- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Мьянмарын тугалгын уурхайн нууц дэлгэгдэв
Цэргийнхний эрхшээлд байсан улсын баялгийн ирээдүй энхийн үйл явцад нөлөөлөх бололтой.
Мьянмар дахь нууц уурхайнууд дэлхийн цагаан тугалгын зах зээлд чухал хүчин зүйл болохоор байна. Энэ нь тус улс нээлттэй болж буйн илрэл бөгөөд цэргийн дарангуйлал болон дотоодын зөрчилд автсан он жилүүдэд нуугдмал байсан нөөц баялгийг дэлгэж байгаа хэрэг юм. Зүүн өмнөд Азийн энэ орны Хятадтай хил залгаа үндэсний цөөнхийн Ва муж дахь уурхайнууд ил гарсан нь металлаар баялаг Перугээс эхлээд Индонезийг хүртэл доргиов.
Хятадтай улс төр, эдийн засгийн нягт харилцаатай Нэгдсэн Вагийн нам өөрийн зэвсэгт бүлгийн хамт бүс нутгийг хянадаг аж. Мьянмар улс 60 гаруй жил тасарсны дараа металл үйлдвэрлэгч болон зах зээлд орж ирснийг нэг шинжээч "хар хун” буюу гэнэтийн явдал хэмээн тодорхойлжээ. Сүүлийн дөрвөн жилд Мьянмарын нийлүүлэлт тугалгын зах зээлийг дарамталж байсан бол энэ жилээс үнэ өсөж, нийлүүлэлт дээд цэгтээ тулна гэж шинжээчид таамаглаж байна.
Мьянмарын Ва мужид харьцангуй өндөр агууламжтай хүдрийн олборлолт дөрвөн жилийн дотор 10 дахин өссөнийг International Tin Ressearch- ITRI хүрээлэнгээс мэдээлсэн. Тус улс одоо Хятадын эрэлтийн гуравны нэг орчим, дэлхийн хэрэгцээний 10 хувийг хангаж байна. Жилийн эхний хагаст Хятад руу экспортолсон цагаан тугалгын хэмжээ 80 хувь нэмэгдлээ. Уг металл цахилгаан барааны үйлдвэрлэлд өргөн ашигладаг гагнаасын материалын үндсэн орц юм.
Хагас зуун жил тусгаарлагдмал байсан Мьянмарт 2011 онд цэргийн дарангуйлал төгссөний дараа шинэчлэл эхэлсэн тул эрдсээр баялаг энэ орноос хүлээгдэж буй нөөцийн гайхамшиг нь ганц цагаан тугалгаар дуусахгүй бололтой. Ан Сан Сучийн тэргүүлсэн иргэний Засгийн газраас эхлүүлж буй энхийн хэлэлцээнд хэдэн тэрбум ам.доллараар хэмжигдэх нөөц баялгийн ирээдүй чухал байр эзэлнэ. Төрийн тэргүүний зөвлөх Вин Хтейн бүс нутгийн уурхайн талаар ярихдаа "Бидний хувьд ч
уурхай нууцлаг хэвээр байгаа” гэжээ.
Цагаан тугалга бол Мьянмар олон улсын харилцаанд эргэн ирснээр баялаг нь нээгдэж байгаа ганц жишээ юм. Тус улсыг эртнээс ажигласан нэг шинжээч хэлэхдээ "Урьд нь үүнийг хэн ч мэддэггүй, эсвэл маш цөөн хүн мэддэг байсан” хэмээв. Хаш болон бусад эрдсийг цэргийн эрхтнүүд болон нутгийн зэвсэгт бүлэглэлүүд хяналтгүйгээр ашиглаж байсан. Энэ нь дайныг санхүүжүүлж, байгаль орчныг сүйтгэсний дээр татварын их хэмжээний алдагдалд хүргэсэн.
Мьянмарт 60 жил үргэлжилсэн дотоод мөргөлдөөнийг төгсгөх эхний алхам болж, өнөөдөр нийслэл Нейпидод нээгдэж буй энхийн бага хуралд байгалийн нөөцийн ирээдүйн асуудал гол байр эзлэх нь дамжиггүй. Янгонд ажилладаг шинжээч Ричард Хорси "Хэрвээ улс орны баялгийг тэгш хуваарилахыг хүсэж байгаа бол түүнээс олох ашгийг татаж авах хэрэгтэй. Баялгийн ачаар зэвсэгт бүлгүүд олон жил амь бөхтэй оршсон” хэмээн өгүүлэв.
Одоо цагаан тугалгын үйлдвэрлэл дээд цэгтээ тулах шинжтэй байна. Энэ эргэлт Ва бүлгийн орлогыг хумьж, тонн нь 18770 ам.доллар буюу 18 сарын дээд хэмжээнд хүрээд буй тугалгын үнийг бүр ч өсгөнө. Мьянмарын үйлдвэрлэл дээд цэгтээ хүрэхийн сацуу Перу, Конго зэрэг улсад үйлдвэрлэл унаж буй нь ойрын жилүүдэд цагаан тугалгын зах зээлд дутагдал үүсгэх магадлалтай. Индонези улс боловсруулаагүй түүхий эдийн экспортыг хориглох журам гаргасан нь экспортод мөн нөлөөлнө.
Society Generale-ийн шинжээч Робин Бхар ирэх жил зах зээлд 5000 тоннын дутагдал үүсэх боломжтойг тэмдэглэжээ. Энэ нь улмаар Хятад руу нийлүүлэлтийг багасгана гэж шинжээч үзэж байна. Ва муж дахь ил уурхай газрын гүн рүү шилжиж, агууламж нь буурч байгаагаас Мьянмарын үйлдвэрлэл буурч эхэлнэ гэж ITRI мэдээлсэн. Гэвч тус хүрээлэнгийн ажилтан Куй Лин уурхайд очиж үзсэнийхээ дараа "Тэндхийн томоохон талбайд хайгуул бүрэн хийгдээгүй тул хэдий хэмжээний цагаан тугалгын нөөцтэй нь тодорхойгүй байгаа” гэсэн юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||