- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Олборлолт нэмэгдсэн ч, орлого нь буурсан гэнэ
Нүүрсний үнийн өсөлтийн суперцикл дуусч, үнэ өсөх найдваргүй болсон талаар өнгөрсөн хоёр гурван жил дотоодын хэвлэлүүдээр бичиж байлаа. Тэгвэл сүүлийн нэг сар гаруйн хугацаанд коксжих нүүрсний үнэ өсөж найман долоо хоногийн хамгийн өндөр цэгтээ очжээ. Тухайлбал, манай урд хөрш Хятадын Чинхуандо боомтод коксжих нүүрс 505 юаньд хүрсэн талаар блүүмберг мэдээлж байна. Энэ нь мэдээж урд хөршийн цахилгаан станцуудын эрэлт нэмэгдэж, дунд хугацаандаа гангын үйлдвэрлэл сэргэж, наад зах нь хятад даяар өвөлжилтийн бэлтгэлээ хангаж эхэлсэнтэй холбоотой байх.
Ямартай ч тонн нүүрс дэлхийн зах зээл дээр 150 ам.доллар хэдийн хүрчихээд байхад, бид 40 хүрэхгүй ам.доллараар зэрэглэл дээгүүр нүүрсээ үнэлээд зарж чадахгүй сууна.
"Энержи ресурс”-ын гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл сүүлд твиттер хуудаснаа "Олон улсын зэх зээлээ дагаад зургадугаар сараас хойш нүүрсний үнийг 15 ам.доллараар өсгөх гэж үзлээ. Гэтэл Эрдэнэс-Тавантолгой улирлаар нь үнээ 25 ам.доллар дээр барьж байна” хэмээсэн юм. Уг нь бол нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсөж байгаа бол манайд ч бас дагаад өсөх ёстой. "Эрдэнэс Тавантолгой”-д шинээр томилогдсон удирдлагууд ч үүнийг бодолцох учиртай. Харамсалтай нь тэд урд хөрш рүү гаргаж байгаа нүүрсээ тонныг нь 24 ам.доллараар борлуулж байгаа төдийгүй энэ нь гэрээнд заасан эрх үүргийн асуудал учраас өсгөх боломжгүй ухааны юм ярьж байна.
Чалкод төлөх 100 гаруй сая ам.долларын өрийг ингэж нүүрсээ хямдруулан байж төлөх хэрэг байна уу. Бүхэл бүтэн жилийн хугацаанд нүүрс зөөж байж, дөнгөж аравхан хувийг нь дарж амжсан байх юм. Бараг л зээлийн хүүгээ дарж, ашиггүй ажиллаж байгаа гэсэн үг. Бодитой тоо гэвэл оны хэмжээнд манай улсын нүүрсний олборолт 30 гаруй хувиар нэмэгдсэн ч, орлого 5 хувиар буурсан гэнэ. Энэ бол чухамдаа Төрийн өмчийн компанийн унхиагүй байдал гэдгийг шүүмжлэх хүн олон байна.
Өнөөдөр уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын "Дисковер Монголиа” чуулга эхэлж байна. Хурлын сэдвүүдийг харж байхад Азийн гангийн эрэлт нэмэгдэж байгаа тухай, нүүрс баяжуулах технологийн тухай илтгэлүүд харагдаж байна. Өөрөөр хэлбэл нүүрсний салбар эргээд сэргэх найдвар байгааг илтгэгчид хэлээд байгаа хэрэг. Ийм үед Төрийн өмчийн Эрдэнэс тавантолгой компани үнийн бодлогогүй сууж байгаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын өрсөлдөх чадварын нэгэн үнэлэмж болно.
Хувийн компаниуддаа боломж олгоод, гадны хөрөнгө оруулагчидтай хамтраад явах бололцоо хангалттай бий. Эрх баригч Ардын намын сонгуулиаар амласан зүтгэл эндээс харагдах учиртай. Түүнээс биш 4 тэрбум төгрөг хэрэгтэй гэж замын цагдаа нарыг өдөр шөнөгүй шахаж, жолооч нараас торгууль нэрээр мөнгө сааж, татвар нэмэх хууль санаачилж, ард түмнийхээ халаасыг тэмтчих нь байж боломгүй хэрэг гэдэг нь аль ч өнцгөөс харсан илэрхий юм.
Т.Бэх
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||