Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хөрөнгө оруулагчдын хувьд “халуухан бүсгүй” байсан Монгол хаягдаж үлдэв

Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг хоёр хөршийн болоод дэлхийн томоохон хэвлэлүүд хэрхэн дүгнэн бичиж буйг "Монгол дэлхийн хэвлэлд” булангаараа тоймлон хүргэж байна.

 

Хөрөнгө оруулагчдын хувьд “халуухан бүсгүй” байсан Монгол хаягдаж үлдэв

 

 

WSJ: Хөрөнгө оруулагчдын хувьд "халуухан бүсгүй” байсан Монгол хаягдаж үлдэв

 

АНУ-ын томоохон хэвлэл "Wall street journal” сонинд өрөндөө баригдаж, хөрөнгө оруулагчид нь зугтсаныг дээрх агуулга бүхий нийтлэлдээ тодотгожээ. Үүнд "Дэлхий дээр хөрөнгө оруулагчдын  шинэ гарц олж харж чадаагүй нэгэн булан орших ажээ. Тэр нь  Монгол. Учир нь тэд тэр буланд хөрөнгө оруулах нь хэтэрхий эрсдэлтэй гэж үзсэн хэрэг л дээ. Алт, зэсний ашиглагдаагүй арвин их нөөцтэй, ирээдүйд чулуу болж мэдэх  дэлхийн хамгийн сийрэг хүн амтай тус улс руу хөрөнгө оруулагчид шуурч байсан цаг саяхан.

 

Гэвч хөгжингүй орнуудад гаргасан бондын өгөөж сөрөг дүнтэй гарч, хөрөнгө оруулагчид эрсдэл бага хувилбарыг эрэлхийлж, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасантай холбоотойгоор энэ оны долдугаар сар гэхэд  тус улсын өрийн хэмжээ зургаан хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Наймдугаар сард Монгол Улсын Сангийн сайд тус улсын ДНБ-ий 55 хувиас хэтрүүлж болохгүй өрийн тааз аль хэдийнэ 78 хувьд хүрсэн талаар мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдыг цус харвуулах дөхсөн.

 

Түүний илчлэлт Монголын зах зээлийн валютын ханш огцом унахад ч нөлөөлөв. Өнгөрсөн сард гэхэд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 7.7 хувиар унаж, үндэснийх нь мөнгөн тэмдэгт  хөгжиж буй орнуудын дундаа хамгийн сул валют болж хувирсан билээ. Гэхдээ Олон улсын санхүүгийн хүрээлэнгийн Ази номхон далайн ахлах эдийн засагч Бежоё Дас Гупта "Саяхныг хүртэл Монголын зах зээл бүрхэг байсан. Тэд буруу зүйл юу ч хийгээгүй.

 

Гэхдээ хэвийн байдалд орохын тулд хүндхэн сорилттой тулгарна” гэж онцолсон. 2011 онд зэс, алт, төмрийн ханш өссөнтэй холбоотойгоор эдийн засгийн өсөлт нь 17 хувьд хүрч, дэлхийн хамгийн хурдацтай өсөлттэй улс болж байлаа. Одоогоор Хөрөнгө оруулагчдын хамгийн гол найдвар нь эдийн засгийн өсөлтийн ихэнх хувийг бүрдүүлдэг алт, зэсний уурхай болж хувираад байна. 2015 оны арванхоёрдугаар сард  тус улсын Засгийн газар Рио Тинто компанитай дөрвөн жил дуншсан Оюутолгойн ордын хоёр дахь хэсэг дэлхийн хамгийн том нөөцтэй далд уурхайн гэрээг үзэглэсэн.

 

Гэвч төсөл амжилттай хэрэгжихэд  ханш том саад учруулж байна. Тодруулбал, зэсийн үнэ дэлхийн зах зээлд хоёр дахин унасны улмаас  улсын санхүүгийн хямрал гүнзгийрч, шинэ Засгийн газар онцгой нөхцөл байдалд ажиллаж байгаа юм” гэсэн байв.

 

Xinhuanet.com: Монгол Канадаас хөрөнгө оруулалт татах нь

 

Тэгвэл манай өмнөд хөршийн төрийн мэдлийн "Синьхуа” агентлагийн цахим хуудаснаа эдийн засгийн хүндхэн сорилттой тулгарч буй манай улс Канадаас хөрөнгө оруулалт татахаар мэрийж, тус улсын спикерийн айлчлалын үеэр ч энэ талаар үг унагаж дөнгөснийг онцолсон байлаа. "Канадын спикер Жеофф Реган хоёр өдрийн хугацаагаар Монголд айлчиллаа. Айлчлалын хүрээнд хоёр улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд талууд тохиролцоонд хүрчээ. 

 

Айлчлалын үеэр Реган хоёр улсын харилцааг өргөжүүлж, шинэ шатанд гаргахад түүний энэ удаагийн айлчлал чухал ач холбогдолтой гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр "Канад, Монгол хоёр улсад нийтлэг талууд маш их. Хоёр улсын эдийн засаг ч яг адил дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ өсч буурахад нэрвэгдсэн” гэж хэлжээ. Харин Монголын засгийн газрын удирдлагууд гадны хөрөнгө оруулалт тэр дундаа Канадын хөрөнгө оруулалтыг хамгаалж, дэмжинэ гэдгээ онцолж байлаа.

 

УИХ-ын дарга М.Энхболд "Эдийн засгийн хямралын эсрэг Монгол улсын засгийн газар иргэдийнхээ нуруунд хүнд ачаа үүрүүлэхгүйгээр эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулахад гадаадын хөрөнгө оруулалт чухал гэж үзэж байгаа” хэмээн өгүүлсэн. Мөн "Тиймээс бид хөрш болон бусад орнуудын үзүүлсэн хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжихэд онцгой анхаарал хандуулах болно” хэмээн нэмж хэлэв. Үүнээс гадна Монголд хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулагчдын аюулгүй байдлыг хамгаалахад Засгийн газраас тодорхой арга хэмжээг авч ажиллахаа амлаж,  хоёр улсын харилцааг цогц төвшинд аваачин хөгжүүлэх сонирхолтой байгаагаа ч илэрхийлээд амжив. Улмаар айлчлалын үеэр хөрөнгө оруулалтыг  дэмжих засгийн газар хоорондын баримт бичгийг үзэглэжээ” гэсэн байлаа.

 

www.mining.com: Хямралаас гарах эхний алхам Тавантолгойг хөдөлгөх

 

Дэлхийн "mining.com”, "reuters”, "finance.yahoo.com” зэрэг  томоохон сайтуудад зургадугаар сард болсон сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын Засгийн газрын хямралаас гарах эхний алхам нь Тавантолгойн ордыг дахин хөдөлгөх гэдгийг тодотгон бичсэн байлаа. 

 

Тус нийтлэлд "Бэлэн мөнгөний гачигдалд орж, улс орон нь дампуурах дээрээ тулаад буй далайд гарцгүй Монгол Улс  өвчилсөн эдийн засгаа сэргээх гаргалгааг  хайж, Өмнийн говийн том орд Тавантолгойн уурхайг дахин ашиглахаар зэхэж эхлэв. Үүний эхний алхам болж, Тавантолгойн ордын лицензийг эзэмшигч "Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани ордын нөөц, эдийн засгийн үр өгөөжийг тооцож эхэлжээ.

 

"Бид боломжит бүх хувилбарыг тооцож байна” хэмээн "Эрдэнэс Тавантолгой” компанийн эдийн засаг, хөгжил хариуцсан захирал С.Ашидмөнх "Ройтерс” агентлагт ярицлага өгөхдөө хэлсэн бөгөөд "Хэрэв эрдэнэс Тавантолгойд цаашлаад Монголын эдийн засагт өгөөжтэй л бол бид хэнтэй ч хамтран ажиллахад бэлэн байна” гэж нэмж хэлжээ. Зах зээл дэх түүхий эдийн үнийн уналт, Хятадын эдийн засгийн удаашрал, хөрөнгө оруулалтыг хязгаарласан хууль, засаглалын буруу бодлоготой холбоотойгоор хөрөнгө оруулагчид нь дайжсаны улмаас байгалийн арвин их нөөц баялагтай  Зүүн Азийн энэ улс хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин олохын тулд аргаа барж байна. 

 

Уг нь Засгийн газрын албаны их сурвалжийн өгүүлснээр тус улсын эрдэс баялгийн нийт үнэлгээ 1.3 их наяд ам.доллар аж. Өмнөговьд орших Тавантолгойн орд бол гангийн түүхий эд, дэлхийн хамгийн сайн чанарын коксжих нүүрстэй бөгөөд нөөц нь 7.5 тэрбум тонн хэмээн таамагладаг. Гэвч ордын үйл ажиллагааны менежментийг хэн хариуцах нь засаг захиргааны туйлбаргүй хүнд суртлаар тодорхойлогддог нь гол асуудал юм. 

 

2011 онд АНУ-ын уул уурхайн "Peabody energy”, Хятадын Шенхуа болон Орос Монголын консерциумыг үйл ажиллагааны менежмент хийх компаниар тодруулсан боловч, хоёрхон сарын дараа Монголын аюулгүй байдлын зөвлөл цуцалсан шийдвэр гаргасан байдаг. Улмаар өнгөрсөн жил парламент дээр Тавантолгойг гадны консерциумд өгөхгүй хэмээн шийдсэнээр Хятадын "Шенхуа энержи”, Японы Сүмитомо корпораци хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Mongolian mining Corp”-ийн Тавантолгой дахь сонирхол царцсан.

 

Хэдий тийм боловч дээрх компаниуд Тавантолгойд оролцох сонирхол нь хэвээр байгаагаа илэрхийлдэг юм. Тэгвэл шинээр байгуулагдсан Засгийн газар Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг нааштайгаар эргэн үзэж, ордыг түшиглэж Японы Марубенитэй хамтран барих цахилгаан станц болон Хятадын Чалько группт төлөх өр зэрэг асуудлыг шийдэхээр ажиллаж эхэлжээ.

 

www.moodys.com: Зээлжих зэрэглэлийг дахин бууруулж болзошгүй

 

"Moody’s” хөрөнгө оруулагчдын үйлчилгээний төвөөс Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны зээлжих зэрэглэлийг "B2”-оос "B3” болгон бууруулж,  ирээдүйн төлвийг "сөрөг” хэмээн үнэлжээ. Үүний зэрэгцээ Засгийн газрын өрийн зэрэглэлийг "B3” болгон бууруулсан бол богино хугацааны зээлжих зэрэглэлд өөрчлөлт оруулалгүй хэвээр үлдээжээ. 

 

Тус агентлагийн тайланд дурьдсанаар Монгол Улсын зээлжих зэрэглэл ирэх гурван сард дахин буурах магадлалтай хэмээн үзсэн байна. Монгол улсын Засгийн газрын хямралаас гарах хөтөлбөрийн үр дүн, түүний ДНБ-ий өсөлтөд үзүүлэх нөлөө гадаад өрийн эргэн төлөлтийг дахин санхүүжүүлэх чадвартай болох эсэхээс шалтгаалж зээлжих зэрэглэлийг дахин бууруулах талаар авч үзнэ гэжээ.

 

Гэхдээ тус агентлагаас ирэх 12-18 сарын хугацаанд Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах магадлалтай, сөрөг хандлагатай байна хэмээн дүгнэсэн байгаа юм. Он гарсаар хоёр дахь удаа манай зээлжих зэрэглэл буурч байгаа нь энэ. Өнгөрсөн наймдугаар сарын 19-нд олон улсын үнэлгээний "Standard & Poor’s”, "Fitch” зэрэг агентлагууд ч манай улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг "B-" болгон бууруулсан билээ.

 

Эх сурвалж: mminfo.mn/ Даваахүү

Хөрөнгө оруулагчдын хувьд “халуухан бүсгүй” байсан Монгол хаягдаж үлдэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

Өнөөдөр, 12:06
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

Өчигдөр, 15:40
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани