Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Том харахаар толгойгоо ажиллуулъя

Том харахаар толгойгоо ажиллуулъя

 

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос ээлжит бус чуулган дуусахаас өмнө Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд нэгэн чиглэл өгчээ. Агуулга нь УИХ-ын 75 дугаар тогтоол буюу "Халх гол” чөлөет бүс байгуулах асуудлын хүрээнд хэдий орчим газрыг хэний гарын үсгээр бусдад олгосныг судалж намрын чуулганы зхэнд танилцуулах тухай. УИХ-аас 75 дугаар тогтоолыг 2015 оны долдугаар сард хаврын ээлжит чуулган хөшгөө хаахаас өмнө, бүр тодруулбал наадмын урд өдөр баталж байв.

 

Гэхдээ өмнөх парламент хамгийн богино хугацаанд буюу хздхэн минутын дотор хэлэлцэж баталснаараа рекорд тогтоосон хэмээн Х.Болорчулуун гишүүний тодотгосон шиг 75 тогтоол тийм ч амь бөхтэй байсангүй, эсрэгээрээ нийгмийн эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн юм.

 

Тухайн үед Дорнод аймгийн Халх rол сумын нутагт 500 мянган га талбайд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах хуулийн төслийн автор салбарын сайд Р.Бурмаа нийгмийн чиг хандлага, нутгийн иргэдийн эсэргүүцлийг зөөллөх, ач холбогдлынх нь талаар тайлбарлахаар орон нутгийг зориод хөөгдөх нь холгүй Улаанбаатар руу буцсан бичлэг одоо ч цахим хуудаснаа хадгалаастай байна. Нөгөө талаар Халх голд чөлөөт бүс байгуулах асуудал он дамнан маргаан дагуулсаар УИХ-ын ээлжит сонгуультай золгосон билээ.

 

Улмаар сонгуулийн үр дүнгээр байгуулсан УИХ, Засгийн газраас "Халх гол” чөлөөт бүс байгуулах төслийг тойрсон маргааныг дэнслэх эхний алхмаа хийсэн нь Байнгын хорооноос салбарын яаманд өгсөн чиглэл болж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаг ч өмнөх парламент, Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болчихоо орон нутагт хийсэн томилалтынхоо үеэр мэдэгдсэн нь нэгийг өгүүлэх мэт. Мөн 170 мянган га газрыг бусдад олгосон тухай өмнө нь ярьж байсан ч өдгөө 320 мянган га болж нэмэгдсэн, сайд асан Р.Бурмаа үүрэг гүйцэтгэгч атлаа гарын үсэг зурж шийдвэр гаргасан тухай онцолсон нь ноцтой мэдээлэл байв.

 

Ноцтой гэдэгт хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, гүйцэтгэх засаглалын тэргүүнийг огцруулах эсвэл чөлөөлсөн тохиолдолд Засгийн газар гишүүд танхимаараа огцрох эс бөгөөс үүрэг гуйцэтгэгч болдог. Үүгээр АН-аас МАН-д засгийн эрх шилжиж, Ерөнхий сайдын тамгыг Ч.Сайханбнпэгээс Ж.Эрдэнэбагад шижлүүлсэн өдрөөс шинэ сайд нарыг томилох хүртэл түүний танхимын сайд нар үүрэг гүйцэтгэгч болцгоосон.

 

Үүрэг гүйцэтгэгч сайдад мэдээж шийдвэр гаргах эрх бий л дээ. Гэхдээ энэ нь хуулийн хүрээнд байх ёстой. Гэтэл үүрэг гүйцэтгэгч сайд болсон Р.Бурмаа Засгийн газартаа, Ерөнхий сайддаа мэдэгдэхгүйгээр "Халх гол” төсөлтэй холбоотой асуудлыг өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэсэн бол тэр нь асуудал. Ялангуяа 170 мянган га байсан газар олголт өмнөх сайдыг буухын өмнөхөн 320 мянга болж өссөн шалтгааныг сайд асан Р.Бурмаа тайлбарлах нь зүйн хэрэг.

 

Хоёрдугаарт, Ерөнхий сайдын хэлсэн, албаныхны гаргасан 170, 320 мянга га газрыг чөлөөт бүс байгуулах нэрийдлээр Халх голд олгосон нь үнэн л юм бол яг ямар компанийн мэдэлд шилжсэнийг ил тод зарлах, олон нийт тэр тусмаа Халх гол сумын иргэдэд хэлах нь тэдний үүрэг. Учир нь, Халх гоп бол газар нутаг, хил хязгаарын байршлаараа Монголд байтугай Азид томоохон байр суурыг эзэлдэг. Төв Азийн хялгант бүсийн эко тогтолцооны хамгийн том хэсэг болох Дорнодын нутаг, Мэнэнгийн талд Монголын Засгийн газраас тогтоосон тусгай хамгаалалттай 570 мянга гаруй га газар бий.

 

Үүнээс Нөмрөгийн дархан цаазат газар 300 мянга гаруй га талбайг хамарч, энэ нь Халхын голын ай савын ус хураах талбайн бараг тал хувийг бүрдүүлдэг юм билээ. Мөн Монгол, Өвөрмонголын зааг дээр орших цэнгэг уст Буйр нуур энэ орчимд хамаардаг. Үун дээр 1939 онд Халх голд өрнөсөн дайны он жилүүдийн туүх ч тус газрын онцлогыг баяжуулдаг. Нэг үгээр хэлбэл, чөлөөт бүс байгуулах гэхээсээ Халх голын сав газар, Буйр нуур, Мэнэнгийн талыг эко аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх төрийн бодлош боловсруулах замаар Дорнодын тал хээрийн өвөрмөц тогтоцыг одооноос хадгалж үлдэх нь бидэнд хэрэгтэй.

 

Зам дагаж хөгжил гэдэг. Зүүн зүгийг чиглэсэн хатуу хучилттай зам тийшээ ахих тусам Халх гол, Буйр нуурыг зорих дотоодын жуулчдын тоо харьцангуй нэмэгдэж буй. Дотоод, гадаадын аялал жуулчлалыг хөгжүүлэх амбийцтай манай улсад энэ нь мэдээж сайн мэдээ байж болох. Гэхдээ Хөвсгөлийн гашуун. туршлагаас үндэслэн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодлогыг Буйр нуурыг хэрхэн хамгаалахтай нь давхар хослуулан төлөвлөх хэрэгтэй мэт. Тэгэхээр Халх голыг чөлөөт бүс болгох УИХ-ын 75 тогтоол Мэнэнгийн тал, Буйр нуур, хамгийн гол нь 1939 оны баатарлаг түүхийг арчин хаяхтай агаар нэг сонсогдож эхэлсэн болохоор Халх голчуудын сэтгэлийг сэртхийлгэж эсэргүүцэхэд хүргэсэн байж бололх талтай. Халх голын сав газар нь уудам, хөрс нь үнэхээр үржил шимтэй гэдэг. Гэхдээ тэрхүү үржил шимтэй хэсэг нь 40 мянга орчим га-г л хамардаг юм билээ. Хөрс нь зөөлөн эмзэг учир тариалангийн талбай, олны хөлийг даах даац нь хязгаарлагдмал гэдгийг ч энд тодотгох хэрэгтэй. Тамсагийн сав газарт газрын тосны олборлолтоос үүдэж нэгэнт тоосжилт тунаж, хөрс нь бохирдоод эхэлсэн атал залгаад Халх голын сав газрын хөрсийг хордуулах нь толгой дээрээ бөмбөг тэсэлж буйгаас өөрцгүй хэрэг юм.

 

Албаны гэхээсээ Хятадын дотоодын аялал жуулчлалын мэдээллээс харахад жилдээ найм орчим сая Хятад жуулчин Буйр
нуурыг үзэхээр зорьдог юм билээ. Гэхдээ эдгээр жуулчид Буйр нуурын Хятадын эзэмшлийн талд очдог болохоор тэднээс нэг ч төгрөг бидэнд наалддаггүй. Тиймээс Халх гол чөлөөт бүс гэж хөөрцөгаөхөөс илүүтэй Хятад талаасаа Буйр нуурыг зорих жуулчдын ядаж аравхан хувийг нь дотооддоо авдаг болох нь бидний нэн тэргүүнд шийдвэрлэх ажил юм. 2016 он гэхэд нэг сая, 2020 онд жилдээ хоёр сая жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлсэн бидний хувьд Хятадаас жил бүр 800 мянган жуулчныг зөвхөн Буйр нуурыг ашиглаад Монголд ирүүлэх нь эдийн засаг талаасаа мэдээж ашигтай тусна. Үүнийгээ дагаад Буйр нуур дагасан дэд бүтцийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, тэр хэмжээгээрээ тогтвортой ажлын байрыг бий болгох давуу талтай. Гагцхүү "Нутгийн ард иргэд, аймаг, сумын удирдлагаас гаргасан саналыг аль болох тусгаж оновчтой шийдвэр гаргана” гэдгээ илэрхийлсэн Ерөнхий сайдын шийдэл юу байхаас хамаарч Халх гол дагасан хөгжил хэрхэх нь тодорхой болохоор харагдаж байна. Нөгөө талаар "Халх шл” чөлөөт бүс байгуулах УИХ-ын 75 дугаар тогтоолын хүрээнд хэдий орчим газрыг хэний гарын үсгээр бусдад олгосныг судалж буй салбарын яамнаас намрын чуулганд танилцуулах тайланд дурдах тоо баримт ч сонирхолтой сэдэв байх нь.


С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Том харахаар толгойгоо ажиллуулъя
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

Өнөөдөр, 12:06
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

Өчигдөр, 15:40
Өчигдөр, 09:31
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани