- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хадаас мэт бэхлэгч хуурай цавуу
-"Монгол цавуу” компани хоёр жилд 6000 тонн хуурай хольц үйлдвэрлэжээ-
Тоосго, хөөсөнцөр хавтан, блок зэргээс бүрдэх барилгын хананы давхарга болгонд янз бүрийн цавуу хэрэгтэй болдог. Тухайлбал, тоосго, хөөсөнцрийг хооронд нь бэхлэхэд хөөсөнцрийн цавуу, хөөсөнцрөө тортой нийлүүлэхэд замаск гэхчилэн залгаа бүрт өөр холбогч шаардаж байдаг. Харин эдгээр цавууг бүхэлд нь барилгын хуурай хольц хэмээн нэрлэдэг байна. Тэгвэл "Засгийн газрын мэдээ” сонин "Монголд үйлдвэрлэв” буландаа хуурай хольц үйлдвэрлэгч "Монгол цавуу” компанийг онцолж байна.
Монгол Улс ердөө 2013 оноос барилгын хуурай хольц үйлдвэрлэлийн стандарттай болсон. Үүнээс өмнө бид хилийн чанадаас, эсвэл урд хөршийн иргэдийн Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэдэг байж. Өөрөөр хэлбэл, манай барилгын хуурай хольцын зах зээл бүхэлдээ гаднынхны "гарт” байсан гэхэд хилсдэхгүй. Харин хоёр жилийн өмнөөс монголчууд өөрсдөө стандартын дагуу үйлдвэрлэж эхэлжээ.
Барилгын хуурай хольц үйлдвэрлэх стандарттай болох хүсэлтийг "Монгол цавуу” компанийн захирал Н.Нямдорж 2013 онд холбогдох байгууллагад тавьж, хоёр сарын дараа шинэ стандарт бий болжээ. Улмаар эл стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн байна. "Анх Монголд үйлдвэрлэсэн цавуу гэхээр хүмүүс шууд л чанаргүй гэж хэлдэг байлаа. Харин удалгүй манай цавууг сураглах хүмүүсийн тоо нэмэгдсэн. Манай цавууны нэрийг хүмүүс бараг мэдэхгүй. Харин шар өнгөтэй уутаараа бид олны танил болсон” гэж Н.Нямдорж захирал хэлж байсан.
Ер нь шар өнгө тус компанийн гол илэрхийлэл. Компанийн үйлдвэр ч мөн шар өнгө голлосон, хоёр хэсэгтэй. Эхний хэсэгт нь түүхий эд бэлддэг. Энд гол түүхий эд болох элс, цемент, шилэн утас, бэхжүүлэгч зэргийг шигшин, ангилж, үйлдвэрлэлд бэлэн болгодог.
Харин дараа нь бэлэн болсон түүхий эдүүдээ үйлдвэрлэлд шилжүүлнэ. Цавуу гэхээр бид нялцгай биетээр төсөөлдөг. Гэхдээ одоо танд танилцуулж буй бүтээгдэхүүн нь хуурай гэдгийг сануулъя.
Хоёр дахь хэсэгт бэлэн болсон түүхий эдүүдийг аварга тогоонд холино. Тэр аварга тогооны хэлбэр, хэмжээ нь хуурай газрын үлэмж биетэн заантай төстэй. Заан урт хошуугаараа ус хэрхэн уудгийг бид мэднэ. Тэгвэл эл "заан” яг түүн шиг урт хоолойгоороо түүхий эдүүдийг ховх сордог юм билээ. Улмаар түүнийг "гэдсэндээ” хийн, хольж, нэгэн цогц болгоно. Энэ завсар нүргээн, хөдөлгүүрийн чимээ сонстоно.
Хольц үйлдвэрлэлд орц, найрлагыг нь тааруулах нь чухал. Хэрэв хэмжээ нь хэтэрч, эсвэл дутвал хог болдог гэсэн. Ийнхүү сайтар хольсны эцэст нарийн хоолойгоор дамжин автоматаар жинлэж, ууталдаг юм билээ. Гэхдээ хэдий автомат ч тус төхөөрөмжид 100 хувь найддаггүй. Тиймээс хэрэглэгчид дутуу бүтээгдэхүүн хүрэхээс сэргийлэн дахин жинлэж шалгадаг байна. Энэ "заан” нь ийм зарчмаар олон төрлийн хуурай цавуу үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэл нь ерөнхийдөө ийм үйл явцтай.
Бид үйлдвэр гэхээр том байгууламж, олон ажилчин, аварга тоног төхөөрөмжөөр төсөөлдөг. Тэгвэл "Монгол цавуу” компани таван ажилтантай, зургаан ам метр талбай бүхий үйлдвэрийн хоёр байртай. Гэхдээ тэдний бүтээгдэхүүн нь чанар сайтай, үнэ цэнэтэй.
Барилгын хуурай хольцыг тусгайлан үйлдвэрлэдэггүй байхад бид түүнийг шавраар орлуулдаг байлаа. Ингэхдээ нэг хүн шавар зуурна, нөгөө түүнийг зөөж, хэсэг хүн шавардана. Харин зориулалтын цавуугаар нэг хүн зургаан ажилчны бүтээмжийг нугалдаг. Тиймээс эл бүтээгдэхүүн цаг зав, хөрөнгө, хүч хэмнэж буйгаараа үнэ цэнэтэй.
Тэгэхээр бид үйлдвэр гэдгийг том байр, олон ажилтнаар дүгнэх нь өрөөсгөл мэт. Хятадад хүртэл инновацид суурилсан бүтээмжийг бий болгохоор зорьж буй. Өөрөөр хэлбэл, бага зардлаар хийж буй өндөр бүтээмжийг үнэлэх цаг болжээ.
"Монгол цавуу” компани хоёр жилийн хугацаанд 6000 тонн хуурай хольц үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлжээ. Эдний цавууг барилгадаа ашиглаж буй ойрын жишээ нь "Содон” хороолол.
Хэдийгээр Монголд өдгөө 30 гаруй аж ахуйн нэгж энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ч урд хөршид дарлуулсан хэвээр л байна. Угтаа хуурай хольц үйлдвэрлэл нь улирлаас хамаардаггүй. Жилийн дөрвөн улиралд зогсолтгүй ажилладгаараа давуу талтай. Хүйтний эрч чангарч, барилгын ажил зогсвол тэд барилгын дотор заслын бүтээгдэхүүнээ үйлдвэрлэчихдэг.
Түүнчлэн "Made in Mongolia” гэсэн бичиг наан чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүмүүс байгаа аж. "Иргэдийн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэсэн хүслийг ашиглан, чанаргүй бүтээгдэхүүн хийснээс болж, Монголд үйлдвэрлэсэн зүйл чанаргүй гэх хандлага бий болж байгааг Н.Нямдорж захирал хэлсэн. Тиймээс үүнтэй тэмцэхэд үйлдвэрлэгчид хамтрах, нэгдсэн холбоо байгуулах шаардлага байгааг онцолсон.
Тэрбээр "Өнөөгийн эдийн засгийн хүндрэл биднийг хашрааж байна. Хямралын эхний үед шоконд байсан барилгынхан өдгөө дасан зохицож байна. Хямралыг хамтран даван туулах хэрэгтэй гэдгийг ойлгож байна гэж” биднийг үдэх үеэрээ хэлсэн. "Болохоос нь болохгүйг хүртэл явна гэж монголчууд ярьдаг. Харин би болохгүйгээс нь болох хүртэл хийнэ гэж боддог” хэмээн ярьсан энэ баялаг бүтээгч барилгын салбарт ашиглах цоо шинэ бүтээгдэхүүн хийхээр зэхэж байна. Гэхдээ ямар бүтээгдэхүүн болохыг түр нууцлая.
Г.Байгал
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||