- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
УУЯ-ны Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт сонирхсон асуултанд хариуллаа
-"Монголын
геологи, хайгуул-2014” чуулга уулзалт энэ сарын 20-21-нд болох гэж
байна. Зургаа дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй тус чуулганы ач
холбогдлыг мэргэжилтний хувьд хэрхэн үнэлж байна вэ?
-Тус
чуулган бол манай геологчдын хүсэн хүлээдэг цугларалт. Энэ үеэр
геологийн салбарынхан өнгөрсөн жилийнхээ ололт амжилт цаашдын зорилтыг
тодорхойлдог гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, чуулганаар Монголын
геологи хайгуулын цаашдын чиг хандлага, хөгжлийг тодорхойлох олон чухал
санаа сэдлүүд гардгаараа өндөр ач холбогдолтой. Сүүлийн жилүүдэд энэхүү
чуулган маань хүрээгээ тэлж олон улсын чанартай болж байна. Тухайлбал,
энэ жил л гэхэд ОХУ, Япон зэрэг улсуудаас мэргэжилтэн хүрэлцэн ирж
илтгэл хэлэлцүүлнэ. Мөн хамгийн чухал нь энэ уулзалтаар геологи
хайгуулын салбарын эрх зүйн орчны талаар санал солилцохоос гадна
геологийн судалгаа шинжилгээний үр дүн, аргачлалын талаар ярилцах болно.
Энэ үүднээсээ өндөр ач холбогдолтой чуулган гэж хэлж болно.
-Хайгуулын
тусгай зөвшөөрөл олголтыг зогсоосон нь уул уурхайн салбарт жин дардаг
хайгуулын үйл ажиллагааг саатуулахад хүргэлээ гэж үзэх хүмүүс бий. Энэ
талаар та ямар байр суурьтай явдаг вэ?
-Хайгуулын
тусгай зөвшөөрлийг зогсоогоод үндсэндээ гурав дахь жилийнхээ нүүрийг
үзэж байна. Мөн хөрөнгө оруулалтын нөхцөл өөрчлөгдсөн зэргээс болоод
уул уурхайн хайгуулын салбарын ажил үндсэндээ зогсонги байдалд орсон гэж
хэлж болно. Энэ нь бүхэлдээ судалгаа шинжилгээнд нөлөөлөөд зогсохгүй
геологийн салбарт ажиллаж байсан хүмүүсийн ажил амьдралд ч их бага
хэмжээгээр нөлөөллөө үзүүлж байна. Тухайлбал, геофизикийн судалгаа
эрхэлдэг 62 компани 2012 онд үйл ажиллагаа эрхэлдэг байсан бол өдгөө энэ
тоо 12 болж буурсан. Үүнийг дагаад маш олон геологи хайгуулын
мэргэжилтнүүд ажилгүй болсон. Цаашид энэхүү нөхцөл байдал ямраар
эргэхийг хэлэхэд хэцүү байна.
-Ирэх
он жилүүдэд Оюутолгой, Тавантолгой шиг стратегийн өндөр ач холбогдол
бүхий томоохон ордуудыг илрүүлэх боломж хэр байгаа вэ?
-Үүнийг
Монгол Улсын нутаг дэвсгэрийн геологийн судалгааны түвшинтэй холбож
тайлбарлах нь зүйтэй байх. Манай улсын эрдэс баялагийн хайгуулын
судалгаа бол өндөр түвшинд хийгдсэн судалгаа биш. Ямар ч байсан суурь
судалгаанууд хийгдэж үүн дотроо 200-ийн машстабтай зургаар бүхэлдээ
бүртгэгдсэн. Одоогийн байдлаар түүнээс нилээн томсгосон хувилбар буюу 50
мянгын машстабтай зураг хийгдэж байна. Ялангуяа манай улсын баруун
хэсэгт цаашид стратегийн ач холбогдол бүхий томоохон ордууд илрэх боломж
бий гэж би хувьдаа хардаг.
-Монгол
Улсын хэмжээнд аль хэсэгт, ямар ашигт малтмал нь түлхүү судлагдаад
байна вэ. Уран, нүүрс, алт, зэс гээд ерөнхийдөө тодорхой байдаг ч
сэдэвчилсэн судалгаа хийгдэхгүй байна гэсэн шүүмжлэл гардаг?
-Монгол
Улсын нутаг дэвсгэрийн геологийн судалгаа 60, 70, 80-аад онуудад оргил
үедээ байсан. Энэ үед дэлхийн зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй байгаа
алт, зэс, нүүрс, уран гэх мэт ашигт малтмалуудын ордуудыг нээн илрүүлж
байсан. Одоо бол нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарч байгаа судалгааны
түвшнийг сайжруулах, гол чухал ашигт малтмал гэдэг чиглэлийг баримтлаж
байна. Гэхдээ яг энэ чиглэлийг тодорхойлсон төрийн бодлого саяхныг
болтол байгаагүй. Тийм учраас томоохон хайгуулын ажлууд ихэнх нь хувийн
хөрөнгөөр хийгдэж ирсэн. Монгол Улсын хувьд нүүрс, төмөр, ч юмуу зам
тээврийн томоохон дэд бүтэц шаарддаг байгалийн баялагаас илүүтэй алт,
мөнгө гэх мэт үнэт металлуудад түлхүү хөрөнгө оруулалт хийж ирсэн
байгаа.
-Ашигт
малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосонтой холбогдуулж
олон геологич ажилгүй болсон. Үүнтэй уялдуулж цаашид төрийн зүгээс
геологи, хайгуулын салбарыг дэмжсэн тухайлсан ямар бодлого боловсруулж
байна вэ?
-Үүссэн
нөхцөл байдалд Монголын төрөөс дүгнэлт хийж 2013 оноос эхлэн энэ
чиглэлээр бодлого боловсруулан ажиллаж байна. Тухайлбал, Эрдэс баялагийн
салбарт төрөөс баримтлах бодлогын бичиг гаргасан. Мөн ашигт малтмалын
хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажил хийгдэж байна. Газрын тосны хуулийн
шинэчилсэн найруулгыг боловсруулж их хуралд өргөн барьлаа. Хөрөнгө
оруулалтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан зэрэг төрийн бодлогууд шат
дараатайгаар хийгдээд явж байна. Гэхдээ ойрын нэг жилдээ үүссэн нөхцөл
байдал сайжирна гэж бодохгүй байна. Мэдээжийн хэрэг үүнд тодорхой
хугацаа хэрэгтэй. TIME.MN-ийн таван асуултад УУЯ-ны Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт хариуллаа
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||