- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Уншигчийн захидал: Бид бол баячууд, тансаглагчид БИШ!
МАН-ын бүлэг есдүгээр сарын 2-ны өдөр 2,5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдээс шаталсан байдлаар татвар нэмж авах шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбоотойгоор манай сайтад дараах захидал ирснийг бид бүрэн эхээр нь хүргэж байна.
Захидал
Би улстөр сонирхдоггүй. Гэхдээ энэ талаар үнэхээр бичихгүй бол, дугарахгүй бол болохгүй санагдлаа.
Уурхайн дундаж цалинг ард түмэн бүгд мэднэ. Энэ бол нууц зүйл биш. Ихэнх нь 1000-1500, маш цөөн хэсэг нь 2000 долларын хэмжээний цалин авч байна.
Гэхдээ тэд уурхайн талбар дээр жилийн 365 хоногийн 243-ийг нь ар гэрээсээ хол ажиллаж, хөдөлмөрлөж өнгөрөөдөг юм. Шударгаар гэдгийг онцолъё! 25 хувийн татвар хэрэгжиж эхэлбэл зөвхөн эдгээр хүмүүс хохироод зогсохгүй тэдний ар гэр, үр хүүхэд нийгмийн дундаж давхаргыг бүрдүүлж байгаа ард түмэн хохирно.
Зөвхөн 2015 онд Оюу Толгой 600 тэрбум төгрөг, Эрдэнэт үйлдвэр 447,5 тэрбум төгрөгийн татварыг Засгийн газарт төлж Монгол улсын төсвийн 20 хувийг дангаар бүрдүүлсэн. Одоо МАН-ынхны "2,5 саяас дээш цалинтай” гэж адлаад байгаа тэр хүмүүс чинь эдгээр үйлдвэрүүдийг авч явж, энэ татварыг бүрдүүлэхийн тулд ар гэр, үр хүүхдүүдээсээ хол, өглөө үүрээс үдшийн бүрий хүртэл хөлсөө дуслуулан, биеэ золиослон, амьдралаа умартан өдөр шөнөгүй хортой, тоостой хүнд нөхцөлд элдэв зовлон тоочиж, засгаас халамж нэхэлгүй, шударгаар хөдөлмөрлөж байгаа монгол залуучууд, аав, ээжүүд юм.
УИХ-ын гишүүдээс авхуулаад цэрэг цагдаа, эмч нар, цэвэрлэгч асрагч, татварынхан та нар бидний хөдөлмөрлөж төлсөн татварын мөнгөөр цалинжиж, тэтгэвэр тэтгэмжийн тодорхой хэсэг нь үүгээр санхүүжиж байгаа. 2,5 саяас дээш цалин авдаг ч нийт ажил эрхлэгчдийн 1,6 хүрэхгүй шахуу хувьтай шударгаар хөдөлмөрлөж байгаа эдгээр залуус бүгд л гадаад дотоодын их дээд сургуулиудад дэлхийд үнэлэгдэх хэмжээний мэдлэг боловсрол эзэмшээд, өөрсдийн хүсэл тэмүүллээр эх орондоо ажиллаж байгаа. Аль нэг гадны оронд очоод мэргэжлээрээ ажилласан ч чадахаар чадварлаг боловсон хүчин.
Нийгмийн өсөн өндийх гэж хичээж, зүтгэж яваа энэ давхаргаа татварын бодлогоор дарамталж, устгаж үгүй хийх оролдлого хийж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Эдгээр хүмүүс чинь хөдөлмөрлөж олсон 1000 гаруй доллартой тэнцэх цалингаараа ар гэрээ тэжээж, дэлгүүр хоршоонд орлого оруулж, ипотекийн зээлээр орон сууц худалдан авч бусад олон хүнийг мөн шууд болон шууд бусаар тэжээж байна. Бид бол баячууд биш, тансаглагчид биш, хулгайч, худалч, луйварчид биш, цалингийн төлөө, нийгмийнхээ төлөө, ар гэрийнхээ төлөө зүтгэж яваа жирийн бор ажилчид. Баячуудын хүүхдүүд уурхайд, ар гэрээсээ хол, хүнд хүчир ажил хийгээд ингэж явдаггүй л байхгүй юу. Бид угаасаа л Монгол улсад хамгийн өндөр татвар шимтгэлийг цалингаасаа төлсөөр ирсэн. Төлсөөр ч байх болно. Гэтэл дээрээс нь нэмээд дахиад татвар нэмж энэ залуусын хүсэл зоригийг мохоож, дээрэмдэж, дээрэлхэж хохироохоор зэхэж байгаа нь шударга ёс мөн юм уу.
Ингэж ажиллаж, ингэж татвар төлснийхөө төлөө төрөөс тэр хэмжээнийхээ үйлчилгээг авдаг бол өөр хэрэг. Гэтэл ядаж л хүүхдээ цэцэрлэгт явуулах эрхээ сугалаагаар сугалж эсвэл хээл хахууль өгч байж олж авч байна. Энэ чинь яачихсан харанхуй бүдүүлэг нийгэм бэ? Шинээр цэцэрлэгт хамрагдах насны 66 мянган хүүхдүүдээс 14 мянга нь л сурч боловсрох эрхээ сугалж хожоод, бусад нь гэрээр хүмүүжиж, боломжтой нэг нь хувийн цэцэрлэгээр хүмүүжиж байна. Олон мянган хүүхдийн цэцэрлэг сургууль барих мөнгөөр тансаглаж, хулгайлж, баяжаад бүр ханаж цадахгүй ард түмний хүүхдүүдээр тоглоом даажигнал хийж, татварын бодлогоор дарамталж байна. Хүний урманд хүрзний иш барьж үзээгүй хүмүүс хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгодоггүй юм байна. Өөрсдийн эрх ашгийг хамгаалахын тулд уурхайчин залуус бид тууштай тэмцэж, баттай зогсох болно!
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||