- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
1 Н.Алтанхуяаг:Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буучихсан байхад Д.Ганхуяг сайдыг хараах хэрэгтэй
Долоо хоногийн пүрэв гариг бүр "Ерөнхий
сайдын 30 минут" уулзалт болдог билээ.
-Эдийн засаг хүндэрчихлээ гэж улс төрийн зарим намууд хэлээд байгаа. Энэ асуудалд Засгийн газар ямар байр суурьтай байна?
-Эдийн засгийн хувьд бид нэг юмыг анхаарах ёстой. Эдийн засаг өнөөдөр сайнгүй байна. Дэлхийн эдийн засаг бүр ч муу байгаа. Өнгөрсөн жил ч ийм л байсан. Өнгөрсөн жилийнхээс бүр муу байгаа учраас бидэнд нөлөөлж байна. Ганцхан жишээ хэлье. Дэлхийн эдийн засаг муудахаар Монголд яаж нөлөөлдөг юм бэ гэхээр экспортолж байгаа бүтээгдэхүүний үнийг унагачихдаг. Нүүрсний үнэ өнгөрсөн жилийнхээс бага байна. Гэхдээ нүүрсний үнэ муу байна, дэлхийн эдийн засаг муу байна гэж буруугаа чихэх биш Засгийн газар, Монгол банк хамтраад тодорхой ажлуудыг хийж эхэлсэн. Жишээ нь, яавал нүүрснийхээ экспортын хэмжээг их байлгах вэ, үнэ нь бага мөртлөө хэмжээг нь ихэсгэвэл орж ирэх орлого ихсэнэ гэсэн агуулгаар бодлого явуулж байна. Дээр нь барилгын салбарыг дэмжих бодлогоо энэ хавар эхлүүлнэ. Мөн малчдын бэлдэж бйагаа ноолуурыг яавал нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож гадагш гаргах вэ гэдэгт анхаарал тавьж байна.
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 30 хувьтай байна. Гэтэл бүрэн эрхийнх нь хугацаа талдаа орчихоод байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар?
-Тоогоор хөөцөлдөх хэрэг байна уу даа. Миний хувьд тоогоор хөөцөлдмөөргүй байна. Эцсийн эцэст ард иргэдийн ахуй амьдралд нэмэртэй болсон бодитой бүтээн байгуулалтаар л ажлыг хэмжинэ. Гэхдээ би хэлчихье Засгийн газар байгуулагдаад 1.7 сар болж байхад 42.6 гэсэн тоо гарсан байсан юм.
я-Гудамж төслийн хүрээнд энэ онд ашиглалтад орох 13 уулзвараас гурван уулзварыг нь ЭЗХЯ-наас санхүүжүүлнэ. Мөн нийслэлийн Гудамж төслөөс 100 км замаас 10 км замын санхүүжилтыг өгнө гэж мэдээлж байна. Үнэхээр ингэж төсвийг багасгах юм уу?
-Гудамж төслийн хүрээнд энэ жил хийгдэх хамгийн чухал нэг ажил бол Туул хурдны зам. Энэ ажилд хамаг хөрөнгө хүчээ төвлөрүүлж байгаа. Бусад ажлыг бол нийслэлийн хөрөнгөөр хийж болно. Дээр нь аймгийн төвүүдийг тохижуулахад нилээн их хөрөнгө мөнгө төсөвлөсөн учраас Улаанбаатар хотод товлосон 15 уулзварын заримыг нийслэлийн мэдэлд үлдээж байгаа.
-Авилгажсан төсөв гэдэг зүйлийг Шинэчлэлийн Засгийн газар гаргаж ирэн хариуцлага алдсан албан тушаалтан, аж ахуйн нэгжүүдийг нэрлэж байсан. Тэдгээр хүмүүст хариуцлага тооцсон уу?
-Авилгажсан төсөв дээр манай аймгийн удирдлагууд ч мэдэж байгаа. Хэнтий аймагт гэхэд 15 обьектийг түр зогсоосон байгаа. Санхүүжилтийг нь зогсоогоод газар дээр нь очиж, Аудитын газар үзэж шалгаад ажил нь явж байна уу анхны төсөвт өртөг нь хэд байсан юм. Одоо хэд болчихоод байгаа юм гэдэгт дүгнэлт гаргаад Засгийн газарт ирүүлнэ. Одоохондоо Засгийн газарт ирээгүй байна. Уг дүгнэлт ирэхдээ ийм хүмүүст хариуцлага тооц, ийм шалтгаанаар үйл ажиллагаа нь зогссон байна гэж баримт мэдээлэлтэйгээ ирэх байх. Тэр үед нь хариуцлагын асуудал яригдана.
-Шинэчлэлийн Засгийн газар амралтгүй ажиллана гэсэн. Гэтэл намрын чуулганы завсарлагаатай зэрэгцээд бямба гаригт амардаг болчихлоо?
-Ер нь сар өдрөөр нь тоооцоод үзвэл Засгийн газар байгуулагдаад 1.7 жил болоход ихэнх саруудад амралтгүй ажилласан байна. Гэхдээ намрын чуулган завсарласны дараа, хүн юм болохоор зарим сайдууд маань ядарч эмнэлэгт хэвтэх байдал ихэссэн учраас намрын чуулганы завсарлагааны үеэр Засгийн газрын хуралдааныг долоо хоног бүрийн баасан гаригт хийхээр урагшлуулсан юм. Энэ нь амралтгүй ажиллана гэдгээсээ буцсан хэрэг биш, танхимын гишүүдийнхээ эрүүл мэндийг бодож гаргасан шийдвэр. Ирэх долоо хоногийн бямба гаригаас эхлэн Засгийн газар ээлжит хуралдаанаа хийнэ. Хагас бүтэн сайнд хуралдахаас гадна манай сайд нар хариуцсан салбараараа явж танилцдаг байгаа. Энэ бүхэн амралтын өдрөөр хийгддэг ажил.
-Эдийн засагтай холбоотойгоор Уул уурхайн сайд болон Эдийн засгийн сайдад хариуцлага тооцох ёстой гэсэн асуудал яригдаж эхэлсэн. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Ноднин намраас л энэ асуудлыг ярьсан. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буучихсан байхад Д.Ганхуяг сайдыг хараагаад байж болж байна уу, үгүй юу. Хэдүүлээ ярих л ёстой асуудал.
-Монгол улсын төсөв 20 хувиар тасалдсан гэсэн мэдээллийг Сангийн сайд Ч.Улаан өгсөн. Ер нь цаашид төсвийг тодотгох уу?
-Төсвийн орлого тодорхой хэмжээгээр тасарч байгаа нь үнэн. Ноднин жилийнхээс арай илүү хэмжээнд нүүрс гарсан. Гэхдээ нүүрсний үнэ унасан учраас ноднин жилийн хэмжээнд хүрэх мөнгө орж ирсэн үү гэвэл үгүй. Тэр агуулгаараа төсөв тодорхой хэмжээгээр тасалдаж байгаа. Төсөв тасалдаж байгаа гэлгүй яавал төсвийн орлогийг нэмэгдүүлж болох вэ гэдэг бодлогоо баримтлаж байна.
-Хөгжлийн банк шинэ төмөр замын санхүүжилтийг гаргаж өгөхгүй байна гэсэн. Энэ юунаас болж гацаад байгаа вэ?
-Тийм юм байхгүй. Манай хоёр яамны шийдэх асуудал шүү дээ.
-Эдийн засагчдийн ярьж байгаагаар Оюутолгой төслийг эрчимжүүлэх шаардлагатай гэж зөвлөж байна. Тэр дундаа далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг нилээн сайн шийдэх ёстой. Засгийн газраас хөрөнгө оруулагч тал баталгаажилт хүсэж байгаа гэсэн мэдээлэл ч байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан үеэс Оюутолгойн гүний уурхайгаа ашиглах ёстой гэж үзэн яаравчлуулж, энэ асуудалд бэлэн байгаагаа ямагт илэрхийлж ирсэн. Өнгөрсөн долоо хоногт "Рио Тинто”-гийн том захиралд захиа бичсэн, Монгол Улс ашиглахад бэлэн байгаа шүү гэсэн агуулгатай. Харин дэлхийн эдийн засгийн байдал ерөнхийдөө муу, нэг хэсэг зэсийн үнэ унасан. Тийм учраас хөрөнгө оруулагч тал төдий л яарахгүй байгаа байдал байна.
-Ойрын үед эдийн засгийн асуудлуудаар хэд хэдэн хэлэлцүүлэг өрнөж, сөрөг хүчнээс эдийн засгийн бүх үзүүлэлт муудсан гэх статистик мэдээллийг гаргаж ирлээ. Үнэхээр эдийн засаг муудчихсан юм уу. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй бол эдийн засаг доройтсон гэсэн ойлголт нийгэмд тархаж байна?
-Би өмнө нь хэлсэн дэлхийн эдийн засаг сайнгүй байгаагаас болоод Монгол гэдэг айлын чинь олдог орлого, мөнгө төгрөг багасаж байгаа нь үнэн. Худлаа гэж хэлэхгүй. Энэнд санаа сэтгэл зовоод олон янзын хурал зөвлөгөөн хийж байгаа нь зөв зүйтэй ажил, буруутгахгүй. Харин Засгийн газартай хамтраад эдийн засгаа өргөх ямар арга зам байгаа вэ гэдэгт анхаарлаа хандуулах нь чухал.
Х.Даваа
Эх сурвалж: www.dorgio.mnURL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||