- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Твиттер гэж юу вэ, яаж хэрэглэх вэ ?
Твиттер гэдэг бол маш олон хэрэглэгчдийн бичил блогуудыг нэгтгэсэн интернетийн нэг үнэгүй үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл бүх твиттерчүүд дундаа бичил блогуудын нэг сүлжээтэй болж хүн бүр өөрийн шинэ мэдээллүүдийг бичин твиттерт илгээж бусад нь мэдээллийн туузаараа тэдгээр мэдээллүүдийг нь хүлээн авч унших ба сонирхсон хүнийхээ бичил блогийг байнга дагаж уншиж ажиглаж байх боломжтой болсон гэсэн үг юм. Ер нь твиттерыг ердийн блог ба интернет чат – ICQ хоёрын нэг тийм холимог ч гэж ойлгож болно.
Твиттерийн үйлчилгээнд бүртгүүлсэн хэрэглэгч өөрийнхөө твиттер мэдээллийн туузанд богино мэдээллүүдээ бичиж твиттер сүлжээнд илгээж байх боломжтой бөгөөд харин тухайн энэ хэрэглэгчийн бичиж байгаа мэдээллийг нь сонирхож байнга дагаж уншиж байхаар шийдсэн бусад хэрэглэгчид нь түүний энэ мэдээллийг байнга хүлээн авч байх буюу дагах /follow/ тохиргоог нь хийснээр өөрийнхөө мэдээллийн тууз эсвэл твитерын клиент дээр эдгээр бичил мэдээллүүдийг нь автоматаар эгшин зуур хүлээн авч байх боломжтой гэсэн үг юм.
Бусад төстэй интернет үйлчилгээнүүдээс твиттерын ялгагдах онцлогууд:
1. Твиттерт бичиж илгээх тухайн нэг мэдээлэл нь 140 үсэг ба тэмдэгтүүдэд нийлээд багтсан байх ёстой. Дэндүү цөөхөн байгаа биз? Иймээс илгээгч өөрийн тухайн мэдээлэл, бодол санаагаа маш товчхон, маш оновчтой илэрхийлэх шаардлагатай болдог гэсэн үг юм. Энэ байдал нь харин твиттер сүлжээний мэдээллийн туузуудаар хөвөрч байгаа маш олон мэдээллүүдийн мэдээний багтаамж, өгөөжид эерэг нөлөөлдөг.
2. Твиттерийг ердийн Opera, Mozilla FireFox, Internet Explorer гэх мэт интернет програмууд - браузеруудаар бус харин өөрийнх нь тусгай, клиент программуудаар дамжуулан хүлээн авч уншдаг. Ийм твиттер клиентүүд маш олон бий. Энэ тухай дараа бичих болно.
3. Твиттерт бусад хүмүүсийн бичсэн ямар ч бичил мэдээллүүд болон нийтлэлүүдэд хариу бичиж илгээж болдог! Үүний тулд хариу бичихдээ @ тэмдэгтээр эхлэж дараа нь тухайн хандаж байгаа хэрэглэгчийнхээ твиттер нэрийг бичих хэрэгтэй. Жишээ нь: @ 2bolor гэж бичээд дараа нь хариултаа бичээрэй. Энэ хүн Таны мэдээллийг даган ажиглаж уншдаг хэрэглэгч биш байж болох ч таны энэ хариуг заавал хүлээн авна. Мөн таны энэ бичсэн хариулт нь Таныг ажиглаж уншдаг бүх хүмүүст харагдах болно.
4. Тухайн нэг хэрэглэгчийн мэдээллүүдийг цаашид байнга ажиглаж уншиж байхыг хүсвэл энэ хэрэглэгчийн аватарын дор байгаа Follow товчлуурыг дарах хэрэгтэй. Ингэсний дараа та энэ хэрэглэгчийн мэдээллүүдийг өөрийнхөө твиттерын нүүр хуудсан дээр хардаг болсон байх болно.
5. Мөн өөр хүний эсвэл тухайн хандаж байгаа хүнийхээ бичснээс ишлэл авч твиттерчүүдийн хэллэгээр бол ретвит хийж болдог. Үүний тулд RT@2bolor гэж бичдэг.
6. Твиттерээр бусад хүмүүст харагдахгүй, зөвхөн илгээгч ба хүлээн авагч талуудын хооронд хувийн мэдээллүүд бас илгээж болдог. Үүний тулд хувийн мэдээллийнхээ өмнө D@bolor гэж бичих ёстой болдог. Харин хувийн мэдээллийг зөвхөн таныг ажиглаж уншдаг хүмүүст л илгээх боломжтой байдгийг битгий мартаарай.
7. Твиттерт шинэ мэдээллийг гар утаснаасаа мессаж илгээх замаар нийтлэх боломж бий.
8. Твиттерт зарим хүмүүс тухайн үед чухам юу хийж байгаагаа бичдэг, зарим нь сонирхолтой холбоосуудыг нийтэлдэг, харин зарим нь тухайн нэг асуудлаар юу бодож байгаагаа бодол санаагаа бичдэг ба эцсийн эцэст чухам юу яаж бичих нь таны шийдэх асуудал юм. Гэвч таны мэдээллүүд шинэ, агуулга сайтай, бусад хүмүүст хэрэгтэй, сонирхолтой байж гэмээнэ хүмүүс уншиж цаашилбал хариу бичиж болно гэдгийг мартаж болохгүй.
Ер нь Твиттер ямар хэрэгтэй юм бэ, бусад интернет-нийгэмлэгийн сүлжээнүүдээс юугаараа илүү вэ?
Твиттер бол нэг хүний эсвэл олон хүмүүсийн блогуудын цуглуулга биш харин бусад ижил төстэй бодол санаа, үзэл баримтлалтай хүмүүс интернетд өөрийн үзэл нэгт хүмүүсийг олох, тэдэнтэй харьцаж байх, хоорондоо шинэ шинэ мэдээллүүд солилцож байх нэг хэрэгсэл – сүлжээний үйлчилгээ юм. Хүмүүст орон зай, цаг хугацааг гэтлэн өөрт сонирхолтой хүмүүсийг эрж олох, тэдэнтэй харьцаж байх боломжийг олгодог. Үүний тулд тэд бие биесээ эккаунт дээрээ "найз нөхөд” болгон тохируулах эсвэл харьцах контактууддаа нэмэх шаардлага байхгүй юм. Та хэрэв хэн нэгний бичсэн мэдээлэлд сонирхолтой ажил хэрэгч хариу бичвэл, магадгүй хэд хэдэн удаа ч бичих хэрэг гарч болох юм, тэр хэрэглэгч танд эцсийн эцэст заавал хариу бичих л болно. Харин үүний дараа та бүхэн бүр хувийн мэдээллүүд бичдэг байнгын харьцаа тогтоож болох шүү дээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||