- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хайгуулын салбарт боломж байна
Уул уурхайн үйлдвэрлэл хайгуулаас эхэлж, түүний дараагаар нөөцөө үүцлэх, бүтээгдэхүүнээ олборлох үе шатаар өрнөдөг. Үүнийг уул уурхайн нөхөн үйлдвэрлэлийн дамжлага гэж нэрлэдэг. Энэ дамжлагыг Оюутолгой, Тавантолгой болон бусад орд туулж ирсэн. Тэгвэл дэлхий дахинд нөхөн үйлдвэрлэл буюу хайгуулын зардалд зарцуулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ жил бүр өссөн нэмэгдсээр байна. Энэхүү хөрөнгө оруулалт нь өндөр эрсдэлтэй учраас хувийн хөрөнгө оруулалтыг тус салбарт татахын төлөө дэлхийн орон бүр ширүүхэн өрсөлдөх болсон.
Хөрөнгө оруулалтын өрсөлдөөн ширүүсэж эхэллээ
Дэлхийн хайгуулын салбарт зарцуулж буй хөрөнгө оруулалт тэлэх ч манай улсын хайгуулын салбарт зарцуулж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ жил бүр агшсан хэвээр. Ордыг олж нээх хайгуулын ажилд зарцуулж буй хөрөнгө Канад, Австрали, АНУ, Мексик, Африк руу урссаар. Дэлхий даяар өнгөрсөн 10 жилийн хугацаанд дунд зэргийн хэмжээний 412 орд нээгдэж, түүний 73 нь Австралийнх байх жишээтэй. Тэгвэл томоохон орд гэж тооцож болохуйц 220 орд ашиглалтад орсон бөгөөд үүний 25 нь дээрх тивд багтаж байна.
"Хайгуулын салбарт хөрөнгө оруулалт татаж байж томоохон хэмжээний шинэ төсөл хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ” хэмээн Хөрөнгийн зах зээлийн шинжээч А.Билгүүн хэллээ. Хайгуулын нийт зардлын 15-30 хувийг өрөмдлөг эзэлдэг. Тиймээс хайгуулын эрлийн ажилд хувийн хөрөнгө оруулалтыг "ангуучлах” сонирхол дэлхий нийтээр улам эрчимжих болов. "SNL Metals & Mining” компанийн судалгаанд дурдсанаар дэлхийн дахинд зарцуулж буй хайгуулын хөрөнгө оруулалтын 14 хувь нь Канад, 12 хувь нь Австрали улсад "шингэж” байна. Манай хоёр хөрш гэхэд л нийлээд хайгуулын салбар дахь нийт хөрөнгө оруулалтын 11 хувийг хэдийнэ эзэлж амжжээ.
Оюутолгой, Тавантолгой, Цагаансуваргатай эн тэнцэхүйц ордыг нээхэд өрөмдлөгийн хайгуул хийнэ. Ингэснээр гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эрсдэлтэй салбарт татаад зогсохгүй хаана ямар баялаг байгаагаа тухайн улс орон мэдэж авдаг. Улмаар нийгэм, эдийн засгийн ач холбогдол өндөр бүхий төслүүдийг хэрэгжүүлэх боломж, бололцоо гарч ирдэг. Тиймээс хайгуулын салбарт хөрөнгө оруулалт татах гэж бидний өрсөлдөгч гэж хэлж болох байгалийн баялагтай орнууд хоорондоо "уралдаж” байна.
- Дэлхийн хайгуулын салбарт зарцуулж буй хөрөнгө оруулалт тэлэх ч, манай улсын хайгуулын салбарт зарцуулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ жил бүр агшсан хэвээр байна.
- Ордыг олж нээх хайгуулын ажилд зарцуулж буй хөрөнгө Канад, Австрали, АНУ, Мексик, Африкийг зорьсоор.
- Хайгуулын лицензийг манай улс өнгөрсөн оноос дахин олгож эхэлсэн ч, одоогоор түр зогсоосон.
- Эдийн засгийн хүндрэлтэй уялдаж санхүүжилт нь 9.3 тэрбум төгрөг болж буурсан.
Тэд ч биднийг өрсөлдөгчөө гэж үздэг нь лавтай.
Хайгуулын салбар дахь хөрөнгө оруулалтыг хамж чадсан орон бол Австрали, Канад. Тэд дэлхийн эрдэс, түүхийн эдийн нийлүүлэлтэд томоохон тоглогч болсон хэвээр байна. Хэдий дэлхийн тэргүүлэх эдийн засагтай орнуудын өсөлт саарч, үйлдвэрлэлийн эрэлт, хэрэгцээ буурсантай холбоотойгоор эрдэс түүхий эдийн үнэ уруудсан тал бий. Энэ болон бусад шалтгааны улмаас дэлхий дахинд энэ онд хайгуулын төслүүдэд зарцуулсан зардал өмнөх оноос 19 хувиар буурах төлөвтэй байна. Үнийн оргил үе тохиож байсан 2012 онд дэлхийн даяар хайгуулын зардал 21.5 тэрбум ам.долларт хүрч байсан удаатай.
Манай улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын дийлэнх нь уул уурхайн салбар руу шилждэг. Энэ зардлын гуравны нэгийг хайгуулын салбар дахь хөрөнгө оруулалт бүрдүүлж байв. Тэгвэл 2010 оноос шинэ хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зогсоосноор уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ улам хорогдсон юм. Эрдэс түүхий эдийн үнэ сэргэж буйн нөлөөгөөр ойрын хугацаанд эрдсийн хайгуулд ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулах магадлал өндөр байгаа аж.
Хайгуулын лицензийг манай улс өнгөрсөн оноос дахин олгож эхэлсэн ч, одоогоор түр зогсоосон. Монголбанкны зарласан ханшаар ам.доллар 2257.89 төгрөгтэй тэнцлээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт үргэлжлэн буурсаар, хасах утгатай гарч эхэлсэн. Ийм үед гадаадын хөрөнгө оруулалтыг татах, улмаар ам.долларын ханшийг тогтворжуулахад хайгуулын салбар чухал үүрэг гүйцэтгэхээр байгааг Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Н.Алгаа тэмдэглэв.
Хайгуулын тусгай зөвшөөрлүүд орд болж хувирдаггүй
Хүн амьдралынхаа хугацаанд дунджаар 200 гаруй тонн нүүрс, 175 мянган тонн түлш, 555 тонн шохойн чулуу, 50 тонн төмрийн хүдэр, дөрвөн тонн цайр хэрэглэдэг гэсэн сонирхолтой статистик тоог Австралийн нэгэн судалгааны байгууллагынхан гаргасан байдаг. Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар манай гараг дээрх хүн ам жилдээ ойролцоогоор 0.8 хувиар өсөж байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн ашигт малтмалын гаралтай бүтээгдэхүүний эрэлт 2.4 хувиар нэмэгдэж байна.
Шинээр бүрдсэн "мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газар хайгуулын салбарт хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллаж магадгүй нь. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж "Монголын газар нутагт геологи хайгуулын ажил иж бүрнээрээ хийгдээгүй маш их хэмжээний талбай байна. Манай газрын хэвлийд ямар баялаг байгааг, тэдгээрийг улс орныхоо ирээдүйн хөгжилд ашиглаж болох эсэхийг бид мэдэх шаардлагатай” хэмээн тодотгожээ. Төрөөс тодорхой хэмжээний санхүүжилтээр хайгуулын ерөнхий дүр зургийг гаргадаг ч гол ажлыг хувийн компаниуд эрсдлээ үүрээд хийж байгаа юм.
Олон нийтийн дунд нэгэн төөрөгдөл бий. Тэр нь хайгуулын зөвшөөрөл болгоныг ашиглалт, олборлолтын гэж андуурдаг явдал. Угтаа хайгуулын тусгай зөвшөөрөл болгон орд болж хувирдаггүй. Төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх геологийн судалгааны ажилд энэ онд 11.3 тэрбум төгрөг зарцуулахаар байсан.
Эдийн засгийн хүндрэлтэй байдалтай уялдан санхүүжилт нь 9.3 тэрбум төгрөг болж буурсан. Энэ нь геологи хайгуулын салбар дахь нийт хөрөнгө оруулалтын өчүүхэн бага хувийг эзлэх дүн. Хөрөнгө оруулалтын үнэ цэнэ улам нэмэгдэж байна. Ийм үедА. Билгүүн өгүүлснээр хайгуулын салбарт хөрөнгө оруулалт татах нь эдийн засагт төдийгүй уул уурхайн салбарт эерэг нөлөө үзүүлэхээр байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||