Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Лхагважав: Уул уурхайгаас босгосон хөрөнгө оруулалтын 90 хувь нь оффшорт бий

Б.Лхагважав: Уул уурхайгаас босгосон хөрөнгө оруулалтын 90 хувь нь оффшорт бийМҮХАҮТ-ийн дарга, эдийн засагч Б.ЛХАГВАЖАВТАЙ ярилцлаа.
 
-Засгийн газар "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар судалгаа, уулзалтууд хийж эхлээд байна. Манай Улс үнэхээр энэ хөтөлбөрт хамрагдахаас аргагүй нөхцөл байдал үүссэн үү. Эдийн засагчийн хувьд энэ хөтөлбөрт та ямар байр сууринаас ханддаг вэ?
 
-Манай улс өмнө нь буюу 2009 онд нэг удаа энэ хөтөлбөрт хамрагдсан шүү дээ. "Стэнд бай” хөтөлбөрийг зургаан сарын турш амжилттай хэрэгжүүлсэн хүмүүс өнөөдөр ч байгаа. Тухайлбал, Сү.Батболд, Ч.Хүрэлбаатар гэх мэт. Ийм туршлагатай хүмүүсээ ашиглаж, тэднээс туршлага судлах хэрэгтэй.
 
Тэд энэ хөтөлбөрт амжилттай хамруулж, өмнө нь хасах 1.6 хувьтай эдийн засгийг 17 хувь руу аваачихад гол суурийг нь тавьсан. Тэгэхээр бид гаднаас хайгаад байх шаардлагагүй гэсэн үг. Дээр дурдсан хүмүүсийнхээ туршлагыг нь сонсч, харах зүйл л харагдахаа больчихоод байгаа юм даа. Миний анзаарснаар энэ хөтөлбөрт цоо шинээр хамрагдах гэж байгаа юм мэт хандлага харагдаад байна. Хэрвээ ингэнэ гэвэл туршлага дутаж магадгүй байгаа.
 
"СТЭНД БАЙ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ ХЯМРАЛААС ГАРСАН САЙХАН ТҮҮХ БИДЭНД БИЙ
 
-Энэ хөтөлбөрт хамрагдахыг та дэмжиж байна гэсэн үг үү?
 
-Өнөөдрийн манай гадаад нөхцөл байдал болон эдийн засгийн үнэлэгдэж байгаа байдал "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах зайлшгүй шаардлагатай болсныг илтгэж байгаа. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар бид эдийн засгийнхаа гол хөшүүргийг цэгцтэй болгох боломжтой. Гэхдээ хэдий хугацаанд хэрэгжүүлэх вэ гэдэг нь чухал. 2009 онд бол жилийн хугацаанд гэж тооцоолсон ч зургаан сарын дараа бүх асуудлаа шийдсэн л дээ.
 
Ер нь "Стэнд бай” хөтөлбөрийн нэг мөн чанар нь дэгтэй, цэгцтэй болгодог явдал. Өөрөөр хэлбэл, макро эдийн засгийн бодлогыг онолын дагуу явуулах бололцоотой болгодгоороо давуу талтай. Эдийн засгийн хямралын гол үндэс нь макро эдийн засгийн загвар алга. Ядаж бид нийт зах зээлийнхээ 60 хувиас татвар авч чадахгүй байсан. Ил тодын тухай хуулиар энэ нь ил гарч байлаа шүү дээ.
 
Тэгэхээр 60 хувиасаа татвар авч чадахгүй, 60 хувьдаа статистик гаргаж чадахгүй байна гэдэг бид тэр аяараа буруу мэдээлэл дээр явсны илрэл. Дээрээс нь улс төрөөс гарч байгаа бүх бодлого буруу байсан. Тиймээс би байнга хэлж байгаа. "Стэнд бай” хөтөлбөрөөсөө өмнө Ил тодын хуулиар ил болгосон 34 их наяд төгрөг дээрээ ажиллах хэрэгтэй байна. НӨАТ-ын тухай хуулиар бол 137 их наяд төгрөг хэвлэчихсэн шүү дээ. Гэтэл манай улсын нийт төсөв 40 гаруй их наяд төгрөг гэдгийг шууд батлаад байгаа юм.
 
-Та гаднынхантай уулзахаасаа илүү дотоод нөөц бололцоо ашиглах зааврыг өгч байгаа байх нь ээ?
 
-Монгол Улс "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахын тулд цоо шинийг эрэлхийлэх шаардлагагүй. Шинэ загвар ажиллуулах нь чухал. Мэргэжлийн хүмүүс, их сургуулиудын төлөөллийг ажиллуулаад шинэ загвараа гаргах хэрэгтэй. Энэ загварт улс төрийн шийдвэр гаргах нь УИХ-ын асуудал. "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсан ч гэсэн хажуугаар нь дээрх санааг ажилууллах хэрэгтэй. Өмнө нь юуны тулд Ил тодын тухай хуулийг баталсан юм. Үүн дээрээ үндэслээд зөв статистиктай ажиллахгүй бол хөтөлбөрийн үр дүн бага байж болох юм гэдгийг хэлье.
 
-Засгийн газраас төрийн өндөр албан тушаалтнуудыг оффшор бүсэд данстай байхыг хориглох шийдвэр гаргалаа. Аж ахуйн нэгжүүдийн хувьд энэ шийдвэр сөргөөр нөлөөлж болох уу?
 
-Манайхан үүнийг сонгуулийн өмнө улс төрийн шоу болгочихсон л доо. Ер нь Монгол Улс уул уурхайгаасаа гол хөрөнгө оруулалтаа босгодог. Гэтэл энэ хөрөнгө оруулалтын 90 хувь нь оффшор дансанд байгаа.
 
Өнөөдөр бидэнд гаднын хөрөнгө оруулагчийн оруулж ирсэн хөрөнгийг хамгаалах эрх зүйн орчин хэрэгтэй байна. Шүүх, Арбитр, төсвийн орчинд хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах орчин бидэнд байхгүй. Өмчийн харилцаан дээр ч гэсэн том асуудал байгаа. Учир нь төрийн, нийтийн хамааралтай хууль гэж өнөөдрийг хүртэл байхгүй. Энэ бол өмчийн тухай гол хууль л даа. Уул уурхайн өмч бол төр, нийтийн хамааралтай өмч буюу газар, түүний хэвлийн баялаг дор явдаг. Гэтэл энэ өмч нь өнөөдөр төрд бий.
 
Гэсэн атлаа Өмчийн тухай хуулийг 23 жил гаргаагүй учраас тухайн өмчид хөрөнгө оруулалт хийж, бизнес хийх гэтэл баталгаагүй болчихож байгаа юм. Оффшор бүс бол оруулсан хөрөнгийнхөө баталгааг 100 хувь авдаг, эрх зүйн орчин бүх талаасаа бүрдсэн газар. Хууль шүүх тэндээ байдаг учраас найддаг юм шиг байгаа юм. Энэ бизнес талаасаа байдаг нэг процесс. Тиймээс үүнийг нэг их үгүйсгээд байх шаардлагагүй гэж хардаг. Хэрвээ бид нэг тэрбум ам.долларын хөрөнгө авах гэж байвал нөгөө талын хөрөнгө оруулагчийнхаа тавьсан болзлыг хангах л ёстой биз дээ.
 
-Гэхдээ улсын хөрөнгө зувчуулсан тохиолдолд үндэслэж Засгийн газар дээрх шийдвэрийг гаргасан гэж ойлгож байгаа?
 
-Нөгөө талаас төсвийн буюу нийтийн хөрөнгөөс хулгайлж, зувчуулаад авлига хээл хахууль авчихсан. Түүнийгээ оффшор бүсэд байршуулаад буцаан оруулж ирэх буюу мөнгө угаах процесс өрнөж байвал харин илрүүлдэг газар нь арга хэмжээ авах нь зүй ёсных юм. Энэ хариуцлагаас хэн ч бултаж чадахгүй, хэнийг ч бултуулж болохгүй. Тэгээд ч мөнгө ул мөрөө үлдээхгүй явна гэж байдаггүй юм. Нөгөө талаасаа бид дуулианаар явах нь хэр зөв юм гэдэг асуудал гарч ирнэ.
 
Бид хавтгайруулаад байдаг, гэтэл дэлхий дээр 100 гаруй оффшор бүс бий шүү дээ. Заримтай нь гол гэрээнүүд хийчихсэн яваа. Ганцхан жишээ, Оюутолгойг харахад гол санхүү нь оффшор бүсэд байх жишээтэй. Энэ утгаараа оффшор бүс бол бизнесийн нэг л арга. Түүнчлэн ффшор дансанд мөнгө хуримтлуулдаг нь төрөөр дамжуулаад явахад эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, аль ч газрын төр хулгайч, авлигач ихтэй. Түүгээр ороод замхардаг учраас хүмүүс мөнгөө цэвэр, гамтай байлгахын тулд тийшээ нэгддэг байж болох юм.
 
ТӨР ХУЛГАЙЧИЙГ ӨӨГШҮҮЛСНИЙ ГОР ГАРЧ БАЙНА
 
-Төсвийн тодотголын хүрээнд Засгийн газраас татвар нэмэх талаар хэд хэдэн шийдэл оруулж ирсэн ч хамгаалж чадсангүй уначихсан. Та энэ процессыг хэрхэн дүгнэсэн бэ. Эдийн засаг хүндрэлтэй үед татвар нэмэх хэцүү ч нөгөө талдаа орлогоо хаанаас бүрдүүлэх вэ гэдэг асуудал байна л даа?
 
-Татвар нэмнэ гэдэг галаар тоглосон хэрэг. Татварын чиглэлээр арваад жил ажиллаж байгаагийн хувьд хэлэхэд нөхцөл байдлаа ойлгохгүй байгаагийн шинж гэж дүгнэх байна. Бид өмнө нь 45 хувийн татвартай байж байгаад арав болгосон. Ингэснээр улсынхаа төсвийг 2-3 дахин нэмж байсан тохиолдол бий. 2006 оны дөрөв арвын бодлого л доо. Ер нь ч бид өмнө нь эдийн засгийн хямралаас зөөлөн бодлогоор гарч байсан болохоос хатуугаар гарч байсан түүх байхгүй. Засгийн газар татвар нэмэх дээр сая жаахан судалгаагүй хандчихав уу гэж харсан. Нөгөө талаас дээр дурдсанчлан НӨАТ-ын тухай хуулиар дамжуулаад буцаагаад татвар авдаг бүх системээ ажиллуулаад эхэлчихсэн шүү дээ.
 
Энэ системийг зөв явуулахын төлөө Засгийн газар ажиллах ёстой. Улс төрийн золиос болгоод "Хар машиныг өмнөх хүмүүс хийсэн, одоо шатаана” гэдэг байдлаар хандвал 23 жилийн турш бид татвар авахгүй явсны гай буцаад гарч ирнэ гэсэн үг. Бид 60 хувиасаа татвар авалгүй явж ирснээс болоод өнөөдрийн нийгмийн хямрал, ядуурал үүсчихээд байна. Нэг ёсондоо төр өөрөө хулгайчийг өөгшүүлсний гор өнөөдөр гарч байна л даа. Харин өөгшүүлэхгүй систем ажиллаад жил гаруй болж байна. Үүнийг л цаашдаа дэмжих ёстой гэж хардаг.
 
-Төсөв дөрвөн их наядаар тасарчихсан энэ үед орлогоо хаанаас бүрдүүлэх вэ. Таны хувьд ямар гарц харагдаж байна?
 
-Бид хуучин зах зээлийнхээ 60 хувиас татвар авч чадахгүй байсан. Харин НӨАТ-ын шинэ системээр өнөөх 60-ийн 10 хувиас татвар аваад эхлэхээр татварын орлого бараг тэр чигээрээ гараад ирж байгаа юм. Үүнийг цаашаа 20-30, болж өгвөл 50 хувьд хүргэчихвэл төсвийн орлого биелэлттэй гарна. Төсөв гол нь зардал байгаа шүү дээ. Өнөөдөр 185 мянган төрийн албан хаагч байгаа.
 
Тэднээс үйлчилгээний 110 мянгыг хасахад цаана нь 40-50 мянга үлдэнэ. Удирдах ажил хийж байгаа 40-50 мянган хүнийг тэжээх нь хямралын үеийн зовлон болчихдог л доо. Тиймээс энэ тоог зоригтой халах, цомхон болгох чухал. Нөгөө талаас бид бизнесийн салбарын хөдөлмөрийн бүтээмжид үндэслэж, гурван талт хэлэлцээр явуулдаг. Гэтэл 160 мянган төрийн албан хаагчийн хөдөлмөрийн бүтээмжийн талаар статистик судалгаа нэг ч байдаггүй. Бүтээмж нь өссөн эсвэл багассан эсэх нь мэдэгддэггүй. Тэгэхээр энэ том институтээс бүтээмж шаардах нь бидний эрх байхгүй юу.
 
-Аж ахуйн нэгжүүд Ерөнхий сайдтай уулзахдаа Bank of china-г оруулж ирэх санал тавьсан. Эдийн засгийн хямралын үед гаднын банк оруулж ирэх нь хэр зөв шийдэл вэ?
 
-Өнөөдрийн манай хямралын нэг үндэс бол мэдээж санхүү, татварын систем. Татвар дээр тодорхой өөрчлөлт өрнөж байгаа. Харин санхүүгийн монополь байдал руу өрсөлдөөн оруулахгүй байх нь үе үеийнхний үндсэн зорилго байдаг. Энэ салбарт жаахан өрсөлдөөн оруулах гэхээр янз бүрийн айлгах процесс хүртэл өрнүүлдэг. Манай бизнесийн орчныхон хэлдэг. "Хэн хямдхан мөнгө өгч чадна, тэнд бид зээл авъя” л гэж байгаа. Харин гадна дотно байх нь чухал биш. Ер нь манай банкууд ломбардын системээр яваа учраас хүмүүсийн багахан өмч хөрөнгө банкуудын өмч рүү шилжих аюултай.
 
Ер нь гурван шугамаар мөнгөний урсгалыг зохицуулдаг. Нэгдүгээрт, арилжааны банк, хоёрдугаарт, банк бус санхүүгийн байгууллага, гуравдугаарт ломбард. Гэтэл энэ гурван урсгалын хоёрт ерөөсөө хямдхан мөнгө өгдөггүй. Зөвхөн арилжааны банкинд хямд мөнгө өгдөг атлаа нөгөө хоёрт нь маш үнэтэй мөнгө өгөөд байдаг. Эцсийн дүнд нь энэ үнэтэй мөнгө нь эцсийн хэрэглэгч буюу жирийн иргэдэд маш үнэтэй очдог. Тиймээс банкны системийн өөрчлөлт бол өнөөдрийн хямралаас гарах нэг хөшүүрэг. Яг өнөөдөртөө гаднын банк оруулах тал дээр онолын болон улс төрийн үүднээс оройлж байгаа хүн алга.
 
ОРОН НУТГИЙГ ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫГ НАМЫН САВРААС ЧӨЛӨӨЛӨХ ЁСТОЙ
 
-ИТХ-ын сонгууль болох гэж буйтай холбогдуулан орон нутагт санхүүгийн эрх мэдлийг нь өгөх ёстой тухай ярьж байна л даа. Ингэвэл аймаг, дүүргүүд төсвөөс хараат бусаар хөгжих ёстой гэдэгт таны байр суурийг сонсъё?
 
-Орон нутгийн өөрөө удирдах байгууллага 1992 оны Үндсэн хуулийн нэг том бүлэг. Өнөөдрийн байдлаар энэ байгууллага эрх чөлөөгөө эдлэх нь чухал. Санхүүгийн хувьд 1992 оноос хойш орон нутгийн өөрөө удирдах байгууллагад ямар ч эрх чөлөө өгөөгүй. 2006 оноос арай гайгүй болсон ч удирдлагын хувьд намууд очоод ааглаад суучихсан. Тийм учраас улс төрийн талаасаа орон нутгийн өөрөө удирдах байгууллагыг намын савраас чөлөөлөх ёстой. Иргэд нь өөрсдийнхөө төлөөллийг ажиллуулах учиртай юм.
 
Нөгөө талаар 2006 оны аравдугаар сарын 19-нд Татварын хуулиудыг өөрчлөхдөө орон нутгийн өөрөө удирдах байгууллагын үндсэн санхүүгийн эх үүсвэр нь хувь хүний орлогын албан татвар болж орж ирсэн. Өнөөдөр ч гэсэн төсвийнх нь гол орлого болчихоод байгаа. Гэтэл үүн дээр ажиллах механизм нь дэлгэрэнгүй биш. Жишээлбэл, Засгийн газар хувь хүний орлогын албан татварыг гэнэт өсгөсөн. Гэтэл Засгийн газар орон нутгийн өөрөө удирдах байгууллагын санхүүгийн эх сурвалж буюу хууль эрх зүйн орчинд нь халдсан халдлага болсон.
 
Эндээс харахад төвлөрөл хэцүү. Нөгөө талаас 2006 оны хуулийг хэрэгжүүлэхдээ нэг алдаа хийсэн нь дүүргүүдээс цугласан хувь хүний орлогын албан татварыг нийслэлд төвлөрүүлсэн. Аймаг, суманд цугласан мөнгийг аймагт төвлөрүүлээд аймаг бүх мөнгийг дахин хуваарилдаг болсон. Энэ бол хуучин буюу социалист арга юм л даа. Нэг ёсондоо нийтийн цугласан мөнгөнд дахин хуваарилалт хийхээр шог хуваарилалт, авлига, хээл хахууль гарч ирдэг. Иймэрхүү байдлаас харахад 1992 онд баталсан Үндсэн хуулийнхаа орон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүлэгт ерөөсөө анхаарал тавьж чадахгүй байна. Өнөөдөр ч нийслэл нь дүүргээ, дүүрэг нь хороогоо мэддэг.
 
Хөдөөд аймаг, сум, баг гээд явчихдаг. Засгийн газрын тодорхой нэг бодлогыг хэрэгжүүлэхэд л босоо удирдлагыг хэрэглэдэг болохоос орон нутгийн өөрөө удирдах байгууллага уг нь хэвтээ юм шүү дээ. Үүний мөн чанарыг өнөөдрийг хүртэл буюу сүүлийн 23 жил бид олж чадаагүй. Нөгөө талаас Үндсэн хуулийн энэ бүлэг өнөөдөр хүртэл "унтаж” байгаа. Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгууль болох гэж байна. Энэ сонгуулиар иргэдэд нь удирдлагаа өгөөч гэдгийг хэлмээр байна. Ядаж төрийн бус байгууллагуудад эрх өгөөч гээд байгаа юм. Цаад утгаараа орон нутгийн өөрөө удирдах байгууллагыг намын дарангуйллаас чөлөөл гэсэн үг л дээ.
 
М.Өнөржаргал
Эх сурвалж:"Монголын үнэн" сонин
Б.Лхагважав: Уул уурхайгаас босгосон хөрөнгө оруулалтын 90 хувь нь оффшорт бий
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани