Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дараагийн цикл эхэлж байна. Түүнээс бид яаж хожих вэ?

Дараагийн цикл эхэлж байна. Түүнээс бид яаж хожих вэ?

 

Супер циклийн халуухан үед буюу 2009-2012 оны хооронд хөгжиж буй орнуудын эдийн засаг улам хурдацтай тэлнэ гэсэн хүлээлтээр дэлхийн таваарын захууд дээр металын үнэ хурдацтай өсч байв.

 

Энэ үед хөрөнгө оруулагчид, уул уурхайн салбарын хувьцаануудыг бараг л хязгааргүй өсөх мэт төсөөлж, биесээсээ уралдан хөрөнгөө оруулж байлаа. Харин сүүлийн хэдэн жилд нөхцөл байдал эсрэгээрээ эргэсэн төдийгүй өнөөх хөрөнгө оруулагчид уул уурхайн хувьцааг ёроолгүйгээр унах мэт айдаст автан уралдан зарж эхэлсэн нь салбарыг гүн хямралд оруулсан юм.

Дэлхийн хөрөнгийн захуудаас хамгийн олон уул уурхайн компанийг төлөөлдөг доорх индекс ньсүүлийн таван жилийн хугацаанд 62 хувиар унасан үзүүлэлттэй гарав.

 

Үүний үр дүнг ч Монголын компаниуд хангалттай амссан. Хайгуулын болон олборлогч нэлээд компани Монголыг орхилоо. Мөн "Энержи Ресурс”-аас эхлэн нүүрсний салбарын компаниуд зээлийн төлбөрөө хийж чадахгүй байгаагаас ирээдүй нь "бүрхэг” болоод байна.

Тэгвэл ирээдүй бидэнд ямар боломж, эсвэл сорилтуудыг авч ирэх бол? Уул уурхайн салбарын хөрөнгийн захад сүүлийн найман жил ажилласан туршлага дээрээ үндэслэн хэдэн дүгнэлт хийснээ толилуулъя.

1. Дээшээ шидсэн чулуу буцаж унадагтай ижил доошоо унасан хувьцаа өсөх нь гарцаагүй буюу дундаж руу тэмүүлэх онол. 

Хувьцааны арилжаа хийдэг хүн бүр энэхүү дүрмийг зөн совингоороо мэддэг. Аливаа хувьцааны өсөх унахыг мянга мянган сэтгэл нь хөдөлсөн хөрөнгө оруулагчид шийддэг тул үнэ өсөхөд хэтрүүлж үнэ хаядаг ба үнэ унахад хэтрүүлж зардаг нь хөрөнгийн зах зээлийн нийтлэг үзэгдэл.

Тэгвэл сүүлийн таван жил 62 хувиар унасан уул уурхайн компаниудын хувьцаа хэт доош унасан байх магадлалтай. 2016 оны эхний долоон сард дээрх индекс 43 хувь өссөн байх юм. Энэ нь хөрөнгө оруулагчид уул уурхайн салбарын хувьцаануудын үнэ хэт унасныг "ухаарсан” хэрэг.

2. Хайгуулгүй олборлолт

Хүн төрөлхтөний хэрэглэж буй материалуудыг хэрэв ургуулж болохгүй бол олборлож л бий болгодог. Харин эрдсийн бүтээгдэхүүнүүд нь дахин сэргээгдэхгүй байгалийн нөөц бөгөөд сэргээх цорын ганц арга нь шинэ эрдсийн орд нээн илрүүлэх замаар олборлолтын нөөцөө нэмэгдүүлэх юм.

Дээрх үзүүлэнд үзүүлснээр сүүлийн таван жилийн хугацаанд ихэнх эрдсийн бүтээгдэхүүний үнэ хэрхэн унасныг харж болно. Онолын хувьд бол тухайн эрдсүүдийн нийлүүлэлт багасч алдагдалтай ажиллаж буй уурхайнууд хаагдах ёстой.

Гэтэл сүүлийн 5 жилийн турш эрдсийн нийлүүлэлт тийм ч ихээр буурахгүй байгаа нь учиртай. 2007 оноос АНУ-д эхэлсэн "санхүүгийн их хямрал” Европын Холбооны улсуудад 2012 оны үед"халдварласан” юм. Энэ нь дэлхий дахины "толгойны өвчин” болж, хөгжсөн улсуудын төв банкууд мөнгөний зөөлөн бодлого барьж, бодлогын хүүгээ буулган, өөрсдийн мөнгөн тэмдэгтийн үнэлгээг унагаж эдийн засагтаа дэмжлэг үзүүлэхээр мэрийх болов.

Тиймээс уул уурхайн компаниуд бүтээгдэхүүний үнэ унах тусам нэгж бүрийн олборлолтын зардлаа бууруулахын тулд хямд валют ашиглан олборлох үйл ажиллагаагаа улам эрчимжүүлснээр өнөөдрийн нөхцөл байдал үүссэнийг үндэстэн дамнасан уул уурхайн компаниудын тайлангуудаас илхэн харж болно.

Төмрийн хүдэр, поташ гэх мэт урсгал зардал өндөртэй олборлогддог бүтээгдэхүүнүүдийн хувьд, зах зээлийн үнэ унах тусам алдагдал хүлээсэн ч олборлолтоо ихэсгэж байгаа нь компаниуд зээлийн төлбөрөө төлж дефолтоос зайлсхийх гэсэн оролдлого хэмээн судлаачид үзэж байна.

Беларусийн төрийн компани болох "Беларуськали” уурхайнуудаа бүрэн хүчин чадлаар ажиллуулж, зах зээлийн үнээс хямдруулан БНХАУ болон АНУ-ын худалдан авагч нарт борлуулж буйг тухайн улсуудын зах зээлийг эзлэх зоримог алхам хэмээн шинжээчид тайлбарлаж байна.

SNL Metals & Mining компанийн жил бүрийн PDAC чуулганаар хэвлэдэг судалгаанд дурдсанаар 2015 онд дэлхий дахинд хайгуулын төслүүдэд зарцуулсан зардал өмнөх оноос 19 хувь унаж 9.2 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь дэлхий дахины хайгуулын зардлын дээд цэг буюу 2012 онд зарцуулж байсан 21.5 тэрбум ам.долларын тэн хагаст ч хүрэхгүй байна.

Тиймээс дээрх нөхцөл байдлаас цорын ганц дүгнэлтийг хийж болох бөгөөд тэр нь ойрын 1-2 жилийн хугацаанд дэлхийн томоохон уул уурхайн компаниуд болон бусад жижиг компаниуд ч эрдсийн хайгуулд ихээхэн хэмжээний хөрөнгө зарж эхлэх, ядаж судалж эхлэх нь гарцаагүй.

3. Энэтхэг, Зүүн өмнөд Азийн улсууд дараагийн циклийн хөдөлгөгч хүч болно.

Шинэ мянганы эхэнд буюу 2000-аад онд БНХАУ-ын эдийн засгийн огцом тэлэлт ба хот сууринд төвлөрөх хөдөлгөөн нь дэлхийн үйлдвэрлэгчдийн анхаарлыг татахын хэрээр уул уурхайн салбарын компаниудын хувьцааны үнийг хөдөлгөгч гол хүчин зүйл болж байв.

Харин БНХАУ-ын өсөлт сүүлийн хэдэн жил саармагжих болсноор "моодноос” гарч өөр нэгэн шинэ эдийн засаг "моодонд” орсон. Тэр нь Энэтхэг улс. 1.2 тэрбум хүн амтай тус улсын эдийн засаг одоогоор дэлхийд долоо дахь том эдийн засаг юм.

Өнгөрсөн хоёр жилийн турш газрын тосны үнэ огцом унасан нь Энэтхэг улсын эдийн засгийн нөхцөл байдлыг бусад улсуудаас харьцангуй эерэг болгожээ. Ирэх 10 жилийн хугацаанд Энэтхэгийн эдийн засгийн бодит тэлэлт нь дунджаар 6.4 хувь байна хэмээн төсөөлж байгаа нь БНХАУ-ын эдийн засгийн тэлэлтийн прогнозоос даруй хоёр дахин их үзүүлэлт юм.

Түүнчлэн Энэтхэг улс 2030 он гэхэд нийт хүн амын тоогоор БНХАУ-аас давна гээд тооцоол доо. Мөн ирэх таван жилийн хугацаанд Филлипин улс дунджаар 6 хувь тэлэх бол, Камбодж, Бирм, Вьетнам гэх мэт Зүүн өмнөд Азийн хөгжиж буй орнууд дунджаар 7% өсөх нь.

БНХАУ-ын тэлэлт удааширч буйг дэлхий даяар хүлээн зөвшөөрчихсөн. Одоо эдийн засагчид дэлхийн эдийн засгийн прогнозыг шинэчилсэн байдлаар харахад дээрх дүр зураг юун түрүүнд бий болох ажээ.

Тиймээс дараагийн циклийг хөдөлгөх хүч Зүүн Өмнөд Азид бүрэлдэж байгаа ба гагцхүү эрдсийн зах зээл дээр эрэлт, нийлүүлэлтийн ганцхан шок үүсэхэд л дараагийн өсөлтийн цикл эхэлж болохоор байна. Гэхдээ энэ нь хэр хол, хэр өндөр байх нь одоохондоо тийм ч тодорхой бус юм.

Бидэнд үүсэх боломж

Хамгийн эхний бөгөөд хамгийн том боломж бол хайгуулын салбарт бий болно.
SNL Metals & Mining компанийн судалгаанд дурдсанаар дэлхий дахинд зарцуулагдаж буй хайгуулын хөрөнгө оруулалтын 14 хувь нь Канад улсад, мөн 12 хувь нь Австрали улсад зарцуулагдаж байна. Түүгээр үл барам манай хоёр хөрш нийлээд нийт хөрөнгө оруулалтын 11 хувийг эзэлж байна.

2015 онд өрөмдлөгийн хайгуулаар орд болох магадлалтай байгаа төслүүдийг дээрх газрын зураг дээр тэмдэглэжээ. Үүнээс харвал, Австрали, Канад улсууд өөрийн газар нутгийг "гадаадынханд зараад дуусгасан” бололтой…

Харин бид баялгаа хамгаалж буй нэрийн дор 2010 оноос шинэ хайгуулын зөвшөөрөл олгохоо зогсоож өнөөг хүртэл хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлаа гүйцэд шийдэж чадаагүй байгаа нь хайгуулын хөрөнгө оруулалтыг чөдөрлөж байна. Тиймээс нэн яаралтай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь ГШХО татаад зогсохгүй дараагийн"Оюутолгой”-г илрүүлэх өдрийг нааш нь татах алхам болох юм.

Бид бэлэн үү?

Манайд хөрөнгө оруулахад геополитикийн эрсдэлээс сэргийлдэг үе аль эрт ард хоцорсон байж мэднэ. Монгол улсын бодлого боловсруулагчид нэг үеэ бодвол уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдад тулгардаг маш олон асуудлыг өнгөрсөн хугацаанд шийдэж чадсан. Үүнд:

  • "Оюутолгой” төслийн гүний уурхайн санхүүжилт шийдэгдсэн
  • "Хан Ресурс” компанийн асуудлыг нэг мөр болгож, гомдлыг барагдуулсан
  • 2012 онд батлагдсан Стратегийн ач холбогдолтой салбарт гадаадын хөрөнгө оруулалтад тавих хяналтын тухай хуулийг цуцалсан
  • Уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийн бодлогоо баталсан гэх мэт олон асуудлаа шийдэж чадсан.

2016 оны УИХ-ын сонгуулиар нэг нам дийлэнх олонх болж чадсан нь улс төрийн тогтвортой байдлыг авч ирнэ хэмээн маш олон хөрөнгө оруулагч хүлээж байна. Эндээс харахад Монгол улсад хөрөнгө оруулахад улс төрийн эрсдэл эрс багасчээ гэж хэлж болох юм.

 

Дүгнэлт

Гадаад, дотоод нөхцөл байдлын аль аль нь уул уурхайн салбарт дараагийн цикл хэзээ мөдгүй эхлэх дүр зургийг бий болгожээ. Үүнд дотоодын компаниуд болон хөрөнгө оруулагчид хэрхэн бэлдэхээс бидний ирэх 5-10 жилийн амжилт хамаарна.

Сүүлийн 4 жилийн хугацаанд ихэнх уул уурхайн компаниуд хувийн санхүүжилт болон хөрвөх зээл гэх мэт алтернатив санхүүжилтээр амь зогоож байсан бол ирэх 4-5 жилд санхүүжилтийн сонгодог нөхцөл байдалд бэлдэх шаардлагатай болж байна. Энэ нь олон улсын хөрөнгийн зах дээр IPO, RTO хийхэд өөрсдийн төслийг бэлтгэх шаардлагатайгаас гадна өөрийн төсөлд аль улсын, эсхүл бүс нутгийн хөрөнгийн зах илүү тохиромжтой болохыг өнөөдрөөс судлах нь зүйтэй юм.

Харин хөрөнгө оруулагчдын хувьд Австрали, Канадын зах зээл дээр бүртгэлтэй үндэстэн дамнасан олборлогч компаниудын хувьцаанаас хамгийн доогуур үнэлгээтэй ба нүүрснээс бусад чиглэлийн олборлолт ба хайгуулын компаниудыг өнөөдрөөс шүүж эхлэхэд оройтохгүй.

Мөн хайгуулын компаниуд дотор үнэт металын чиглэлээр хайгуул хийж буй, удахгүй нөөцөө тооцоолж өндөр агуулга бүхий нөөцийн тайланг хөрөнгө оруулагчдад танилцуулах магадлалтай компаниудыг онилохыг зөвлөх байна.

"Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэгчлэн "Туркойз Хилл Ресурс” компанийг "Рио Тинто” 100 хувь эзэмшинэ гэсэн цуурхалыг ч гэсэн нягтлан шалгаад үзэхэд илүүдэхгүй л байх. 

A.Билгүүн /Хөрөнгийн зах зээлийн шинжээч, MIBG компанийн захирал/

The Mongolian Mining Journal /July 2016. 092/

WWW.MONGOLIANMININGJOURNAL.COM

Дараагийн цикл эхэлж байна. Түүнээс бид яаж хожих вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани