Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Өртэй Монголоос хөрөнгө оруулагчид зугтаж байна

 

"Wall street journal” сэтгүүлд тоймч Жулие Вернау "Өртэй Монголоос хөрөнгө оруулагчид зугтаж байна” гэх гарчигтай нийтлэл бичжээ. Тус нийтлэлийн өмнөтгөлд "Байгалийн баялагтай Монгол ганцаардаж хоцорлоо” хэмээн онцолсон байна. Монголын эдийн засгийн нөхцөл байдлын тухай уг нийтлэлийг бүрэн эхээр нь хөрвүүлэн хүргэе.

 

Дэлхийд хөрөнгө оруулагчдын шинэ гарц олж харж чадаагүй нэгэн булан байдаг. Тэр нь тэрслүү Монгол. Алт, зэсний ашиглаагүй арвин их нөөцтэй, дэлхийн хамгийн сийрэг хүн амтай тус улс хөрөнгө оруулагчдын "сонирхлын төв” болж байсан цаг саяхан. Өнгөрсөн долоодугаар сард түүхийн эдийн үнэ сэргэсэн ч хөгжингүй орнуудад гаргасан бондын өгөөж сөрөг дүнтэй гарч, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасантай холбоотойгоор хөрөнгө оруулагчид зугтаж, тухайн сардаа Монголын өрийн хэмжээ зургаан хувиар өссөн үзүүлэлтэй гарчээ. Наймдугаар сард Монголын Сангийн сайд дотоодын нийт бүтээгдэхүүний 55 хувиас хэтрүүлж болохгүй өрийн тааз 78 хувьд хүрч тавьсан зорилгоос нь хол тасархай зөрсөн талаар мэдээлсэн. Энэ нь Монголын зах зээлд валютын ханш огцом унахад нөлөөлж, үнэт цаас зарах хөдөлгөөн огцом идэвхжсэн юм.

 

Өнгөрсөн сард гэхэд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 7.7 хувиар унаж, монгол төгрөг хөгжиж буй орнууд дунд хамгийн сул валютаар тодорлоо. Олон улсын санхүүгийн хүрээлэнгийн Ази номхон далайн бүсийн ахлах эдийн засагч Бежоё Дас Гуптай "Саяхныг хүртэл Монгол Улс дэлхийн зах зээлийн хамгийн "хонгорхон” нь байлаа. Мэдээж тэд юу ч буруу хийгээгүй. Гэхдээ зах зээлээ богино хугацаанд хэвийн болгохын тулд хүнд газардах нь тодорхой” гэжээ. Түүнчлэн "Хаягдсан нь үнэн ч яахаа алдчихсан гэж хэлэхэд эрт байна. Өрийн дарамтаасаа салчихвал хөрөнгө оруулагчид эргэж харах итгэлийн гэрэл асч болох байх” хэмээн онцолж байсан. 2011 онд зэс, алт, төмрийн ханш өссөнтэй холбоотойгоор тус улсын эдийн засаг огцом өсч 17 хувьд хүрч, дэлхийн хамгийн хурдацтай өсөлттэй улс болж байв. Огцом өсөлтийн анивчаад өнгөрөх гэрэлд BlackRock Inc., Franklin Templeton, Goldman Sachs Group Inc, UBS Global Asset Management зэрэг компаниуд тус улсад харамгүй хөрөнгө оруулсан байдаг.

 

Монголын гадаад өр 2015 он хүртэлх таван жилд 264 хувиар өссөн гэсэн судалгаа бий. Оны эхний хагас жилийн байдлаар 11.8 тэрбумын турьхан эдийн засагтай Монголын гадаад өр 22.6 тэрбумд хүрчээ. 21 аймагт хатуу хучилттай зам тавихаар төсөвлөсөн 580 сая ам.доллар бондын өрөө ирэх жил төлөх ёстой. Ирэх 2017 онд төр, хувийн хэвшлийн нийлсэн хоёр тэрбум ам.долларын өртэй гэж ОУВС-ийн мэдэгдэлд тэмдэглэсэн байгааг хөрөнгө оруулагчид олж үзэх боломжтой юм. Хөрөнгө оруулагчдын гол найдвар нь эдийн засгийн өсөлтийн ихэнх хувийг бүрдүүлдэг алт, зэсний уурхай болж хувираад байна. 2015 оны арванхоёрдугаар сард Монголын Засгийн газар "Рио тинто” компанитай 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийн гэрээ үзэглэсэн.

 

Гэвч төслийн хоёр дахь шат болох Оюутолгойн хөгжлийн ажил удааширч, санхүүжилтын хугацаа хэд хэдэн удаа хойшилсон нь Монгол Улс, олборлогч хооронд маргаан үүсгэсэн юм. Хоёр тал маргалдаж байх зуур зэсийн үнэ хоёр дахин унасан. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал улам дордож, өнгөрсөн сараас Засгийн газраас амь тариа хэлбэрийн яаралтай тусламжийн арга хэмжээг авч эхлээд байна. Өнгөрсөн сард Засгийн газар төсвийн зарим зардлыг танаж, бодлогын хүүгээ 4.5 хувиар өсгөжээ. Энэ нь Moody’s болон Standard & Poor’s зэрэг олон улсын үнэлгээний агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дахин бууруулж "хог”-ийн ангилалд оруулсан байна. "Aberdeen Asset Management”-ийн хөрөнгийн менежер Кевин Дали "Хэрвээ Монгол Улс ОУВС-ийн тусламжийг авах юм бол хөрөнгө оруулагчдын итгэл эргээд сэргэнэ” хэмээн онцлов. Олон улсын валютын сангийнхан өнгөрсөн сард Монголд ирээд буцсан байдаг. Түүнчлэн Олон улсын эдийн засгийн институтын багаас "Монгол Улс хөгжингүй орнуудаас хамгийн хэцүү зах зээлтэй орон. Оны эхний найман сарын байдлаар 80 тэрбум ам.долларыг хөгжиж буй орны зах зээлд оруулсан. Наймдугаар сард ам.долларын зээл 14.7 хувиар өссөн” гэжээ. Өнгөрсөн онд Монгол Улсын нийт экспортын 49 хувийг зэсийн нийлүүлэлт эзэлсэн байдаг. Энэ мэт ганц түүхий эдээс хамааралтай орон өндөр эрсдэлтэй тулгарах юм.

 

А.Даваахүү

Өртэй Монголоос хөрөнгө оруулагчид зугтаж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

Өнөөдөр, 15:35
Өнөөдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өнөөдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани