Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойг Хятадтай холбох төмөр зам хямралыг гэтлэх гарц уу

УИХ-ын намрын чуулганы тов гарчээ. Засгийн газар энэ удаагийн чуулганы хуралдаанд эдийн засгаа аврах цогц төлөвлөгөөг танилцуулах учиртай. Чуулган эхлэх хүртэл уг төлөвлөгөөнд юу тусгагдсан нь таамаг төдий  хэдий ч, Тавантолгойн ордыг хөдөлгөх асуудал аль хэдийнэ дэлхий нийтэд нээлттэй хөзөр болсон гэж хэлэхэд хэтийдэхгүй болов уу.

 

Тавантолгойг Хятадтай холбох төмөр зам хямралыг гэтлэх гарц уу

 


 

Учир нь сүүлийн үед МАН-ын Засгийн газар урд хөршөө түшин Тавантолгойн ордоо хөдөлгөх нь гэх "бор шувуу” эрчимжсэн. Нэг талаар, энэ нь УИХ-ын ээлжит бус чуулганд хэд хэдэн гишүүн тус ордыг эргэлтэд оруулах боломж хийгээд нүүрсний ханшийн өсөлтийг дурьдаж байсантай холбоотой ч байж мэдэх. Ямартай ч УИХ дахь 65 кноп шийдвэрээ гаргах бөгөөд хэрхэн шийдэх нь эдүгээ хүлээлт төдий байгаа юм. Харин чуулганаас урьтаж, хоёр хөршийн болоод дэлхийн хэвлэлд Тавантолгойн ордын талаар хэрхэн дурьдагдсаныг "Монгол дэлхийн хэвлэлд” булангаараа сонирхуулахаар бэлдлээ.

 

Тавантолгойн ордыг Хятадтай бүрэн холбоход дахиад 800 сая ам.доллар шаардлагатай

 

БНХАУ-ын тэргүүлдэг Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас Монгол Улс зээл хүссэн  гэх мэдээлэл цацагдлаа.


Тодруулбал, Би Би Си агентлагийн мэдээлснээр, Монгол Улс 550 км урт шинэ төмөр зам тэргүүтэй хэд хэдэн төмөр замын төслүүдийг хэрэгжүүлж, Хятад болон Европын орнуудтай төмөр замаар холбогдох сонирхолтой байгаа аж. Гэвч ингэхийн тулд гаднаас хөрөнгө оруулалт татаж, гадаад худалдааг хөгжүүлэх шаардлага бий болсон гэнэ. 

 

Одоогоор тус улсын авахыг хүссэн зээлийн хэмжээ тодорхойгүй байгаа бөгөөд Монгол ч, Азийн дэд бүтцийн банк ч тайлбар хийгээгүй юм. Эдийн засгийн хямралд өртсөн Монгол Улс Хятадтай хиллэдэг дэлхийн хамгийн том Таван толгойн нүүрсний ордыг өмнөд хөрштэйгөө холбох төмөр замын бүтээн байгуулалтад эдүгээг хүртэл 200 сая ам.долларыг зарцуулсан байдаг.

 

Гэвч албаныхны хэлж буйгаар төмөр замын ажлыг бүрэн дуусгахад дахин 800 сая ам.доллар шаардлагатай гэнэ. Тиймээс тэд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас гадна өөр байгууллагаас ч хөрөнгө оруулалт татахаар ажиллаж эхэлсэн аж. Таван жилийн өмнө эдийн засгийн өсөлтөөрөө гайхагдаж явсан тус улс сүүлийн үед хямралтай нүүр тулаад буй. Тус улс 2014 онд Хятадтай стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээг байгуулж байсан бөгөөд АДББ-д ч гишүүнээр элсч байсан удаатай.

 

www.bestchinanews.com: Хямралд өртсөн Монгол АДББ-аас тусламж хүсчээ

 

Таван жилийн өмнө эдийн засгийн өсөлт нь хоёр оронтой тоонд хүртлээ өсч байсан Монгол гүн хямралд өртсөн. Гол экспорпын бараа болох зэс, нүүрсний үнэ унаж, гадаадын хөрөнгө оруулалт багасч, үндэсний өрийн хэмжээ нэмэгдэн валютын хомсдол үүсч, ханш нь унасан. 

 

Тэгвэл эдийн засгийн хямралаас гарахын тулд тус улсын засгийн газар зээлийн хүүгээ нэмж, төсвийн зардлаа бууруулж эхэлсэн бөгөөд мөн дэд бүтцийн гол төслүүдийн нэг Таван толгойн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр ажиллаж эхэлжээ. Хэдийгээр Монголын тал уг бүтээн байгуулалтад зарцуулагдах санхүүгийн талаар тодорхой мэдээлээгүй ч, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай  урьдчилсан байдлаар асуудлыг хэлэлцсэн сурагтай.

 

Ямартай ч, АДББ Монголын хүсэлтийн талаар тодорхой мэдээлэл хэвлэлд өгөхөөс татгалзсан. Гэхдээ  Монгол АДББ-тай хамтын ажиллагаагаа сайжруулахаар мэрийж байгаа гэх мэдээлэл ор үндэслэлгүй биш.  Шуудхан хэлэхэд үнэн.  

 

Reuters.com: Тавантолгойн төмөр зам эдийн засгийг хямралаас гаргах гол төслийн нэг

 

Монгол, Хятад, Оросын өнгөрсөн зургадугаар сард байгуулсан эдийн засгийн коридорын тухай гэрээгээр бүс нутгийн төмөр замын тээвэрлэлтийг одоо байгаа замуудыг шинэчлэн тээвэр­лэлтийн хэмжээг нь өсгөх, мөн шинэ чиглэлүүд барих замаар нэмэгдүүлэхийг зорьжээ.

 

Монгол Улс шинээр 550 км төмөр зам барих, одоо байгаа замаа өргөжүүлэх санхүүжилт авахыг эрмэлзэж байгаа аж. Үүний тулд тус улс хэдий хэмжээний мөнгө зээлэх нь одоогоор тодорхойгүй ч, Азийн дэд бүтцийн банктай энэ талаар хэдийнэ урьдчилсан хэлэлцээ хийсэн хэмээн Ё.Манлайбаяр хэлсэн юм. Гэвч Азийн дэд бүтцийн банкны хэвлэлийн төлөөлөгч энэ талаар ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзсан.

 

Шинэ төмөр замын төлөв­лөгөөнүүдээс Австралийн нүүрс олборлогч "Aspire Mining” компанийн тэргүүлж буй Хойд чиглэлийн төмөр замыг дурьдаж болно. Хятадын хөгжлийн банк энэ бүтээн байгуулалтын гуравны нэгийг гаргах сонирхолтойгоо хэдийнэ мэдэгджээ. Үүнээс гадна Монголын төлөвлөгөөнд Тавантолгойн нүүрсний уурхайг Хятадын хилтэй холбох тамөр зам барих явдал багтаж буй.

 

Монгол Улс энэхүү бүтээн байгуулалтад 200 сая ам.доллар зарцуулаад байгаа ч нэмж 800 сая ам.доллар шаардлагатай ажээ. Тавантолгойн төмөр зам нь эдийн засгийн хямралаас гарахыг тэмүүлж буй Монгол Улсын Сангийн яамны онцолж буй дэд бүтцийн таван гол төслийн нэг юм.  Тус улсын Засгийн газар түүнчлэн Оюутолгойн зэс, алтны уурхай дахь "Рио Тинто”-гийн далд уурхай, Канадын "Centerra Gold” компанийн Гачууртын алтны уурхай зэргийн бүтээн байгуулалтыг хөгжлийн үндсэн боломжуудынхаа нэг хэмээн үзэж байгаа аж.

 

business.sohu.com: Таван толгойн нүүрсний ордыг дахин хөдөлгөх төлөвлөгөөг аль хэдийнэ боловсруулсан

 

Зүүн хойд азийн далайд гарцгүй Монгол улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралтай нүүр тулсан.  Улмаар гадаад худалдаа болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн  хямралыг гэтлэхийн тулд Таван толгойн нүүрсний ордыг дахин хөдөлгөх төлөвлөгөөг аль хэдийнэ боловсруулжээ. 

 

Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга Ё.Манлайбаярын хэлснээр тус улс Хятад, Европтой холбосон  550 км урт шинэ төмөр замын бүтээн байгуулалтад зориулан  Азийн дэд бүтцийн банкнаас хөрөнгө оруулалт хүссэн аж.   2014 онд Монгол Улсын их хурал тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын төслийг баталсан байдаг.

 

Төмөр замын эл стандартаар барьснаар богино хугацаанд тээврийн компаниуд нэмэгдэх төлөвтэй хэдий ч, урт хугацаандаа Монголын эдийн засагт үлэмж хэмжээний ашиг авчирна хэмээн зарим орон нутгийн хэвлэлүүд бичиж байв. Ямартай ч, Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга Ё.Манлайбаяр боломжит хөрөнгө оруулагчидтай нэг нэгээр нь нүүр тулж уулзах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

 

Эх сурвалж: mminfo.mn

Тавантолгойг Хятадтай холбох төмөр зам хямралыг гэтлэх гарц уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани