- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Г.Батсүх: Ирээдүйд зэсийн томоохон тоглогч болох боломж бидэнд бий
Уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж, тулгамдаж буй асуудлын гарц шийдлийг олох зорилго бүхий "Discover Mongolia” 14 дэх удаагийн хурал өнөөдөр эхэллээ.
Энэ удаагийн хуралд Монголд уул уурхайн чиглэлээр үйл ажллагаа явуулж буй гадаад болон аж ахуйн нэгжийн төлөөлөл, салбарын яамдын удирдлагууд, холбогдох албаны хүмүүс оролцож байна.
Хурлын эхний хэсгийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат хөтлөв. Тэрбээр, "Сүүлийн гурван жилд дэлхий нийт эдийн засаг хүнд байдалд байна. Манай улсын нийт экспортын 80 хувийг уул уурхай хангадаг. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтын дийлэнхийг шингээж байна. Манай салбарт хамгийн тулгамдаж буй асуудал бол дэд бүтэц. Үүнд төрийн тууштай бодлого хэрэгтэй байна. Үүний тулд хүний нөөцийн хөгжилд анхаарах нь зөв " хэмээв.
Хуралд "Оюутолгой" компанийн ТУЗ-ийн захирал Г.Батсүх, Ерөнхий сайдын эдийн засгийн ахлах зөвлөх Н.Энхбаяр, Монголбанкны Мөнгөний бодлогын газрын дарга Б.Баярдаваа нар оролцож илтгэл тавилаа.
"Оюутолгой” компани ажилчдынхаа аюулгүй байдлын үзүүлэлтэд хамгийн их ач холбогдол өгч ажилладаг бөгөөл "Рио Тинто” группын харъяа компаниуд дотор энэ үзүүлэлтээр тэргүүлдэг гэдгийг "Оюутолгой" компанийн ТУЗ-ийн захирал Г.Батсүх илтгэлийнхээ эхэнд онцлов.
Тэрбээр, "Уурхайн үйл ажиллагаа эхлээд 200 мянган цаг ажилласан байна. Одоогоор 8800 ажилчин байгаагаас 6000 орчим нь туслан гүйцэтгэгч компанийн ажилчид. Нийт ажилтны 93 хувийг Монголчууд эзэлж байна. Өнгөрсөн хугацаанд бид дотоодын худалдан авалтад нийт 5.5 сая ам.доллар зарцуулсан. "Говийн оюу" санд жил бүр 5 сая ам.доллар байршуулж, Өмнөговь аймгийн удирдлагуудтай хамтран зарцуулалтад хяналт тавьж байна. Өмнө нь уралдаан тэмцээнд хандив өгөх нь их байсан. Харин одоо илүү холын хараатай хөрөнгө оруулалт хийх эрмэлзэлтэй болсон. Энэ жишиг бусад компаниудад ч цаашид тогтоосой гэж хүсч байна.
Ханбогд суманд бид 6 сая ам.доллар зарцуулан цэвэр усны хангамжийн систем барьж, ирэх сард ашиглалтад өгөх гэж байна. Мөн Ханбогд сумыг уурхайтай холбох авто замыг тавилаа. Нийт 750 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, худалдан авалтын 80 хувийг дотоодоос хангасан. Энэ тоо жил бүр өсөж байна. Ирэх таван жилд далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилтээ татаж авсан. Ирээдүйд зэсийн томоохон тоглогч болох боломж бидэнд бий. Иймд далд уурхайг цагт нь ашиглалтад оруулвал манай экспорт өснө. Үүний тулд бизнесийн тогтвортой орчин шаардлагатай. Мөн бид төмөр замаа тавьчихвал хоёр хөршөөс гадна гурав дахь улсад экспорт гаргана” гэлээ.
Монголбанкны бодлогын хүүг 15 хувь болгосон нь урьд өмнөхөөс хамгийн өндөр дүн юм. Төв банкны удирдлагууд энэ оны болон ирэх онуудын төсвийн төсөөллийг хэрхэн батлахыг анхааралтай ажиглаж байгааг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын дарга Б.Баярдаваа илтгэлдээ дурьдав.
Тэрбээр, "2011-2012 онд их хэмжээгээр төсвийг тэлсэн буюу зардлаа нэмсэн тул одоо дахин тэлэх боломж үлдээгүй. Одоогийн төсвийн хатуу бодлогоо хурдан зөөлрүүлэх хэрэгтэй.. Гэхдээ Засгийн газар төсвийн зардлыг хангалттай бууруулж чадахгүй байгаа. Учир нь Засгийн газар төсвийн зардлыг бууруулах зорилгоор боловсруулсан олон хуулийн төслөө хоёр хоногийн өмнө эргүүлэн татсан юм.
Бодлогын хүү 15 хувьд хүрснээр Монгол банк арилжааны банкуудын мөнгийг 15 хувийн хүүтэй авч хадгална гэсэн үг юм. Ингэснээр банкууд хөрөнгөө зах зээлд гаргалгүй, хадгалах сонирхолтой болж, мөнгө хомсдох эрсдэл бий. Банкууд нэг үеэ бодвол хангалттай хэмжээний өөрийн хөрөнгө хуримтлуулсан. Тэдний нийт хөрөнгийн 30 орчим хувь нь эдийн засгийн эргэлтэд ороогүй байна. Засгийн газар ямар алхам хийхээс Монголбанкны бодлогын хүү буурах эсэх нь шууд хамаарна” гэлээ.
14 дэх удаагийн "Discover Mongolia” хурал маргааш үргэлжилнэ.
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ агентлаг”
Г.Батсүх: Ирээдүйд зэсийн томоохон тоглогч болох боломж бидэнд бий
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани