- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
М.Тодбилэг: Геологийн алба байгуулах асуудлыг геологчид маш сайн дэмждэг
Монголын геологийн холбооны Ү чуулган өнөөдөр 13.00 цагт Чингис зочид буудлын хурлын танхимд эхэллээ. Чуулганаар тус холбоог 2014-2019 онуудад хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, шинэчлэн найруулсан дүрмийг хэлэлцэн баталж зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. Хурлын нээлтийн үеэр Монголын геологийн холбооны УЗ-ын гишүүн М.Тодбилэгтэй ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд манай геологийн салбарын үйл ажиллагаа төдийлөн эрчимжсэнгүй. Энэ удаагийн чуулганаас та бүхэн ямар үр дүнг хүлээж байна вэ?
-Ер нь манай салбар зах зээлийн өмнө системтэй хөгжиж ирсэн. Ялангуяа социалист хамтын нөхөрлөлийн орнуудын оролцоо, дэмжлэг их байлаа. Гэвч зах зээлд шилжсэнээс хойш задарсан. Ингээд тарж бутрах явцад хэсэг геологчид нэгдээд 1996 онд гишүүддээ болон нийгэмдээ үйлчилье гэсэн зорилгоор Монголын геологийн холбоог анх байгуулсан. Энэ хугацаанд холбооноос геологчдодоо зориулсан тодорхой хэмжээний үйл ажиллагаануудыг явуулж ирсэн. Тиймээс геологийн үйл ажиллагааг улам эрчтэй явуулахын үүднээс энэ удаагийн чуулганыг зохион байгуулж байна.
Чуулганыхаа өмнө бид энэ геологийн холбоог хөгжүүлэх таван стратеги төлөвлөгөө боловсруулсан. Дээрээс нь холбооны дүрмийг шинэчилсэн. Мөн холбооныхоо УЗ-ийг шинээр томилно. Ерөнхийлөгч, хүндэт ерөнхийлөгч, ЕНБДарга нарыг шинээр томилж үйл ажиллагаагаа шинээр эхлүүлнэ. Мэдээж геологийн салбарын өнөөгийн байдал бага зэрэг ойлгомжгүй, тодорхойгүй байгаа. Геологи өөрөө уул уурхай болон дэд бүтэц, хөгжлийн түрүүнд явах судалгааны чухал салбар энэ салбараа хөгжүүлснээр бусад бүх салбар дагаж хөгжих ёстой. Тиймээс энэ салбараа төрөөс түлхүү анхаарч нэгдмэл, тогтвортой үйл ажиллагаа явуулж хөгжүүлэх нь чухал болоод байна.
-1996 оноос өдийг хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Өнөөдрийн байдлаар салбарынхнаа хэр нэгтгэж чадав аа?
-Гишүүнчлэлийн хувьд бага багаар нэмэгдсээр байгаад өнөөдрийн байдлаар албан ёсны 500-аад гишүүн байгаа. Цаана нь 1000 орчим дэмжигчид, 30 гаруй гишүүн байгууллагууд байна. Эдгээрээс яг холбооныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог 200-аад гишүүд байгаа. Геологийн салбар дотроо олон холбоотой болсон. Геофизикийн холбоо, Өрөмдлөгийн холбоо, Гидрогеологийн холбоо, Инженер геологийн холбоо гэх мэт олон салбартай болсон.
-Геологийн алба байгуулах асуудал удаан хугацаанд яригдаж ирлээ. Энэ асуудал ер нь юу болж байна вэ?
-Геологийн алба байгуулах асуудал Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орж батлагдсан. Эрдэс баялгийн бодлогод тусгагдсан байгаа. Геологийн алба гэдэг маань геологийн судалгаа шинжилгээ, зураглал, лаборатори, мэдээлэл энэ бүхнээ нэгтгэсэн алба байгуулах асуудал яригдаж байгаа. Албаны эхний эх үүсвэрүүдээ АМГ-ын геологийн албан дээр үүсгэчихсэн явж байна. Энэ бодлогыг манай геологиуд маш сайн дэмжиж байгаа.
-Сүүлийн жилүүдэд геологийн судалгаа шинжилгээний ажил нэмэгдсэн биз дээ. Энэ бүхэнд зориулж улсаас хэдий хэмжээний төсөв санхүү хуваарилдаг юм бэ?
-Яахав судалгаа шинжилгээний ажлууд бий. Гэхдээ өмнөх шигээ эрчимтэй явагдахаа больсон. Улсын төсвөөр тодорхой хэмжээний эрэл зураглалын ажлыг хийж байгаа. Өнгөрсөн жил улсаас 7 тэрбум төгрөг, энэ жил 10 тэрбум төгрөгийг төсөвлөсөн, тодорхой ажлууд явагдаж байна. Энэ бүхнээр Монгол Улсын хэмжээнд судалгаа хийнэ гэвэл үнэхээр бага мөнгө.
Дээрээс нь ашигт малтмалын хайгуул гэж явдаг байлаа. Гэхдээ хайгуулын ажил өнөөдрийн байдлаар зогсчихсон байгаа шүү дээ. Манай улс хайгуулаараа Азидаа дээгүүрт орж байсан. Энэ бүхний үр дүнд Оюу толгой болон бусад томоохон ордуудтай боллоо. Эцэст нь манай геологичид юуг хүлээж байна вэ гэвэл геологчдийн ажлын байрыг нэмэгдүүлэх тогтвортой ажиллах, цалин хөлсийг хангалттай байлгахыг хүсч байна.
А.Төмөрсүх
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||