Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Таван толгой” баруун Цанхиа Хятадын компанид нууцаар өгсөн үү?

“Таван толгой” баруун Цанхиа Хятадын компанид нууцаар өгсөн үү?"Таван толгой”-н нүүрсний орд нөөцөөрөө Монголд төдийгүй дэлхийд тэргүүлдэг. 6.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгөөс гуравны нэг нь өндөр үнээр зарагдах коксжих нүүрс гэж геологичид ярьдаг. Урд хөршийн гангийн үйлдвэрүүдийн өндөр үнээр худалдаж авдаг коксжих нүүрсийг "Энержи ресурс” шиг угааж баяжуулаад гаргавал овоо үнээр худалдчих боломж бэлхнээ бий. Нүүрсээ тээх төмөр замаа урд хөрш рүү татчихвал монголчуудыг овоо хэдэн жил тэжээх нөөц өмнийн говийн хөрсөн доор байгаа. Мэдээж том орд гэдэг утгаараа Таван толгойн ард том эрх ашиг яваа. Австралид үер болж монгол нүүрс хаданд гарахаас бүр өмнө яригдаж эхэлсэн төмөр замын бүтээн байгуулалт нарийн, өргөн цариг гэсэн гэнэн гэмээр тайлбартайгаар өнөөг хүртэл ажил болоогүй нь энэ ордын цаана хэр том зодоон, хэчнээн их өрсөлдөөн өрнөдгийн наад захын нотолгоо. Өнгөрсөн засгийн үед М.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсэг Японы "Сумитома”, Хятадын "Шинхуа”-тай хамтарч Таван толгойг цогцоор нь ашиглах хэлэлцээр хийж байв. Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурдгийн даваан дээр УИХ-ын дарга "Үгүй шүү” гэж алхаа тогшсон нь энэ ордод улс төрийн сонирхол хэр өндөр байдгийн хамгийн сүүлийн жишээ. Шинэ засгийн эхлээд дуугарч байгаа, улстөржүүлээд эхэлсэн сэдэв ч Таван толгой болж байна.

Саяхан гэхэд л эдийн засагч П.Хашчулуун Таван толгойг бараг л хятадуудад өгсөн, нууц гэрээ хийсэн гэсэн агуулгатай мэдэгдэл хийсэн нь олны анхааралд байна. "Эрдэнэс таван толгой”-н TTJVCO-той хийсэн гэрээ өнөөдөр сөхөгдөж байгаа нь шинэ асуудал биш. Тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөр дээрээ бензин асгаж шатаах үеэрээ энэ асуудлыг ярьж байв. "Эрдэнэс Таван толгой" компанийн зүүн Цанхид Австралийн компани гэрээгээр олборлолт явуулж байсан юм. Нүүрсний зах зээл хэцүүдсэн өнгөрсөн жилүүдэд хэт өндөр өртгөөр олборлолт явуулж байсан Австралийн компанид төлбөрийг нь төлж хүчрэхээ байж, сүүлдээ өнөө компани нь олборлолтоо зогсоож байсныг уншигчид тод санаж байгаа байх. Дараахан нь өндөр өртгөөр олборлолт хийж байсан Австралийн компани ажлаа зогсоож, ТТJVCO компанитай гэрээ хийж хямд зардлаар олборлолт явуулах шийдэлд хүрсэн гэх мэдээлэл цацагдаж байв. Яг энэ үеэр өөрийгөө шатаадаг Эрдэнэ "Таван толгойн ажилчдыг Хятадын компани руу шилжүүлэх гэж байна” хэмээн шүүмжилж байв.

Тухайн үед "Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Билгээ "Эрдэнэс Таван толгой” ХК Таван толгой ордын зүүн Цанхийн уурхайд 2011 онд сонгон шалгаруулалт зарлахад Австралийн "Махмахон” компани оператороор шалгарсан юм. Энэ компани Монголд бүртгэлтэй "TTJVCO” гэдэг компаниараа дамжуулж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. "Эрдэнэс Таван толгой” "TTJVCO” компанид олборлолтын өртгийг нь төлдөг байсан юм. Зүүн Цанхид ажилладаг хүмүүс нь манай компанийн ажилчид. Харин оператор компанийн зүгээс техник хэрэгсэл, менежментийг хариуцаж байсан” гэсэн тайлбар хийсэн байдаг.

Сая дэгдсэн дуулиан эдийн засагч Ч.Хашчулууны үгээс эхтэйг өмнө онцолсон. Тэрээр "Том төслүүдийг хөдөлгөхөд гацаа үүсч байна. "Таван толгой”-г аваад үзэхэд хөрөнгө оруулалт авах бүрэн боломжтой гэж ярьж байгаа боловч өнгөрсөн Засгийн газар 2015 онд Хятадын үл мэдэх компанитай гэрээ байгуулаад баруун Цанхийг үнэгүй шахуу өгчихсөн байх жишээтэй. Одоо энэ гэрээ хөрөнгө оруулалт татахад маш том асуудал болон гарч ирж байна. Ийм асуудлуудыг нэг нэгээр нь шийдэж Монгол руу оруулах долларын урсгалыг эрчимжүүлнэ. Хэрэв "Таван толгой”-н гэрээ амжилттай болбол дөрвөн тэрбум ам.доллар, ТЭЦ 5 төсөл хэрэгжвэл 1.5 тэрбум ам.долларын урсгал ирнэ. Томоохон төслүүдийг хөдөлгөж, бодлогоо зөв хэрэгжүүлбэл эдийн засаг хурдан хугацаанд өөрчлөгдөж болно” хэмээн хэлсэн юм. Хүлээлт үүсгээд буй энэ чухал ордын нэг хэсгийг гадныхан үнэхээр эзэмшиж, үйл ажиллагаагаа өөрсдөдөө таатай нөхцөлөөр бодлогын түвшинд хэрэгжүүлээд эхэлчихсэн гэж үү. Шалтгаан нь хаанаас эхтэй, юу болохыг өмнө дурдсан "Эрдэнэс Таван толгой”-н гүйцэтгэх захирлын үгнээс харчихаж болно.

МАН-ынхан эдийн засаг хүнд байна, танаж болох юу л байна танана гэж зүтгэж буй. Гэсэн хэрнээ "Оюу толгой”, "Таван толгой” тэргүүтэй томоохон төслүүдийг хөдөлгөнө гээд ханцуй шамлан дайрч буй. УИХ-ын гишүүн асан Г.Уянга "Ханцуйг ч яах вэ дандаа л шамлаж байдаг юм. Харин халаасанд нь цаадуулынх нь гар дүрээстэй байхад хэчнээн шамлаад яах билээ. Эхлээд байгаагаа авч сурах хэрэгтэй гэдгийг л олон жил ярилаа даа. "Том төслүүдээ хөдөлгөнө” гэдэг нэг сайхан нэр томьёотой болж авлаа шүү. Хөдөлгөх тусам л мөнгө нь гадагшаа урсаж, бидэнд дусал нь оногдож, өр нь нэмэгдэх болж дээ” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Гишүүн асан Г.Уянгыг алдарт "поп”-уудын нэг гэж үзэж анхаарахгүй өнгөрч болох ч Таван толгойтой холбоотой хардлага, таамгууд ар араасаа гарах болсон учраас энэ талаар дуугарсан хүн бүрийн үгийг иргэд анхааран уншиж байна.

Угтаа "Эрдэнэс Таван толгой” компанийн зүгээс Цанхийн уурхайн баруун хэсгийн уулын ажлын нарийвчилсан зураг төслийг боловсруулан талбайг нь ашиглалтад бэлтгэж, 2013 оны зургадугаар сард уурхайн үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Цанхийн ордын баруун хэсэг 1.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Цанхийн уурхайн баруун хэсгээс 2013 онд 1.2 тонн, 2014 онд 3.6 сая тонн, 2015 онд 3.3 сая тонн нүүрс тус тус экспортлоод байна гэсэн мэдээллийг өгч байсан удаатай. Мөн 2013 онд Цанхийн уурхайн баруун хэсгээс 1.5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн ч төлөвлөгөөгөө хоёр дахин давуулан биелүүлж 2.5 сая тонн нүүрс, 2014 онд 4.5 сая тонн нүүрс, 2015 онд 3.8 сая тонн нүүрс олборлосон байдаг.

Олборлолт дажгүй байгаа ч Таван толгойн өр хэдэн тэрбумаар яригдсаар байгаа. Угшил нь МАН-ыг засаг барьсан 2008-2012 онуудаас эхтэй. МАН-ын Засгийн газар 2012 оны сонгуулийн өмнө иргэн бүртээ 21 мянган төгрөг тараах гэж Хятадын "Чалко”-гоос "Оронд нь Таван толгойн нүүрсийг аваарай” гэсэн болзолтойгоор их мөнгө зээлж байв. Өнгөрсөн дөрвөн жилийн тухайд "Эрдэнэс Таван толгой” тэр өрийг нь дарах гэж зүдсэн. Өнөө шуугиад байгаа TTJVCO-той хийсэн гэрээ ч ийм учиртай гэдэг. Өрөө өөрсдөдөө төвөг багатай төлөх гэж л гаргасан нэг хувилбар гэх нь бий.

Нэг хэсэг "MCS” группийн ерөнхийлөгч Ж.Оджаргалд Таван толгойг хувьчилж магадгүй гэсэн яриа тарсан. Мэдээж оргүй яриа биш. "MCS”-ийн ерөнхийлөгч "Эрдэнэс-Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурьтай хэлхэлдэх болсон нь ингэж хардахад хүргэсэн гэдэг. "Эрдэнэс-Таван толгой” компанийг хувьчлах болзолд үндэсний аж ахуйн нэгжид хувьчилна, нүүрс баяжуулах үйлдвэртэй байх ёстой гэж заасан нь ингэж хардах шалтгийг дэвэргэсэн байх. Тухайн үеийн УИХ-ын зарим гишүүд ч "Таван толгойд үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийг татан оруулъя” гэж хэвлэлээр дуугарч байсан юм. Сонгуулийн өмнө энэ яриа биеллээ олно гэсэн хардлага ч олны дунд байв.

Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Цанхийн уурхайн баруун хэсэгт уулын ажлын үйлчилгээ үзүүлэх гэрээт олборлогчоор "Хишиг Арвин Индустрал”, "Мера”, "Монголын Үндэсний олборлогч” компанийн "Монгол уурхайчид” түншлэл шалгаран олборлолтыг гүйцэтгэсэн гэдэг. Тэгвэл Хятадын нэгэн компани нэмэгдэж тус баруун Цанхид олборлолт хийж байгаа гэх мэдээлэл байна. Ингэхдээ олборлолтын гэрээ байгуулсан гэх бөгөөд "Чалко”-гийн өрийг дарахын тулд ийн ажиллаж байна гэсэн сураг чих дэлсэж буй. Гэвч зарим эх сурвалжийн мэдээлснээр "Чалко”-д төлөх Таван толгойн өрнөөс нэг ч төгрөг хасагдахгүй байгаа гэх. Таван толгойг алдагдалтай ажиллаж байгаа харагдуулах замаар хувьчлах сонирхол байхыг үгүйсгэхгүй. Хоёр хоногийн өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мөнхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэрээр "Эрдэнэс Таван толгой” компанид шалгалт хийж байгаатай холбоотойгоор ажлаас нь яаран чөлөөллөө гэж мэдэгдээд байгаа. Ор үндэстэй байхыг үгүйсгэх аргагүй. Таван толгой Хятадын компанитай гэрээ хийсэн бол англи хэлээр хийгдсэн нь тодорхой. Гэрээний утга санаа манай улсын хувь заяанд нөлөөлөх эсэхийг тусгай хяналтын баг ажиллаж,албан ёсны орчуулга хийж байж л тогтооно. Энэ хүртэл урт хугацаа туулна. Энэ хооронд гадны компани олборлолтоо хийж, өөрт ашигтайгаар хөдөлсөөр байх нь гэсэн хар яваад байж мэдэх юм. Тэгэхээр "Эрдэнэс Таван толгой” тойрсон энэ хардлагыг тайлах нэг л гарц байна. Тэр нь TTJVCO-той хийсэн гэрээг албан ёсны орчуулгатайгаар бүрэн эхээр нь цаг алдалгүйгээр олонд танилцуулах.

Өдрийн сонин

“Таван толгой” баруун Цанхиа Хятадын компанид нууцаар өгсөн үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани