- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Эргэл XII” талбайд “Смарт ойл инвэстмент лимитед” хайгуул хийнэ
Газрын тосны хайгуулын "Эргэл XII” талбайд Ашигт малтмал, газрын тосны газар болон БНХАУ-ын "Смарт ойл инвэстмент лимитед” компани хооронд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгууллаа.
Энэ үйл ажиллагаанд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Баатарцогт, "Smart Oil investment” компанийн толгой компани "Sinogeo”-ийн Ерөнхийлөгч Жөу Жин Мин нар гарын үсэг зурж, албаны бусад төлөөлөгчид оролцсон юм.
35.5 САЯ ДОЛЛАР ЗАРЦУУЛНА
Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл, Мандах сумыг хамрах 11630 ам.км талбай бүхий "Эргэл XII” талбайд ашиглалт явуулах компанийн сонгон шалгаруулалтыг 2014 онд олон улсад нээлттэй зарласан байдаг. Энэхүү тендерт БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Смарт ойл инвэстмент лимитед” компани шалгарсан аж. Тус компани "Эргэл XII” талбайд хайгуул явуулах найман жилийн хугацаанд геологи, хүндийн хүч болон соронзон хайгуул хийх юм байна.
Тухайлбал, 1000 тууш км-т хоёр хэмжээст, 100 ам.км талбайд гурван хэмжээст чичирхийллийн судалгаа хийх бөгөөд хайгуул, үнэлгээний найман цооног өрөмдөх юм. Хайгуулын ажилд нийт 35.5 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөж буйгаа хөрөнгө оруулагч талаас мэдээллээ. Энэ нь хайгуул хийх хугацаанд зарцуулах хөрөнгийн доод хэмжээ гэдгийг албаныхан онцоллоо. Мөн байгаль орчны нөхөн сэргээлтэд нэг сая ам.доллар зарцуулах юм байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Баатарцогт "Гадаадын хөрөнгө оруулалт, хайгуулын ажил багассан өнөө үед хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлэсэн, хайгуулын ажлаа сайтар төлөвлөсөн компанитай гэрээ байгуулж байна. Энэ нь Монгол улс дахь газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой. Мөн газрын тосны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах томоохон алхам гэж үзэж байна” гэсэн юм.
Жилийн олборлолтын хэмжээ хоёр сая баррель хүрэх нөхцөлд орон нутагт хүүхдийн цэцэрлэг барих юм. Түүнчлэн АМГТГ-т чичирхийллийн боловсруулалт, тайлал хийх багаж тоног төхөөрөмжөөр туслах юм байна. Мөн газрын тосны зургаан мэргэжилтэнг газрын тосны хайгуул, олборлолтын чиглэлээр сургалтад хамруулах аж.
Хайгуулын явцад газрын тос илэрвэл ашиглалтыг хэрхэн хийх талаар ярилцан талууд 40:60 хувиар буюу олборлосон газрын тосны 40 хувийг Монголын Засгийн газарт өгөх тухай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан байна. Нэг өдөрт олборлох олборлолтын хэмжээнээс шалтгаалан 70 хувь хүртэл өсөх боломжтой. Тодруулбал, нэг өдөрт 15 мянган баррелээс дээш хэмжээтэй газрын тос олборлож эхэлбэл олборлолтын 70 хувийг Монгол улсын Засгийн газарт ногдохоор гэрээнд заажээ.
"Smart oil investment” КОМПАНИ ГЭЖ ХЭН БЭ?
"Смарт ойл инвэстмент лимитед” компанийн толгой компани болох "SINOGEO” нь газрын тос, байгалийн хийн хайгуулын орчин үеийн дэвшилтэт технологоор өндөр үр бүтээмжтэйгээр газрын тос олборлох үйлчилгээ үзүүлдэг газрын тосны хөрөнгө оруулалтын компани аж. Тус компани газрын тос, байгалийн хийн эрэл хайгуулын ажлын явц болон илрүүлэлтийг 80 хувийн амжилттай хийж байсныг "SINOGEO” компанийн Ерөнхийлөгч Жөү Жин Мин онцоллоо.
Тиймээс газрын тос, байгалийн хийн хайгуулаар ихээхэн амжилт олж дэлхийд нэр хүндтэй болсон байна. "SINOGEO” компани 2011 онд Хятад улсын "А” зэрэглэлийн хөрөнгийн биржэд амжилттай гарсан бөгөөд хөрөнгийн бирж дэх үнэлгээ нь 120 тэрбум юань болсон байна. Өвөрмөц технологийг ашиглан газрын тосыг өндөр бүтээмжтэйгээр илрүүлэх, бага зардалаар газрын тос, байгалийн хий олборлох нь тэдний хөгжлийн зарчим аж.
"Смарт ойл инвэстмент лимитед” компани нь Хятад улсын Бохай далайн 05/31 талбайн 270 хавтгай дөрвөлжин километр хайгуул, ашиглалтын эрхийг эзэмшиж буй. Тус талбайд өнгөрсөн онд өрөмдлөг хийж дээд зэрэглэлийн нөөцтэй газрын тосны орд илрүүлсэн аж.
Мөн энэ оны гуравдугаар сард АНУ-ын "Chevron” газрын тосны компани эзэмшиж байсан Техас мужийн "Midland Reinecke” газрын тосны хайгуулын талбайн эрхийг шилжүүлэн авчээ. Мэдээж газрын тосны хайгуул хийх нь өндөр техник технологи, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан, эрсдэл өндөртэй ажил хэдий ч тус компани дэлхийн түүхий тосны зах зээл дэх ханш уналттай байгаа цаг үед үр өгөөжтэй ажиллахаа илэрхийлж байв.
"Смарт ойл инвэстмэнт лимитэт” компани нь "SINOGEO”-ийн өндөр үр бүтээмжтэйгээр газрын тос илрүүлэх, хайгуулийн эрсдэлийг бууруулж, шинэ технологи, мэргэжлийн боловсон хүчин болон стандартчилсан удирдлагын системийн давуу талаа ашиглаж, шинжлэх ухаанчаар гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх ажээ.
Тус компани "Эргэл XII” талбайн хайгуулыг амжилттай хийж, богино хугацаанд газрын тос илрүүлэн ашиглалтын шатанд шилжүүлж Хятад, Монгол хоёр орны ард түмэнд эдийн засгийн үр өгөөжөө өгөхийг зорьж буй гэнэ.
Дашрамд дурдахад, Газрын тосны газар өнгөрсөн хугацаанд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 2.9 тэрбум ам.долларт хүрч, гурван талбайд үйлдвэрлэлийн олборлолт хийж байна. 2012 онд Галба 11 талбайд, 2015 онд Хөхнуур 18 талбайд тос илрүүлж, туршилтын олборлолт хийжээ.
Д.Оюунчимэг
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
“Эргэл XII” талбайд “Смарт ойл инвэстмент лимитед” хайгуул хийнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани