- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ОПЕК онцгой шийдвэр гаргасан шүү
Нийлүүлэлт нь эрэлтээсээ давж зах зээлд илүүдэлтэй болоод байгаа газрын тосны үнийг тогтворжуулах тал дээр экспортлогчдын талаас хүлээгдсэн шийдвэр гарч эхэллээ.
Ханш нь унасны улмаас хөрөнгө оруулалт нь царцаад байгаа газрын тосныхон эвгүй байдлаас гарахын тулд нэгдсэн шийдвэрт хүрч нефтийн гарцуудаа царцаах шийдвэрт нэгджээ.
Энэ хязгаарлалтаа ямар хугацаатай үргэлжлэхийг ч тодорхой заасангүй. Ханш тодорхой балансдаа хүрч нийлүүлэлт нь нэмэгдсэн цагт л гарцаа дахин нээх тухай асуудал тавих байх гэж ажиглагчид хэлж байна. Нефтийн ханш унаж байх эхэн үеийн мөчлөгт ОПЕК-ийн орнууд олборлолтын хэмжээгээ бууруулахгүй гэх шийдвэр гаргаснаас хойш нэг жилийн хугацаанд газрын тосны ханшийн динамик эрчимтэй доошилсоор 2014 оны оргил үеэс 70 хувиар буурсан.
Энэ байдал цааш үргэлжлэх нь нефть "шахдаг” гүрнүүдийн төдийгүй газрын тосны ирээдүйн хөрөнгө оруулалт тогтвортой байдалд үзүүлэх сөрөг нөлөө их гэдгийг тооцон нэгдсэн шийдвэрт хүрч эхэлсэн бололтой. Өдөрт гурван сая баррель нефть олборлодог Кувейт улс олборлолтоо нэмэгдүүлэхгүй барихаар болж цаагуураа ОПЕК-ийн шийдвэрт нэгдсэн байна. Эд нар дундаа шийдвэрийг дагахгүй гэж ганц гэдийж байгаа нь өнөөх зөрүүд Иран. Тэдэнд бусаддаа хэлдэг зангирсан гомдол бий. Цөмийн зэвсгийн асуудлаар шалтаглан эдийн засгийн хориг тавьж аваад өөрсдөө олборлолтоо асар их нэмэгдүүлж богино хугацааны ашигт улайрснаар одоогийн энэ нефтийн илүүдлийг бий болгосон гэж тэд үзэж байгаа юм. Тиймээс ч өдөрт 4.35 сая баррельд хүрээд байгаа олборлолтоо цацаахгүй харин ч нэмэгдүүлнэ гэж суугаа. Ираны талд Нигер, Алжир хоёр мөн хамт зогсч байна. Гэвч энэ гурван орон ОПЕК дотроо тийм ч том нөлөө үзүүлж чадахгүй байх талтай. Учир нь европт ОХУ гарцаа царцаах тал дээр шийдвэрээ зарлачихаад байна.
Дэлхийн нөгөө бөөрөнд болж буй энэ үйл явдал бараг бидний чихэн дээр сонсогдож байгаад учир бий. Манай улсын нефтийн импортыг бараг 100 хувь хангадаг ОХУ ч мөн газрын тосны гарцаа царцаахаар болсон. Энэ нь одоо шууд биш ч гэлээ алсдаа жижиглэнгийн үнэд нөлөөлөх нь гарцаагүй гэж шинжээчид анхааруулж байна.
Нефтийн үнэ дэлхийн зах зээлд навс унасан 2014 оны үед манай Засгийн газар зүгээр суугаагүй. Өөрийн нефть импортлогч компаниудын онцгой албан татварыг 5 хувь орчмоор нэмж 100 сая орчим доллар төсөвт төвлөрүүлсэн удаатай.
Эргээд нефтийн үнэ өсвөл жижиглэнгийн үнийг хэрхэн барих вэ гэдэг асуудал үүсч татварын хөнгөлөлтөөр дамжин ядарсан төсөвт хүндрэл бий болж эхэлнэ гээд өрнүүлж харах таагүй зураглал нэлээд байгаа.
ОПЕК-ийн зүгээс ханшны уналтаа хамгаалсан шийдвэр болоод ОХУ-ын газрын тосны талаар баримтлах шинэ хандлагыг дагаад нефтийн үнэ өсөх тухай хонх нэг удаа сануулах төдий дуугарлаа. Жил орчмын дараа жингэнээч болж магадгүй. Дэлхийн зэх зээл дээр нефтийн үнэ өсч байна гэсэн өдөр тутмын мэдээ гарах магадгүй. ОПЕК-ийн шийдвэр гарсны дөнгөж дараа газрын тосны үнэд 5 хувийн нөлөө үзүүлээд байгааг CNN онцолжээ.
Бид шатахууны нөөцөө нэмэгдүүлэх тал дээр нефть элбэг дэлбэг цагт юу хийсэн бэ. Үндэсний импортлогч компаниуд нөөцийн саваа нэмэгдүүлсэн үү. Тулсан 30 хоногийн нөөцөндөө тайвширсаар суугаа юм болов уу.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
Эх сурвалж:Shuud.mn
Линк: http://www.shuud.mn/content/read/474131.htm
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||