Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгой унтаж, өрсөлдөгч нь сэрлээ

Оюутолгой унтаж, өрсөлдөгч нь сэрлээ

Украйны хямралаас үүдэлтэйгээр АНУ болон Европын холбооноос хоригийн сураг сонссон ОХУ "эдийн засгийн газрын зураг"-аа шинээр зурж эхэллээ. Хятад, Энэтхэгийн зах зээлд эзэн суух алсын стратегитай хий дамжуулах гэрээ, Ази, Европыг холбосон төмөр замын хамгийн богино маршрутын төсөлд В.Путин, Си Жинпин нар гарын үсэг зурсан нь дэлхий мэдээний гол үйл явдал болов. Ингэснээр хийн хоолойг нутгаараа дамжуулах манай улсын олон жилийн горьдлого нэг хэсэгтээ тасарч, Ази-Европыг холбох төмөр замын хамгийн богино маршрут гэгддэг Улаанбаатар төмөр замын үүрэг ч, имиж ч бүдгэрлээ. Хоёр хөршийн байгуулсан гэрээ, урьдчилсан тохироогоор Якут-Хабаровск-Владивосток гэсэн "Сибирийн хүч" дамжуулах хоолойноос салаа байгуулж Хятадад хий  нийлүүлэхээр болж байна. Мөн Амар мөрөн дээгүүр гүүр тавьж Хятадтай төмөр замаар холбохоор тохиров. Үр дүнд нь Орос, Хятад хоёрыг холбосон төмөр замын маршрут одоогийнхоос 700 км-ээр багасна гэж мэдэгдлээ.

 

 

Хоёр их гүрний удирдагчдын тохирч үзэглэсэн, манай улсын хувьд таагүй гэмээр мэдээ үүгээр дуусахгүй. Оросын нийт зэсийн 60 хувийг өөртөө үүцэлсэн Удаконы ордыг хоёр улс хамтран эдийн засгийн эргэлтэд оруулахаар болжээ.

 

Уул уурхайн шинжээчид зэсийн нөөцөөр нь дэлхийд тэргүүлэх ордуудыг нэгд Монголын Оюутолгой, хоёрт Аляскийн Пеббл, гуравт Оросын Удаконы орд гэж эрэмбэлсэн байдаг юм. Хоёр хөршийн удирдагч нарын уулзалтын дараа энэ жагсаалтад тодотгол орж,   манай Оюутолгойн баялгийн гол худалдан авагч Хятад улс дэлхийд гуравт ордог зэсийн томоохон ордын хамтран эзэмшигч боллоо. Одоо урд хөршийнхөн зэс зэсийн баяжмалаа хамтран хөрөнгө оруулсан Удаконы ордоосоо л авах болно.  Өрсөлдөөний зарчмаар бус, засгийн эрхийг баригч намын нэг бодлогоор эдийн засгаа ч удирддаг хятадуудад Удаконоо сонгох өөр бодитой шалтгаанууд ч бий. Манай Оюутолгой урд хөршийн хилээс 80 гаруй км-ийн зайтай. Тэгвэл Чита мужид байрлах Удаконы орд ч хилийн ойролцоо. Забайкальскийн төмөр замыг ашиглах боломжтойгоороо Удакон харин ч давуу талтай. Нөөцийн хувьд Оюутолгойтой өрсөлдөхүйц.  Оюутолгойн гэрээнд зааснаар тус ордын нөөцийг 36 сая тонн зэс, 45 сая унци алттай гэжээ. Харин Орос, Хятадын удирдагчдын үзэглэсэн гэрээний албан мэдээнд Удаконы ордыг 26.7 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй гэсэн байна. Ордыг бүрэн ашиглах хугацааны хувьд  Оюутолгойн нийт баялгийн 80 хувийг агуулсан далд уурхайн бүтээн байгуулалтыг  2013 онд эхлүүлсэн тохиолдолд тус ордыг 2020 оноос бүрэн хүчин чадлаар ашиглах боломжтой гэж тооцоолсон. Гэвч далд уурхайн бүтээн байгуулалт төлөвлөсөн хугацаандаа эхлээгүй, одоогоор таг зогсч буй. Харин Удаконы уурхайг бүрэн хүчин чадлаар нь ашиглах хугацааг 2024 он гэж тооцоолжээ.

 

Гэхдээ олборлолтоо 2016 оноос эхлүүлэхээр тохирсон байна. Цаг хугацааг ингэж товлосон ч их гүрнүүд үүнээс ч өмнө бүрэн ашиглалтад оруулах эдийн засгийн чадалтай, сонирхолтой нь мэдээж. Удаконы орд бол "Металлоинвест"-ийн гол хувьцаа эзэмшигч Алишер Усманов болон мөнгө, эрх мэдлээр үл дутах Василий Анисимов зэрэг Оросын тэрбумтнуудын мэдэлд байдаг. Манай "Эрдэнэт", "Монрос"-ын Оросын талын хувьцааг эзэмшигч "Ростехнологи"-ийн захирал С.В.Чемезов, хөнгөн цагааны магнатаараа дэлхийд алдартай Олег Дерипаска нар Удаконы ордод хувьцаа эзэмших гээд орон зай олдоогүй гээд бодохоор тэнд хөрөнгө оруулалт дутахын зовлон гэж гарахгүй учир манай Оюутолгой шиг сул зогсоогоод байхгүй нь тодорхой. Тэгэхээр товлосон хугацаа нь 2024 он ч, том гүрэн, том бизнесмэнүүдийн сонирхол бол түүнээс наана, магадгүй "маргааш" л байгаа. Хятад улс өөрөө зэс хайлуулах, угаах 10-аад үйлдвэртэй учраас эхний ээлжинд баяжмалаа гаргаад явсан ч манай өрсөлдөгч болно. БНХАУ бол эдийн засаг, аж үйлдвэржилтээр дэлхийд тэргүүлдэг учраас тэр хэмжээгээрээ байгалийн баялаг, түүхий эдийн ёроолгүй ходоод болдог. Гэхдээ тэнд, тэр тусмаа зэсийн эзэлдэг хувь нь хэмжээтэй, хязгаартай. Эдийн засагчдын гаргасан тооцоогоор дэлхийн зэсийн хэрэглээ жилд 20 орчим сая тонн бөгөөд үүний 30 хувийг л Хятад улс шингээдэг байна. Энэ бүгдээс харьцуулж харвал Удакон бол яаж ч бодсон бүх талаараа манай Оюутолгойн бодитой өрсөлдөгч болж байна. Бид эндээ Оюутолгойг унтуулж байхад их гүрнүүд тэнд Оюутолгойн бодитой өрсөлдөгчийг сэрээлээ.

 

Э.Мөнхцэцэг

Эх сурвалж: www.shuudan.mn

Оюутолгой унтаж, өрсөлдөгч нь сэрлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Европт хий нийлүүлэхээ зогсооно гэж Катар сүрдүүлэв

 ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /DW/. Хэрэв Европын ...

Өчигдөр, 12:09
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

  -Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 41 минут
Нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоолоо

  Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үнэ, тарифын ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 29 минут
Зэсийн үнэ 0.9 хувиар буурч, $8.95 мянган ам.долларт хүрлээ

    Холбооны Нөөцийн Банк Ирэх Онд Бодлогын Хүүгээ Өмнө ...

2024 оны 12 сарын 20, 14 цаг 37 минут
2024 оны 12 сарын 20, 12 цаг 18 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 36 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 33 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 29 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 25 минут
Үйтэн хуар

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 22 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 18 минут
Бид ундны УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙНААС зайлсхийж чадах уу!

 Цэвэр усны эрэлт улам бүр өсөж, харин нөөц нь багасаж байгааг ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 00 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 53 минут
Хун галуу

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 18 цаг 47 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 39 минут
Дэлхийн нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрчээ

 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Дэлхийн даяарх ...

2024 оны 12 сарын 19, 16 цаг 51 минут
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ

 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, ...

2024 оны 12 сарын 19, 09 цаг 26 минут
“Эрдэнэс тавантолгой” баяжуулсан нүүрсээ тээвэрлэж эхэллээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны ...

2024 оны 12 сарын 18, 09 цаг 01 минут
"Эрдэнэс Тавантолгой"-д МАН, "Эрдэнэт үйлдвэр"-т АН хүнээ томилно

 Хамтарсан Засгийн газар байгуулсны онцлог нь намууд яам, агентлаг, ...

2024 оны 12 сарын 18, 08 цаг 37 минут
2024 оны 12 сарын 17, 21 цаг 10 минут
Нүүрсний үнэ тонн тутамд 24.2 доллараар буурчээ

БНХАУ-руу хийсэн нийт экспортод чулуун нүүрсний экспортын эзлэх хувь 2024 ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 20 минут
Оны өмнө онцлох сэдэв: Чайна Энержи

 2025 оны төсөв тойрсон улс төр намжив. "Хэсэг нөхөд улсын төсвийг ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 08 минут
Оросын ачааны хөлгүүд эвдэрч, Хар тэнгист их хэмжээний нефть асгарчээ

 Нефть ачиж явсан Оросын хоёр хөлөг Хар тэнгис орчимд явж байхдаа ...

2024 оны 12 сарын 16, 13 цаг 04 минут
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай

Голомт банк үйлчилгээгээ харилцагчдадаа хүртээмжтэй хүргэх зорилгоор ...

2024 оны 12 сарын 13, 14 цаг 51 минут
2024 оны 12 сарын 12, 22 цаг 49 минут
Ээзгий нь хүнд металлыг биеэс гадагшлуулж, цацрагийн нөлөөнөөс хамгаалдаг

  Ээзгий нь элэгний өвчнийг илаарьшуулах, хүнд металлыг биеэс ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 56 минут
“Эрдэнэт”-ийн 49%-ийн шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулмаар байна

  -Хөшигний ард юу байгаад хэргийг гацаагаад байна вэ?- ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 51 минут
Голомт банк 2024 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодорлоо

  Олон улсын банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч The ...

2024 оны 12 сарын 12, 13 цаг 47 минут
УРАН: Аманд орсон шар тос

  УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ...

2024 оны 12 сарын 12, 12 цаг 00 минут
Сирийн нөхцөл байдал нефтийн үнэд нөлөөллөө

 Ойрхи Дорнодын нөхцөл байдлын улмаас нефтийн үнэ өсөж байна. ...

2024 оны 12 сарын 12, 11 цаг 26 минут
ОПЕК+ үнээ барихын тулд хоёр жил нефть олборлолтоо бууруулна

 Газрын тос олборлогч улсуудын ОПЕК+ байгууллагын ээлжит ...

2024 оны 12 сарын 12, 10 цаг 35 минут
Зэсийн олборлолт нэмэгдэхтэй холбоотойгоор Рио Тинто орлого, ашгийн таамгаа нэмэгдүүлжээ

 Австралийн уул уурхайн аварга Рио Тинто (RIO.AX) ирэх онд Монгол ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 31 минут
Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын банкны салбарт ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 21 минут
2024 оны 12 сарын 11, 09 цаг 37 минут
Тэд бидний тухай: Монголын нүүрс ялав

 Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад улсын далайн нүүрсний импортын ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 37 минут
“Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал асан Х.Ганболд “гашуун түүх” хүүрнээд эхэлжээ

  Улс төр, эдийн засгийн нэг хэлц үүссэн. “...Монгол Улсад ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 29 минут
Орхигдсон уурхайгаас 150 хүнийг аварчээ

 Өмнөд Африкийн зүүн хэсгийн Мпумаланга муж дахь орхигдсон уурхайгаас ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 58 минут
Д.Загдзав: "Оюутолгой" ХХК-д аудит хийж, олон сая ам.долларын акт тавьсан

 УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Үндэсний аудитын ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 56 минут
Голомт банк Apple Pay-ийг Монгол Улсад анхлан нэвтрүүллээ

Монгол Улсын иргэд тэр дундаа Голомт банкны харилцагчид дэлхийн 800 сая ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 46 минут
Mining: Энэтхэг Монголд чухал ашигт малтмалын хайгуул хийнэ

 Энэтхэг улс  ашигт малтмалын тээвэрлэлт хийх урьдчилсан гэрээ ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 09 минут
2024 оны 12 сарын 09, 13 цаг 22 минут
Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ гэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж ...

2024 оны 12 сарын 09, 09 цаг 13 минут
Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж байна

Аливаа бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаанд ашиглах бараа ...

2024 оны 12 сарын 07, 13 цаг 55 минут
Хятад улс 80 тэрбум долларын үнэлгээтэй дэлхийн хамгийн том алтны ордыг нээжээ

 Хятад улс 80 тэрбум ам.доллар буюу 63 тэрбум фунт стерлингийн ...

2024 оны 12 сарын 07, 12 цаг 07 минут
2024 оны 12 сарын 06, 14 цаг 36 минут
АНЭУ-тай уул уурхай, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай ажиллахаар ярилцжээ

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ...

2024 оны 12 сарын 06, 12 цаг 24 минут
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийгээд 25% хүртэлх буцаан олголтоо аваарай

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж буй сэтгэл догдлом энэ өдрүүдэд ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 49 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчид бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 06 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани