- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюутолгойн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу
Монгол Улсын Засгийн газраас олон улсын түвшинд хэрэгжүүлж буй анхны мега төсөл нь "Оюутолгой” юм. Хөрөнгө оруулагч "Rio Tinto” компанийн хувьд ч ирээдүйд хамгийн их өгөөж өгөх "саалийн үнээ” нь. Уг төслийн хоёрдугаар шатны буюу далд уурхайн бүтээн байгуулалт хэд хэдэн шалтгааны улмаас өнгөрсөн долдугаар сараас хойш царцсан. Гэвч ихэнх асуудлаа шийдвэрлэж, өдгөө далд уурхайн техник, эдийн засгийн үндэслэл, төслийн санхүүжилтийн нөхцөл шийдлээ хүлээж буй аж.
Энэ онд "Оюутолгой” компани 135-160 мянган тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэх зорилго тавьсан байна. Харин далд уурхай ашиглалтад орж, бүрэн хүчин чадлаараа ажиллах үед жилд 1.2 тэрбум фунт буюу одоогийн ханшаар дөрвөн тэрбум ам.долларын өртөг бүхий зэс, 600-700 мянган унци алт (800 сая ам.доллар), гурван сая унци мөнгө (55 сая ам.доллар) үйлдвэрлэнэ гэж төлөвлөжээ.
-ОЮУ ТОЛГОЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙГАА ЮУ-
Оюутолгойн асуудал дэлхийн анхаарлын төвд байна. Зарим нь хоёр дахь шатны санхүүжилтийн асуудал шийдэгдэхгүй байгаагаас тус төсөл зогсонги байдалд орсон гэж мэдээлж буй юм. Энэ асуудлын хүрээнд албаны эх сурвалжаас зарим зүйлийг тодрууллаа. Оюу толгойн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа аж. Өнөөдрийн байдлаар, Оюу Толгой төслийн хэмжээнд хөдөлмөр эрхлэж буй монгол ажилчдын тоо 7500 гаруй гэсэн албан ёсны мэдээлэлтэй байна. Өөрөөр хэлбэл, монголчуудын эзлэх хувь 92.3 хувьд хүрчээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр Баяжуулах үйлдвэрийн самнах аппаратын шүд хугарч, засвар хийснээс өөр саатал, доголдол гараагүй байгаа аж. Өнгөрсөн онд тус компани 26 мянган тонн баяжмал дахь зэс борлуулж, 51 сая долларын орлого төвлөрүүлжээ.
Оюутолгойн санхүүжилтэд зориулж зээл олгох хугацаа дуусчээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн банктай харьцдаг банк санхүүгийн 20-иод корпораци, компани Оюутолгойд хөрөнгө оруулах хүсэлтэй байгаа учраас дахин зээл олгох хугацааны талаар ярих үүд хаалга нээлттэй гэнэ.
-"РИО ТИНТО” МОНГОЛЧУУДЫГ "ХУЛХИДАХГҮЙ” ГЭВ-
"Оюутолгой маш олон хувьцаа эзэмшигчтэй. Тус компанийн тухай таагүй мэдээлэл тухайн өдрийн ханшид нөлөөлдөг. Тиймээс хэн нэг улс төрчийн амны зоргоор ярьсан зүйлд хошуурч, ташаа мэдээлэл олонд түгээх нь багагүй сөрөг үр дагавартайг албаны хүн хэлж байна.
Тэрээр "Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. "Рио Тинто” их хэмжээний мөнгөөр хөрөнгө оруулалт хийж байгаа. Өнөөдөр бүх зүйл ил тод байдалтай яваа. Дэлхийн стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулахгүй бол зөвхөн Монголоор хязгаарлагдахгүй. Чили, Автсрали, Африк зэрэг бүх оронд салбар нь байна. Ганц зэс ч биш, алмаз, төмөр, зэс, хөнгөн цагаан, нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Оюутолгойд хөрөнгө оруулалт оруулаад "хулхидаад” явчихвал салбар том компаниуд нь юу болох вэ. Ямар ч засгийн газар хүлээж авахгүй шүү дээ” хэмээн учирлана лээ.
-ОЮУТОЛГОЙ КОМПАНИ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД БҮРТГЭЛГҮЙ-
"Оюутолгой” компани Монголын хөрөнгийн биржид бүртгэлгүй, харин "Рио Тинто”-гийн хувьд бүртгэлтэй юм байна. Монголын Засгийн газар хөрөнгө оруулагч талтай "Оюутолгой”-г тус биржид бүртгүүлэх талаар тохиролцсон тохиолдолд боломжтой аж.
Оюутолгой төслөөс болж Монгол Улсад хуримтлагдсан өр байхгүй гэж албаны төлөөлөгч онцолсон. Гэхдээ "Чингис бонд”-оос 34 хувийн хөрөнгө оруулалтаа яагаад хийж болоогүй юм бол гэсэн асуудал хөндөнө лээ. Мөн "Хоёр тал уулзаж бүтээлчээр ажиллаж байгаа нь чухал” гэж онцлов.
Хоёр талын хооронд маргаантай байдаг 30 гаруй асуудлын дийлэнхийг шийдсэн мэдээлэл байна. Удтал "Хэлэлцээ хийгдэж байна” гэж яригдаж буйн цаана Монгол Улсын Засгийн газар санхүүгийн хүндрэлтэй байгаа зэрэг тодорхой асуудлууд байгаа бололтой. Отгочулуу, Ганболд нарын хэлснээр асуудлыг шийдэж дуусах хугацаа тун ойртсон гэнэ. Хамгийн анхаарал татсан, гацаагаад буй асуудал нь төслийн хоёрдугаар үе шатны ТЭЗҮ бөгөөд энэ оны зургадугаар сарын төгсгөлд дууссан байх ёстой аж.
-ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ОРЛОГОО "РИО ТИНТО”-Д ТУШААЖ БАЙНА-
Өнөөдрийн байдлаар олон улсын хөрөнгө оруулагчид болох "Рио Тинто” болон "Туркойз Хилл Ресурсез” компаниуд нь Оюу Толгойн бүтээн босголтыг 100 хувь санхүүжүүлсээр ирсэн ч ямар нэгэн үр өгөөж хүртээгүй байгаа аж. Одоогоор манай Засгийн газар тус бизнест ямар нэгэн байдлаар хөрөнгө зарцуулахгүй шийдэлд хүрсэн хэвээр буй юм. "Рио Тинто” болон "Туркойз Хилл Ресурсез” 2009-2011 онуудад нийт 250 сая ам.долларын татварын урьдчилгаа төлбөрийг Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр, түүний богино хугацааны санхүүжилтийн шаардлагыг хангах үүднээс төлсөн.
Өнгөрсөн сарын 26-ны өдөр "Туркойз хилл ресурсез”-ийн жилийн тайлан гарсан байна. Өнөөдрийн байдлаар Монголын Засгийн газар 34 хувиа эзэмшиж буй гэж хэлж байгаа ч нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй. Хэрвээ хөрөнгө оруулалтаа хийчихсэн бол 1.6 сая ам.доллар буцаагаад авсан байх гэнэ. Харамсалтай нь энэ мөнгө зээлдэгч компани буюу "Рио Тинто”-гийн данс руу шууд шилжсээр байгаа аж.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||