- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ч.Хашчулуун:Тавантолгойд УЛСТӨР оролцсоноос хойш үйл ажиллагаа нь маш их доголдож байна
"Монголд хөрөнгө оруулах нь” чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр МУИС-ийн профессор, эдийн засагч Ч.Хашчулуунтай цөөн хором ярилцлаа.
-Нүүрсний үнэ унасан энэ үед Тавантолгойн хэлэлцээрийг хийхэд ашигтай цаг үе нь мөн үү?
-Уг нь нүүрсний үнэ өндөр байх үед хөрөнгө оруулагчдыг олоход амар байдаг. Хөрөнгө оруулагчдын зүгээс ч үүнийг ашигтай төсөл гэж боддог учраас сэтгэлзүйн хувьд илүүтэй дөхөм байдаг. Эсрэгээрээ нүүрсний үнэ унасан тохиолдолд хөрөнгө оруулалт хийх амаргүй. Зардал өндөртэй учир ашиггүй гэж үздэг. Таван жил удааширсан төслийг уг нь 2015 онд гэрээгээ хийж байсан бол зөв байх байсан. Одоо гэрээг байгуулахад ашигтай үе нь биш боловч цаашдаа нүүрсний үнэ бага зэрэг сэргэх хандлагатай байна. Тэгэхээр бүр сэргэхээс нь өмнө гэрээгээ хийчихвэл дараа нь манай талд илүү ашигтай байх талтай.
-Засгийн газар мөрийн хөтөлбөртөө том том төслүүдийг хөдөлгөнө гэж тусгасан. Тавантолгойн төслийг урагш нь хөдөлгөж чадах болов уу?
-Би хэлж мэдэхгүй байна.Тавантолгойд улстөр оролцсоноос хойш үйл ажиллагаа нь маш их доголдож байна "Эрдэнэс Тавантолгой” компани бараг их наяд төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Тэгсэн атлаа маш хямд үнээр бүтээгдэхүүнээ зарж байна. Энэ нь "Эрдэнэс Тавантолгой” компани улсын хөрөнгийг хямд зарах биш бүхэлдээ манай нүүрсний салбарын экспортыг унагааж, салбарыг хүнд байдалд оруулж байна. Үүнээс салахын тулд Манай улс хоёр зүйлийг хиймээр байна. Нэгдүгээрт, түүхий эдээ гаргахгүй гэж олон жил ярьж байгаа.Тэгэхээр гаргах уу, үгүй юу гэдгээ шийдмээр байгаа юм. Хоёрдугаарт, компаниуд хоорондоо өрсөлдөөд аль болох хямд үнээр Хятадын зах зээлд гаргахаар хичээж байна. Үүний оронд нэгдэж хамтраад үр ашигтай төслүүдэд нэгдэх хэрэгтэй байна. Бид хоорондоо тохирч, хамтарч ажиллаж яагаад болохгүй гэж. Ингэснээр улсын экспорт өснө, татвар ч нэмэгдэнэ. Татварын орлого нэмэгдсэнээр татварын хувь хэмжээг өсөхгүйгээр төсвийн зардлаа нөхөх бололцоо бий болно гэсэн үг.
-Төсвийн зарлагаа нөхөхийн тулд төсвийн тодотголд татвар нэмэх талаар хэд хэдэн асуудлыг тусгалаа. Энэ нь хэр зөв шийдвэр бол?
-Татвар өсгөх гэхээсээ илүүтэй татвар төлөгчдийн эгнээгээ өргөтгөх нь чухал юм. Татвар төлдөггүй бүлэг хүмүүс олон байна. Жишээлбэл, ценжүүд, мянгат малчид, газрын наймаачид эдгээр хүмүүст ямар ч татвар ногдохгүй байна. Гэтэл хэдхэн ажил хийдэг төийн албан хаагчид, багш, оюутнуудаас л татвар авах гээд байна. Энэ нь төдийлөн сайн хувилбар биш гэж харж байна.
-Эдийн засгийн хүнд нөхцөл байдалд хөрөнгө оруулагчид бидэнд итгэх болов уу?
-Заал дүүрэн гадны олон хөрөнгө оруулагчид иржээ. Хамгийн гол нь Засгийн газар нь зөв бодлого гаргавал нөхцөл байдал дээрдэж магадгүй юм гэсэн хүлээлттэй байна. Сонгууль өнгөрөөд гурван сар өнгөрлөө. Тэгэхээр засаг маань шуурхай ажиллах шаардлагатай байна. Хямралаасаа яаж гарах гээд байгаа юм, юу хийх юм гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Эдийн засгийг тогтворжуулж, хямралаас гарахад яг юу хийх юм гэдэг дээр Ерөнхий сайд маш ойлгомжтойгоор хэдхэн зүйл хэлэхээр л санагдаад байгаа юм л даа.
-Тухайлбал?
-Санхүүгийн салбарт ийм ийм чухал хоёроос гурван зүйлийг хийнэ. Эсвэл мөнгөний бодлогоо ингэнэ тэгнэ. Ийм ийм төслүүдийг эхлүүлж, ХАА-н салбарыг ингэж хөгжүүлнэ гээд өөрийн гэсэн дүр зураглалыг зангидсан байдлаар Ерөнхий сайд нь хэлмээр байна. Түүнээс биш Сангийн яам нь зөвхөн төсвөө л танах, татвараа л нэмэх талаар хэдэнтээ ярилаа. Төв банк нь бодлогын хүүгээ өсгөөд л суугаад байдаг. Цаашдаа яг юу хийх юм гэдэг нь бүрхэг байна. Эдийн засгаа аврах тал дээр Засгийн газар нэгдсэн дүр зураглалыг өгмөөр байна.
Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||