- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ганга нуурын гаслан-2
Ганга нуур бүрэн ширгэх хэмжээнд хүрсэн талаар манай сонин хөндөн бичсэн билээ. "Ганга нуурын гаслан” нэртэй нийтлэл манай сонины наймдугаар сарын 26-ны баасан гарагийн дугаарт гарсны дараа УИХ-ын ээлжит бус чуулганаар Ч.Улаан гишүүн уг асуудлыг хөндөн ярьж тусгай хамгаалалтад яаралтай авч, нөхөн сэргээхэд анхаарал хандуулаач гэсэн саналыг БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд хандан тавьсан юм. Тус яамнаас Ажлын хэсэг гаргаж, Сүхбаатар аймаг руу явуулжээ. Ажлын хэсгийнхэн лхагва гарагт Ганга нуурын байдалтай газар дээр нь очиж танилцаад байгалийн гамшиг гэсэн дүгнэлт гаргасан байна.
Дарьганга нутгийн үзэсгэлэн болсон Ганга нуурыг хамгаалж үлдэх хэрэгтэй гэдгийг орон нутгийн удирдлагуудтай хэлэлцсэн байна.
Нуурыг нөхөн сэргээх төсөв хүндрэлтэй байгаа учраас "Ганга нуурыг хамгаалах холбоо” төрийн бус байгууллагынхан хандивын данс нээж, Ганга нуураа хамгаалъя уриалга гаргажээ.
Бид "Ганга нуурыг хамгаалах холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Боргилтой холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.
-Танай холбоо Ганга нуурыг нөхөн сэргээхэд зориулж, хандив цуглуулахаар болжээ. Өнөөдрийн байдлаар нуур бүрмөсөн ширгэсэн гэдэг үнэн үү?
-Намайг наймдугаар сарын 16-нд Ганга нууранд дээр очиход гэрийн буйрны чинээ газар л устай байсан. Арваад хоногийн дараа дахиж очиход усны хэмжээ арай ихэссэн харагдана билээ. 2011 онд гаргасан сансрын зураглалаар нуурын 50 хувь нь ширгэсэн байдалтай байсан.
Ганга нуурын байдалтай танилцаад байгалийн гамшиг гэж үзсэн байна
Өнөөдрийн байдлаар 90 хувь нь ширгэсэн гэсэн дүгнэлт гарсан. Гол нь нуурыг тэжээдэг гурван булгийн нэг нь бүрмөсөн ширгэсэн. Хоёр нь нуураас 200 метрийн зайтай байдаг болохоор урсах замдаа газар доогуур шургачихаад байна. Би нуурын захаас дотогш 200 метр явж үзэхэд дээрээ 70 см лаг шавартай, ёроол руугаа 30 см чулуун хайрга байна билээ. Хайрга нь чийгтэй байсан болохоор сэргэх найдвар байна гэж бодсон.
-Нуурыг нөхөн сэргээхэд хэчнээн төгрөг шаардагдах вэ. Нарийн тооцоо гаргасан уу. Хандив өрнүүлээд хангалттай мөнгө цугларна гэж үзэж байгаа юу?
-Сум орон нутгийн санхүү хүндрэлтэй байгаа болохоор цаг алдахгүйн тулд хандивын аян өрнүүлэхээр шийдсэн. Дарьганга сумын Засаг даргын хэлж буйгаар эхний ээлжинд нуурын ойролцоо гүний таван худаг гаргах хэрэгтэй байгаа. Нэг худаг гаргахад есөн сая төгрөг орно.
Ингээд нийт 50 гаруй сая төгрөг хандиваар босгочихвол гүний худаг барих мөнгө босгочих байх. Би аймгийн Байгаль орчны газрын дарга байхдаа нэлээд хөөцөлдсөний дүнд Дарьгангын үзэсгэлэнт газруудыг 1993 онд тусгай хамгаалалттай бүсэд оруулсан. Улмаар сүүлд Дарьгангын байгалийн цогцолборт газар болгосон.
-Ганга нуур ширгэсэн болохоор энэ жил хунгийн чуулган болохгүй гэсэн үг үү?
-Ер нь сүүлийн гурван жил хунгийн чуулган болоогүй. Ганга нууранд ирж чуулдаг байсан хун дайжаад удаж байна. Нэлээд урагшаа байдаг Холимог буюу Холбоо нууранд л сүүлийн үед чуулж байгаа.
Тэрбээр ийн ярилаа. Жил бүр сүр дуулиантай болдог "Ганга нуурын чуулган” нутгийн өв соёлыг сурталчлах, Дарьганга нутгийнхны биет өвийг бүртгэх, цуглуулахад чиглэгддэг. Харин гол нэрийн хуудас болсон нуурыг хамгаалахад төдийлэн анхаарал хандуулдаггүй юм байна. Энэ жил Ганга нуур ширгэсэн болохоор нуурыг хэрхэн хамгаалж, авч үлдэх тухай ярилцаад л өндөрлөсөн талаар албаны эх сурвалж хэллээ.
Ганга нуурыг хамгаалах уриалга гаргаж, хандивын данс нээжээ
Сүхбаатар аймгийн Тамгын газрын дарга Ш.Мандахнар "Ганга нуур үнэхээр ширгэчихлээ. Нөхөн сэргэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан боловч хэцүүхэн л байна. Нийтдээ 21 булгаас тэжээгддэг байсан нуурын орчимд одоо хоёрхон нь л үлдсэн. Энэ хоёр булгийг эхний ээлжинд хашиж хамгаалж, мал оруулахгүй болгох арга хэмжээ авч байна.
Уг нь ойр орчмынх нь айлуудыг нүүлгэх захирамж гаргасан ч хэрэгжээгүй. Хөрөнгө зарцуулж, эрдэмтдээр судалгаа хийлгээд ч дорвитой үр дүнд хүрсэнгүй. Хатуугаар хэлбэл, Ганга нуур нүд аньсан гэж хэлэхэд болно” гэлээ. Хэрвээ нэн даруй арга хэмжээ авахгүй бол монголчуудын бас нэг бахархал болсон нуур ердөө л хуурай сайр болж үлдэх нь тодорхой байна. Ганга нуурыг экосистемийн хувьд усны шувуудын түшиц нутаг гэж үздэг аж.
Нуурын орчмоор нийт 111 зүйл шувуу бүртгэгдсэнээс 12 зүйл нь суурин, 99 зүйл нь нүүдлийн шувууд байдаг. Шувуудаас 32 зүйл өндөглөн зусдаг, 62 зүйл нь дайрч өнгөрдөг байна. Монголын болон олон улсын хэмжээнд ховорт тооцогддог гангар хун, хошуу галуу, цэн тогоруу, хонин тоодог, нөмрөг тас, Амарын шонхор зэрэг шувууны идэш тэжээл уг нууранд байдаг байжээ.
Б.Гандолгор
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||