлэх хүлээлттэй байгаа юм. Хамгийн сүүлд өмнөх УИХ-ын 40 гишүүн Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын талаар УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн. Тогтоолын төсөлд "Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гуравдагч хөршийн бодлогыг баримтална” гэж тусгасан байдаг.
Ингэхдээ Монгол Улс өөрийн хөрөнгөөр хайгуул хийж анх нээсэн Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтарч байгуулах компанийн 51 -ээс доошгүй хувийг төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой” компани эзэших бөгөөд дагалдах дэд бүтэц буюу төмөр замын 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит Монголын төмөр зам компанид эзэмшүүлэх, 1072 ширхэг хувьцааг амилуулах зэргийг тусгасан байдаг. Ингэснээр Тавантолгойн баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүр тэгш хүртэх боломжтой гэж хууль санаачлагчид үзсэн. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр тонн коксжих нүүрсний үнэ 200 ам.долларт хүрсэн. Гэвч Тавантолгойд үйл ажиллагаа явуулж буй компаниуд дээд тал нь 27 ам.доллараар экспорт хийж буй. Төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой” компани дангаараа өдөрт 600 машин нүүрс гарч байгаа. Өөрөөр хэлбэл, 420 мянган тонн нүурс хоногт гарч байна гэсэн үг. Гэрээт олботлогчоор ажиллаж буй "TT-JVCo” компани олборлосон нүүрснийхээ 65 хувийг нь ашиг болгон авч, үлдсэн 35 хувийг "Чалко”-гийн өрөнд өгдөг гэсэн. "Чалко” компаниас зээлсэн 350 ам.долларын үлдэгдэл 95 сая байгаа бөгөөд ирэх онд дуусах тооцоо гарчээ.
ГАЦУУРТ
Харин 70 тонн алтны нөөцтэй Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад өөр бэрхшээл тулгараад буй. Уг ордыг ашиглуулах УИХ-ын тогтоол өнгөрсөн онд батлагдсан. УИХ-аас Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувийг 34 хувиар тогтоож, хөрөнгө оруулагч талтай Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хэлэлцээ хийж шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Үүний дагуу Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Орд ашиглах гэрээ байгуулах Ажлын хэсэг, 43 дугаар захирамжаар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Сентерра гоулд Монголиа” ХХК-тай Орд ашиглах гэрээний хэлэлцээний эхний шатыг өнгөрсөн онд хийсэн билээ. Энэ зорилт шат дараатай урагшилж байна. Гацууртын ордын хувьд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 215.9 сая ам.доллар бол борлуулалтын орлого нь 1.8 тэрбум ам.доллар, татвар хураамж төлбөр хэлбэрээр Засгийн газарт 438.8 сая ам.доллар төлөгдөнө. Цэвэр ашиг нь 90.6 сая ам.доллар гэсэн тооцоо бий. Улмаар мөнген урсгалын 68.2 хувь нь манайд ногдох тооцоо гарсан болохыг тухайн үеийн Уул, уурхайн сайд Р.Жигжид хэлж байв. Гэвч иргэний хөдөлгөөнийхөн Ашигт малтмалын газрын шийдвэрээр "Сентерра Гоулд Монголия” ХХК-д Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Гацууртад олгосон 431 А, 372А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргаснаар төсөл гацаад байгаа юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||