Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Асгатын мөнгөний орд хэний гарт орсон бэ?

Асгатын мөнгөний орд хэний гарт орсон бэ?Асгатын мөнгөний ордод яг өнөөдрийн байдлаар хэн эзэн суугаад байна вэ? Энэ асуултад хэн хариулт өгөх вэ? Сонгуулийн үеэр Эрдэнэтийн 49 хувийг монголчууд авлаа хэмээн сүр дуулиантай зарлаж, араас нь бөөн бөөн хардлага, сэрдлэг өнөөг хүртэл дагуулсаар л яваа. Эрх баригчид энэ наймааны дундуур ямар нэгэн хууль бус юм гүйсэн байж болох талтай хэмээн хардлагаа нэг тийш болгохоор ажлын хэсэг хүртэл байгуулан ажиллаж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсгийг шүлэгч-улстөрч Ж.Мөнхбат ахлан ажиллаж байна. Нэгэнт наймаа хийгдэж Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын аж ахуйн нэгжийн хуулинд нийцэж үйл ажиллагаагаа явуулах болсон, тэгээд ч төр өөрийн өмч бүхий компаниа шалгах эрхтэй тул ямартай ч ажлын хэсгийн зүгээс энэхүү гэрээ хэлцэлтэй холбоотой хууль бус зүйл байгаа эсэхийг шалгаад гаргаад ирэх нь дамжиггүй биз.

Ер нь Эрдэнэт үйлдвэр сүүлийн жилүүдэд Оросын талд шальтай ногдол ашиг гаргаж өгч чадахгүй ирснийг эдийн засагчид онцолдог. Энэхүү хоёр улсын Засгийн газар болон гуравдагч этгээд оролцсон гэрээ хэлцлийн үр дүн олон нийтэд зарлагдах үед Оросын хэвлэлүүдээр эдийн засгийн өгөөж багатай, түншлэхэд хүндрэлтэй байсан хөрөнгүүдээс салж эхэллээ хэмээн бичиж байжээ. Тухайлбал "Коммерсант” сонинд гэхэд дээрх хэлцлийг "ЗХУ-ын үеийн, олон асуудал дагуулсан түншлэлээс ОХУ гарлаа” гэж тодорхойлсон байдаг. Бусад хэвлэлүүдийн нийтлэлээс харахад ч үүнтэй адил утга давамгайлсан ба Gazetа.ru цахим хуудаснаа зэсийн зах зээлийн төлөв сайнгүй байгааг ч Эрдэнэттэй холбож, зөв шийдвэр хэмээн онцолж байжээ.

Тэгвэл энэхүү мэдээллүүдэд "түншлэхэд хүндрэлтэй байсан хөрөнгүүдээс салж эхэллээ” хэмээсэн нь ганц Эрдэнэтийг биш Монголросцветмет нэгдлийг ч давхар хэлсэн хэрэг гэж ойлгож болно. Монголд ч бас нэг л өдөр Эрдэнэт үйлдвэрийнхээ хувийг Оросын талаас худалдаж аваад Монголын талд шилжсэн дуулиантай зэрэгцээд Монголросцветмет нэгдлийн ОХУ-ын талын 49 хувийг мөн монголчуудын гарт орсон болохыг тэр үед л мэдсэн билээ.

Гэтэл тэр цагаас хойш Эрдэнэтийн хувийн талаар олон нийт, улстөрчид ярих хэрнээ  Монголросцветмет нэгдлийн хувь заяа хэрхсэн, цаашлаад Асгатын мөнгөний орд юу болж байгаа талаар хэн ч үг хаяхгүй байгаа нь хачирхалтай.

Монросцветмет, Эрдэнэт үйлдвэрийг өмнө нь Монгол-Оросын хамтарсан үйлдвэрийн зөвлөл хэмээх хоёр талын төлөөлөгч бүхий байгууллага үйл ажиллагааг нь чиглүүлж явдаг байсан ба өмчлөлийн хувьд Оросын талаас Ростех Монголын талаас ТӨХ-ны мэдэлд байгаад сүүлд "Эрдэнэс Монгол” болж өөрчлөгдөж байсан.

Монголросцветмет нэгдлийн 51 хувийг дээр дурдсан "Эрдэнэс Монгол” эзэмшдэг байсан бол одоо Оросын талын 49 хувийг худалдаж авсан далд эзэд нь хэн бэ гэдгийг огт дурдахгүй байна. Эрдэнэтээс ялгаагүй мөн л Худалдаа Хөгжлийн банкны мэдэлд оччихоод байгаа гэх мэдээлэл явдаг ч үүнээс цааш газар үгүй гэдэг шиг сураг үгүй. Тэгсэн мөртлөө Эрдэнэтийн 49 хувийг л бултаараа яриад байдаг, тэр байтугай шалгах ажлын хэсэг хүртэл гаргасан. Тэгвэл Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн хувьд ХХБ-ны мэдэлд Эрдэнэттэй хамт очсон гэгдээд байгаа Монголросцветметийн 49 хувийг тойрсон асуудалд мөн л шалгалт оруулах ёстой. Хамгийн гол нь энэ нэгдлийн дүрмийн санд Асгатын мөнгөний ордын лиценз байдаг. Тэгэхээр энэ наймаанд Асгатын орд газар зарагдсан байгаа юм.

Асгатын мөнгөний opд нь Moнгoл Улсын бapyyн xoйд xэcэгт Монгол Алтайн Сийлхэмийн нурууны өндөр уулархаг бүсэд, OXУ-ын Гopно-Aлтaй бa Тyвa yлcтaй хил залган оршдог бөгөөд Зacaг зaxиpгaaны нэгжийн xyвьд Бaян-Өлгий aймгийн Hoгooннyyp cyманд харьяалагддаг. MV-004388 – Асгатын ордыг (37.03 га талбай) 2002 оноос, MV-008191 – Асгатын өмнөд участок, 390.28 га талбай бүхий ордыг 2004 оноос, MV-008645 – Асгатын хойд төвийн хэсэг, 620.63 га талбай бүхий ордыг 2004 оноос, MV-000278 – Асгат, 2.41 га талбай бүхий ордыг 1996 оноос хойш ашиглалтын тусгай зөвшөөрлүүдээр Монголросцветмет нэгдэл тус тус эзэмшсээр ирсэн. Улсын хилийг хоёр ч удаа давж хүрдэг байсан зэрэг бэрхшээлтэй байдлыг нэлээд хэдэн жилийн өмнө Монгол Улсын Засгийн газраас барилгын цэргийн 340-р анги байгуулж, 3.4 тэрбум орчим төгрөгөөр 10-аад км-ийн урттай уулын сайжруулсан зам тавьж байж арилгасан байдаг. Сүүлийн үед Монголросцветмет нэгдлийн бусад орд газруудынх нь хувьд олборлолт багасаж, хуучин шигээ том байгууллага биш болсон, эдийн засгийн өгөөж нь буурсан ч Асгатын ордын лиценз гол үнэ цэнийг нь агуулдаг байсан гэвэл наймааны цаад зорилго Асгат руу чиглэсэн байж болох. Тэгвэл энэхүү ордын лиценз өнөөдөр Монгол Улсын төрөөс гадна хувийн аж ахуйн нэгжийн гарт орсон байгаа. Яагаад Асгатын талаар төр засгийн зүгээс, холбогдох байгууллагуудаас мэдээлэл өгөхгүй, ярихгүй байна вэ, хэний гарт орсон, яагаад ийм орд байгаагүй юм шиг л чимээ алдарчихав? Хэн хариулт өгөх вэ?

politik.mn


Асгатын мөнгөний орд хэний гарт орсон бэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани