Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хөрөнгө оруулагчид өрөнд баригдсан Монголоос дайжиж байна

Хөрөнгө оруулагчид өрөнд баригдсан Монголоос дайжиж байна

 

Дэлхийн санхүү, бизнесийн нөлөө бүхий "Wall street journal” сэтгүүлд Каролин Күй, Жули Верну нарын бичсэн ийм нийтлэл хэвлэгджээ.

 

 

Хөрөнгө оруулагчид нэмэлт орлого олохын төлөө явдаггүй газар энэ дэлхий дээр ховор. Гэвч Монгол руу зүглэх нь тэд нарт дэндүү эрсдэлтэй болжээ. Уг нь дэлхийн санхүүгийн менежерүүд хүн ам сийрэг, алтаар баялаг энэ орон руу тэмүүлж байсан нь саяхан. Хэдий тийм ч хөрөнгө оруулагчид өнгөрсөн долдугаар сард Монголын өр зургаан хувиар өсч, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасны дараа өөр улсууд руу дайжих болжээ.

 

Дээр нь Монголын Сангийн сайд дэлхийн хөрөнгө оруулагчдыг айлган мэдэгдэл хийхдээ, төлөвлөж байсан 55 хувиас тус улсын Засгийн газрын өр ДНБ-ий 78 хувьд хүрснийг зарласан билээ. Үүний дараа Монголын зах зээлд ам.доллартай холбогдсон өр сарын дотор 7.7 хувиар өсч, хөгжиж буй орнуудын дотор энэхүү үзүүлэлтээрээ "тэргүүлсэн”.

 

Олон улсын санхүүгийн дээд сургуулийн Ази, Номхон далайн тэргүүн эдийн засагч Бежой Дас Гупта хэлэхдээ,”Саяхан хүртэл Монгол Улс хөрөнгө оруулагчдыг хамгийн ихээр татагч байсан юм. Гэхдээ зах зээлийн байдал өөрчлөгдөнгүүт бүгд энэ улсаас маш хурдан дайжсан” гэжээ.

 

Уг нь Монгол Улс дэлхийн зах зээл дээр нэлээд үр ашигтэй өрийн зээлийн бичиг үйлдэх цөөхөн улсуудын нэг байсан юм. 2011 онд тус улс зэс, алт, төмрийн хүдрийн зах зээл дэх үнэ өссөний улмаас эдийн засгийн өсөлтөөрөө 17 хувиар дэлхийд тэргүүлж байсан билээ. 

 

Тийм ч учир гадаадын хөрөнгө оруулагчид тус улсын Засгийн газар, банк, уул уурхайн компаниудыг мөнгөөр дэмжсэн билээ. "Ройтерс Томсон”-ий сүүлийн мэдээллээр бол тэдний дунд, "BlackRock Inc.”, "Franklin Templeton”, "Goldman Sachs Group Inc.”, "UBS Global Asset Management” зэрэг компани байгаа аж.

 

Энд тэмдэглэхэд, 2015 он хүртэл сүүлийн таван жилд Монголын өр 264 хувь буюу дэлхийд хамгийн ихээр нэмэгдсэн гэж "Moody’s Investors Service” тооцоолсон байна.

 

Ер нь, дэлхийн уул уурхайн бүтээгдэхүүний үнэ 2011 оноос хойш унасан юм. Иймээс АНУ-ны хөрөнгө оруулагчид хөгжиж буй улс орнуудын бондыг худалдан авах сонирхол буурсан билээ.

 

Энэ жилийн эхний улиралд гэхэд Монголын гадаад өр 22.6 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь тус улсын эдийн засгийн 11.8 тэрбум ам.долларын өртөгөөс ямархуу өндөр үзүүлэлт гэдгийг төсөөлөөрэй.

 

ОУВС-ийн мэдээллээр бол, нийгэм, бизнесийн хувийн салбарын хоёр тэрбум ам.долларын 500 сая ам.долларыг тус улсын 21 аймгийг холбох дуусаагүй замын хөтөлбөрт зарцуулжээ. 

 

Хэдий тийм ч гадаадын хөрөнгө оруулагчид алт, зэсний маш их баялагтай уул уурхай тус улсын эдийн засгийг өөд нь татна гэдэгт найдаж байна. 2015 оны арванхоёрдугаар сард  Монголын Засгийн газар "Рио Тинто” корпорацитай дөрвөн жил хэлэлцсэний эцэст дэлхийн хамгийн том зэсийн нөөцтэй гэгддэг Оюутолгойн зэс, алтны 4.4 тэрбум ам.доллар бүхий гэрээг байгуулсан билээ. Гэхдээ хэлэлцээ дэндүү сунжирсан бөгөөд энэ үеэр дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ унасан юм.

 

Монголын эдийн засгийн байдал хүндэрч эхлэнгүүт Засгийн газар нь яаралтай арга хэмжээ авч эхэлжээ. Өнгөрсөн наймдугаар сард Монголын Засгийн газар нийгмийн, цэргийн салбарынхнаа цалинг тавьж чадахгүйд хүрснээ албан ёсоор зарлаж, банкны бодлогын хүүгээ 4.5 хувьд хүргэсэн байна.

 

Иймээс ч "Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих эрхийг бууруулжээ. "Standard & Poor’s” ч ийм алхам хийсэн юм.

 

Хөгжиж буй зах зээлд, үүний дотор Монголын зах зээл есөн тэрбум ам.долларын хөрөнгө эргүүлдэг "Aberdeen Asset Management”-ийн Кевин Дэйли, "Хэрэв Монгол Улс ОУВС-д хандвал хөрөнгө оруулагчид тус улс өрөө төлөх боломжтой болно гэдэгт итгэлтэй болно” гэжээ. Ингэхэд, өнгөрсөн наймдугаар сард ОУВС-ийн төлөөлөгчид Монголд айлчилсан билээ.

 

Гэхдээ Монголын байдал хөгжиж буй бусад орнуудын зах зээлээс эрс ялгаатай. Юу гэвэл, энэ оны эхний найман сарын байдлаар хөгжиж буй орнуудын зах зээлд 80 тэрбум ам.долларын хөрөнгө цутгажээ. Үүнээс хөрөнгө оруулагчид 14.7 хувийн ашиг олсон байна.

 

Жөгжиж буй орнуудад 456.19 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын эрх бүхий "Schroder Investment Management Ltd”-ийн захирал Жим Барринугийн хэлж буйгаар, "АНУ-ын Холбооны нөөцийн газар бодлогынхоо хүүг нэмэгдүүлснээр, дэлхий даяар санхүүгийн байдалд нөлөөлөн хөгжиж буй орнуудын санхүүгийн ил тод байдалд таагүй нөлөө үзүүлнэ” гэжээ.

 

НҮБ-ын Худалдааны жилийн тайланд, Монгол Улс 2015 онд экспортынхоо 45 хувийг зэсийн худалдаанаас олсон гэсэн байна.

 

"Gramercy Funds Management LLC”-ийн шинжээч Катрин Эксам, "Өнөөгийн зах зээлийн нөхцөл байдал болон ОУВС-ийн байр сууринаас үүдвэл Монгол Улсад хөрөнгө оруулагчид нааштай хандах төлөвтэй. Гэхдээ суурь үнэлгээгээр бол Монголд хөрөнгө оруулах нь дэндүү үнэтэй харагдаж байна” гэжээ.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Хөрөнгө оруулагчид өрөнд баригдсан Монголоос дайжиж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани