- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Багануурын нүүрсний уурхайн урт хугацааны ТЭЗҮ-г хүлээн авлаа
Бүх боломжит хувилбарыг тусгасан, Багануурын уурхайн урт хугацааны буюу хаалт хүртэлх Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг олон улсын стандартын дагуу боловсруулж хүлээлгэн өглөө.
Уг ёслолд "Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, "Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр болон Эрчим хүчний яам, Дэлхийн банкны Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл, Ранги Пинкок Минарко, Балчулуу компанийн төлөөллүүд оролцлоо.
2014 онд Багануурын уурхай нөөцөө нэмэгдүүлэх зорилгоор ордын хэмжээнд геологи хайгуулын ажлыг Норвест, Эрдгео компаниудаар хийлгүүлжээ. Нүүрсний нөөцийг 274 сая тонноор нэмэгдүүлж, 812 сая тонн болгосон юм.
Уг нөөц дээр тулгуурлан Австралийн Ранги Пинкок Минарко, Балчулуу компаниуд өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний нүүрсний хэрэгцээг хэрхэн хангах, техник технологийн шинэчлэлийг хэрхэн үе шаттай хийх зэрэг техник, эдийн засгийн тооцооллуудыг боловсруулж гүйцэтгэв.
Тодруулбал, Багануурын уурхайн хүчин чадлыг 2018 онд 6.5 сая тонн, 2019 онд 8.0 сая тонн, 2020 онд 10.0 сая тонн хүртэл нэмэгдүүлж, ил уурхайн эцсийн гүнийг 300 метр хүртэл ашиглалт явуулахаар тооцоолов.
ТЭЗҮ-г хүлээлгэн өгөх үеэр "Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан "Багануурын уурхай Монгол Улсын эрчим хүчний нүүрсний хэрэгцээний 70 хувь, төвийн бүсийн 60 хувийг дангаараа хангадаг. Багануурын уурхайн нүүрсний нөөц өнөөдрийн байдлаар 812 сая тонн. Энэ нөөцдөө тулгуурлан жилд 10 сая тонноор олборлолт хийнэ гэж тооцвол Монголын эрчим хүчний нүүрсний эрэлтийг 60 гаруй жил тасралтгүй хангаж чадна.
Өнгөрсөн хугацаанд Багануурын уурхай дэлхийн уул уурхайн салбарт арвин туршлагатай Норвест, Эрдгео компаниудаар геологи хайгуулын ажлыг хийлгүүлж, олон улсын санхүүгийн тайлагналын стандартын дагуу Эрнст Янг компаниар аудит хийлгэсэн. Түүнчлэн олон улсын стандартын дагуу үнэлгээ хийлгэж, ТЭЗҮ-ээ шинэчлэлээ. Эдгээр бүх ажлууд олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах, хөрөнгө оруулалт татах, техник технологийн шинэчлэл хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд чухал. Өнөөдөр хүлээн авсан урт хугацааны ТЭЗҮ олон улсын санхүүгийн зах зээлээс санхүүжилт авахад шаардлагатай бичиг баримт болно” гэдгийг онцлов.
"Урт хугацааны ТЭЗҮ-д үйлдвэрлэлийн нөөцөөр тодорхойлсон 577.0 сая тонн нүүрсийг үр ашигтай олборлох, борлуулах боломжтойг тодорхойлсон. Хамгийн үр ашигтай хэсэг нь ордын хойд хэсэгт байрлалтай, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан, ашиглалтын нөөцийн хэмжээнд тохируулан нүүрсний борлуулалтын үндсэн үнэ 40 хувь өсөх нөхцлөөр тооцсон, оновчлолын үр дүнд үндэслэн уурхайн загварчлалыг хийсэн” гэж "Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр хэллээ.
ТЭЗҮ хүлээн авах ёслол Багануурын уурхайд болсон юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||