Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ТАВАНТОЛГОЙ УРАГШЛАХГҮЙ

ТАВАНТОЛГОЙ УРАГШЛАХГҮЙ

 

Тавантолгой шахааны бизнесээр голоо зогоогчдын "агуу” эрх ашгийн өмнө сөхөрчихсөн.
Монголчуудын хэлдгээр жинхэнэ хэл амны бузар шингэчихсэн гэдэг шиг төрийн томчууд, улс төрийн бүлэглэлүүдийн амны зугаа болсоор ирсэн Тавантолгойн төслөө улс төрийн бус эдийн засгийн ач холбогдол талаас нь нухацтай бодох үе иржээ.

 

Уг нь бидэнд Тавантолгойгоороо тэжээлгээд байж болох сайхан үе байсан ч улс төрийн тоглолт нь ихдэж, танил тал, хамсаатнуудын гэх шахааны бизнесээр голоо зогоогчдын "агуу” эрх ашгийн өмнө сөхөрчихсөн. Тиймдээ ч нэгдсэн бус нэжгээд хүмүүсийн хувийн тоглолттой зэрэгцэн ханшийн хямрал нүүрлэснээс болж бид алтнаас дутуугүй үнэ хүрч байсан нүүрсээ арай ядан хил давуулан худалдаж байна. Мэдээж хэрэг, ингэж тартагтаа тултал доошоо орно гэж хэн ч төсөөлж байгаагүй нь ойлгомжтой. Харин ч "Азийн Араб” болно гэх өндөр хүлээлт олны дунд байсныг сануулах нь илүүц биз.

Харамсалтай нь өнөөдрийн байдлыг харвал, 1.8 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй энэхүү аварга ордыг үр өгөөжтэй ашиглаж чадаагүй бид Чалкод тавьсан өрөө ч дарж чадалгүй 100 сая ам.долларын үлдэгдэлтэйн дээр cap бүр нэг сая ам.долларын хүүгийн төлбөр төлж байна. Ийнхүү арга ядахдаа олон янзын шийдэл ярьцгааж эхэлсэн. Заримыг нь сонсвол хөх инээд хүрэх ч энүүхэнд.

 

Жишээ нь, Тавантолгой төслөө бид Сумитомо, Шинхуа энержи зэрэг гадны аварга корпорациудад 30 жилийн хугацаанд эзэмшүүлэх талаар ярьж байна. Тэгэх, тэгэхдээ үндэсний ямар ч оролцоогүйгээр шууд гаднын компанид үнэгүй эзэмшүүлж, харин үүнийхээ хариуд төсөв хүндэрсэнтэй холбоотойгоор тур гал унтраахаар хэдэн цаас авах санал гарсан аж. Энэ бол бодит амьдрал дээр хэрэгжих ямар ч боломжгүй гаргалгаа. Учир нь ямар ч гадны хөрөнгө оруулагч монголчуудын төлөө санаа тавихгүй гэдэг нь ойлгомжтой бегөөд ёстой л бухын доодохыг харж үнэг турж үхэхийн үлгэр болох биз. Гаднаас мөнгө төлөөд авчирсан Эрдэнэтийн хувь эзэмшлийг авна хэмээн улстөрийн дуулиан болгож байгаа юм чинь Тавантолгойн ордыг гадныханд 30 жилээр үнэгүй эзэмшүүлнэ гэвэл бүр ч бүтэхгүй нь ойлгомжтой.

 

Ийн хэлж байгаа нь оргүй зүйл биш гэдгийг сүүлийн 10 хүрэхгүй жилд бид өөрсдийн нүдээр гэрчилчихсэн улс. Ямар сайндаа л гадаадын компани гэхээр л шулдаг, иддэг, үнэгүйдүүлдэг, эцэс сүүлд нь хуулийн дээр гардаг зэрэг хэвшмэл ойлголтууд нийгэмд түгчихсэн. Угаасаа дан эдийн засгийн талаас нь эрүүл ухаанаар тооцоолоод үзсэн ч Монгол Улсад ямар ч өгөөжгүй бизнесийн загвар гэдгийг нөлөө бүхий эдийн засагчид маань хэлсээр байгаа.

 

Гадны хөрөнгө оруулагч монголчуудын төлөө санаа тавихгүй нь ойлгомжтой
Олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ өсч 200 ам.доллар давж байгаа энэхүү үүлэн чөлөөний нарнаар хамаг юмаа зарахад бэлэн байгаа зарим нэгэнд нь хандаж анхааруулахад энэ бол түүхий эдийн уналтын далайд үүссэн өчүүхэн төдий өсөлтийн давалгаа гэж хэлмээр байна. Учир нь энэхүү өсөлтийн гол фактор нь коксжих нүүрсний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлж буй Хятад улсаас барьж буй богино хугацааны бодлогын үр дүн. Үүнийг нь дагаад олон улсын санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч томоохон компаниуд болох Goldman Sachs зэргээс 2016 оны сүүлийн улирлын коксжих нүүрсний үнийн таамгаа өсгөөд байгаа нь үнэн ч цаашид яах вэ гэдэг дээр хэн ч хариу өгч чадахгүй байна.

 

Яагаад гэвэл, хятадын дотоодын олборлогчид ажиллах хүчнээ авч үлдэхийн төлөө төрийнхөө гаргасан шийдвэрийг цуцлуулахаар уйгагүй ажиллаж байгаа нь эрх баригчдынхаа бодлыг эргүүлж ч мэдэх талтай. Хэрэв тэгвэл өнөөх мань мэтийн харж баясаад, хайр зарлаад байгаа үнийн өсөлт гээч нь ойрын жилүүддээ эргэн ирэхгүйгээр ор мөргүй алга болоод өгөх магадлал маш өндөр байгаа гэсэн үг. Тэгээд ч бидний хувьд энэхүү тур хугацааны үнийн өсөлт огтын хүртээлгүй бөгөөд усан замаар худалдаа хийдэг АНУ, Австрали зэрэг олон арван сая тонноор нь нүүрсээ шахдаг хүчирхэг гүрнүүдийн олборлогчдод л өгөөжөө өгч байгаа. Учир нь бидний газраар зөөдөг нүүрсний өртөг өндөр төдийгүй худалдан авагч нь ч өөр болохоор үнэ нь ихдээ 83 ам.доллараар л хэмжигдэж байгаа. Энэ бол тээвэрлэлт, угаалт гээд бүх нэмэлт зардал ороод Бугатад худалдаалж буй үнэ. Тэгээд ч бид өөрсдийн тээвэрлэлтийн дэд бүтцээ шийдэж чадаагүйн улмаас уурхайн ам дээрээс тонн тутмыг нь 30 гаруй ам.доллараар зарж байгаа нь магадгүй тулсан үнэ байж мэдэхээр байна. Ингээд бодохоор дэлхийд тэргүүлэх хэмжээний нөөцтэй гэх Тавантолгойн нүүрс үнснээс өөрцгүй үнэгүй чулуу болж төгсөх эдийн засгийн дүр зураг харагдаж байгаа нь гуйвашгүй үнэн юм.



[ЗГМ]


ТАВАНТОЛГОЙ УРАГШЛАХГҮЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани