- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Үйлдвэрлэл Хятад бус Америкийг чиглэж эхэллээ
АНУ-ын Дюкийн их сургуулийн Зах зээл, хувийн бизнесийн судалгааны хүрээлэнгийн захирал Вивек Вадва Quartz-д Хятадын үйлдвэрлэлийн талаар нийтлэл бичжээ. Тэрээр үйлдвэрлэлийн салбарыг атгаж, дэлхий дахиныг "Хятадад үйлдвэрлэв” шошготой бүтээгдэхүүнээр хангаж байсан БНХАУ байр сууриа хэрхэн алдаж, шинэ цагийн үйлдвэрлэл бүрэлдэн буй болж байгаа талаар ингэж үзэж байна.
Хагас жарны турш дэлхийд үйлдвэрлэлээр тэргүүлж байсан БНХАУ том асуудалд орж эхэллээ. Цалин өсөж, иргэд ажил хаяж, байгаль орчны хямрал нүүрлэж, оюуны өмчийн хулгай гаарсан зэрэг нь Хятад улс барууны компаниудын анхаарлыг татахаа болих шалтгаан болсон юм.
Америк роботууд ч бай, Хятад роботууд ч бай бүх талаараа ялгарах юмгүй болжээ
Түүнчлэн технологийн дэвшингүй хөгжил ажиллах хүчний зардлыг танаж эхэлснээр компаниудын бүтээгдэхүүнээ АНУ, Европт үйлдвэрлэх сонирхол нь буцаад сэргэх болсон байна.
Мэдээж хэрэг Хятад өөрсдийн давуу байдлыг алдаж, хэрэглэгчдээсээ салахыг хүсэхгүй. Тийм ч учраас эрх баригчид 2015 тавдугаар сард "БНХАУ-д үйлдвэрлэв 2025” хэмээх арван жилийн төлөвлөгөө боловсруулан баталжээ.
Төлөвлөгөөнд тусгаснаар үйлдвэрлэлийг орчин үеийн технологитой хослуулж робот, гурван хэмжээст хэвлэх төхөөрөмж зэргийг өргөнөөр ашиглана гэсэн аж. Үүнээс хоёр сарын дараа буюу долдугаар сард дахин нэг үндэсний хэмжээний төлөвлөгөө боловсруулж "Үйлдвэрлэлд хөдөлгөөнт төхөөрөмж, үүлэн тооцоолол, BIG data ашиглах нь үр дүнд хүргэнэ” гэжээ.
Ингээд Хятад улс үндэсний үйлдвэрлэгчдэдээ хөрөнгө оруулалт хийж, зөвхөн Гуандун мужийн үйлдвэрүүдийг роботоор дүүргэж, ихэнх ажлыг автоматчилахын тулд 150 тэрбум ам. долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.
Гэвч хэчнээн технологийн дэвшлийг нэвтрүүлж, их хэмжээний хөрөнгө оруулсан ч дараа үеийн үйлдвэрлэлийн салбарыг атгаж чадахгүй юм. Учир нь одоо тэнд өмнө нь байсан хямд ажиллах хүч, таатай нөхцөл байхгүй болжээ. Тэгэхээр технологийн дэвшил гэдэг ялгарал болж чадахгүй.
Америк роботууд ч бай, Хятад роботууд ч бай бүгд л ижил хэмжээний эрчим хүч ашиглаж, даалгасан ажлыг адил хугацаанд гүйцэтгэж, үйлдвэрчний эвлэлд гомдол гаргахгүй гээд бүх талаараа ялгарах юмгүй болжээ.
Тиймээс Америк компаниуд дэлхийн нөгөө өнцөг рүү түүхий эдээ нийлүүлэх шаардлагагүйгээр эх орондоо үйлдвэрлэх боломж бүрдсэн юм. Үнийн хувьд адилхан бөгөөд өмнө нь хэдэн долоо хонодог байсан үйлдвэрлэх процесс одоо хэдхэн өдөрт дуусаж, тэр хэрээрээ байгаль орчныг бага бохирдуулна.
Хамгийн хачирхалтай нь Хятадын ашиглаж буй ихэнх роботыг Хятадууд өөрсдөө үйлдвэрлэдэггүй. Харин оронд нь нийт роботынхоо 75 хувийг гадны компаниудаас худалдан авчээ. Мэдээж хэрэг зарим нэг нь БНХАУ-д угсардаг хэдий ч, бүгд импортын бүтээгдэхүүн.
Түүнчлэн БНХАУ одоо ч гэсэн Японоос гол эд ангиудаа импортоор авдаг хэвээр. Өнөөдөр Хятадад робот үйлдвэрлэдэг 107 үндэсний компани байгаагийн ихэнх нь чанар, үзэмж муутай, аюулгүйн стандартыг хангаж чадахгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Гэхдээ асуудал зөвхөн роботоор дуусахгүй. Хэдийгээр БНХАУ жил бүр нэг сая инженер бэлтгэн гаргаж байгаа ч томоохон компаниуд хүлээн зөвшөөрөхүйц боловсон хүчин бэлтгэж чаддаггүй гэж Харвард болон Дюкийн их сургуулийн эрдэмтэд мэдэгджээ.
Хятад ажиллах хүчнийхээ чадварыг нэмэгдүүлж, орчин үетэй хөл нийлүүлэн ажиллах мундаг инженерүүдийг бэлтгэсэн ч гэсэн өнөөдрийн давуу талаа удаан хадгалж чадахгүй. Харин АНУ-д үйлдвэрлэл эрчээ авч, өндөр чадвартай, цалин өндөр мэргэжилтнүүд нэмэгдэх болно.
Асар их хөрөнгө оруулалт хийж, технологийн дэвшлийг ашиглан буй Хятад улс экспортод түшиглэсэн үйлдвэрлэлээ зогсоохоос өөр аргагүйд хүрнэ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||