Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Рио Тинто-той гар барилцаж амжаагүй шинэ Засгийн газар

 Рио Тинто-той гар барилцаж амжаагүй шинэ Засгийн газар

Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак өнгөрсөн сарын сүүлээр "Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэйг ажлаас нь чөлөөлж, түүний оронд Армандо Торресийг томилох шийдвэрийг гаргасан. Чухам ямар учраас ийм шийдвэр гаргах болсон нь одоогоор тодорхойгүй байгаа ч аливаа бизнесийн зарчим ёсоор өмнөхөөс нь дээрдүүлэх зарчим барьж буй нь ойлгомжтой болов уу.

2014 оноос эхлэн Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Эндрью Вүдлэй ажиллах хугацаанд толгой компани болох "Рио Тинто”-доо төдийлөн өндөр ашиг орлого өгч чадаагүй нь зэсийн ханш уналтад орсон, дэлхийн эдийн засаг хаа хаанаа сайнгүй байснаас төдийгүй Монголын дотоодын нөхцөл байдал, улс төр, эдийн засгийн учир шалтгаантай холбогдох билээ.

Ардчилсан нам засгийн эрх барьж байсан өнгөрөгч жилүүдэд ажилласан захирлыг МАН эрх барьж эхлэхтэй зэрэгцэн сольж байгаа нь ч учиртай байж мэднэ. Тэгэхээр улс төрийн талаас нь тунгааж харвал Рио Тинто шинэ Засгийн газартай хамтын ажиллагаагаа цоо шинэ уур амьсгалд эхлүүлэхийг эрмэлзэж байна ч хэлж болох.

Армандо Торресийн хувьд дэлхийн уул уурхайн томоохон үйлдвэрлэгчийн нэг Австралийн уул уурхайд олон жил хүч үзсэн эрхэм. Рио Тинто группийн хөнгөн цагааны салбарыг хариуцсан "Rio Tinto Alcan”-д олон жил удирдах алба хашсан бөгөөд Австрали дахь хөнгөн цагаан хайлуулах үйлдвэрийн захирал байсан, Бразил, Испани дахь Риогийн ашиг сонирхлыг ч төлөөлж байсан туршлагатай. Ажлаа аваад жил болоогүй байгаа Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак өөрт оногдсон үүрэг хариуцлага дотроо Монголыг онцгойлон онилдог гэдгээ нуудаггүй. Оюутолгойтой холбоотой ажлын намтар, туршлага бүхий Рио Тинтогийн босс Монголын эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал, геополитикийн онцлогийг бараг монголчуудаас илүү мэддэг гэдгээрээ тодорхой хүрээнд зартай. Мөн хатуу байр суурьтай гэгддэг. Монголчуудын эмзэг хийгээд давуу талыг хэнээс ч илүү мэддэг түүнтэй хэл амаа ололцож чадвал тэр хэрээрээ сайн, тэгж чадахгүй бол төдий хэрээр хатуурхаж болзошгүй гэж дотоодын шинжээчид үнэлэх юм билээ. Монголын Засгийн газар 34 хувийг нь эзэмшдгийн хувьд энэ утгаараа Риогийн эрх ашиг манай үе үеийн Засгийн газрын сонирхол, эрх ашигтай давхцаж баймааж төслөөс хэн хэн нь ашиг хүртэнэ. Гэвч тиймгүй цаг үе байсан нь саяхных. Харин Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Рио Тинто олон улсын арилжааны банкуудаас зээл авч, далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын эхлүүлсэн нь нэг талаар төслийг урагш хөдөлгөх түлхүүрийг олсон гэхэд болно. Мөн нөгөө талаар Оюутолгойн ордын лицензүүд тэдгээр зээл олгогч банкуудын барьцаанд очсон учраас цаашид нэмж зээл татах асуудал цоожлогдсон.

Монголын Засгийн газар 34 хувийг эзэмшигчийн хувьд түүндээ ногдох хөрөнгө оруулалтыг гаргах үүрэгтэй боловч өнгөрсөн жилүүдэд бүтээн байгуулалтад оруулсан 10 тэрбум ам.долларын өөрт оногдох хувийг хамтрагч Рио Тинтогоос зээлээр аваад байгаа. Арван тэрбум ам.долларыг санхүүжилтийн бүтцээр нь задлан харвал 25 хувийг нь буюу 2.5 тэрбумыг нь хувьцаагаар, үүний 34 хувь буюу 800 сая ам.долларыг нь Монголын Засгийн газар Рио Тинтогоос зээлээр авсан. Үлдэх 75 хувь буюу 7.5 тэрбум ам.долларыг хувь нийлүүлэгчийн зээл хэлбэрээр буюу мөн л "Рио Тинто”-гоос Оюутолгой компани зээлээр аваад байгаа.

Ингээд Монголын Засгийн газар 34 хувийг нь эзэмшдэг Оюутолгой компани ганц Рио Тинтогоос зээлтэй байсан бол нэмээд 15 банкинд зээлтэй болчихсон гэсэн үг.

Монголын эдийн засагт зүтгүүр хийгээд хөдөлгүүрийн үүрэг гүйцэтгэх найдлага нь Оюутолгойн төсөл байж болох ч цаашид энэ төслөөс ямар ирээдүй хүлээж байгаа, Рио Тинтотой хамтын ажиллагааны байр суурийн талаар шинэ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат одоогоор ямарваа хандлага илэрхийлээгүй байгаа юм. Түүнийг Ерөнхий сайдын албанд томилогдсоноос хойш лав л Рио Тинто Монгол дахь удирдлагын багаа сэлгээд амжлаа.

Тэд Монголын шинэ Засгийн газрын хариу хандлагыг хүлээж байгаа нь тодорхой ч албан ёсны арга хэмжээнээс урьтаад "Монголын тал хувиа зарж мэднэ” гэсэн цуу тодорхой хүрээнд газар авсныг ч Ерөнхий сайд мэдэж байгаа болов уу

Politik.mn

Рио Тинто-той гар барилцаж амжаагүй шинэ Засгийн газар
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани