- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ТАВАН ТОЛГОЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨС БУСДЫГ НЬ ХЯТАДЫН КОМПАНИУД АТГАЖ БАЙНА
Өнөөдөр бүгдээрээ дэлхийн зах зээл дээр сайн чанарын коксжих нүүрсний тонн тутмын үнэ 190 ам.доллар хүрч өсөөд байхад Монголын зүүн Цанхиас зөөж байгаа нүүрс дөнгөж 27-хон ам.доллар байна вэ гэсэн асуултыг бие биенээсээ асууж байна. Харин үүний шалтгааныг олохын тулд шат дараатайгаар дараах зүйлсийг ойлгох хэрэгтэй болж байна.
2011 онд Зүүн Цанхийн уурхай нээгдэв. Төрийн өмчит "Эрдэнэс Таван толгой” компани байгуулагдав. Австралийн "Макмахон”-ыг гэрээт олборлогчоор сонгож, таван жилийн хугацаатай гэрээ байгууллаа. Олборлолтын зардал хэд, хэдээр гэрээлж байгааг нийтэд мэдээлсэнгүй. "Макмахон” охин компани болох "ТТJVCo”-гоор дамжуулан гэрээт ажлаа гүйцэтгэж эхэллээ.
2012 онд Улс төрийн намууд сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд Хятадын "ЧАЛКО” команитай зүүн Цанхийн нүүрсээ өгнө гэсэн нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж, 350 сая ам.долларын урьдчилгаа авч иргэн бүрт 21 мянган төгрөг тараав.
2013 онд Цанхийн баруун уурхайг нээлээ. "Хишиг арвин индустриал” тэргүүтэй "Монгол уурхайчид” нэгдэл шалгарч гэрээт гүйцэтгэгчээр ажиллаж эхлэв.
2014 онд "Макмахон”-ы олборлолтын өртөг хэт өндөр гэсэн шалтгаанаар гэрээний нөхцөлийг шинэчлэх тухай нэгдүгээр улиралд ярьж эхлэв. Наймдугаар сард "Макмахон”-той гэрээний нөхцөлөө шинэчлэх хүртэл гэсэн шалтгаанаар ажилчдаа сул зогсоохоор болов. "Эрдэнэс Таван толгой” зүүн Цанхийн үйл ажиллагааг албан ёсоор зогсоосон гэсэн үг. "Макмахон” компани гэрээг үндэслэлгүй цуцалбал арбитрт хандана гэсэн мэдэгдэл гаргалаа. Хэлэлцээр ямар нэг шийдэлд хүрэлгүй бүтэн нэг жил сунжрав.
2015 оны дөрөвдүгээр сард "Макмахон” компани "ТТJVCo”-гийн хувьцааг 100 хувь эзэмшдэг "Five Hills” компаниа Хятадад зарав. Наймдугаар сард "Эрдэнэс Таван толгой”-н удирдлагууд Хятадын эзэмшилтэй "ТТJVCo”-той хэлэлцээрээ дахин эхлүүлэв. "Эрдэнэс Таван толгой”-н удирдлагууд тонн тутамд 44.6 ам доллар байсан олборлолтын зардлыг 26.5 ам доллар болтол бууруулсан.
2016 онд Чалкогийн үлдэгдэл 120 сая ам.долларыг хоёр жилд багтааж төлнө гэж 2014 оноос хойш ярьсан ч одоогоор "Эрдэнэс Таван толгой” компани "Чалко”-д 110 сая ам.долларын өртэй байна. Урд хөршийн компаниуд Таван толгойн зүүн Цанхийн олборлолт, тээвэрлэлтийг хариуцаж, уурхайн аман дээрээс нэг тонн түүхий нүүрсийг хорь гаруйхан ам.доллараар авч байна.
Гэтэл өнөөдөр дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ нэг тонн нь 190 ам.доллар хүрээд байна. Харин бид Чалкотой хийсэн гэрээнийхээ дагуу ердөө 27 ам.доллараар зарсаар 70-80 тонн даацтай нүүрс ачсан машинууд Цанхиас Гашуун сухайтын боомт хүртэл өдөр бүр 30 км хүртэл урт цуваа үүсгэн монголын нүүрсийг зөөсөөр байгаа нь ийм учиртай.
Энэ тухай бүрэн эхээр нь уншихыг хүсвэл "Өдрийн сонин”-ы өчигдөрийн дугаараас уншаарай.
Эх сурвалж: Өдрийн сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||