- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Р.Раш: Оросын төмөр замын ерөнхийлөгч айлчилж байгаа нь олзуурхууштай
УБТЗ-ын зөвлөх, Монгол Улсын тээврийн зөвлөх инженер Р.Раштай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-ОХУ-ын төмөр замын ерөнхийлөгч манай улсад айлчилна. Энэ үеэр төмөр замтай холбоотой ямар чухал асуудал яригдах бол. Таны хувьд ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?
-Оросын төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхийл өгч Олег Белозёров гэдэг хүн маргааш өглөө Монгол Улсад ирээд манайхантай уулзаж яриа хөөрөө хийгээд оройдоо буцах юм.
Ер нь Транссибирийн төмөр замын тээврийн ажлын зохион байгуулалт үр ашгийг дээшлүүлэх, Улаан-Үдээс нааш салаалж байгаа төмөр замын үргэлжлэл гэдэг утгаар энэ удаагийн хуралдааныг Монголд зохион байгуулъя, Монголын төмөр замыг түшиглэж ажиллая гэсэн. Цаашид Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ажлын талаар төр засгийн удирдлага, яам, тамгын газрынхантай нарийвчилсан яриа хийх юм.
Гол олзуурхаж байгаа зүйл бол Олег Белозёров гэдэг хүн ерөнхийлөгчөөр сонгогдоод төдийлөн удаагүй байгаа. Сүүлийн үед зөвхөн Оросын төмөр зам төдийгүй эрхэлж байгаа ажлын чиглэлээр дэлхийд нэр хүндтэй болж байгаа энэ хүний хэлж ярьж байгаа үг жинтэй, тусгаж авах шаардлагатай юм.
Уулзалтын үеэр хэлэх үг, гэрээ хэлэлцээр хийх зүйл бидэнд ихээхэн ашигтай, үр дүнтэй ажил болно гэж ахмад төмөр замчны хувьд олзуурхаж байгаа. Оросын төмөр замын нэгдүгээр хүн 1992 онд ирж байлаа. Түүнээс хойш ерөнхийлөгч нь анх удаа ирэх гэж байна. Тэргүүн дэд ерөнхийлөгч, орлогч нар ирсэн байдаг. Гэхдээ нэгдүгээр хүн төдийгүй олон улсын тээвэр, дэд бүтцийн салбарт жин дарж байгаа хүн ирнэ гэдэг нь олзуурхууштай гэж ойлгож байгаа.
-Уулзалтаар олон чухал асуудал хэлэлцэх болов уу?
-Оросын төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхийлөгчийг ирж байгаад олзуурхаж "шүүрч” авах ёстой. Саяхан гурван улсын тэргүүн уулзаж Монголын талаар явуулах транзит тээврийн хэмжээг ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин 100 сая тоннд хүргэнэ гэж хэлсэн. Дэлхийн бодлогыг тодорхойлолцож байгаа хүмүүс ингэж ярьж байна гэдэг том боломж. Энэ боломжийг сайхан ашиглах хэрэгтэй. 100 сая тонн гэдэг нь нэг хэсэгтээ хэцүү байгаа ч гэдэргээ хараад хэвтэж болохгүй, төрөл бүрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах ёстой.
Зөвхөн тээврийн ажил ч биш гадаад бодлого гээд олон талын зүйл гэж ойлгож байна. Олег Белозёровын уулзалт болон түүний дараа болох яриаг нэг бүрчлэн тэмдэглэж авах нь зүйтэй. Тэгээд ажил хэрэг болгохын төлөө мэрийх учиртай. Мөр, бодлого бүдгэрэх ёс байхгүй. Дээд хэмжээгээр ашиглах ёстой. Төлөөлөн удирдах зөвлөлийн оросын талын бүрэлдэхүүн бол жинхэнэ мэдлэг чадвар нь хосолсон агуу хүмүүс байдаг.
Манай ЗГХЭГ-ын орлогчоор ажиллаж байсан Т.Ганболд тодорхой хугацаанд манай төлөөлөн удирдах зөвлөлд Монголын талын орлогчоор ажилласан. Нэг хурлын дараа надад "Бид бүрэлдэхүүнээ бодох ёстой юм байна” гэж хэлж байсан. Зөв л дүгнэлт хийсэн байна гэж бодож байсан. Манайхан зарим үед заавал Сангийн яам, Төрийн өмчийн хорооны төлөөлөл байх ёстой гэж хоорондоо жаахан амбиц маягтай зүйл голлочихоод цаана нь улсын ямар асуудал байгаа билээ гэдгээ боддоггүй. Энэ бол бодох л зүйлийн нэг.
-Монголын төмөр зам хөгжлийнхөө бодлогыг хэрхэн тодорхойлж, боловсруулж байна вэ?
-Улаанбаатар төмөр замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мөрийн хөтөлбөрийг боловсруулж байна. Энэ сардаа багтаж сүүлийг нь мушгих шаардлагатай байгаа. Гэхдээ заавал цагт хавчигдаж яаравчлан хийж таарахгүй. Өндөр түвшний хүмүүст шалгуулах юм болж байна.
Оросын төмөр зам бол 2030 он хүртэлх мундаг программтай. Төмөр замчдынхаа их хурлаар хэлэлцэж батлуулж байсныг нь мэдэх юм. Бидэнд боловсруулсан хөтөлбөрүүд байдаг. Гэхдээ яг шахсан бяслаг, шаасан хадаас шиг хийсэн нь учир дутагдалтай байгаа юм. Манай инженер мэргэжилтнүүдийн хийж байгаа зүйл овоо чамбай болно гэж бодож байна.
Манай улсын олон удаагийн тогтвортой хөгжлийн бодлого боловсруулахад оролцож байсан Д.Содном гээд нэртэй эдийн засагчид энэ чиглэлээр гаршсан хүмүүс оролцож байгаа. Төмөр замд ч гэсэн чадварлаг хүмүүс цөөнгүй бий. 2030 он хүртэлх хөгжлөө таван жилийн шаталсан маягаар авч үзье гэж байгаа.
-Төмөр замын алдагдал нэмэгдлээ. Үүний хажуугаар улс төр дагасан томилгоо ч яригдаж байна. Энэ талаар таны бодлыг сонирхож байна?
-Ашиг алдагдал гэдэг харьцангуй ойлголт. Ашигтай ажиллая гэх юм бол зарим хөрөнгө оруулалтаа хасна. Ер нь дүрмийн дагуу бол суусан газраасаа шороо атгаж үр ашигтай ажиллах, зардал хэмнэх бодлогыг хүчтэй, идэвхтэй явуулах ёстой. Хүн болгон урдах ажилдаа эзний ёсоор хандаж мөрөө сэтэртэл зүтгэж чадах юм бол болохгүй зүйл байхгүй.
Алдагдлыг аваад үзвэл зайлшгүй хийх ёстой зүйлс байна. Тухайлбал, зам засварын ажил. Эцсийн эцэст төмөр замын галт тэрэгний аюулгүй байдлыг баталгаатай хангаж байж тээвэр үйлчилгээний ажлыг сайн явуулна. Улсын төмөр замын албыг төмөр замчид сайн хашна гэсэн үг. Гэтэл өнөө жилийн байдлаар 19 км газарт их засвар хийнэ. Чамлахаар чанга атга гэгчээр яахав хийж байна.
Гэхдээ ийм маягаар цааш гэлдрэх юм бол бид замын аж ахуйгаа доош нь оруулчих гээд байна. Эргээд татаж авахад их зардал гарах зэргээр тун бэрх. Засвар тордолгооны ажлыг зохих хэмжээнд сайн хийж км-ыг нэмж байх шаардлагатай. Миний бодлоор жилд багаар бодоход 60 км замд их засвар хийж, барих хэрэгтэй. Төмөр замын рейс, дэр мод хавчаар хадааснаас эхлээд үнэ мөнгө нь ямар байгаа билээ зэрэг маш олон зүйлээс шалтгаалдаг.
Гэхдээ алдагдалтай ажиллалаа гээд хамраараа шургачиж байгаа явдал биш. Төмөр замчид урьдын адилаар албандаа үнэнч яваа. Төмөр замын удирдлагын талаар янз бүрийн юм дуулдах юм. Хамгийн бүдүүн баргаар хэлэхэд төмөр зам гэдэг зүүний үзүүр багтахааргүй тийм л нарийн мэргэжлийн байгууллага юм шүү дээ. Үүнийг тухайн үеийн улс төрийн хандлагаар нааш цааш нь болгож таарахгүй. Ер нь аль болох зөв хандлага чиглэлтэй төмөр замын төлөө байх учиртай.
-Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар төмөр замын ерөнхий хувь нийлүүлэгчийг Зам тээвэр хөгжлийн яам байхаар шийдвэрлэлээ. Мэргэжлийн хүний нүдээр харахад ямар байр суурьтай байна вэ?
-Энэ асуудалд би саналаа хэлж байсан. Ер нь гэрээ хэлэлцээрийн дагуу Оросын талаас Зам харилцааны яам, Монголын талын Зам тээврийн яам байдаг юм. Гэтэл бодит байдал дээр саяхныг хүртэл Сангийн яам байж ирсэн. Дараа нь Зам тээврийн яам болсон. Мэргэжлийн үүднээс харьцах техник технологи, хөрөнгө мөнгө, боловсон хүчнийг ярихад мэргэжлийн яамаар толгойлуулсан нь тун оновчтой шийдэл гэж ойлгож байгаа.
Оросын тал ч тэгж хүлээж авна. Түүнээс хэн нэгэн хүнтэй төмөр замын асуудлыг ярих биш мэргэжлийн яам, сайд төмөр замынхаа асуудлыг Оросын талын нэгдүгээр хүнтэй уулзаж ярих нь аятайхан харагдах учраас зөв шийдэл гэж хүлээж авч байна. Төмөр замдаа дөт юм даа.
-Төсөв хүндрэлтэйгээс болж жил тутмынхаа засвар үйлчилгээг хийж чадахгүй байдалд байна. Ер нь төмөр замын хөгжил аль шатанд байна вэ?
-Монголын төмөр замын өнөөгийн байдал улс орныхоо хөгжлийн фоноос харагдана. Дээгүүр нь өнхөрч байгаа дугуй учраас цаад дэвсгэр нь ямар янзтай байна вэ гэдгээс шалтгаална. Ерөнхийдөө техник технологи нэлээд хуучирсан. Ачаа, суудлын вагон, замын байдал ч элэгдэх талруугаа орчихоод байна. Гэхдээ засаг төр огт анхаарахгүй байна гэвэл худлаа.
2009 онд Засгийн газар нийгэмлэгийн капитал хувь хөрөнгийг хоёр талаас нь 125 сая ам.доллараар нэмэгдүүлье гэсэн шийдвэр гаргаад тэр төсөл хэрэгжиж 2018 онд дуусах юм. Оросын талаас зүтгүүрийг нэг хэсэгт нь өндийлгөж өгсөн. Гэхдээ чамлалттай зүйл бий. Нөгөө талаар ачааны вагоны парк сүрхий хуучирсан. Замын асуудлыг дээр ярьсан.
Энэ мэтчилэн анхаарах ёстой зүйл байна. Энд нэг зүйлийг хэлэхэд бид долоо хэмжиж нэг огтол гэдгийг сайн хийж сурах ёстой. Ний нуугүй хэлэхэд улс амьтны аманд орчих хандлага ажиглагддаг. Тэр жил Япон улсаас үзүүлсэн зээл тусламжийн ажил тухайн үедээ загатнасан газар маажих шиг болсон.
Түүнээс хойш огт юм хийгээгүй, гараа хумхиад суугаагүй. Одоо болж өгвөл бүх тал дээр нь дөмөгхөн шинэчлэлтийг хийчихмээр байгаа юм. Шинэчилж байж их ачааг нэвтрүүлж чадна. Төсөл программаа дөмөгхөн хийгээд Оросын талын хувь нийлүүлэгчдээ сайн танилцуулаад төсөл, хөрөнгө оруулалт, хамтарч ажиллах, зээл авах янз бүрийн аргаар эрж хайх хэрэгтэй.
С.Уянга
Зууны мэдээURL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||